Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 201/МА2019/00025

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 сарын 26-ны өдрийн 138/ШШ2019/00664 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...3 990 000 төгрөг  гаргуулан нэхэмжлэгч Э.Б-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 759 367 төгрөгийг ...” гэснийг “... 4 638 060 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.Б-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 111 307 төгрөг...”, гэж, 5 дахь заалтын “ ...78 790 төгрөг ...” гэснийг “...89 159 төгрөг...” гэж тус тус өөрчлөлт оруулж, хариуцагч “Ш” ХХК-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч “Ш” ХХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 78 790 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

       3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Л.НАРАНБАЯР

                  ШҮҮГЧИД                                                               Ж.ДОЛГОРМАА

                                                                                                  З.ЭНХЦЭЦЭГ