Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 151/ШШ2024/00336

 

 

 

 

 

 2024       04         16                                      151/ШШ2024/00336

 

                            

    Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн би, 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, 7/1 дүгээр гудамж 00 тоотод байрлах “Т” ХК, /гүйцэтгэх захирал Ө.Г/

Хариуцагч: Төв аймаг, Б сум, 3 дугаар баг, 1 дүгээр гудамж, 635 тоотод оршин суух Б овогт Тын И,

Хариуцагч: Төв аймаг, Б сум, 3 дугаар баг, 1 дүгээр гудамж, 635 тоотод оршин суух Т овогт Бын М,

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 33,203,205.77 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянаад, 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Т” ХК хариуцагч Т.И, Б.М нарт холбогдуулан нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ: “Т.И, Б.М нар нь 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Тны Б тооцооны төвөөс .................... тоот зээлийн гэрээ байгуулан нийт 23,000,000 төгрөгийг жилийн 24% хүүтэй, 24 сарын хугацаагаар малчны зээл авсан. Зээлийн барьцаанд 670 толгой мал /адуу 75, үхэр 37, хонь 375, ямаа 183/, таван ханатай гэр барьцаалсан. Зээлдэгч нар нь зээлийн гэрээг зөрчиж, зээлийн хуваарийн дагуу төлөхгүй, банкны зүгээс зээл буцаан дуудах мэдэгдэл өгсөн боловч янз бүрийн шалтаг тоочиж, зээлээ төлөхгүй байна. Зээлийн үндсэн төлбөр 24,000,000 төгрөг, зээлийн хүү 8,153,639.2 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 771,682.18 төгрөг, хуримтлагдсан хүү 268,273.97 төгрөг, нотариатын зардал 9,610 төгрөг, нийт 33,203,205.77 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ. 

2.Хариуцагч Т.И,  Б.М нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа “Миний бие Танд малчны зээл нийт 33,203,205.77 төгрөгийг 12 сарын хугацаанд 2024 оны 6 дугаар сарын 30-ны өдөр гэхэд 5,000,000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр гэхэд 5,000,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 5,000,000 төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 30-ны өдөр үлдэгдэл 18,203,205.77 төгрөгийг төлж барагдуулна” гэжээ.

3.Нэхэмжлэгчээс: нэхэмжлэл /хх-1-2/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-3-5/, улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-6/, итгэмжлэл /хх-7-8/, барьцаат зээлийн гэрээ /хх 9-10/, зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ /хх-11-13/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-14/, хариуцагчийн “Т” ХК-д гаргасан хүсэлт /хх-15-19/, Төв аймгийн Б сумын 3 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /хх-20/, орлогын баримт /хх-21-22/, зээлийн дансны хуулга /хх-23-24/, мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2018, 2020 оны тооллого /хх-25-26/; хариуцагч нараас: хариу тайлбар /хх 37-38/-ыг шүүхэд гаргаж өгсөн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв. 

2.Нэхэмжлэгч Т” ХК хариуцагч Т.И, Б.М нарт холбогдуулан гэрээний үүрэгт 33,203,205.77 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Т.И, Б.М нар нь 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Тны Б тооцооны төвөөс .................... тоот зээлийн гэрээ байгуулан нийт 23,000,000 төгрөгийг жилийн 24% хүүтэй, 24 сарын хугацаагаар малчны зээл авсан. Зээлийн барьцаанд 670 толгой мал /адуу 75, үхэр 37, хонь 375, ямаа 183/, таван ханатай гэр барьцаалсан. Зээлийн гэрээг зөрчсөн тул зээл буцаан дуудах мэдэгдэл өгсөн боловч янз бүрийн шалтаг тоочиж, зээлээ төлөхгүй байна. Зээлийн үндсэн төлбөр 24,000,000 төгрөг, зээлийн хүү 8,153,639.2 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 771,682.18 төгрөг, хуримтлагдсан хүү 268,273.97 төгрөг, нотариатын зардал 9,610 төгрөг, нийт 33,203,205.77 төгрөг болно” гэжээ.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 35.2-т зааснаар хэргийн оролцогчоор хуулийн этгээд оролцож байгаа тохиолдолд түүнийг эрх бүхий иргэн төлөөлнө. Хуулийн этгээдийн хэлбэр, төрлөөс хамаарч түүнийг удирдах албан тушаалтан, эсхүл итгэмжлэлээр бүрэн эрх олгогдсон этгээд төлөөлнө.

3.1.Нэхэмжлэгч “ТХК-ийг шүүхэд итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд нь 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр олгосон хуулийн этгээдийн гэрчилгээнд бүртгэгдсэн гүйцэтгэх захирал Ө.Гийг гэж үзнэ. (хх-6)

3.2.Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.5-д зааснаар нэхэмжлэгч “ТХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 09ы өдрийн 01/148 дугаартай итгэмжлэлд үндэслэн ТХК-ийн Төв аймаг салбарын 2024 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 49/177 дугаартай итгэмжлэлээр З.Э-д төлөөлөгчийн бүрэн эрхийг шилжүүлэн олгосон байна. Тус итгэмжлэлээр З.Энхболдод тус компанийн нэрийн өмнөөс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эвлэрэхээс бусад эрх, үүргийг олгожээ. (хх-7,8)

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхтэй. Хариуцагч Т.И, Б.М нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 5,000,000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 5,000,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 5,000,000 төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 30-ны өдөр үлдэгдэл 18,203,205.77 төгрөг, нийт 33,203,205.77 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхөөр зөвшөөрсөн нь шүүхэд гаргасан хариу тайлбараар нотлогдож байна. /хх-37-38/  

5.Хариуцагч нарын зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

6.Улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 323,996 төгрөгөөс 161,998 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, төрийн сангаас 161,998 төгрөг, хариуцагч нараас 161,998 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Хариуцагч Т.И, Б.М нар 2024 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 5,000,000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 5,000,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 5,000,000 төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 30-ны өдөр үлдэгдэл 18,203,205.77 төгрөг, нийт 33,203,205.77 төгрөгийг нэхэмжлэгч Т” ХК-д төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.   

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Т” ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 323,996 төгрөгөөс 161,998 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сан дахь 100140000941 тоот данснаас 161,998 төгрөг, хариуцагч Т.И, Б.М нараас 161,998 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т” ХК-д олгосугай.   

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх эрхтэйг сануулсугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.

 

 

 

ШҮҮГЧ                            Д.МӨНХБҮРЭН