Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 377

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Д.Чойжилсүрэн,

Улсын яллагч: М.Мөнхзул,

Хохирогч: Л.Чулуунхишиг,

Шүүгдэгч: Б өөрөө өөрийгөө өмгөөлөн оролцон тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Бид холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1705000000017 дугаартай хэргийг 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. Шүүгдэгч: 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, Сувд үсчин салонд үсчин ажилтай, ам бүл 4, урьд ял шийтгэлгүй, Шүүгдэгч Б нь 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 66 дугаар байранд байрлах “Сувд” үсчинд эхнэр Л.Чулуунхишигийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ НЬ: 2 Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд: Шүүгдэгч Бийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйл байхгүй” гэв. Хохирогч Л.Чулуунхишигийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 7 дугаар сарын 25-ны өглөө ажил руу эрт гарахдаа 140.000 төгрөг байсныг аваад гарсан. Араас нөхөр ирээд мөнгө авч гарлаа, хулгай хийлээ гээд хэл амаар доромжилж цохиж зодсон. Бид хоёр 9 жил амьдарч байна. 2 хүүхдээ бодоод гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэв. Хохирогч Л.Чулуунхишигийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 66 дугаар байранд байрлах “Мишээл” үсчинд ажлаа хийгээд зогсож байтал манай нөхөр гаднаас эрүүл орж ирсан. Би гэрт байсан 140.000 төгрөгийг аваад ажлын байрны тогны мөнгөө өгөх гээд аваад гарсан байсныг гэрээс хулгай хийж гарлаа, миний мөнгийг дандаа ингэж авдаг пизда гичий, янхан гэх мэтээр хэл амаар доромжилсон, тэгэхээр нь би битгий хуц новш минь гээд хэлэхэд чи нөхрийнхөө өөдөөс хэрэлдлээ гээд миний толгой руу 2-3 удаа гараа атгаж байгаад баруун гараараа цохисон. Тэгээд би зодуулж байгаа хүн чинь ёооёлдоо хүн байна уу, авраарай гээд орилоход яасан муухай орилдог муу гичий вэ гээд хоолой боосон. Тэгээд тавихаар нь авраарай хүн байна уу гэхэд ажлын байрнаас зайл гээд намайг үсдэж чирсэн. Тэгээд шууд Б гарч яваад эргэж ирээгүй. Тэгээд цохиулснаас болоод миний буйл язраад хэлний үзүүр шүдэнд хавирагдаад цус гарчихсан, цус гарсан байхаар нь тэрийг нь би шалан дээр нулимсан чинь намайг миний араас нулимсан гээд бас хэрүүл хийж байсан тэгэхээр нь би цагдаа дуудаж мэдэгдээд цагдаагийн байгууллагад өргөдөл өгч хандаж байна. Хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү. Надад нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-н 8,9/, Яллагдагч Бийн мөрдөн байцаалтад өгсөн: “....2017 оны 7 дугаар сарын 25-ны өглөө эхнэр Л.Чулуунцэцэг ажил дээр буюу Баянгол дүүргийн 6 дугаар 3 хороо, 66 дугаар байрны Сувд үсчинд очсон байсан. Би гэрээс араас нь гарахдаа гэрт байсан мөнгөнөөс 140.000 төгрөгийг эхнэр аваад явсныг мэдээд, ажил дээр очоод яах гээд мөнгө аваад явчихсан юм бэ, түрээсээ өгөх гээд байна сар болгоны 25-нд түрээс өгдөг биз дээ гэхэд би 2 өдөр сауны чинь шалийг долоож цэвэрлэгээ хийсэн мөнгөө авсан гэж хэлсэн. Тэгээд энэ асуудлаас болж бид хоёр хэрэлдсэн. Гэтэл эхнэр маань намайг элдвээр хэлж хэл амаар доромжлоод байхаар нь би айлгах гээд аажуухан зүүн гараараа цохиход шанааны баруун дээд талд оногдож шил нь ойчоод амнаас нь цус гарчихсан байсан. ...дээш босгох гээд цээжнээс нь бариад урдаас нь татахад гар халтираад хоолой орчимд нь зулгарчихсан. Тэгсэн чинь чи намайг алаадхаач гээд орилоод бид хоёр ноцолдож байгаад орилоод уур хүргээд байхаар нь гэдэс рүү нь баруун гараараа 1 удаа цохьчихоод гараад явсан” гэсэн мэдүүлэг /хх-н 19-21/, Шинжээчийн 9558 тоот дүгнэлтэд: “...Л.Чулуунхишигийн биед тархи дорилт, баруун нүдний дээд, доод зовхи баруун шанааны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамрын нуруу, зүүн нүдний дотор булан, доод уруул, хүзүү цээж, хэвлийн цус хуралт, зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэж болох шинэ гэмтэл байна” гэжээ. /хх-н 15/, Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 3/, цагдаагийн асап сангийн бүртгэл /хх-н 22-30/, хорооны тодорхойлолт /хх-н 32/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 33/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 34/ зэрэг болно. Шүүгдэгч Б нь 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 66 дугаар байранд байрлах “Сувд” үсчинд эхнэр Л.Чулуунхишигтэй гэрт байсан мөнгө авч явлаа гэсэн шалтгааны улмаас маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь: 4 Хохирогч Л.Чулуунхишигийн мөрдөн байцаалтад өгсөн: “...нөхрийнхөө өөдөөс хэрэлдлээ гээд миний толгой руу 2-3 удаа гараа атгаж байгаад баруун гараараа цохисон. ...орилоход яасан муухай орилдог муу гичий вэ гээд хоолой боосон. Тэгээд тавихаар нь авраарай хүн байна уу гэхэд ажлын байрнаас зайл гээд намайг үсдэж чирсэн. Тэгээд шууд Б гарч яваад эргэж ирээгүй. Тэгээд цохиулснаас болоод миний буйл язраад хэлний үзүүр шүдэнд хавирагдаад цус гарчихсан, цус гарсан байхаар нь тэрийг нь би шалан дээр нулимсан чинь намайг миний араас нулимсан гээд бас хэрүүл хийж байсан. Тэгэхээр нь би цагдаа дуудаж мэдэгдсэн” гэсэн мэдүүлэг, яллагдагч Бийн “...Тэгээд энэ асуудлаас болж бид хоёр хэрэлдсэн. Гэтэл эхнэр маань намайг элдвээр хэлж хэл амаар доромжлоод байхаар нь би айлгах гээд аажуухан зүүн гараараа цохиход шанааны баруун дээд талд оногдож шил нь ойчоод амнаас нь цус гарчихсан байсан. ...дээш босгох гээд цээжнээс нь бариад урдаас нь татахад гар халтираад хоолой орчимд нь зулгарчихсан. Тэгсэн чинь чи намайг алаадхаач гээд орилоод бид хоёр ноцолдож байгаад орилоод уур хүргээд байхаар нь гэдэс рүү нь баруун гараараа 1 удаа цохьчихоод гараад явсан” гэсэн мэдүүлэг, шинжээчийн 9558 тоот шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдлоо. Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судласан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв. Шүүгдэгч Бийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ Шүүхээс шүүгдэгч Бийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ. Шүүгдэгчид ял хүндрүүлэх болон, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 5 Хохирол төлбөрийн талаар хохирогч Л.Чулуунхишиг нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол нэхэмжлэхгүй, гомдол саналгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Шүүгдэгч Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураадсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь: 1. Шүүгдэгч Бийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Бийг 450 нэгжтэй тэнцэх тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Б нь шүүхээс оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд төлж барагдуулахыг түүнд даалгаж, торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Бид хувийн баталгаа гаргуулах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай. 6

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ОТГОНБАЯР