Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 151/ШШ2024/00391

 

 

 

 

 

 

 2024       04         25                                        151/ШШ2024/00391

 

Зохигч талуудын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн би, 

Нэхэмжлэгч: Б ХХК /захирал Б.С/,

Хариуцагч: Төв аймаг, М сум, 3 дугаар баг, Мөнхжаргалант 17 дугаар гудамж, 1 тоотод оршин суух, Ө овогт Гын Б,

Хариуцагч: Төв аймаг, М сум, 4 дүгээр баг, Жаргалант гэх газарт оршин суух, Х овогт Нгийн С,

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 3,640,159 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянаад, 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч “Б” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: “Зээлдэгч Г.Б, Н.С нар нь 2022 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр ...............дугаартай зээлийн гэрээ байгуулан 2,000,000 төгрөгийг 5 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, хувийн хэрэглээний зориулалтаар авсан. Зээлдэгч нар нь зээлийн гэрээний эргэн төлөлтийн дагуу 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл сар бүр 144,299.58 төгрөгийг төлөхөөр тохирсон хэдий ч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн төлөлгүй, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 408 хоног хугацаа хэтэрсэн байна. “Б” ХХК нь удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг зээлдэгчээс шаардаж, мэдэгдэж байсан бөгөөд зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй. 2024 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар төлөгдөөгүй үндсэн зээл 1,279,522 төгрөг, хуримтлагдсан хүү 923,594 төгрөг, алданги 1,437,044 төгрөг, нийт 3,640,159 төгрөгийг зээлдэгч Г.Б, Н.С нараас гаргуулж өгнө үү гэжээ.

2.Нэхэмжлэгч “Б” ХХК, хариуцагч Г.Б нар нь шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: ”Б” ХХК-ийн 2024 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн нэхэмжлэлтэй хариуцагч Г.Б, Н.С нарт холбогдох хэрэгт хариуцагч Г.Б нь нэхэмжлэлийн шаардлага болох 3,640,159 төгрөгийг 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдөр гэхэд бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцсон тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ. 

3.Нэхэмжлэгчээс: нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамжийн баримт, улсын бүртгэлийн гэрчилгээ, салбарын улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, зээлийн гэрээ, барьцааны зүйлийн жагсаалт, батлан даалтын гэрээ, зээлийн дансны хуулга, хариуцагчаас: эвлэрлийн гэрээ (хх-1-15, 26)-г шүүхэд гаргаж өгсөн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв. 

2.Нэхэмжлэгч “Б” ХХК нь хариуцагч Г.Б, Н.С нарт холбогдуулан гэрээний үүрэгт 3,640,159 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Зээлдэгч Г.Б, Н.С нар нь 2022 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр ...............дугаартай зээлийн гэрээ байгуулан 2,000,000 төгрөгийг 5 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, хувийн хэрэглээний зориулалтаар авсан. Зээлдэгч нар нь зээлийн гэрээний эргэн төлөлтийн дагуу 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл сар бүр 144,299.58 төгрөгийг төлөхөөр тохирсон хэдий ч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн төлөлгүй, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 408 хоног хугацаа хэтэрсэн байна. “Б” ХХК нь удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг зээлдэгчээс шаардаж, мэдэгдэж байсан бөгөөд зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй. 2024 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар төлөгдөөгүй үндсэн зээл 1,279,522 төгрөг, хуримтлагдсан хүү 923,594 төгрөг, алданги 1,437,044 төгрөг, нийт 3,640,159 төгрөгийг зээлдэгч Г.Б, Н.С нараас гаргуулж өгнө үү” гэжээ.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 35.2-т зааснаар хэргийн оролцогчоор хуулийн этгээд оролцож байгаа тохиолдолд түүнийг эрх бүхий иргэн төлөөлнө. Хуулийн этгээдийн хэлбэр, төрлөөс хамаарч түүнийг удирдах албан тушаалтан, эсхүл итгэмжлэлээр бүрэн эрх олгогдсон этгээд төлөөлнө. Иргэний хуулийн 62, 64 дүгээр зүйлд зааснаар нэхэмжлэгч “Б” ХХК-ийн итгэмжлэлгүй төлөөлөх эрх бүхий этгээд Б.С нь гүйцэтгэх захирлын орлогчид 2024 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн Б/109 дугаартай тушаалаар эрх олгосон байх ба тус эрхийн хүрээнд Ц.Н, Ц.З нарт тус компанийн нэрийн өмнөөс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан бүхий л эрх эдэлж, үүрэг хүлээхийг 2024 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 065 дугаартай итгэмжлэлд заасан байна. (хх-4-7)

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т “нэхэмжлэгч нь ...нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй”, мөн зүйлийн 26.3-т “хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь болон хэсэгчлэн хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, эвлэрэх эрхтэй” гэж заасан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар хэнийг эрх зөрчсөн этгээд гэдгийг тодорхойлох, түүнд холбогдуулан шаардлага гаргах эрх нь нэхэмжлэгчид хадгалагдаж байх бөгөөд нэхэмжлэгч “Б” ХХК нь 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 074 дугаартай албан бичгээр хариуцагч Н.Сээс татгалзсан байна. (хх-27)

Нэхэмжлэгч, хариуцагч нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “Б” ХХК нь хариуцагч Н.Сээс татгалзаж, хариуцагч Г.Б нь гэрээний үүрэгт 3,640,159 төгрөгийг 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдөр төлж барагдуулах” нөхцөлөөр харилцан тохиролцсон нь тэдний шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээгээр нотлогдож байна. (хх-26)

5.Зохигч талуудын байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

6лсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 73,193 төгрөгөөс 36,596.50 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, төрийн сангаас 36,596.50 төгрөг, хариуцагчаас 18,298.25 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч “Б” ХХК нь хариуцагч Н.Сээс татгалзаж, хариуцагч Г.Б нь 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэгч “Б” ХХК-д гэрээний үүрэгт шаардсан 3,640,159 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.4-т зааснаар нэхэмжлэгч Б” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 73,193 төгрөгөөс 36,596.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сан дахь 100140000941 тоот данснаас 36,596.5 төгрөг, хариуцагч Г.Бээс 18,298.25 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Б” ХХК-д олгосугай.   

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх эрхтэйг сануулсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.

 

 

 

ШҮҮГЧ                            Д.МӨНХБҮРЭН