| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | А.Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 314/2026/0128/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/141 |
| Огноо | 2026-05-14 |
| Зүйл хэсэг | 24.2.1., |
| Улсын яллагч | А.Алтангэрэл |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2026 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 2026/ШЦТ/141
05 14 /ШЦТ/141
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Үүрийнтуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Бямбадолгор,
Улсын яллагч *******,
Шүүгдэгч *******,
Шүүгдэгч *******, тэдгээрийн өмгөөлөгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 4. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овгийн *******ийн *******, ******* овгийн *******гийн нарт холбогдох дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, оны дугаар сарын -ны өдөр Өвөрхангай аймгийн суманд төрсөн, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “” ХХК-д оператор ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн сумын дугаар багт оршин суудаг,
урьд Өвөрхангай аймаг Арвайхээр сумын 1 дүгээр шүүхийн 006 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 1/ дугаар шийтгэх тогтоолоор 0 оны Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 0 цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, ******* овогт *******ийн ******* /ЙА813/,
. Монгол Улсын иргэн, оны 1 дугаар сарын -ний өдөр Өвөрхангай аймгийн сумынд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “” ХХК-д оператор, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн сумын дугаар багт оршин суудаг, урьд ял эдэлж байгаагүй, ******* овогт *******гийн /ЙТ81115/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч *******, ******* нар нь оны 03 дугаар сарын 16-ны өдөр үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж, - ӨВЕ улсын дугаартай Тоёота Приус-30 маркийн тээврийн хэрэгсэл, загварын ширхэг металл хайгч зэргийг ашиглан Өвөрхангай аймгийн сумын дугаар багийн нутаг дэвсгэр “” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын хайгуул явуулж, “Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох” гэмт хэрэгт холбогджээ.
ÒÎÄÎÐÕÎÉËÎÕ íü:
1. Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж зааснаар шүүгдэгч *******, ******* нарт холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэлээ.
Шүүгдэгч *******, ******* нарт холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16. дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон, хэргийн бодит байдлыг бүрэн гүйцэд тогтоосон, хэрэгт авагдсан нотлох баримтууд нь шүүгдэгчийн гэм бурууг тогтооход хангалттай, хүрэлцэхүйц байна.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч *******, ******* нар нь оны 03 дугаар сарын 16-ны өдөр үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж, - ӨВЕ улсын дугаартай Тоёота Приус-30 маркийн тээврийн хэрэгсэл, загварын ширхэг металл хайгч зэргийг ашиглан Өвөрхангай аймгийн сумын дугаар багийн нутаг дэвсгэр “” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын хайгуул явуулж, “Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах олборлох” гэмт хэрэгт бэлтгэсэн үйл баримт тогтоогдож байна
Шүүгдэгч *******, ******* нар нь хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэгт бэлтгэсэн болох нь хэрэгт цугларч, шүүх хуралдаанд шинжлэн судалсан:
1. Экологийн асуудал хариуцсан байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Р.Цэрэнлхагвын “Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл”, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-5 дугаар хуудас/,
. Эд зүйл буюу гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, метал хайгч зэрэг эд зүйлийг хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-9 дүгээр хуудас/,
3. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "... Би Өвөрхангай аймгийн сумын Засаг даргын Тамгын газарт Байгаль орчны улсын хяналтын байцаагч ажилтай, миний зүгээс ямар нэгэн гомдол санал, нэхэмжпэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/,
Гэрч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Би Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын Богд сумын сум дундын цагдаагийн тасгийн сумын хэсгийн төлөөлөгч албан тушаалтай. Би Өвөрхангай аймгийн сумаас оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 11 цаг 40 минутын үед гарч сумын дугаар багийн нутаг дэвсгэр “” гэх газрын ойролцоо явж байтаг металь хайгч барьсан хүн алт хайж байх шиг харагдсан. Тэгээд би замаас машинаа холдуулан нууж тавиад уул руу өгсөж гарахад саарал өнгийн Приус-30 маркийн машин руу нэг хүн хайгчаа тавиад сууж байсан. Харин цаана нь машинаас 100 орчим метрийн зайтай ногоон эрээн хүрэмтэй хүн метапь хайгчаар алт хайж байсан. Тэгээд би явж очиход - ӨВЕ улсын дугаартай, мөнгөлөг өнгийн Приус-30 маркийн тээврийн хэрэгсэл дотор Б.******* жолоочийн суудал дээр сууж байсан. Машинд өөр хүн байхгүй байсан. Машины ар талын суудал дээр металь хайгч багаж тавьсан байсан. Тэгээд би цаана нь хайгчтай явж байсан хүнийг дуудаж ирүүлэхэд ногоон эрээн өнгийн хүрэмтэй Ч.Пүрэвдорж металь хайгч багаж болон зээтүү барьсан байсан. Тэгээд би тухайн хоёр хүнийг экологийн байцаагчид хүлээлгэн өгсөн. Тухайн хоёр хүн металь хайгч багажтай алт хайж байсныг харсан. Тэр хүмүүсийн биед үзлэг хийхэд алт гарч ирээгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 1 дүгээр хуудас/,
4. Хөрөнгийн үнэлгээчин Д.Оюундарийн оны 03 дугаар сарын 16-ны өдөр гаргасан гэмт хэрэг үйлдэхэд ашигласан загварын металл хайгч 1 ширхгийг ,000,000 төгрөгөөр, Тоёота Приус 30 маркийн машин 8,000,000 төгрөгөөр үнэлсэн талаарх эд зүйлийн үнэлгээ /хх-ийн -30, 33-37 дугаар хуудас/,
5. Гэмт хэргийн талаарх мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 1-р хуудас/,
6. Шүүгдэгч *******ын хувийн байдлыг тодорхойлсон Өвөрхангай аймгийн сумын дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн , 46-р хуудас/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 47-р хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 45-р хуудас/ эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх шалгах хуудас /хх-ийн 41-р хуудас/, Хаан банкны №5540/0139 дугаартай тодорхойлолт, дансны хуулгууд /хх-ийн 55-57 дугаар хуудас/, Өвөрхангай аймаг Арвайхээр дэх Сум дундын 1 дүгээр шүүхийн 006 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 1/ дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 99-р хуудас/,
7. Шүүгдэгч *******ийн хувийн байдлыг тодорхойлсон Өвөрхангай аймгийн сумын дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 48, 50-р хуудас/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 51-р хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 49-р хуудас/ эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх шалгах хуудас /хх-ийн 4-р хуудас/, Голомт банкны №10/179 дугаартай тодорхойлолт, дансны хуулгууд /хх-ийн 59-60 дугаар хуудас/, Тарийн банкны №36/89 дугаартай тодорхойлолт, дансны хуулгууд /хх-ийн 6-64 дүгээр хуудас, Хас банкны №11/09 дугаартай тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж,
Шүүгдэгч *******, ******* нар нь зохих зөвшөөрөлгүйгээр буюу хууль бусаар алт олборлохоор үгсэн тохиролцож, бүлэглэн, металл хайх зориулалт бүхий нэртэй металл хайгч, зээтүү зэргийг бэлтгэн, Өвөрхангай аймгийн сумын “” гэх газарт ашигт малтмалын эрэл, хайгуул явуулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 4. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.
Шүүгдэгч *******, ******* нарт холбогдох хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгч нарыг бүлэглэн, хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах олборлох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.
Шүүгдэгч *******, ******* нар нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
.Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар
Шүүгдэгч *******, ******* нар бусдад төлөх төлбөргүй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна.”, дахь хэсэгт "Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого" гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно.” гэж заасан.
Иймд шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгч *******ийн *******ын эзэмшлийн Мinelab-8 FН3-1000 маркийн 1 ширхэг металл хайгч, -ӨВЕ улсын дугаартай, Приус-30 маркийн тээврийн хэрэгсэлийг, мөн шүүгдэгч *******гийн ийн эзэмшлийн Мinelab-8 FН3-1000 маркийн 1 ширхэг металл хайгчийг улсын орлого болгож шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч *******ийн эзэмшлийн зээтүү 1 ширхэгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.
3. Шүүгдэгч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгч *******, ******* нарын хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 4. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж, оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нар нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 4. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овгийн *******ийн *******, ******* овгийн *******гийн нарыг хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн дахь хэсгийн .5-д зааснаар шүүгдэгч ******* овгийн *******ийн *******, ******* овгийн *******гийн нарт оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ******* овгийн *******ийн *******, ******* овгийн *******гийн нар нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийн биелүүлээгүй, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдэж,
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 185, 186 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч *******ийн *******, *******гийн нарт оногдуулсан хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж, оршин суугаа газраа өөрчлөн, зорчих явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байр үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, , 4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгч *******ийн *******ын эзэмшлийн Мinelab-8 FН3-1000 маркийн 1 ширхэг металл хайгч, -ӨВЕ улсын дугаартай Приус-30 маркийн тээврийн хэрэгсэлийг, шүүгдэгч *******гийн ийн эзэмшлийн Мinelab-8 FН3-1000 маркийн 1 ширхэг металл хайгчийг улсын орлого болгож,
Шүүгдэгч *******ийн *******, *******гийн нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч *******ийн эзэмшлийн зээтүү 1 ширхэгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******ийн *******, *******гийн нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүж шийдвэрлэлээ.
Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,
Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт, 36., 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овгийн *******ийн *******, ******* овгийн *******гийн нарыг хууль бусаар, тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
. Шүүгдэгч ******* овгийн *******ийн *******, ******* овгийн *******гийн нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 4. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн дахь хэсгийн .5-д зааснаар шүүгдэгч ******* овгийн *******ийн *******, ******* овгийн *******гийн нарт оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ******* овгийн *******ийн *******, ******* овгийн *******гийн нар нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийн биелүүлээгүй, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 185, 186 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч *******ийн *******, *******гийн нарт оногдуулсан хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж, оршин суугаа газраа өөрчлөн, зорчих явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байр үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, , 4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгч *******ийн *******ын эзэмшлийн Мinelab-8 FН3-1000 маркийн 1 ширхэг металл хайгч, -ӨВЕ улсын дугаартай Приус-30 маркийн тээврийн хэрэгсэлийг, шүүгдэгч *******гийн ийн эзэмшлийн Мinelab-8 FН3-1000 маркийн 1 ширхэг металл хайгчийг улсын орлого болгосугай.
7. Шүүгдэгч *******ийн *******, *******гийн нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч *******ийн эзэмшлийн зээтүү 1 ширхэгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******ийн *******, *******гийн нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ҮҮРИЙНТУЯА