Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 151/ШШ2024/00328

 

 

 

 

 

 

  2024       04         11                                    151/ШШ2024/00328

 

                            

    Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг

 баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн би, 

Нэхэмжлэгч: ТАХХҮгазар, дарга Д.Б,

Хариуцагч: Төв аймаг, ....... сум, .. дугаар баг, ......... дугаар гудамжны .. тоотод оршин суух Т овогт Нийн Б,

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 1,167,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянаад, 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч ТАХХҮгазар хариуцагч Н.Бт холбогдуулан нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ: “Э сумын иргэн төсөл хэрэгжүүлэгч Г.Ш, батлан даагч Н.Б нарын хооронд 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан “Аж ахуй, бичил бизнес эрхлэгчдэд эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэг олгох гэрээ”-ээр 5,000,000 төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг 36 сарын хугацаатай, барьцаагүй, хүүгүй, 100 хувь эргэн төлөх нөхцөлтэйгөөр харилцан тохиролцож, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгосон. Төсөл хэрэгжүүлэгч нас барсан тул батлан даагч Н.Бээр зээлийн үлдэгдэл 1,160,000 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 7,000 төгрөг, нийт 1,167,000 төгрөгийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн дансанд төлүүлж өгнө үү” гэжээ. 

2.Нэхэмжлэгч ТАХХҮгазар шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “Тус газраас Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санхүүгийн дэмжлэгт хамрагдсан Э сумын иргэн Г.Шын батлан даагч Н.Бт гаргасан нэхэмжлэлийн дагуу 1,167,000 төгрөгөөр хохирлыг бүрэн барагдуулсан болохыг үүгээр мэдэгдье” гэжээ.  

3.Нэхэмжлэгчээс: нэхэмжлэл, аж ахуй бизнес эрхлэгчид эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэг олгох гэрээ, Сангийн яамны орлогын дэлгэрэнгүй хуулга, улсын бүртгэлийн гэрчилгээ, нас барсны бүртгэлийн лавлагаа, нэхэмжлэх, итгэмжлэл өгсөн байна.(хх-1-16)

ҮНДЭСЛЭХ нь:

1.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв. 

2.Нэхэмжлэгч ТАХХҮгазар нь хариуцагч Н.Бт холбогдуулан нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ: “Э сумын иргэн төсөл хэрэгжүүлэгч Г.Ш, батлан даагч Н.Б нарын хооронд 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан “Аж ахуй, бичил бизнес эрхлэгчдэд эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэг олгох гэрээ”-ээр 5,000,000 төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг 36 сарын хугацаатай, барьцаагүй, хүүгүй, 100 хувь эргэн төлөх нөхцөлтэйгөөр харилцан тохиролцож, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгосон. Төсөл хэрэгжүүлэгч нас барсан. Зээлийн эргэн төлөлтийг төлөх талаар ...шаардлагыг биелүүлээгүй тул батлан даагч Н.Бээс зээлийн үлдэгдэл 1,160,000 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 7,000 төгрөг, нийт 1,167,000 төгрөгийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн дансанд төлүүлж өгнө үү” гэжээ.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т зааснаар ТАХХҮгазар нь 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаартай итгэмжлэлээр шүүхэд төлөөлөх эрхийг Р.Эбатад олгожээ. /хх-16/

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь болон хэсэгчлэн хүлээн зөвшөөрөх, биелүүлэх эрхтэй. Хариуцагч Н.Б нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,167,000 төгрөгийг төлж барагдуулсан болох нь нэхэмжлэгч ТАХХҮгазрын хүсэлтээр нотлогдож байна. /хх-23/

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.  

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч ТАХХҮгазрын гэрээний үүрэгт 1,167,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Н.Б сайн дураар хүлээн зөвшөөрч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.   

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

 

ШҮҮГЧ                            Д.МӨНХБҮРЭН