| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашийн Мөнхбүрэн |
| Хэргийн индекс | 151/2024/00369/И |
| Дугаар | 151/ШШ2024/00329 |
| Огноо | 2024-04-11 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 151/ШШ2024/00329
..
2024 04 11 151/ШШ2024/00329
Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, 7/1, 00 тоотод байрлах “Т” ХК, гүйцэтгэх захирал Ө.Г,
Хариуцагч: Төв аймаг, З сум, .. дугаар баг, ... дүгээр байр, .. тоотод оршин суух Б овогт Дийн Б,
Хариуцагч: Төв аймаг, З сум, .. дугаар баг, ... дүгээр байр, .. тоотод оршин суух Б овогт Бын Д.
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 5,224,611 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч “Т” ХК хариуцагч Д.Б, Б.Д нарт холбогдуулан нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ: “Д.Б, Б.Д нар нь 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Тны Төв аймаг салбараас ......тоот зээлийн гэрээ байгуулан 12,230,000 төгрөгийг сарын 1,5 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээл авсан. Зээлийн барьцаанд цалин болон гэрийн хөдлөх хөрөнгө барьцаалсан. 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр ковидын цар тахлын улмаас зээлийн гэрээний бүтцэд өөрчлөлт оруулж зээлийн хугацааг 7 сараар сунгасан. Зээ лдэгч нар нь зээлээ 2023 оны 5 дугаар сараас хойш хуваарийн дагуу төлөөгүй, хамгийн сүүлд 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 657,000 төгрөг төлсөн. Хугацаа хэтэрч байгааг удаа дараа шаардсан. Иймд Д.Б, Б.Д нараас зээлийн үндсэн төлбөр 4,917,393.74 төгрөг, зээлийн хүү 279,617.8 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 27,299.10 төгрөг, нотариатын зардал 34,500 төгрөг, нийт 5,224,611 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
2.Хариуцагч Д.Б, Б.Д нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа “Нэхэмжилж байгаа төлбөрийг төлнө. Үүнд: 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр үлдэх 724,611 төгрөгийг төлж барагдуулна” гэжээ.
3.Нэхэмжлэгчээс нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах маягт, “Т” ХК-ийн Төв аймаг салбар зээлийн хорооны хурлын шийдвэр, “Т” ХК-ийн Төв аймаг салбарт гаргасан хариуцагч Д.Бий хүсэлт, зээлийн мэдээллийн лавлагаа, барьцаат зээлийн гэрээ, орлогын мэдүүлэг, цалингийн зээлийн өргөдлийн маягт, хүү тооцооллын хүснэгт, байгууллагын тодорхойлолт, харилцагчийн депозит дансны монгол хуулга, хариуцагч нарын иргэний үнэмлэхийн хуулбар, зээлийн дансны харилцагчийн хуулга, /хх-1-37/; хариуцагч нараас: хариу тайлбар /хх-48-49/-ыг шүүхэд гаргаж өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч “Т” ХК нь хариуцагч Д.Б, Б.Д нарт холбогдуулан гэрээний үүрэгт 5,224,611 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: “Д.Б, Б.Д нар нь 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Тны Төв аймаг салбараас ......тоот зээлийн гэрээ байгуулан 12,230,000 төгрөгийг сарын 1,5 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээл авсан. Зээлийн барьцаанд цалин болон гэрийн хөдлөх хөрөнгө барьцаалсан. 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр ковидын цар тахлын улмаас зээлийн гэрээний бүтцэд өөрчлөлт оруулж зээлийн хугацааг 7 сараар сунгасан. Зээлдэгч нар нь зээлээ 2023 оны 5 дугаар сараас хойш хуваарийн дагуу төлөөгүй, хамгийн сүүлд 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 657,000 төгрөг төлсөн. Хугацаа хэтэрч байгааг удаа дараа шаардсан. Иймд Д.Б, Б.Д нараас зээлийн үндсэн төлбөр 4,917,393.74 төгрөг, зээлийн хүү 279,617.8 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 27,299.10 төгрөг, нотариатын зардал 34,500 төгрөг, нийт 5,224,611 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
3.“Т” ХК нь 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 49/220 дугаартай итгэмжлэлээр шүүхэд төлөөлөх эрхийг тус газрын Төв аймаг дахь салбарын захирал Ц.Тт олгосон байна. /хх-7/
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхтэй. Хариуцагч Д.Б, Б.Д нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр үлдэх 724,611 төгрөгийг, нийт 5,224,611 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхөөр зөвшөөрсөн нь шүүхэд гаргасан хариу тайлбараар тогтоогдож байна. /хх-48-49/
5.Хариуцагч нарын зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
6.Улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 98,544 төгрөгөөс 49,272 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, төрийн сангаас 49,272 төгрөг, хариуцагч нараас 49,272 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч Д.Б, Б.Д нар 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр үлдэх 724,611 төгрөгийг, нийт 5,224,611 төгрөгийг нэхэмжлэгч “Т” ХК-д төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч “Т” ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 98,544 төгрөгөөс 49,272 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сан дахь 100140000941 тоот данснаас 49,272 төгрөг, хариуцагч Д.Б, Б.Д нараас 49,272 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Т” ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх эрхтэйг сануулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.
ШҮҮГЧ Д.МӨНХБҮРЭН