Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 151/ШШ2024/00320

 

 

 

 

 

  2024       04         08                                      151/ШШ2024/00320

                            

    Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн би, 

Нэхэмжлэгч: “Б” ХХК, /гүйцэтгэх захирал Б.С/

Хариуцагч нар: Төв аймаг ........ сум, .. дугаар баг, ......... дүгээр гудамж, ........ тоотод оршин суух Ховогт Өын Д, Х овогт Дийн А нар.

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 1,519,528.98 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянаад, 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч “Б” ХХК хариуцагч Ө.Д, Д.А нарт холбогдуулан нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ: “Зээлдэгч нартай 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдөр ...... дугаартай зээлийн гэрээ байгуулан, 2,000,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар, хувийн хэрэгцээний зориулалтаар олгосон. Зээлдэгч нар 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн төлөлгүй хугацаа хэтрүүлээд байна. Зээлдэгч нараас шаардаж, мэдэгдэж байсан. 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 1,273,989.09 төгрөг, хуримтлагдсан хүү 235,297.64 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 10,242.25 төгрөг, нийт 1,519,528.98 төгрөгийг зээлдэгч нараас гаргуулна” гэжээ. 

2.Хариуцагч Д.А, Ө.Д нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа “Нэхэмжилж байгаа төлбөрийг төлнө. Үүнд: 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 519,529 төгрөгийг төлж барагдуулна” гэжээ.

3.Нэхэмжлэгчээс нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, зээлийн гэрээ, барьцаат зээлийн гэрээ, зээлийн дансны хуулга, хариуцагч нарын гадаад паспорт, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-1-10/; хариуцагч нараас: хариу тайлбар /хх-19, 20/-ыг шүүхэд гаргаж өгсөн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв. 

2.Нэхэмжлэгч “Б” ХХК нь хариуцагч Ө.Д, Д.А нарт холбогдуулан гэрээний үүрэгт 1,519,528.98 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: “Зээлдэгч нартай 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдөр ...... дугаартай зээлийн гэрээ байгуулан, 2,000,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэйгээр, 12 сарын хугацаатайгаар, хувийн хэрэгцээний зориулалтаар олгосон. Зээлдэгч нар 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн төлөлгүй 103 хоног хугацаа хэтрүүлээд байна... 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 1,273,989.09 төгрөг, хуримтлагдсан хүү 235,297.64 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 10,242.25 төгрөг, нийт 1,519,528.98 төгрөгийг гаргуулна” гэжээ.

3.“Б” ХХК нь 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 24/12 дугаартай итгэмжлэлээр шүүхэд төлөөлөх эрхийг тус газрын Төв аймаг дахь салбарын захирал Ц.Н-т олгосон байна. /хх-4, 10/

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхтэй. Хариуцагч Ө.Д, Д.А нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 519,529 төгрөгийг, нийт 1,519,529 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхөөр зөвшөөрсөн нь шүүхэд гаргасан хариу тайлбараар тогтоогдож байна. /хх-19, 20/  

5.Хариуцагч нарын зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

6.Улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 39,263 төгрөгөөс 19,631.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, төрийн сангаас 19,631.5 төгрөг, хариуцагч нараас 19,631.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Хариуцагч Ө.Д, Д.А нар 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 519,529 төгрөгийг, нийт 1,519,529 төгрөгийг нэхэмжлэгч “Б” ХХК-д төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.   

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч “Б” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 39,263 төгрөгөөс 19,631.50 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сан дахь 100140000941 тоот данснаас 19,631.50 төгрөг, хариуцагч Ө.Д, Д.А нараас 19,631.50 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Б” ХХК-д олгосугай.   

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх эрхтэйг сануулсугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.

 

 

ШҮҮГЧ                            Д.МӨНХБҮРЭН