| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Э.Энэрэл |
| Хэргийн индекс | 312/2025/0144/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/180 |
| Огноо | 2026-03-31 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., |
| Улсын яллагч | Н.Жавхлан |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2026 оны 03 сарын 31 өдөр
Дугаар 2026/ШЦТ/180
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Э.Энэрэл даргалж, Ерөнхий шүүгч Ц.Алтангадас, шүүгч Б.Хишигдаваа нарын бүрэлдэхүүнтэй,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Энхтуяа,
Улсын яллагч Н.Жавхлан,
Иргэдийн төлөөлөгч Б.*********,
Хохирогч Б.*********,
Хохирогчийн өмгөөлөгч Ч.Отгонжаргал /цахим/,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Буянжаргал,
Шүүгдэгч Б.********* нарыг оролцуулан Орхон аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.*********од холбогдох эрүүгийн 2425005910040 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд тусгагдсанаар/.
Шүүгдэгч Б.********* нь 2024 оны 11 дүгээр сарын 09-ний шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн нутаг дэвсгэрт байрлах ********* хорооллын ********* дугаар байрны ********* тоот Б.*********ын гэрт Б.*********тай үл ялих шалтгаанаар маргалдаж, гэрээс нь гарч ********* хорооллын ********* дугаар байрны орцонд харилцан зодолдох явцдаа хүрэн өнгийн иштэй эвхэгддэг жижиг тонгорог хутгаар хохирогчийн цээжин хэсэгт нь хутгалж эрүүл мэндэд нь “цээжний хөндийд нэвтэрсэн шарх, цээжний хөндийд хий, шингэн хуралдалт, нуруу, цээж, хэвлийд шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хэвлийд шарх, баруун бугалга, баруун тохой, зүүн гуянд цус хуралт, зүүн шуунд зулгаралт” бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлэг болон эрүүгийн 2425005910040 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч Б.********* нь 2024 оны 11 дүгээр сарын 09-ний шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн нутаг дэвсгэрт байрлах ********* хорооллын ********* дугаар байрны ********* тоот Б.*********ын гэрт Б.*********ын найз охиныг нь оролдоогүй гэх шалтгаанаар маргалдаж, тус байрны орцонд нь гарч харилцан зодолдох явцдаа хүрэн өнгийн иштэй эвхэгддэг жижиг тонгорог хутгаар хохирогчийн цээж хэсэгт нь хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.*********ын өгсөн: Хохирогчоос уучлалт гуйж байна мөн эрхэм шүүгч болон прокурор, өмгөөлөгч нарт хүндрэл учруулж байгаадаа уучлалт хүсэж байна. Би өөрийн гэм буруу дээрээ маргахгүй. Б.********* намайг боогоод би ухаан алдаад босож ирэхдээ хүн хутгалсан байсан гэсэн процесс явагдсан. Боолгоод ухаан алдсанаасаа хойших үйлдлийг би санахгүй байгаа. Түүнээс өмнөх болсон үйл явдлыг санаж байгаа. 2024 оны 11 дүгээр сарын 09-ний орой ажлаасаа тараад явж байхад найз болох н.********* ирээд авчих гэж залгасан. Би зааланд тоглож дуусаад н.*********ыг очиж авахад н.*********ын эхнэр н.********* Булган аймгийн төрийн банканд ажиллаж байгаад гарсан тэгээд ажлынх нь хүмүүс гаргаж өгч байгаа гээд 13-14 хүн ирсэн байсан. Тэр хүмүүсийг Орхон молл худалдааны төвөөс аваад Sugar гэдэг баар луу хүргэж өгөөд н.*********ын гэрт очиход н.********* ирээд авчих гээд н.********* бид 2 машинаараа тэр хүмүүсийг н.*********ын гэр лүү нь зөөсөн. Тэгээд н.*********ынд ирээд архи, пиво, виски хольж уусан. Би өглөө 8 цагаас ажилтай байсан болохоор унтлаа гээд 2 цагийн үед зочны өрөөнд унтаж байхад н.********* намайг сэрээгээд унтлагын өрөөнд ороод унтчих гэж хэлсэн. н.********* бид хоёр чөлөөт цагаараа гэрт нь дардас тоглодог тэгээд гэрт нь хонох үед эхнэр болон н.********* нь надад ор засаж өгдөг байсан. Тэгээд нөгөө талын өрөөнд ороход орон дээр 4-5 хүн унтаж байсан тэгээд хамгийн наад талын хүнийг нь би н.*********ын эхнэр н.********* байна гэж бодоод найздаа ор засаад өгчих гээд хэлсэн. Тухайн тэр процессыг Б.********* хараад эхнэртэйгээ хардсан. Миний нүүрэн тус газарт 1-2 удаа цохисон тэгэхээр нь би Б.*********ыг хоёулаа айлд маргалдаад яах бэ гараад учраа олъё гэхэд гараад дахиад намайг зодсон. Тэгэхээр нь би хоёулаа хэл амаараа ойлгохгүй юм байна би өглөө ажилтай болохоор явлаа гээд орцноос гарсан. Тэгэхэд гадаа н.*********, Б.*********ын эхнэр, н.Отгонбаярын найз охин гээд 5 хүн байсан. н.*********ын гэрт би гадуурх хүрэм болон машины түлхүүрээ орхисон байсан болохоор буцаад орсон. Тэгээд н.*********ын гэрээс гараад 3 давхрын шатан дээр Б.********* намайг цохиж шат руу жийж унагаасан. Би босож ирээд хүн аллаа шүү дээ гэхэд Б.********* чи намайг оролддог хэн бэ гээд хараалын үгээр янз янзаар хэлсэн. Тэгэхээр нь би чамтай муудалцмааргүй байна гээд хэлэхэд Б.********* намайг дахиж цохиж нүүрэн тус газарт дэвссэн. Би босож ирээд явлаа гэхэд хана руу шахаад хоолойг боосон би Б.*********ыг болиулах гэж сарваганаж байснаа санаж байгаа. Тэгээд ухаан алдаад сэрэхэд н.********* намайг сэрээгээд чи хүн хутгалчихлаа шүү дээ гэсэн. Би цагдаа дээр очих хүртлээ зарим зүйлээ санахгүй байсан. Өглөө нь цагдаа дээр очоод мэдүүлэг өгөхдөө мөн зарим зүйлээ санахгүй байсан. Болсон үйл явдлыг дэлгэнгүй болгох зүйл нь орцны камер байсан гэдгийг мөрдөгчид хэлж байсан. Би хэдэн удаа хутгалснаа санахгүй байсан. Эмнэлэг дээр очиход 1-2 удаа хутгалсан гэж ярьж байсан. Б.*********ын ээж нь залуу хүмүүс байж нэг нэгнийгээ ингэж болохгүй байх гээд миний нүүр толгой хэсэг аймар болсон зургийг утсан дээрээ дарж аваад эгчийн дүү бас эмнэлэгт үзүүлээрэй гэсэн. Мөн чиний нүүрэн дээр дэвссэн хүн миний хүү биш н.********* гээд хүн гэж хэлж байсан. Б.*********ас эмчилгээний зардал болон ажилгүй байсан хугацааны цалин гээд 8.000.000 төгрөгийг нэхэмжилсэн. Тухайн үедээ би шинжилгээнд орох хүсэлт тавиагүй яагаад гэхээр манай найз надаас илүү хүнд байдалтай байсан учраас надад эмнэлэгт үзүүлэх бодол байгаагүй. Найзыгаа эрүүл саруул болгохын тулд ажлаа хийж байсан миний хамраас сар гаран цус гарсан. Миний толгой тархи өвдөөд байна гээд шүүх шинжилгээнд орох хүсэлт тавихад хүсэлтийг маань хүлээж авдаггүй байсан. Цагдаагаас хохирогчдоо мөнгийг нь төлж дууссан уу гэхэд нь дуусаж байгаа гэж хэлснээс хойш 7 хоногийн дараа прокурор луу шилжүүлсэн. Би хийсэн хариуцлагаа хүлээнэ гол нь шүүх шинжилгээнд ормоор байна гэж хүсэлт тавьж байсан. Эмнэлэг дээр очиж уулзахад Б.*********ын ах нь цагдаагийн байгууллагад ажилладаг гэсэн. Тэгээд танай байцаагчтай чинь өөрөө уулзана гэж хэлж байсан тэгээд юу болсныг нь мэдэхгүй байна. Камерын бичлэгийг албаар оруулаагүй байх гэсэн хардлага төрж байна. Миний хэргийг үнэн зөвөөр нь шийдэхэд хяналтын камерын бичлэг хэрэгтэй гэж бодож байна гэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч Б.*********ын өгсөн: Б.*********ын ярьдгаар Sugar баарнаас гараад н.*********ын гэрт очоод ширээ тойрч суугаад ууж идээд сууж байсан чинь манай найз охин оройтчихлоо гэртээ очиж амаръя гэж байсан. Тухайн байрны эсрэг талын байранд манай ах эгчийнх байдаг. Найз охиндоо одоо 30 минутын дараа явъя гэсэн ********* гээд найзыгаа дуудчихсан байсан болохоор 30 минутын дараа явъя гээд нөгөө өрөөнд ороод орж орон дээр хэвтүүлсэн. Тэгээд буцаж гарч ирээд хүмүүстэй юм яриад сууж байхад н.*********, Б.*********ыг нөгөө өрөө рүү ороод унтчих гээд татаж чангаагаад байсан. Удалгүй Б.********* босоод тэр өрөө рүү орох шиг болсон. Нойлын өрөө болон унтлагын өрөөний хаалга зэрэгцээ байсан тэгээд би нойл орох гэж байсан чинь Б.********* манай найз охиныг унтаж байхад нь гуянаас нь барьчихсан зогсож байсан. Тэгэхээр миний уур хүрээд очоод Б.*********ыг татаад чи юу хийгээд байгаа юм бэ гээд түлхсэн. Тэгээд хэрүүл хийгээд байж байсан чинь хүмүүс орж ирээд салгасан тэгээд намайг аваад гарсан. Би Б.*********од хоёулаа айлд хэрэлдээд яах бэ гараад учраа олъё гээд гараад байж байсан чинь Б.*********, н.********* нар гарч ирээд хэрүүл хийж байхад Б.*********ыг н.********* аваад орсон. Буцаж орсон шалтгаан нь цамцаа үлдээсэн байсан. н.*********ынх руу цамцаа авах гээд ороход нь бид хоёр шат нь дээр тааралдсан. Тэгээд бид хоёр дахиад маргалдсан, яагаад манай найз охинд хүрч байгаа юм бэ гээд маргалдсан. Би Б.*********ын хоолойноос боогоогүй мөрөн дээрээс нь татаж байхад намайг шатны уруу түлхэж унагаагаад миний гуя хэсэг рүү 2-3 удаа өшиглөсөн. Тэгээд би Б.*********ын хөлөөрөө цааш нь түлхээд зайгаа аваад яаж байгаа юм бэ гэж хэлээд мөрөн дээрээс нь бариад ********* хотхоны орц үүдэндээ тольтой тэр толиных нь урд болсон үйл явдал. Би Б.*********ыг боож хананд өргөсөн зүйл байхгүй. Би ямар супер хүчтэй хүн байгаа биш. Тэгээд толины урд очоод яагаад байгаа юм бэ гэхэд цээж рүү түлхэх шиг болсон тэгээд халуу оргиод байхаар нь гайхаад доошоо харсан чинь цус урсаж байсан. Тэгээд Б.*********ын гар луу харахад гартаа хутга барьчихсан байсан. Дахиад над руу далайхаар нь хутгыг нь бариад н.*********ыг дуудсан. н.********* Б.*********ыг салгаж аваад толины хажуу тал руу түлхээд нүүрэн тус газар нь 2 удаа цохисон. Тэгээд би сандраад гараад гүйсэн. Гадаа гараад би ах, эгчийгээ дуудсан, ах, эгч хоёр маань ирээд гэр лүүгээ авч орсон. Тэгээд удалгүй түргэний машин ирээд суугаад явсан гэв.
Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Б.********* дүгнэлтдээ: “Гэм буруутай эсэх дээр шүүгдэгч Б.********* нь хохирогч Б.*********д хүйтэн зэвсэг болох хутгаар удаа дараа цээжин тус газар нь хутгалж хүнд гэмтэл учруулсан байна. Шүүгдэгч Б.*********ыг хохирогч Б.*********ын нэхэмжилсэн мөнгийг төлж барагдуулсан тохиолдолд урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүйг нь харгалзан үзэж хөнгөрүүлж өгнө үү гэж бодож байна. Шүүгдэгч Б.********* нь сэтгэл санааны хямралд орсноор энэ хэргийг хийсэн болов уу гэж бодож байна миний хувьд хууль дүрмээ барьж зөв шийдвэр гаргаж өгнө үү” гэв.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд:
1. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 3-7-р тал/,
2. Хохирогч Б.*********ын өгсөн: “Тэгээд би болон манай найз охин ********* бид 3 машинтай хойноос нь дагаж ********* хотхонд *********ын гэрт нь очсон. Тэгээд тэндээ пиво виски хольж уугаад ярьж хөөрцгөөсөн. Тэгээд ихэнх хүмүүс согтоцгоосон. Тэгээд манай найз охин намайг хайраа явъя гэхээр нь би заза тэгье 30 минутын дараа гаръя гэж хэлсэн чинь манай найз охин за за би хэсэг хэвтлээ гэсэн. Тэгэхээр нь за за гэсэн. Тэгээд ********* том өрөөний буйдан дээр хэвтэж байхад нь ********* татаж босгоод жижиг өрөө рүү орж унт гэж хэлсэн тэгээд ********* жижиг өрөө рүү явсан. Би ч удалгүй бие засах гээд жорлон орох гээд явж байхдаа жижиг өрөө рүү хартал ********* манай найз охины гуянаас барьчихсан байсан. Тэгээд би ********* дээр очоод “чи муу юу хийж байгаа юм бэ” гэж хэлээд шууд барьцалдаад жижиг өрөөнөөс гараад барьцалдаж байтал ********* бид хоёрыг салгасан. Тэгээд би *********од хандан 2-лаа айлд хэрэлдэж маргалдаад яах вэ гадаа гарч учраа олъё гэж хэлээд бид хоёр гэрээс нь гарсан. Тэгээд гадаа хэрэлдэж маргалдаж байтал *********ыг Зулаа авч гэр лүүгээ орсон. Би хойноос нь ортол ********* хувцсаа өмсчихсөн *********ын гэрээс гараад ирсэн. Тэгээд бид хоёр орцон дотор бас барьцалдаад байж байгаад би шат руу унасан. ********* миний хөл рүү 1-2 удаа өшиглөсөн. Тэгэхээр би шууд босоод *********ыг заамдаад авсан чинь шууд миний цээжин тус газар 4 удаа цохих шиг болсон. Тэгээд би цээж рүүгээ харсан чинь цус гоожиж байсан. Тэгээд би жижиг тонгорог байхыг нь хараад 2 гарыг нь хөдөлгөөнгүй барьж байгаад *********аа ********* намайг хутгалчихлаа гэж хэлсэн. Тэгтэл ********* *********од хандан чи хүн хутгалчихлаа гэж хэлээд нүүрэн тус газар нь 2 удаа цохиод тонгоргийг нь булааж авсан. Тэгээд би шууд орцноос зугтааж гарсан. Тэгээд удалгүй түргэн тусламжийн машин ирээд эмнэлэг явсан. Надад гомдол санал байхгүй. Нэхэмжлэх зүйл байна. Би эмчилгээний зардал болон ажилгүй байх хугацааны мөнгө, цаашид гарах үр дагавраас шалтгаалаад 8 000 000 төгрөг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг. / хавтаст хэргийн 21-р тал/,
3. Гэрч Б.*********ын өгсөн: “Тэгээд манай гэрт хоол унд хийж идээд ярьж хөөрөөд виски, архи ууцгаасан. Тэгээд бүгдээрээ нэлээн халаад зарим нь согтчихсон. Тэгээд байж байтал хажуу өрөөнд пизда минь гээд чанга дуу гарахаар нь жижиг өрөө рүү яваад орсон чинь Б.********* Б.*********той хэрэлдчихсэн мөн нүүрэн тус газар нэг удаа цохисон. Тухайн үед Б.********* жижиг өрөөнд унтаж байсан *********ын найз охиныг манай эхнэр Зулаа гэж ойлгоод хөлөөс татаж байхад нь ********* орж ирээд найз охиныг нь оролдож байна гэж буруу ойлгосон байсан. Уг нь манай найз Б.********* тэгж хүн оролдох хүн биш. Тэгээд ********* гараад ир гээд манай гэрээс гарч явсан. Хойноос нь ********* гараад явсан. Тэгээд гэрийн гадаа учраа олоогүй бас л хэрэлдсэн. Тэгээд ********* манайх руу буцаж ороод буцаад гарах гэж байтал ********* шатан дээр *********ыг барьж аваад хоорондоо дахиж барьцалдаад салж өгөхгүй байсан. Тэгээд *********ын уур хүрээд шууд жижиг тонгорог гаргаж ирээд Б.*********ын хэвлий тус газар нь 2-3 удаа хутгалсан. Тэгтэл *********ын хэвлийнээс цус гоожихоор нь хүүе ээ чи хүн хутгалчихлаа шүү дээ гэж би хэлээд *********оос тонгоргыг нь булааж аваад сандраад хаашаа ч хамаагүй шидчихсэн. Тэгээд би уурандаа *********ыг нүүрэн тус газар нь нэг удаа цохичхоод *********ын хойноос гарсан. Тэгээд түргэн тусламж ирээд *********ыг авч явсны дараа цагдаа нар ирсэн. Б.*********ыг Б.********* тонгоргоороо хэвлий тус газар 2 удаа хутгалсан” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 23-р тал/
4. Гэрч Л.*********ын өгсөн: “Тэгээд ********* хороолол байх Нарка гэх залуугийн гэрт нь очиж 0,75 литрийн архинаас 3 шилийг ууцгаасан. Тэгээд бараг гэр гэр лүүгээ явах гэж байтал *********ын найз охин болох Дээгийгийн нойр нь хүрээд жижиг өрөөнд ороод унтаж байтал ********* ардаас нь орсон чинь ардаас нь ********* орсон. Тэгээд удаа ч үгүй жижиг өрөөнд *********, ********* хоёр хоорондоо зодолдоод байх шиг болохоор нь Нарка бид хоёр орсон хоорондоо чи миний найз охиныг оролдлоо гэсэн утгатай зүйл хэлэлцэж зодолдоод байсан. Тэгээд Нарка бид хоёр тэр хоёрыг салгаад би *********ыг аваад гадаа гарсан. Тэгтэл ********* бас ардаас гараад ирсэн. Гадаа нөгөө 2 бас л барьцалдаж ноцолдоод байхаар нь Нарка *********ыг аваад гэр лүүгээ орсон. Тэгээд би *********ын хамт тамхи татаад байж байтал гэнэт ********* орц руу гүйгээд орсон. Тэгээд би бас яасан юм бол гэж бодоод араас нь орсон. Тэгсэн чинь уг байрны 3-н давхарт ********* *********ыг хэвлий тус газар нь 2-3 удаа цохих шиг болсон. Тэгсэн чинь ********* наадах чинь намайг хутгалчихлаа гэж хэлсэн. Тэгээд Нарка *********ын гарт нь байсан хутгыг булааж аваад нэг удаа цохиж унагасан. Тэгээд би орцноос *********ыг авч гарангуутаа шууд цагдаа, түргэн тусламж дуудсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25-р тал/,
5. Гэрч Э.*********ын өгсөн: “Тухайн хэрэг гардаг өдөр манай нөхөр ********* найз *********ын хамт намайг баарнаас ирж аваад манай гэр лүү очихоор болсон. Тэгээд манай гэрт *********, ********* болон түүний найз охин, ********* нар манай гэрт хоол, унд идэж архи согтууруулах ундаа уусан. Тэгээд бүгд нэлээн халчихсан байсан. Тэгээд манай гэрийн гадаа нэг эмэгтэй найз маань дуудаад байхаар нь би гарч уулзаад байж байтал манай нөхөр гарч ирээд над руу уурлаад гэрт зодоон болоод байна гэсэн. Тэгээд удалгүй ардаас нь ********* ална хаана байна гээд орилоод гараад ирсэн. Тэгээд буцаад хар хурдаараа гэр лүү гүйж орсон чинь ********* гэрээс гарч ирээд ********* өөдөөс нь угталцаж ирээд шууд үгийн зөрүүгүй цохиод авсан. Тэгээд *********ыг ********* шатруу түлхчихсэн. Тэгээд ********* ********* руу аллаа шүү дээ гээд дахиад барьцалдаад авсан. Тэгсэн чинь ********* *********ыг хоолойноос нь боогоод заамдаад байсан. Тэгтэл гэнэт *********ын хэвлийнээс цус гараад шалан дээр дусахаар нь гайхаад харсан чинь ********* гартаа цус болчихсон түлхүүрийн оосор барьчихсан байсан. Тэгээд уг түлхүүрийн оосрыг ********* барьж аваад *********од хандан чи сэргээч ээ юу хийгээд байгаа юм бэ гээд *********ыг нүүрэн тус газар нь цохисон. Тэгээд удалгүй цагдаа эмнэлэг болсон” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29-р тал/,
6. Яллагдагч Б.*********ын өгсөн: “Би прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Би хохирогчид эмчилгээний зардал болон нөхөн төлбөр 6 500 000 төгрөг өгсөн. ********* бид хоёр тухайн хэрэг гардаг өдөр буруу ойлголцоод маргалдаж барьцалдаад гадаа гараад учраа олох гэсэн боловч учраа олж чадахгүй болохоор нь би *********ын гэр лүү ороод машины түлхүүрээ аваад гарах гэж байтал ********* миний хойноос хүрч ирээд би чамайг ална, пизда минь, намайг оролддог хэн юм гээд миний хоолойноос боогоод шахаад амьсгал давхцаад байхаар нь миний уур хүрээд хармаанаасаа жижиг тонгоргоо гаргаж ирээд хэвлий тус газар нь хутгалсан” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 74-р тал/,
7. Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн *********1 дугаартай “Б.*********ын биед цээжний хөндийд нэвтэрсэн шарх, цээжний хөндийд хий, шингэн хуралдалт, нуруу, цээж, хэвлийд шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хэвлийд шарх, баруун бугалга, баруун тохой, зүүн гуянд цус хуралт, зүүн шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл ир үзүүртэй болон мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх цээжний хөндийд нэвтэрсэн шарх, цээжний хөндийд хий, шингэн хуралдалт гэмтэл нь амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.13-т зааснаар хохирлын хүнд зэрэг, нуруу, цээж, хэвлийд шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хэвлийд шарх гэмтэл нь дан дангаараа бусад гэмтэл нь нийтдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна” гэх дүгнэлт. (хавтаст хэргийн 34-41-р тал/,
8. Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 138 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн тонгоргийн бариулын зүүн болон баруун талын хэсэгт болон ажлын хэсэгт гарын мөр илрэхгүй байна” гэсэн дүгнэлт. /хавтаст хэргийн 44-47-р тал/,
9. Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 04 дугаартай “Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Э.Батбаярын 2024.11.20-ны өдрийн *********1 дугаартай дүгнэлт үндэслэлтэй, хохирлыг зэрэг өөрчлөгдөхгүй. Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт. /хавтаст хэргийн 50-55-р тал/,
10. Орхон аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвөөс гаргуулан авсан хохирогч Б.*********ын өвчний түүх, яаралтай тусламжийн хуудас, холбогдох эмнэлгийн баримт бичгүүд /хавтаст хэргийн 90-118-р тал/,
11. Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 120 дугаартай “Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох” шинжээчийн дүгнэлт /2-р хавтаст хэргийн 154-155-р тал/,
12. Хохирогчийн хохирол, хор уршигтай холбоотой баримтууд /2-р хавтаст хэргийн 40, 47-р тал/,
13. 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн “...Хэрэгт ач холбогдол бүхий гар утсыг нээхэд 9595 гэсэн код ашиглан онгойлгоход нүүрэн хэсэгтээ ямар нэгэн файл байхгүй ба ач холбогдол бүхий галерей гэсэн файл руу ороход хэрэг болсон гэх өдрөөс 5 хоногийн дараа утсан дээрээ дарсан зургууд байх ба уг зураг хэсэгт эрүү хэсэгт нь шалбарч хүзүү хоолой хэсэг нь улайж хөхөрсөн зургууд байсныг гэрэл зургаар бэхжүүлж үзлэгт тусгав...” гэх гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтаст хэргийн 17-18-р тал/,
14. Гэрч Б.*********ийн өгсөн: “...Хүү маань 1995 онд Дархан хотод төрсөн. Бага наснаасаа аав ээжийн гар дээр өсөж байгаад Булган аймгийн Хангал суманд найман жилийн боловсрол эзэмшээд Орхон аймгийн мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд тогооч мэргэжлээр сурч төгссөн. Тэгээд Орхон аймагтаа ажиллаж амьдарч байгаад Турк улсад 5 жил ажиллаж амьдарч байгаад ирсэн. Орхон аймагт ирээд удаагүй байна. Хүү маань эелдэг даруухан, томоотой, хүнд тусархаг, ажил мэргэжилдээ сайн, намайг ганц асарч тойглож байгаа хүүхэд минь юм” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 27-р тал/,
15. Гэрч Б.*********ын дахин өгсөн: “...Тухайн өдөр ********* согтчихоод манай жижиг өрөөнд орж унтах гээд орон дээр хэвтэж байсан эмэгтэйг манай эхнэр Зулаа гэж ойлгоод хөлөөс нь татаж байхад ********* харчхаад найз охиныг нь оролдож байна гэж буруу ойлголцоод маргалдаж барьцалдаад манай гэрээс гарсан. ********* болон ********* 2 гэрийн гадаа ойлголцох гээд гарсан боловч ойлголцож чадаагүй учир ********* манай гэр лүү орж машиныхаа түлхүүрийг авах гээд манай гэр лүү орсон чинь ардаас нь ********* алчихъя даа гээд гүйхээр нь би энэ 2 зодолдож магадгүй гээд хойноос нь орсон чинь тэр 2 шатан дээр *********ыг ********* алчихъя чамайг гээд хоолойг нь боогоод байж байхаар нь би дундуур нь орж салгасан. Тэгээд ********* ********* руу уурлаж дайрахад нь *********ыг хутгалсан байх тухайн үед үйл явдал маш хурдан болж өнгөрсөн. ...********* архи согтууруулах ундаа хэрэглэхээрээ зүгээр л унтчихдаг. Харин ********* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхээрээ агсам тавиад хүнтэй муудалцах гээд байдаг... гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 31-р тал/,
16. Яллагдагч Б.*********ын иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, ********* ХХК-ийн 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 06-04/25 дугаартай тодорхойлолт, Булган аймгийн Хангал сумын 2-р багийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 05/38 дугаартай тодорхойлолт, зээлийн мэдээллийн лавлагаа, волейболын зэргийн үнэмлэх, №201405435 дугаартай мэргэжлийн боловсролын үнэмлэх /1-р хавтаст хэргийн 78, 80, 82, 85, 86, 133-136-р тал/,
17. Хохирогч Б.*********ын Эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээ авсан “...Орхон БОЭТ мэс засалд 200,880 төгрөг, Булган аймгийн нэгдсэн эмнэлгийн амбулаторийн үзлэг 29,700 төгрөг, Булган аймгийн нэгдсэн эмнэлгийн амбулаторийн үзлэг 29,700 төгрөг, Булган аймгийн нэгдсэн эмнэлгийн өдрийн эмчилгээ 296,524 төгрөг, Булган аймгийн нэгдсэн эмнэлгийн амбулаторийн хяналтын үзлэг 25,470 төгрөг, нийт *********2,274 төгрөг...” зардлын жагсаалт /1-р хавтаст хэргийн 89-р тал/,
18. Яллагдагч Б.*********ын ...2024 оны 11 дүгээр сарын 08-09-нд шилжих шөнө миний нүүр тэгширч, хөхөрч хавдсан байдалтай байсан, хүзүү хоолой зулгарч улайсан байсан..., эхнэр Мөнхзаяа руу 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр зургаа авч явуулж байсан тул энэ зургийг үзлэг хийж бэхжүүлж хэрэгт хавсаргуулах хүсэлтэй байна гэх Орхон аймгийн Цагдаагийн газрын мөрдөгч А.Оюун-Эрдэнэд гаргасан хүсэлт /1-р хавтаст хэргийн 122-р тал/,
19. Булган аймгийн Хангал сумын эрүүл мэндийн төвийн 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 01/11 дугаартай “Хангал сумын 2-р багийн иргэн Баарай овогтой ********* нь 2009 онд харвалт өгсөн. Түүнээс хойш артерийн даралт ихсэх 2 дугаар үе оноштойгоор байнгын эм хэрэглэдэг, ар гэрийн асаргаанд, сумын эмчийн хяналтад байна” гэх тодорхойлолт /1-р хавтаст хэргийн 129-р тал/,
20. Хаан банкны 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Б.*********оос Б.********* руу 1,500,000 төгрөг шилжүүлсэн, 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б.*********оос Б.********* руу 4,500,000 төгрөг шилжүүлсэн, 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Б.*********оос Б.********* руу 550,000 төгрөг шилжүүлсэн мөнгөн шилжүүлгийн баримтууд /1-р хавтаст хэргийн 130-132-р тал/,
21. Яллагдагч Б.*********ын Орхон аймгийн Прокурорын газарт гаргасан “...Б.********* миний бие хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн тул хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Иймд хүсэлтийг хуулийн хүрээнд шийдвэрлэж өгнө үү...” гэх хүсэлт /1-р хавтаст хэргийн 137-р тал/,
22. Төрийн банкны 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Эрүүл мэндийн даатгалын санд *********2.274 төгрөг шилжүүлсэн гэх мөнгөн шилжүүлгийн баримт /1-р хавтаст хэргийн 164-р тал/,
23. Б.*********ын амбулаториор эмчлүүлэгсдийн карт /1-р хавтаст хэргийн 165-167-р тал, 2-р хавтаст хэргийн 14-18-р тал/,
24. Тус шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 187 дугаартай тэмдэглэл /1-р хавтаст хэргийн 175-188-р тал/,
25. 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн “...Миний бие Буяннэмэх овогтой ********* нь 2024 оны 07 дугаар сараас хойш Орхон аймгийн Баянцагаан багийн ********* хотхон ********* дугаар байрны ********* тоотод одоог хүртэл оршин сууж байна. 2024 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр ********* хотхоны сууц өмчлөгчдийн холбооны дарга болох Сараа /99355637/ дугаараас миний эхнэр болох ********* руу залгаж өчигдөр танай орцонд зодоон болж шал бохирдсон байна камер шүүхэд танайхаас гарсан асуудал байна яаралтай цэвэрлэ гэж хэлсний дагуу *********, ********* миний бие очиж цэвэрлэсэн болно...” гэх тайлбар /1-р хавтаст хэргийн 208-р тал/,
26. 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн “...Миний бие Энхбаяр овогтой ********* нь 2024 оны 07 дугаар сараас хойш Орхон аймгийн Баянцагаан багийн ********* хотхон ********* дугаар байрны ********* тоотод одоог хүртэл оршин сууж байна. 2024 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр ********* хотхоны сууц өмчлөгчдийн холбооны дарга болох Сараа эгч /99355637/ өөрийн дугаараас над руу залган өчигдөр танай орцонд зодоон болж орцны шал бохирдсон камер шүүгээд үзэхэд энэ нь танайхаас гарсан асуудал байна нэн даруй цэвэрлэ гэж хэлсний дагуу *********, ********* миний бие гурвуул цэвэрлэсэн болно...” гэх тайлбар /1-р хавтаст хэргийн 209-р тал/,
27. ********* хотхоны ********* дугаар байр, 2 дугаар орцны байрлал харуулсан зураг /1-р хавтаст хэргийн 210-218-р тал/,
28. Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 46 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэл /2-р хавтаст хэргийн 19-33-р тал/,
29. Шүүгдэгч Б.*********ын нүүр, хүзүү хэсгийг харуулсан фото зураг /2-р хавтаст хэргийн 120-р тал/,
30. Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх 437 дугаар хорих ангийн эмчийн 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн “...Тус газрын цагдан хорих байранд ********* овогтой хоригдогч ********* 30 настай эрэгтэй 2025 оны 04 дүгээр сарын 14-ны өдөр Орхон аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024/ШТ/367 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4- дэх заалтад зааснаар хэрэгт шалгагдахаар хоригдсон.
Хүлээж авах үеийн эрүүл мэндийн үзлэг: Зовиур -Зүрх өвддөг. Цээж, мөр гар хэсгээр шивээстэй. Архаг хууч өвчин: Зүрхний хэм алдалттай. Биеийн ерөнхий байдал хэвийн арьс салст цэвэр чийглэг, зүрхний авиа тод хэм жигд уушги 2 талд -улцангийн хэвийн амьсгалтай артерийн даралт 120/80 муб пульс-98 удаатай хүчилтөрөгч 96%-тай халуун-36.0
Архаг хууч өвчин: Зүрхний хэм алдалттай. Хоригдох хугацаанд: Зовиур: 4,5,6 -р саруудад зүрх өвдөнө гэсэн зовиуртай, 7,8 -р саруудад толгой өвдөнө гэсэн зовиуртай. 9 сард шулуун гэдэснээс цус гарна гэсэн зовиуртай. 10,11 сард толгой өвдөнө, хаяа хамраас цус гарна, хамар битүүрнэ гэсэн зовиуртай. Үзлэгт: Биеийн ерөнхий байдал хэвийн. Орчны харьцаа сайн, ухаан санаа саруул арьс салст цэвэр тууралтгүй а/д 125/80 муб, пульс-83 удаатай. ЗР02-95%-тай Зүрхний цохилт тод жигд уушги 2 талдаа цулцангийн хэвийн амьсгалтай хэвлий зөөлөн эмзэглэлгүй үе мөчдийн хөдөлгөөн чөлөөтэй нойр сайн, хоолны шингэц хэвийн.
Нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт хамруулсан талаар: 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Эрдэнэт медикал эмнэлэгт цусны шинжилгээ өгч, хэвлийн эход харуулж мэс заслын эмчид үзүүлсэн. Хэвлийн эхон шинжилгээнд элэг, цөс, нойр булчирхай, бөөр давсаг хэвийн байв. Шамбарам нь хагалгаа хийлгэх шаардлагагүй эмийн эмчилгээ бичин зөвлөгөө өгсөн. Эмчилгээ хийгдсэн.
2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Эрдэнэт медикал эмнэлэгт Тархины компьютер томограф тодосгогч бодистой хийлгэсэн. Тархи гавлын ясанд гэмтэл, бүтцийн өөрчлөлтгүй. Хамрын урд хана хуучин хугаралтай. 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Эрдэнэт медикал эмнэлэгт мэдрэлийн эмчид үзүүлж эмийн эмчилгээ бичүүлсэн. Чих хамар хоолойн эмчид үзүүлэхэд хамрын таславчийн мурийлт засах хагалгаанд орох шаардлагатай гэж дүгнэсэн...” гэх тодорхойлолт /2-р хавтаст хэргийн 121-р тал/,
31. Эрдэнэт медикал эмнэлгийн “Б.*********ын сонсгол хэвийн, толгой эргэхгүй, чихний гадна суваг чөлөөтэй, хэнгэргэн хальс хэвийн, ерөнхий хөндий чөлөөтэй, хамрын дээвэр хэвийн, хамрын салст хэвийн бус, хуурай, хамрын таславч мурийлттай, баруун тийш, C shaped type, хэвийн бус, шархалсан, өмнөд самалдаг хэвийн, хамрын жим ялгадасгүй, дунд самалдаг хэвийн, ам ангайлт хэвийн, зөөлөн тагнай хэвийн” гэх чих хамар хоолойн эмчийн үзлэг /2-р хавтаст хэргийн 123-р тал/,
32. Эрдэнэт медикал эмнэлгийн “Б.*********ын биеийн байдал дунд, арьс салст цайвар, чийглэг байна. Хэл чийглэг, цэвэр, хэвлий тайван байна. Хэсэг газрын үзлэгээр анусны амсар орчим арьс салст хуурайшсан байна. Анусны дотор талд 11 цагийн байрлалд шамбармын зангилаа тэмтрэгдэнэ, илэрхий цус алдалт үгүй байна. Онош-архаг дотор шамбарам 1-2 зэрэг” гэх мэс заслын эмчийн үзлэг /2-р хавтаст хэргийн 124-р тал/,
33. Б.*********ын компьютерт томограф тодосгогч бодистой толгойн зургаар “Cistern magna өргөссөн. Бага тархи бага зэрэг атрофитай. Хамрын таславч баруун тийш далийсан. Хамрын хөндийн салстууд хэвийн. Хамрын урд хана хугарсан. 2 талын maxillary+etmoid+speniod+frontal sinus-н агааржилт хэвийн. Тархины эдэд хурц цус хуралт үгүй. Тархины бор ба цагаан эдийн ялгарал хэвийн. 3, 4 дүгээр ховдлууд болон хажуугийн ховдлуудын байрлал хэвийн. Дунд бүрдэл хазайлтгүй. Гавал ясанд гэмтэл болон деструкци өөрчлөлтгүй. Хоёр талын ухархайнд бүтцийн эмгэг өөрчлөлтгүй. Хоёр талын нүдэнд бүтцийн өөрчлөлтгүй. Хоёр талын хөхлөг сэртэнгийн агааржилт хэвийн” гэх эмчийн үзлэг /2-р хавтаст хэргийн 125-р тал/,
34. Эрдэнэт медикал эмнэлгийн үзлэгийн хуудас, Б.*********ын цусны дэлгэрэнгүй шинжилгээний хариу /2-р хавтаст хэргийн 126-129-р тал/,
35. Эрдэнэт медикал эмнэлгийн хэвийн хэт авиан эхогоор “...элэг, цөс, нойр булчирхай, дэлүү, бөөр хэвийн. ...Давсагт шээс бага, түрүү булчирхайн хэмжээ хэвийн, төвдөө жижиг шохойжилттой, хэвийн хөндий болон бага аарцгийн хөндийд сул шингэнгүй. Нарийн гэдэсний гогцоонууд өргөсөөгүй, гүрвэлзэх хөдөлгөөн хэвийн...” гэх хариу /2-р хавтаст хэргийн 130-р тал/,
36. Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төвийн зүрх, судасны эмчийн үзлэгийн хуудас, чих хамар хоолойн эмчийн “...хамрын таславчийн муруйлт, хамрын таславч тэгшлэх, амьсгал сэргээх мэс заслын заалттай” гэх тэмдэглэл /2-р хавтаст хэргийн 203-р тал/,
37. Хохирогч Б.*********ын 2026 оны 03 дугаар сарын 04-ний өдөр өгсөн: “...Намайг эмнэлэгт хэвтээд 1 хоногийн дараа тэрээр эмнэлэг дээр ирэхэд түүний нүд нь хөхрөөд хамар луугаа орчихсон гэх юм уу нүд хамар нь хавдартай байсан, яг аль нүд гэдгийг нь санахгүй байна...” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 237-р тал/,
38. Гэрч Э.*********ын 2026 оны 03 дугаар сарын 03-ны өдөр дахин өгсөн: “...Намайг харахад ********* нь *********ын нүүр лүү гараараа нэлээн хэдэн удаа цохисон, ********* тэгтэл газар унасан бөгөөд ********* тэгтэл *********ын нүүр лүү 1 удаа өшиглөсөн юм. ...********* газраас дэвсүүлчхээд босоод ирэхдээ муужирчихсан юм шиг сонин болоод босож ирсэн бөгөөд тэгтэл ахин ********* түүний нүүр лүү гараараа цохиход ********* шат руу өнхөрч унасан юм. Би *********ыг зүгээр үү гээд байж байтал тэрээр чи хүн аллаа шүү дээ гэж босож ирээд шатаар дээш гүйж *********ыг түлхэх шиг болсон. Тэгээд гэнэт *********ын гар нь цус болчихсон байсан...” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 241-242-р тал/,
39. Гэрч Б.*********ын 2026 оны 03 дугаар сарын 04-ний өдөр дахин өгсөн: ...Энэ үед миний араас ********* ирчихсэн, араас манай эхнэр ********* ирж байсан. ********* тэгээд “чи яаж байгаа юм бэ” гээд ********* руу хүрээд ирсэн бөгөөд ********* уурлаад *********ыг заамдаад боогоод байсан. Энэ үед *********ын царай сонин болсон бөгөөд ********* тэгээд *********ыг хутгалсан юм. Тэгэхээр нь би *********оос хутгыг нь булааж аваад түүний хацар луу 1 удаа алгадаад “юу болоод байгаа юм бэ, чи хүн хутгалчихлаа, ухаан орооч” гэж хэлсэн. Тэгээд ********* доошоо суутал ********* нь түүний нүүр лүү 1 удаа өшиглөсөн. ********* тэгээд *********ыг аваад доошоо буусан бөгөөд араас нь бид нар буусан. Гадаа гараад шатан дээр зогсож байхад ********* нь нүүр лүү гараараа 2 удаа цохисон. Тэгэхээр нь би бас салгасан бөгөөд тэд нар чи яаж байгаа юм бэ гээд ********* руу дайраад байсан. Тэгээд удалгүй түргэн ирээд *********ыг авч явсан, араас нь цагдаа ирсэн. Тухайн үед *********ын хамраас нэлээн их цус гарсан бөгөөд *********ас бас цус гарч байсан. *********ыг *********ас өөр хүн цохиж зодоогүй юм. ********* нь *********ыг манай жижиг өрөөнд цохисон эсэхийг хараагүй болохоор хэлж мэдэхгүй байна, гэхдээ цохиж байгаа юм шиг чимээ гарч байсан. ********* нь “хөөе чи яаж байгаа юм бэ” гээд л чимээ гарсан юм. Тус өрөөнд тухайн үед манай эхнэрийн ажлын газрын Даймаа эхнэртэйгээ, *********ын найз охин нар унтаж байсан юм…” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 245-247-р тал/,
40. Гэрч Ж.*********гийн 2026 оны 03 дугаар сарын 04-ний өдөр өгсөн: Би яг огноог нь санахгүй байна. Тухайн үед ********* ажлаасаа гарсан гээд бид хэд цуг суусан юм. Тэгээд ********* үргэлжлүүлж манай гэрт очъё гээд *********оор машинаа жолоодуулах гэж дуудсан юм. Тэгэхэд анх *********той танилцсан бөгөөд *********, *********ын гэрт барагцаагаар шөнийн 00 цаг өнгөрч байхад очсон. Тэднийд *********, *********, *********, манай нөхөр *********, нөхрийн найз *********, мөн манай ажлын Хулан, Баярбат нар очсон. Тэнд 1 шил виски уусан бөгөөд би нөхрийгөө явъя гэж хэлчхээд тэдний жижиг өрөөнд орж хэвтсэн юм. Би тэр өрөөнд ганцаараа нүдээ аниад хэвтэж байтал нэг хүн гуяыг минь илэх шиг болохоор нь хартал ********* байсан. Тэгтэл нөхөр маань яг тэрийг хараад *********ыг ор луу түлхсэн юм. ********* босож ирээд тэр 2 барьцалдаж аваад айлд муудалцаад яах вэ гээд гэрээс гарцгаасан юм. Тэгэхээр нь бид нар араас нь гартал тэр 2 орцны гадаа барьцалдчихсан байж байхаар нь салгах гэтэл салахгүй байсан. Би тэгээд дундуур нь орох гэтэл нэг нь миний толгой руу цохичихоор нь би салгахаа больчихсон юм. Тэгээд байж байтал ********* орц руу орчихсон бөгөөд араас нь нөхөр маань гадуур хувцсаа авна гээд орсон. Тэр хоёрын араас хэсэг хугацааны дараа *********, ********* нар нь дотогш орсон бөгөөд би гадаа нь байсан. Тэгтэл нөхөр маань удаа ч үгүй цустайгаа хутгалдаад дээгүүрээ цээж нүцгэн гарч ирсэн. Тэгэхэд араас нь ********* гар нь цус болчихсон гарч ирсэн юм. Тэгээд би орилоод түргэн цагдаа дуудсан, мөн тус байрны хажуу айлын байранд байдаг хадам эгч Дэжидмаа, ах Мөнгөн нарыг дуудсан. Ах эгч хоёр гарч ирээд *********ыг гэр лүүгээ авч орсон бөгөөд удаа ч үгүй түргэн ирээд нөхрийг маань авч явсан. Ийм л үйл явдал болсон…” гэх мэдүүлэг /3-р хавтаст хэргийн 1-2-р тал/,
41. Б.*********ын биед хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, хамарт сорви гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн нэг ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэзээ үүсгэгдсэн болохыг нарийвчлан тогтоох боломжгүй хуучин гэмтэл байна. Дээрх хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, хамарт сорви гэмтэл нь дангаараа эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Хэргийн хавтас 2-0000120-р хуудаст байх гэрэл зурагт цус хуралт, зулгаралт шарх, зэргийг ялгах боломжгүй тул дүгнэлт гаргах боломжгүй гэх Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 175 дугаартай шинжээчийн дүгнэлт /3-р хавтаст хэргийн 10-12-р тал/ зэрэг бичгийн нотлох баримтууд болон эд мөрийн баримтаар хураагдсан хүрэн өнгийн иштэй хутга нэг ширхгийг шинжлэн судалснаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдсон байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Г.*********, гэрч Б.*********, Л.*********, Э.*********, Ж.********* нарын өгсөн мэдүүлэг, Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн *********1 дугаартай шинжээчийн дүгнэлт, Орхон аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 138 дугаартай шинжээчийн дүгнэлт, Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 04 дугаартай шинжээчийн дүгнэлт, хэргийн газарт үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Б.*********ын гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, шүүгдэгч Б.*********ын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг, эд мөрийн баримтаар хураагдсан хутга зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг шалгахад
Шүүгдэгч Б.********* нь 2024 оны 11 дүгээр сарын 09-ний шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн нутаг дэвсгэрт байрлах ********* хорооллын ********* дугаар байрны ********* тоот Б.*********ын гэрт Б.*********ын найз охиныг нь оролдоогүй гэх шалтгаанаар маргалдаж, гэрээс нь гарч ********* хорооллын ********* дугаар байрны орцонд харилцан зодолдох явцдаа хүрэн өнгийн иштэй эвхэгддэг жижиг тонгорог хутгаар хохирогчийн цээжин хэсэгт нь хутгалж эрүүл мэндэд нь “цээжний хөндийд нэвтэрсэн шарх, цээжний хөндийд хий, шингэн хуралдалт, нуруу, цээж, хэвлийд шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хэвлийд шарх, баруун бугалга, баруун тохой, зүүн гуянд цус хуралт, зүүн шуунд зулгаралт” бүхий хүнд хохирол санаатай учруулсан болох нь нотлогдож тогтоогдож байна.
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.*********ын эрүүл мэндэд хүнд хохирол учирсныг тусгай мэдлэг бүхий шинжээчийн *********1 дугаартай дүгнэлтэд нэрлэн зааж шүүгдэгчийн үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол хоёрын шалтгаант холбоо тогтоогдсон.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно. Зэвсэг нь галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь ч байж болно. “Тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан хүйтэн зэвсэг, галт зэвсэг, эд зүйл, хэрэгслийг ойлгоно” гэж тайлбарлажээ.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн хутга нь бүтцийн хувьд төмрөөр хийсэн ир, үзүүртэй, юм хуваах, зүсэх зориулалтаар бэлтгэсэн байх тул дээрх хуулийн тайлбарын зэвсэг гэх ойлголтод хамаарахаар байна.
Хохирогч Б.*********ын биед учирсан “цээжний хөндийд нэвтэрсэн шарх, цээжний хөндийд хий, шингэн хуралдалт, нуруу, цээж, хэвлийд шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хэвлийд шарх, баруун бугалга, баруун тохой, зүүн гуянд цус хуралт, зүүн шуунд зулгаралт” бүхий хүнд гэмтэл учирсан байх бөгөөд шүүгдэгч Б.********* нь хохирогчийн биед уг гэмтлийг хутга буюу хүйтэн зэвсгээр учруулсан болох нь хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэн үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.
Шүүгдэгчийн үйлдэл нь хүний биед зэвсэг хэрэглэн санаатай халдаж хүнд гэмтэл учруулснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас шүүгдэгч Б.*********ыг зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг нотолж, яллах байр сууринаас,
шүүгдэгч Б.*********, түүний өмгөөлөгч Б.Буянжаргал нар нь шүүгдэгчийг бусдын эрүүл мэндэд хүнд хохирлыг санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчдасны улмаас учруулсан тул хэргийн зүйлчлэлийг өөрчлүүлэх байр сууринаас,
хохирогч, түүний өмгөөлөгч нар нь шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тул хохирлыг нөхөн төлүүлэх гэх байр сууринаас тус тус оролцож санал, дүгнэлтээ гаргав.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 66 дугаар зүйлд зааснаар иргэдийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд бүрэн эрхээ хэрэгжүүлж оролцохдоо хэргийн үйл баримтад үнэлэлт өгч, гэм буруугийн талаар бичгээр дүгнэлт гаргахдаа шүүгдэгч Б.********* нь гэм буруугийн хувьд хохирогч Б.*********д хүйтэн зэвсэг болох хутгаар удаа дараа цээжин тус газар нь хутгалж хүнд гэмтэл учруулсан байна. Миний хувьд сэтгэл санааны хямралд орсноор энэ хэргийг хийсэн болов уу гэж бодож байна, хууль дүрмээ барьж зөв шийдвэр гаргаж өгнө үү” гэж дүгнэсэн нь шүүхийн дүгнэлтээс зөрүүтэй байна.
Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас бусдын эрүүл мэндэд хүнд хохирлыг санаа сэтгэл хүчтэй цочрон давчдсаны улмаас учруулсан тул хэргийн зүйлчлэлийг өөрчлүүлэх байр сууринаас шүүх хуралдаанд оролцсон бөгөөд шүүгдэгч Б.********* нь хохирогч Б.*********ын хууль бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуурт автан сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас хохирогчийн биеийн цээж хэсэгт эвхэгддэг тонгорог хутгаар хутгалж, хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдохгүй байх тул шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн санал, дүгнэлт үндэслэлгүй гэж үзэв.
Учир нь хэрэгт авагдсан хохирогч Б.*********ын өгсөн “... бид хоёр орцон дотор бас барьцалдаад байж байгаад би шат руу унасан. ********* миний хөл рүү 1-2 удаа өшиглөсөн, тэгэхээр нь би шууд босоод *********ыг заамдаад авсан чинь шууд миний цээжин тус газар 4 удаа цохих шиг болсон, би цээж рүүгээ харсан чинь цус гоожиж байсан. Тэгээд би жижиг тонгорог байхыг нь хараад хоёр гарыг нь хөдөлгөөнгүй барьж байгаад “*********аа ********* намайг хутгалчихлаа” гэж хэлсэн. Тэгтэл ********* *********од хандан “чи хүн хутгалчихлаа” гэж хэлээд нүүрэн тус газар нь 2 удаа цохиод тонгоргийг нь булааж авсан ... “ гэх мэдүүлгийг тогтвортойгоор өгсөн ба түүний мэдүүлгийн эх сурвалжийг
гэрч Б.*********ын өгсөн “... ********* манайх руу буцаж ороод буцаад гарах гэж байтал ********* шатан дээр *********ыг барьж аваад хоорондоо дахиж барьцалдаад салж өгөхгүй байсан. Тэгээд *********ын уур хүрээд шууд жижиг тонгорог гаргаж ирээд *********ын хэвлийн тус газар нь 2-3 удаа хутгалсан. Тэгтэл *********ын хэвлийнээс цус гоожихоор нь “... хүүе чи хүн хутгалчихлаа, ш дээ ...” гэж би хэлээд *********ын тонгоргийг нь булааж аваад сандраад хаашаа ч хамаагүй шидчихсэн ...” гэх,
гэрч Л.*********ын өгсөн “...Тэгээд Нарка бид хоёр тэр хоёрыг салгаад би *********ыг аваад гадаа гарсан. Тэгтэл ********* бас араас гараад ирсэн. Гадаа нөгөө хоёр бас л барьцалдаж ноцолдоод байхаар нь Нарка *********ыг аваад гэр лүүгээ орсон. Тэгээд би *********ын хамт тамхи татаад байж байтал гэнэт ********* орц руу гүйгээд орсон. Тэгээд би бас яасан юм бол гэж бодоод араас нь орсон, тэгсэн чинь уг байрны 3 давхарт ********* *********ыг хэвлий тус газарт нь 2-3 удаа цохих шиг болсон ... тэгсэн чинь ********* наадах чинь намайг хутгалчихлаа гэж хэлсэн. Тэгээд Нарка *********ын гарт байсан хутгыг булааж аваад нэг удаа цохиж унагасан ...” гэх,
гэрч Э.*********ын өгсөн “... манай нөхөр гарч ирээд над руу гэрт зодоон болоод байна гэсэн, тэгээд удалгүй ардаас нь ********* ална хаана байна гээд орилоод гараад ирсэн, тэгээд буцаад хар хурдаараа гэр лүү гүйж орсон чинь ********* гэрээс гарч ирээд ********* өөдөөс нь угталцаж ирээд шууд үгийн зөрүүгүй цохиод авсан. Тэгээд *********ыг ********* шат руу түлхчихсэн. Тэгээд ********* ********* руу аллаа ш дээ гээд дахиад барьцалдаад авсан. Тэгсэн чинь ********* *********ыг хоолойноос нь боогоод заамдаад байсан. Тэгтэл гэнэт *********ын хэвлийнээс цус гараад шалан дээр тусахаар нь гайхаад харсан чинь ********* гартаа цус болчихсон түлхүүрийн оосор барьчихсан байсан. Тэгээд уг түлхүүрийн оосрыг ********* барьж аваад *********од хандан чи сэргээч ээ, юу хийгээд байгаа юм ...” гэх,
гэрч Б.*********ын дахин өгсөн “... тэр 2 шатан дээр *********ыг ********* алчихъя чамайг гээд хоолойг нь боогоод байхаар нь би дундуур нь орж салгасан. Тэгээд ********* ********* руу уурлаж дайрахад нь ********* хутгалсан байх, тухайн үед үйл явдал маш хурдан болж өнгөрсөн ...” гэх мэдүүлгүүдээр давхар нотлогдсон.
Мөн хохирогчийн биед ... нурууны зүүн дунд хэсэгт 1 см хөндлөн байрлалтай, цээжний зүүн доод хэсэгт 1.3 см хөндлөн байрлалтай, хэвлийн дээд хэсэгт 2 см хөндлөн байрлалтай мэс заслын оёдол бүхий шархтай ... хэвлийн баруун хэсэгт 0.5 х 0.2 см, зүүн хэсэгт 0.6 х 0.2 см ирмэг тэгш шархтай, баруун бугалгын ар дунд хэсэгт 4 х 2 см баруун тохой хэсэгт 11 х 4 см, зүүн гуяны урд доод хэсэгт 6 х 5 см хөх шаргал цус хуралттай, зүүн шууны гадна дунд хэсэгт 4х 1 см улаан хүрэн өнгийн цус хуралттай ... байсан гэж хэсэг газрын үзлэгийн тэмдэглэлд дурдагдсан мөн шинжээчийн *********1 дугаартай дүгнэлтээр ...цээжний хөндийд нэвтэрсэн шарх, цээжний хөндийд хий, шингэн хуралдалт, нуруу, цээж, хэвлийд шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хэвлийд шарх, баруун бугалга, баруун тохой, зүүн гуянд цус хуралт, зүүн шуунд зулгаралт гэмтлүүд нь ир үзүүртэй болон мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ ..., хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой гэж дүгнэсэн нь шүүгдэгч Б.*********ыг сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуурт автан сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас хохирогчид дээрх олон тооны шарх, хүнд гэмтлийг учруулсан гэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Шүүгдэгч Б.*********ын бусдын бие, эрх чөлөөнд халдаж, эвхэгддэг хутгаар цээж хэсэгт нь хутгалж буй үйлдэл нь хууль бус бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу хүний эрүүл мэндийн халдашгүй эрхийг зөрчсөн, хууль зүйн хувьд энэ үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учирна гэдгийг мэдэж, хүсэж үйлдсэн гэм буруугийн хувьд санаатай, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл байх тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй.
Шүүгдэгч Б.*********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч Б.********* нь гэмт хэрэг гарсан цаг хугацаанд хохирогч *********д цохиулсны улмаас “хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, хамарт сорви” бүхий гэмтлийг авсан гэх боловч түүнд учирсан дээрх гэмтэл нь хуучин гэмтэл болохыг 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн ОРХ0726/175 дугаартай дүгнэлтээр тогтоосон.
Тодруулбал, Б.*********ын биед “хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, хамарт сорви” гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл мохоо зүйлийн нэг ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, дээрх гэмтэл хэзээ үүсгэгдсэн болохыг нарийвчлан тогтоох боломжгүй хуучин гэмтэл байна. Дээрх хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, хамарт сорви гэмтэл нь дангаараа эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Хэргийн хавтас 2-0000120-р хуудаст байх гэрэл зурагт цус хуралт, зулгаралт шарх зэргийг ялгах боломжгүй тул дүгнэлт гаргах боломжгүй гэж дүгнэсэн.
Шүүхээс шүүгдэгч Б.*********ын эрүүл мэндэд хохирол хор уршиг учирсан эсэх, хэрэв хохирол хор уршиг учирсан нь тогтоогдвол тухайн гэмтлийг хэн учруулсан гэдгийг тогтоох, хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн Б.*********ын үйлдэл оролцоог шалгах нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг тогтоох, гэмт хэргийг хэн үйлдсэн гэх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотолбол зохих ажиллагааг хийлгэхээр шүүх хуралдааныг хойшлуулж, прокурорт даалгавар хүргүүлж шийдвэрлэсэн ба дээрх нэмэлт ажиллагаагаар хийгдсэн ажиллагаа болон хэрэгт авагдсан баримтаар гэмт хэрэг гарсан гэх цаг хугацаанд Б.*********ын эрүүл мэндэд хохирол, хор уршиг учирсан, уг хохирлыг ********* учруулсан гэх хангалттай нотлох баримт хэрэгт авагдаагүй, Б.*********ын мэдүүлсэн үйл баримт шинжээчийн “...хэзээ үүсгэгдсэн болохыг нарийвчлан тогтоох боломжгүй хуучин гэмтэл байна. 2-р хавтаст хэргийн 0000120-р хуудаст байх гэрэл зурагт цус хуралт, зулгаралт шарх зэргийг ялгах боломжгүй тул дүгнэлт гаргах боломжгүй” гэх дүгнэлтээр болон гэрч нарын мэдүүлгүүдээр хангалттай тогтоогдоогүй, нотлогдоогүй байна.
Гэрч Б.*********, Э.********* нар нь нэг гэр бүлийн хүмүүс бөгөөд Б.********* нь шүүгдэгч Б.*********той 2019 оноос хойш найзалж, нөхөрлөсөн найзууд гэж мэдүүлдэг ба шүүхээс хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан хугацаанд буюу 2026 оны 03 дугаар сарын 03, 04-нд өгсөн мэдүүлгүүддээ ...********* нь *********ын нүүр хэсэгт гараараа нэлээд хэдэн удаа цохисон. ********* тэгээд газарт унасан бөгөөд ********* нь түүний нүүр рүү 1 удаа өшиглөсөн..., ********* газраас дэвсүүлчхээд босоод ирэхдээ муужирчихсан юм шиг сонин болоод босоод ирсэн... /2-р хавтасны 241, 246 дахь тал/, ...********* тэгээд “чи яаж байгаа юм бэ” гээд ********* руу хүрээд ирсэн бөгөөд ********* уурлаад *********ыг заамдаад боогоод байсан. Энэ үед *********ын царай сонин болсон бөгөөд ********* тэгээд *********ыг хутгалсан...” гэх нэг ижил агуулгатай мэдүүлэг өгсөн нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн эхний мэдүүлгээс зөрүүтэйгээр мэдүүлсэн байна.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд дээрх гэрч нарт Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх үүргийг тайлбарласан, үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргаж өгсөн мэдүүлгийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож, шүүхээс нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаасан цаг хугацаанд дахин өгсөн мэдүүлэг нь тогтворгүй, зөрүүтэй, хэрэгт цугларсан бусад нотлох баримтаар үгүйсгэгдэж байх тул шүүх үнэн зөв гэж үнэлээгүй болно.
Улсын яллагч Н.Жавхлан шүүх хуралдаанд “…*********ын эрүүл мэндэд хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, хамарт сорви” гэмтэл тогтоогдсон, дээрх хөнгөн гэмтлийг хэзээ үүсгэгдсэн болохыг нарийвчлан тогтоох боломжгүй хуучин гэмтэл гэх шинжээчийн дүгнэлт гарсан. Уг гэмтлийг ********* учруулсан байх боломжтой нь гэрч нарын мэдүүлгээр тогтоогддог боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн” гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах боломжгүй нөхцөл байдал үүссэн, яллах дүгнэлт нэгэнт үйлдсэн тул ямар нэгэн прокуророос эрх зүйн акт гаргаагүй гэх тайлбарыг гаргасныг шүүх буруутгах үндэслэлгүй, өөрөөр хэлбэл прокурорын яллах дүгнэлт, яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн шүүгчийн захирамжаар шүүх хуралдааны хэмжээ хязгаар тодорхойлогдох бөгөөд эдгээрт дурдагдаагүй хэрэг, хүний талаар шүүх хэрэг хянан шийдвэрлэх ямар нэгэн ажиллагаа явуулах эрхгүй болохыг Улсын дээд шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 48 дугаартай тогтоолоор шийдвэрлэсэн жишиг тогтоол байдаг тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хэлэлцсэн болно.
Мөн шүүгдэгч Б.********* нь ********* хотхоны ********* дугаар байр нь орцондоо хяналтын камертай байсан, энэ талаар гэрч *********, ********* нар нь хэрэгт тодорхойлолт гаргаж холбогдох зургийн хамт ирүүлсэн. Хяналтын камерыг шалгуулах нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой гэх мэдүүлгийг шүүх хуралдаанд гаргасан ба хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт даалгавар хүргүүлсэн хугацаанд мөрдөгчөөс ********* хотхоны СӨХ-ны дарга Б.Болормаатай 2026 оны 03 дугаар сарын 09-ний өдөр утсаар нь холбогдоход “...би СӨХ-ийн дарга болоод удаагүй байна, манай байрны камерууд бичлэгээ 1 сарын хугацаанд хадгалдаг, одоо 2024 оны 10 дугаар сарын бичдэг байхгүй, би мэдүүлэг өгмөөргүй байна, надад энэ хэргийн талаар мэдэх зүйл байхгүй”, Б.Болормаагийн өмнө нь СӨХ-ийн дарга хийж байсан гэх хүний 99355637 дугаарын утас руу залгахад “...тухайн үед манай байранд хутганы хэрэг гарсныг мэдээгүй, байрны камер бичлэгээ 14-30 хоног хадгалдаг байсан. Одоо тэр үеийн бичлэг байхгүй ээ” гэснийг тус тус мөрдөгч тэмдэглэл болгон үйлдсэн нь 2 дугаар хавтаст хэргийн 232-234 дэх талд авагдсан байх тул шүүгдэгчийн камерын бичлэгт үзлэг хийлгэх хүсэлтийг хүлээн авах боломжгүй юм.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Шүүгдэгч Б.*********ын үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь бусдын эрүүл мэндийн халдашгүй байдалд хүнд хохирол учирсан гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Шүүх хохирогчоос хэрэгт гаргаж өгсөн нотлох баримтын агуулга, хэргийн хамаарал, нотлох баримтын шаардлага хангаж буй эсэхийг нэг бүрчлэн хянаад Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж заасны дагуу хохирогч Б.*********ын биед учирсан хүнд хохирол болох "цээжний хөндийд нэвтэрсэн шарх, цээжний хөндийд хий, шингэн хуралдалт, нуруу, цээж, хэвлийд шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хэвлийд шарх, баруун бугалга, баруун тохой, зүүн гуянд цус хуралт, зүүн шуунд зулгаралт” зэргийг эмчлүүлэхэд гарсан зардал болох бензин шатахууны зардалд 356,162 төгрөг, гэм хорын хохиролд нэхэмжилсэн 8,000,000 төгрөгөөс төлөгдөөгүй үлдэгдэл 1,500,000 төгрөг, нийт 1,856,162 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хангаж шийдвэрлэв.
Тодруулбал, мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч нь нотлох баримтгүйгээр өөрт учирсан хүнд хохирлыг эмчлүүлэх, оношлуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс нийт 8,000,000 төгрөгийг Б.*********оос нэхэмжилж, шүүгдэгч нь 6,550,000 /1 дүгээр хавтаст хэргийн 130-132 дахь тал/ төгрөгийг төлж барагдуулсан, үлдэх 1,500,000 төгрөгийг шүүхийн хэлэлцүүлэгт боломжтой болохоороо төлж барагдуулахаа илэрхийлж байх тул дээр 1,500,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй гэж үзсэн.
Мөн хохирогч нь шүүх хуралдаанд ирж, буцсан шатахууны зардалд нийт 356,162 төгрөгийг нэхэмжилснийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд тооцож шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 120 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хохирогч Б.*********д гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрсэн нь сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарч байгааг тогтоосныг хохирогч, шүүгдэгч нар нь хүлээн зөвшөөрсөн байх тул хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал, гэмтлийн улмаас учирсан зовуурь, шаналал, хохирогчийн гэм буруутай байдал зэргийг харгалзан гэмт хэрэг үйлдэгдэх 2024 онд мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660.000 төгрөгийг 5 дахин нэмэгдүүлж 3,300,000 төгрөгийг шүүгдэгч Б.*********оос гаргуулан хохирогч Б.*********д олгуулахаар шийдвэрлэв.
Иймд нийт 5,156,162 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч Б.*********д олгуулахаар шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.********* нь Эрүүл мэндийн даатгалын сангаас нэхэмжилсэн *********2,274 төгрөгийг төлж барагдуулсан /1 дүгээр хавтаст хэргийн 130-132 дахь тал/ тул иргэний нэхэмжлэгчид төлөх төлбөргүй байна.
Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч шүүгдэгч Б.*********ын гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг нотолж, яллах талын байр сууринаас оролцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах санал, дүгнэлтийг,
шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар нь хэргийн зүйлчлэл дээр маргаж, хохирол төлбөрийг нөхөн төлөхөө илэрхийлж, эрүүгийн хариуцлагыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд зааснаар хөнгөрүүлэн үзэж хамгийн бага ялыг оногдуулж өгнө үү гэх,
хохирогч, түүний өмгөөлөгчөөс шүүгдэгчийг гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутай тул хохирлыг нөхөн төлүүлэх, түүний гэм буруу, хувийн байдалд тохирсон ял шийтгэл оногдуулах гэх байр суурийг тус тус илэрхийлж оролцлоо.
Шүүгдэгч Б.*********ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирлыг зэвсэг хэрэглэн учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй, шүүгдэгч Б.*********ын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Б.*********од эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд учруулсан хохирлоос тодорхой хэмжээгээр төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
1 дүгээр хавтаст хэргийн 77, 79-87 дахь талд авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй эсэх тодорхойлолт, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа, ********* ХХК-ийн тодорхойлолт, Булган аймгийн Хангал сумын 2-р багийн Засаг даргын тодорхойлолт, ял шийтгэлийн мэдээлэл, шийтгэх тогтоолын хуулбар зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Б.********* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй зэрэг түүний хувийн болон хөрөнгө, орлогын байдал тогтоогдсон байна.
Шүүгдэгч Б.*********ын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хохирогчид учруулсан материаллаг хохирлоос тодорхой хэмжээгээр төлж барагдуулсан хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан хорих ялын хамгийн бага хугацаагаар буюу 5 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж заасан.
Энэхүү заалтыг шүүх заавал хэрэглэх хэм хэмжээ биш, харин гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлсөн тохиолдолд хэрэглэж болох зохицуулалт юм.
Шүүгдэгч Б.********* нь бусдын эрүүл мэндэд хүнд хохирлыг санаатай учруулаагүй, хохирогчид боолгуулж, санаа сэтгэл хүчтэй цочрон давчдасны улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэж гэм буруугийн хэлбэрийн талаар маргаж, хэргийн зүйчлэлийг өөрчлүүлэх байр суурийг өмгөөлөгчийн хамт илэрхийлж шүүх хуралдаанд оролцсон тул шүүгдэгчийг үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, үйлдсэн хэргийнхээ үр дагавар, хор холбогдлыг ойлгосон гэж үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хөнгөрүүлэх боломжгүй юм.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*********ын 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрөөс 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 235 /хоёр зуун гучин тав/ хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцож, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*********од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа хорих-437 дугаар нээлттэй хорих ангийн цагдан хорих байранд энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, энэ талаар Хил хамгаалах Ерөнхий газарт мэдэгдэхийг шүүгчийн туслахад даалгах нь зүйтэй.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримтгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 12см урттай, хүрэн өнгийн модон бариултай, 5.1см урт ажлын хэсэгтэй хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримтын шийдвэрлэх комисст, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Б.Марал-Эрдэнэд тус тус даалгаж шийдвэрлэв.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *********ийн *********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.*********ыг 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*********од оногдуулсан 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*********ын цагдан хоригдсон 235 /хоёр зуун гучин тав/ хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцсугай.
5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*********од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, энэ талаар Хил хамгаалах Ерөнхий газарт мэдэгдэхийг шүүгчийн туслах Б.Марал-Эрдэнэд даалгаж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа хорих-437 дугаар нээлттэй хорих ангийн цагдан хорих байранд цагдан хорьсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.*********оос хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршигт 3,300,000 /гурван сая гурван зуун мянга/ төгрөг, бензин шатахууны зардал 356,162 /гурван зуун тавин зургаан мянга нэг зуун жаран хоёр/ төгрөг, гэм хорын хохиролд 1,500,000 /нэг сая таван зуун мянга/ төгрөг, нийт 5,156,162 /таван сая нэг зуун тавин зургаан мянга нэг зуун жаран хоёр/ төгрөгийг гаргуулж хохирогч Б.*********-д олгосугай.
7. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн 12см урттай, хүрэн өнгийн модон бариултай, 5.1см урт ажлын хэсэгтэй хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЭНЭРЭЛ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.АЛТАНГАДАС
ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА