Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 2022/ДШМ/271

 

 

 

 

 

 

    2022            3              9                                       2022/ДШМ/271

 

Д.Г холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, Ерөнхий шүүгч Д.Мягмаржав, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:        

прокурор Н.Пүрэвтогтох, 

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ц, түүний өмгөөлөгч Б.Сүрэнхүү,

шүүгдэгч Д.Г, түүний өмгөөлөгч Ю.Батболд, 

нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, шүүгч Д.Алтанжигүүр, Х.Одбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 698 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Г, түүний өмгөөлөгч Ю.Батболд нарын гаргасан давж заалдах гомдлуудаар шүүгдэгч Д.Г холбогдох эрүүгийн 2110000000264 дугаартай хэргийг 2022 оны 2 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

Зая зайран овогт Д.Г, 1997 оны 10 дугаар сарын 2-ны өдөр Архангай аймагт төрсөн, 24 настай, эрэгтэй дээд боловсролтой, зенитийн артиллерийн командын офицер мэргэжилтэй, Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн салааны захирагч, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт .....................,

Шүүгдэгч Д.Г нь согтуурсан үедээ буюу 2021 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн харуулын даргын үүргийг гүйцэтгэж байхдаа Соёл амралтын өрөөнд тус ангид алба хааж байсан байлдагч Ц.Б“чи ганц цохилт даах уу” гэж нүүр болон хэвлийн бус газар нь гараараа цохисны улмаас тархины суурийн баруун хойд холбогч артерийн цүнхлэнгийн гаралтай задрал, тархины аалзан бүрхүүл дор тархмал цус харвалт, дээд уруулын шарх, доод уруул, хамрын үзүүрийн зулгаралт бүхий гэмтэл учруулж хүнийг алсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэгт,

 мөн архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн харуулын даргын үүргийг гүйцэтгэж байхдаа 2021 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Соёл амралтын өрөөнд тус ангид алба хааж байсан байлдагч Ц.Б цэргийн дүрмийн бус байдлаар харьцаж, захирагдагчдаа хүч хэрэглэн толгой болон хэвлийн орчимд гараараа цохиж зодсон,

мөн Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн салаан захирагчийн үүргийг гүйцэтгэж байхдаа тус ангийн Соёл амралтын өрөөнд 2021 оны 1 дүгээр сарын 13-наас 15-ны хооронд бага дарга нарын сургалтад хамрагдаж байсан түрүүч Э.Т, Г.А, О.О, А.М, Ч.Д, Г.Ц, Н.Б, О.Днартай цэргийн дүрмийн бус байдлаар харьцаж, захирагдагчдаа хүч хэрэглэн гэдэс, нүүрэн тус газар нь цохиж, толгой руу нь дэвсэж зодсон үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Дарга, захирагч нь захирагдагчдаа хүч хэрэглэх” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Хан-уул дүүргийн прокурорын газраас: Д.Гын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

            Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:  Шүүгдэгч Зая зайран овогт Д.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэгт, мөн хуулийн тусгай ангийн 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Дарга захирагч захирагдагчдаа хүч хэрэглэх” гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан Д.Г холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож, тухайн зүйл, хэсэгт зааснаар оногдуулах эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Г 14 /арван дөрөв/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Г оногдуулсан 14 /арван дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу Д.Гын цагдан хоригдсон нийт 259 /хоёр зуун тавин ес/ хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт Д.Г нь 12.600.000 төгрөг нөхөн төлснийг тэмдэглэж, хохирлоос үлдэх 2.822.384 /хоёр сая найман зуун хорин хоёр мянга гурван зуун наян дөрөв/ төгрөгийг  Д.Гаас гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Станцын 3-37 тоот хаягт оршин суух, РД:.................., Түйтэн овогт Дашжанцангийн Цэрэндоржид олгож, түүний нэхэмжлэлээс өмгөөлөгчийн зардал гэх 2.500.000 төгрөгийг хангахгүй орхиж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдон хураагдаж ирсэн бичлэг бүхий CD 2 ширхгийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээж, энэ хэрэгт шийдвэрлэх битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Д.Гийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулах зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Э.Т, Г.А, О.О, А.М, Ч.Д, Г.Ц, Н.Б, О.Днар нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурдаж, шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Д.Г авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.Гийн өмгөөлөгч Ю.Батболд давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Гыг “Хүнийг алсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож шийдвэрлэсэн тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчим, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргаагүй, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд Д.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж дүгнэсэн. Хэргийн нөхцөл байдлаас үзэхэд шүүгдэгч Д.Г нь хэрэг бүртгэл, мөрдөн байцаалт, шүүхийн шатанд хэргийг үнэн зөвөөр мэдүүлж, өөрийн гэм бурууд маш их гэмшиж, гэм буруугаа хүлээж, гэмт хэргийн улмаас гарсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан зэргийг харгалзан хүндрүүлэх нөхцөл тогтоогдохгүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн  1.4 “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр ял оногдуулах” гэж заасан. Иймд Д.Г оногдуулсан 14 жилийн хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв. 

Шүүгдэгч Д.Галбуужамц давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний хайхрамжгүй хөнгөмсөг үйлдлээс болж эрдэнэт хүний амь нас хохирч талийгаачийн ар гэрт нөхөж баршгүй гарз учруулсандаа чин сэтгэлээсээ уучлалт гуйж байна. Хэдийгээр эрдэнэт хүний амь нас хөнөөсөн боловч тухайн үед талийгаачийг алах, амь насыг нь хохироох санаа зорилго огт байгаагүй билээ. Эрдэнэт хүний амь нас юугаар ч орлуулшгүй үнэтэйг энэхэн цаг хугацаанд ойлгож ухамсарлан шаналж сууна. Миний бие шүүхээс тогтоосон хохирлын үлдэгдлийг бүрэн төлөх хүсэлтээ илэрхийлэн шүүх хуралдааныг 2 үе шаттай явуулахыг хүссэн боловч хүсэлтийг минь хангалгүйгээр 1 үе шаттайгаар шүүх хуралдааныг явуулж намайг төлбөрийн үлдэгдэлтэй шийтгэсэн. Мөн залуу хүний минь хувьд цаашид хийж бүтээх хүслийг минь, талийгаачийн ар гэрт тус дэм болж явах хүслийг минь, үр хүүхэд гэр бүлдээ түргэн очиж амьдралдаа итгэлтэй алхах чин хүслийг минь харгалзан үзэж оногдуулсан ялыг минь багасгаж өгнө үү. ...” гэв. 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ц тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хүүхдээ алдсан эцэг хүний сэтгэл санаа ямар байх нь ойлгомжтой. Миний хүүхэд сайхан боловсорсон, амьдралд хөл нийлүүлэн алхаж байсан хүүхэд. Эр хүн байна цэргийн алба хаагаад үзэг гээд цэргийн албанд явуулсан. Шүүгдэгчийн ар гэрийнхэнд өөрийнхөө байр суурийн илэрхийлсэн. Амь хохирогчийн төрсөн дүү нь байгаа түүний асуудлыг шийдээд өгчихвөл гомдол, саналгүй гэдгээ хэлсэн. Би 1993 оноос хойш лам гэсэн нэртэй явдаг. Шүүгдэгч нь үйлийн үрээ хэзээ нэгэн цагт үүрэх болно. Олон жилийн ял оногдууллаа гээд тайвширчих зүйл биш учраас олон жилийн ял оногдуулах сонирхол байхгүй. Оршуулгын зардлыг эхний шүүх хурлын дараагаар барагдуулсан. Өөр ямар нэгэн төлбөр төлсөн зүйл байхгүй. Ял шийтгэлийг нь хөнгөрүүлэх талаар ямар нэгэн санал байхгүй. ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Цөмгөөлөгч Б.Сүрэнхүү тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч нь албан ёсоор хохирогчийн ар гэртээ уулзаж уучлал гуйж, нүүр тулж уулзсан зүйл байхгүй. Хоригдож байгаад ирэхээрээ өөрийнхөө ар гэртээ уулздаг байсан. Хохирогчийн ар гэрийнхэнтэй уулзаад харамсаж байгаа талаараа илэрхийлээгүй. Гомдолдоо харамсаж байна, ар гэрийнхэнд нь тусална гэсэн байна. Анхан шатны шүүхээс нээлттэй хорих байгууллагад ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Оногдуулсан ялын хугацаан дээр ямар нэгэн санал байхгүй. ...” гэв.

Прокурор Н.Пүрэвтогтох тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл нь шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд хэрэглэж болох тухай заалт болохоос заавал хэрэглэхээр үүрэг болгосон заалт биш. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн бол хөнгөрүүлж болохоор заасан байдаг. Энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон, энэ нь нөхөн төлөгдөх боломжгүй хохирол юм. Иймд тухайн заалтыг хэрэглэх боломжгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчим буюу эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж заасантай анхан шатны шүүхээс оногдуулсан ял тохирч байгаа. Анхан шатны шүүхээс оногдуулсан ял нь шүүгдэгчийн гэм буруу, гэмт хэргийн хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм буруугийн хэлбэрт тохирсон учир хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Д.Г нь согтуурсан үедээ буюу 2021 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн харуулын даргын үүргийг гүйцэтгэж байхдаа Соёл амралтын өрөөнд тус ангид алба хааж байсан байлдагч Ц.Б“чи ганц цохилт даа хуу” гэж нүүр болон хэвлийн бус газар нь гараараа цохисны улмаас тархины суурийн баруун хойд холбогч артерийн цүнхлэнгийн гаралтай задрал, тархины аалзан бүрхүүл дор тархмал цус харвалт, дээд уруулын шарх, доод уруул, хамрын үзүүрийн зулгаралт бүхий гэмтэл учруулж хүнийг алсан,

 мөн архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн харуулын даргын үүргийг гүйцэтгэж байхдаа 2021 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Соёл амралтын өрөөнд тус ангид алба хааж байсан байлдагч Ц.Б цэргийн дүрмийн бус байдлаар харьцаж, захирагдагчдаа хүч хэрэглэн толгой болон хэвлийн орчимд гараараа цохиж зодсон,

мөн Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн салаан захирагчийн үүргийг гүйцэтгэж байхдаа тус ангийн Соёл амралтын өрөөнд 2021 оны 1 дүгээр сарын 13-наас 15-ны хооронд бага дарга нарын сургалтад хамрагдаж байсан түрүүч Э.Т, Г.А, О.О, А.М, Ч.Д, Г.Ц, Н.Б, О.Днартай цэргийн дүрмийн бус байдлаар харьцаж, захирагдагчдаа хүч хэрэглэн гэдэс, нүүрэн тус газар нь цохиж, толгой руу нь дэвсэж зодсон үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Дарга, захирагч нь захирагдагчдаа хүч хэрэглэх” гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Д.Ц“...2021 оны 3 дугаар сарын 28-ны өдөр гэртээ унтаж байхад шөнө 01 цаг 30 минутын үед манай хүү Батгэрэлийн ээж Баттулга над руу залгаад “хүүхэд чинь зодуулаад ухаангүй эмнэлэгт ирсэн байна, эмнэлэг рүү явмаар байна” гэхээр нь би гэрээсээ гараад явж байхад миний утас руу нэг танихгүй дугаар залгасан байхаар нь тэр дугаар луу нь буцаагаад залгахад Анхбаяр гэдэг цэргийн ангид ажилладаг залуу байсан. Тэр залуугаас аль эмнэлэгт байгааг нь асуухад “Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт байгаа” гэж мэдээд шууд тийшээ явсан. Намайг эмнэлэг дээр очиход цэргийн ангийн хүмүүс л байсан. Миний хүү “Бухаангүй байна” гэсэн. Тэгэхэд Анхбаяр гэдэг залуу “манай нэг ажилтан 2 удаа цохичихсон чинь ийм зүйл болчихлоо, үнэхээр уучлаарай” гээд чичрээд байсан. Тухайн үед эмнэлэг рүү нь орох гэхэд “корона вирусын шинжилгээ өгөөгүй” гээд оруулахгүй байсан бөгөөд шөнө нь 04 цагийн үед эмч нар нь гарч ирээд “биеийн байдал нь маш хүнд байна” гэж хэлсэн.  Эмнэлэг дээр байсан цэргийн ангийн ажилчид явж хүүгийн ээжийг авчирсан. Маргааш нь буюу 2021 оны 3 дугаар сарын 29-ний өглөө тус эмнэлэгт түргэвчилсэн болон ПСР шинжилгээ өгөөд хүү дээрээ орсон. Өглөө ороход миний хүү Бухаангүй, баахан юм залгачихсан хэвтэж байсан. Мөн дээд уруул нь хавдаж дотор талд нь язарсан, хоёр хөлийнх нь ул хавдсан байсан. Хөлийн хавдсаныг нь эмч нар хэлэхдээ “хийж байгаа эмчилгээндээ хавагнаж байгаа юм аа” гэж тайлбарлаж байсан. Эмч нарын хэлснээр тэрийг гэмтэл биш гэж бодож байна.

Мөн зүүн хөлийн шагайн доод гадна хэсэгт шалбарсан байсан. Тэрийг бол би бодохдоо бакаландаа холгогдсон байх гэж бодсон. Тэгээд 2021 оны 3 дугаар сарын 30-ны өглөө дахин ороход уруулынх нь хавдар нь буучихсан байсан. ПСР шинжилгээ өгөөд ар гэрээс нь өдөрт 3 удаа оруулдаг байсан ба өглөө нь би өөрөө ороод, хүүгийн ээж Баттулгыг өдөр, оройд нь оруулдаг байсан. Бид нарын зүгээс “хурдан эдгээд ухаан ороосой” гэж бодоод л эмч нарын амыг хараад, эмнэлгийн гадаа хүлээгээд л байж байсан. Тэгтэл 2021 оны 3 дугаар сарын 30-ны орой 23 цаг өнгөрөөд миний хүү Ц.Бэмнэлэгт нас барчихсан. Эмнэлгийн эмч нар 40 орчим минут амьдруулах гэж үзээд дийлээгүй нас барсан. Бид нар хүүгийнхээ ажил явдлыг 2021 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр хийж дуусгасан.

...Би нэхэмжлэх зүйлээ бүгдийг нь баримтаар өгч байна. Баримтад тусгагдсан төлбөрийг нэхэмжилж байгаа. Ажил явдалд гарсан зардлаа нэхэмжилж байна. Миний хүү Ц.Батгэрэлд ямар нэгэн архаг хууч өвчин байгаагүй, эрүүл саруул байсан. ...” /1хх 26-27/,

            хохирогч Э.Тэмүүжингийн “...2021 оны 1 дүгээр сард бага дарга нарын сургалтаар дэслэгч Г нь А, О, М, Д, Ц, Б, Д,  бид нарыг Соёл амралтын өрөө рүү дуудаж оруулаад, нэг эгнээнд жагсааж байгаад гэдэс болон нүүр лүү 1- 2 удаа цохиод, “байлдаанд” команд өгч газар доош нь харуулж хэвтүүлээд, нуруун дээгүүр гишгэж гүйсэн. Буцаад бүгдийнх нь толгой дээр нэг нэг удаа дэвссэн. Тэгээд босгож ирээд бүгдийг нь харилцан адилгүй 2-5 удаа гэдэс болон нүүр лүү цохисон. Харилцан адилгүй гэдэг нь заримыг нь 2, аль эсвэл 3, заримыг нь 4 юм уу 5 удаа гэх мэтээр цохиод байсан. Мөн 2-р 16 тоот дасгалын 14 дэх байрлалаар 20 орчим минут зогсоосон. Өөр цохиж зодоогүй. Тухайн үед миний биед гэмтэл учраагүй, би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй, надад гомдол санал байхгүй. ...” /1хх З0/,

            хохирогч О.Дарамбазарын “...2021 оны 01 сард бага дарга нарын сургалтаар дэслэгч Г нь А, О, М, Д, Ц, Б, Д,  бид нарыг Соёл амралтын өрөөнд дуудаж оруулаад, нэг эгнээнд жагсаагаад бүгдийг нь элэг болон нүүр лүү 1 -2 удаа цохиж, “байлдаанд” команд өгч газар доош нь харуулж хэвтүүлээд нуруун дээгүүр гишгэж гүйсэн. Буцаад бүгдийнх нь толгой дээр нэг нэг удаа дэвссэн. Тэгээд босгож ирээд бүгдийг нь харилцан адилгүй 2-5 удаа гэдэс болон нүүр лүү цохисон. Харилцан адилгүй гэдэг нь заримыг нь 2 аль эсвэл 3, заримыг нь 4 юм уу 5 удаа гэх мэтээр цохиод байсан. Мөн 2-р 16 тоот дасгалын 14 дэх байрлалаар 20 орчим минут зогсоосон. Өөр цохиж зодож байгаагүй. Г надаас мөнгө авч байгаагүй, харин бусад цэргүүдээс мөнгө авдаг үгүйг мэдэхгүй. Тухайн үед миний биед гэмтэл учраагүй, би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй, надад гомдол санал байхгүй. ...” /1хх 34/,

            хохирогч Г.А“...Д.Г нь 2021 оны 01 дүгээр сард ахлах байлдагчаас дэд түрүүч хүртэл цол авах байсан цэргүүдийг Соёл амралтын өрөөнд оруулаад, бүгдийг нь нэг эгнээнд жагсааж зогсоож байгаад нүүр лүү нэг удаа цохиод, “байлдаанд” команд өгөөд газар хэвтүүлээд толгой дээр нэг удаа дэвссэн. Босгож ирээд гэдэс болон толгой нүүр лүү 4-5 удаа цохиод байсан. Д.Г тэр үед архи уучихсан согтуу байсан. Тухайн үед миний биед болон бусад хамт байсан цэргүүдийн биед гэмтэл учраагүй, би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй, надад гомдол санал байхгүй. 2021 оны 01 дүгээр сард байсан, яг хэдний өдрийг нь санахгүй байна. Ямар ч байсан бага дарга нарын сургалт болж байсан юм. Надтай нийлээд 8 цэрэг байсан. Тэд нар бүгд ахлах байлдагчаас дэд түрүүч хүртэл цол авах байсан цэргүүд юм. Баярбилэг, Дарамбазар, Цэрэнтогтох, Тэмүүжин, Долгор, Оргилбаяр, Мөнхтогтох бид нар байсан. Бид наймыг бүгдийг нь адилхан зодсон. ...” /1хх 42/,

            хохирогч Н.Б“...2021 оны 01 сард бага дарга нарын сургалт болсон юм. Яг өдрийг нь санахгүй байна. Тэр үеэр дэслэгч Г нь Мөнхтогтох, Цэрэнтогтох, Анаржин, Долгор, Тэмүүжин, Дарамбазар, Оргилбаяр бид нарыг Соёл амралтын өрөө рүү дуудаж оруулаад, нэг эгнээнд жагсаагаад 1-2 удаа бүгдийг нь элэг болон шанаанд нь цохисон. Тэгээд “байлдаанд” команд өгч доош нь харуулж газар хэвтүүлээд, нуруун дээгүүр гишгээд гүйсэн. Буцахдаа толгой дээр нэг нэг удаа дэвссэн. Тэгээд бүгдийг нь босгоод, Тэмүүжин бид хоёрыг буцаж хэвтүүлээд дахиад нэг удаа толгой дээр дэвссэн. Босгож ирээд бүгдийг нь гэдэс болон нүүр лүү нь 4-5 удаа цохиод байсан. Мөн 2-р 16 тоот дасгалын 14 дэх байрлалаар 20 орчим минут зогсоосон. Өөр цохиж зодоогүй. Тухайн үед миний биед гэмтэл учраагүй. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй, надад ямар нэгэн гомдол санал байхгүй. ...” /1хх 46/,

            хохирогч Г.Ц“...Д.Г нь 2021 оны 1 дүгээр сарын 13-ны өдрөөс 15-ны өдрийн хооронд байх, бага дарга нарын сургалтаар Анаржин, Мөнхтогтох, Тэмүүжин, Дарамбазар, Баярбилэг, Долгор, Оргилбаяр бид нарыг Соёл амралтын өрөө рүү авч ороод, бүгдийг нь нэг эгнээнд жагсааж байгаад 1-2 удаа гэдэс болон нүүр лүү цохисон. Дараа нь “байлдаанд” команд өгч газар доош нь харуулж хэвтүүлээд нуруун дээгүүр гишгэж гүйгээд, толгой дээр нэг удаа дэвссэн. Тэгээд босгож ирээд мөн гэдэс болон нүүр лүү 4-5 удаа цохиод байсан. Мөн бид нарыг 2-р 16 тоот дасгалын 14 дэх байрлалаар 15-20 орчим минут зогсоосон. Өөр цохиж зодоогүй. Тухайн үед миний биед гэмтэл учраагүй. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй, надад ямар нэгэн гомдол санал байхгүй. ..." /1хх 51/,

            хохирогч Ч.Д“...2021 оны 1 дүгээр сард, өдрийг нь санахгүй байна, бага дарга нарын сургалтаар дэслэгч Г нь А, Т, Б, М, Ц, Д, О бид нарыг Соёл амралтын өрөөнд дуудаж оруулаад, жагсааж зогсоож байгаад гэдэс болон нүүр лүү ганц хоёр удаа цохисон. Тэгээд “байлдаанд" команд өгч газар хэвтүүлээд бүгдийнх нь нуруун дээр гишгэж явсан. Тэгээд бас толгой дээр хөлөөрөө нэг удаа дэвссэн. Босгож ирээд дахиад гэдэс болон нүүр лүү хэд хэдэн удаа цохисон. Тухайн үед миний биед гэмтэл учраагүй. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй, надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Г бид нарыг зодох үед архи уучихсан нэлээн согтуу байсан. ...” /1хх 55-56, 120-121/,

            хохирогч А.М“...2021 оны 1 дүгээр сард бага дарга нарын сургалт болж байх үед дэслэгч Г нь цэргийн байрны Соёл амралтын өрөөнд Анаржин, Баярбилэг, Цэрэнтогтох, Тэмүүжин, Дарамбазар, Оргилбаяр, Долгор бид нарыг дуудаж оруулсан. Тэгээд бүгдийг нь нэг эгнээнд жагсааж зогсоогоод элэг болон нүүр лүү нь 1 -2 удаа цохиж аваад, “байлдаанд” команд өгч газар хэвтүүлээд нуруун дээр гишгэж явсан. Бас толгой дээр 1 удаа хөлөөрөө дэвссэн. Босгож ирээд дахиад элэг болон нүүр лүү хэд хэдэн удаа цохисон. ...Г тэр үед архи уучихсан согтуу байсан. Нэлээн согтуу харагдаж байсан. Тухайн үед миний биед гэмтэл учраагүй. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй, надад ямар нэгэн гомдол санал байхгүй. ..." /1хх 59-60/,

            хохирогч О.О“...2021 оны 1 дүгээр сард яг хэдний өдөр байсныг сайн санахгүй байна. Ямар ч байсан бага дарга нарын сургалт болж байсан юм. Анаржин, Цэрэнтогтох, Мөнхтогтох, Баярбилэг, Долгор, Тэмүүжин, Дарамбазар бид нар ахлах байлдагчаас дэд түрүүч хүртэл цол авах сургалт болж байхад дэслэгч Г нь Анаржин, Цэрэнтогтох, Мөнхтогтох, Баярбилэг, Долгор, Тэмүүжин, Дарамбазар бид нарыг Соёл амралтын өрөөнд дуудаж оруулаад, бүгдийг нь нэг эгнээнд жагсааж зогсоож байгаад гэдэс, нүүр лүү 1 -2 удаа цохисон. Тэгэнгүүтээ “байлдаанд” команд өгч бүгдийг нь газар доош нь харуулж хэвтүүлээд нуруун дээр гишгэж гүйсэн. Буцахдаа бид нарын толгой дээр дэвсэхийг нь дэвсээд, өшиглөхийг нь өшиглөөд явсан. Ямар ч байсан нэг удаа өшиглөж дэвссэн. Тэгээд босгож ирээд дахиад гэдэс болон нүүрэнд 4-5 удаа цохиж авсан. Намайг бол гэдэс рүү жийж өшиглөхөөр нь би хойшоо болоод тонгойход нуруун дээр 2 удаа цохиж авсан.

Намайг “номхон зогс” гэхээр нь би өндийгөөд номхон зогсоход нүүр лүү 1 удаа алгадсан. ...Г тэр үед архи уучихсан байсан, нэлээн согтуу байсан. Тухайн үед миний биед мэдэгдэхүйц гэмтэл учраагүй. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй. ...” /1хх 64-65/,

            гэрч О.Эрдэнэбямбын “...Би Зэвсэгт хүчний 326 дугаар ангид хугацаат цэргийн алба хааж байгаа юм. 2021 оны 3 дугаар сарын 28-ны өдрөөс 29-ний өдрийг хүртэл харуулын байранд үүрэг гүйцэтгэж байгаа. 2021 оны 3 дугаар сарын 28-ны өдөр манай харуулын даргаар дэслэгч Г гарч байсан. Тус өдөр хоолонд 14 цагт ороход харуулын дарга, дэслэгч Г халамцуу байсан. Орой 22:00 цагийн үед харуулын дарга Г“нэг нь ширээн дээр байгаа архийг аваад ир” гэхээр нь байлдагч Лосол, бид хоёр архи ундааг нь уулзалтын байр луу аваачиж өгсөн. Уулзалтын байранд ороход энгийн хувцастай хоёр хүн байсан. Тэгээд бид хоёр харуулын байран дээрээ буцаж ирсэн. Харуулын даргыг дотогш орсон эсэхийг хараагүй. Миний мэдэхээр Г нь 2 шил архи уусан, өдөр 0.5 литрийн Хараа нэртэй 1 шил архи авч орж ирж байсан. Орой 22:00 цагийн үед 0.5 литрийн Хараа нэртэй архи уусан. ..." /1хх 67-68/,

            гэрч Ц.Лосолын “...Би Зэвсэгт хүчний 326 дугаар ангид цэргийн алба хааж байгаа юм. 2021 оны 3 дугаар сарын 28-ны өдөр харуулын үүрэг гүйцэтгэж байсан бөгөөд харуулын даргаар дэслэгч Д.Г гарч байсан. Орой ...харуулаас буугаад 2 цаг амрах гэж байхад харуулын дарга Д.Г “ширээн дээр байсан 0.5 литрийн архи, 2 литрийн ундаа хоёрыг аваад ир” гэхээр нь байлдагч О.Эрдэнэбямбатай хамт уулзалтын байр луу оруулж өгсөн. Тэр архийг оруулж өгөхөд уулзалтын өрөөнд харуулын дарга Д.Гын найз нь гээд хоёр ах байсан. Л.Эрдэнэбямба бид хоёр архийг нь оруулж өгчихөөд харуулын байрандаа ирээд амарсан. Надтай яг зөрөөд уулзалтын байр луу 2-3 байлдагчийг өөрөө авчирч оруулсан. ...” /1хх 70-71/,

            гэрч Ө.Тэмүүжингийн “...2021 оны 3 дугаар сарын 28-ны орой 22:40-22:45 минутын үед манай ангийн эргүүл тэргүүн ахпагч Нямбаяр над руу залгаад “эмнэлгийн байранд нэг цэрэг болохоо байсан байна, хурдан хүрээд ир” гэхээр нь шууд яваад очиход нэг цэрэг ухаангүй, ам хамраас нь цус гараад ханиалгаж байсан. Тэрээр ханиалгахад нь амнаас нь цус гарч байсан. ...Эхлээд би тэр цэргийг “өвдчихлөө” гэж бодсон юм. Дараа нь цэргийн байран дээр очоод цэргүүдтэй уулзахад Золбоо гэдэг ахлах байлдагч “харуулын дарга Гад зодуулсан” гэж хэлсэн. ...” /1хх 73-74/,

            гэрч Ч.Цолмонгийн “...2021 оны 3 дугаар сарын 28-ны орой 22 цагийн үед цэргүүдийг амрахын өмнө цэргийн байранд очиж, цэргүүдийн жинг үзсэн. Үзэж дуусаад би эмнэлгийн байран дээрээ ирээд цэргүүдийнхээ жингийн зөрүүг гаргаж бичээд дуусаж байхад буюу 23.00 цагийн орчим дотуур утсаар “цэргийн байран дээр цэрэг ухаан алдчихлаа” гэхээр нь яваад очиход цэргийн байрны 2 давхарт байх соёл амралтын өрөөнд нэг цэрэг /Ц.Батгэрэл/ ухаан алдчихсан, газар хэвтэж байсан. ...Мөн хамар, амнаас нь их цус гарчихсан байхаар нь “эмнэлгийн байр луу авч очоод эмчилгээ хийх хэрэгтэй” гээд бүтээлгэн дээр хэвтүүлээд цэргүүдээр өргүүлээд эмнэлгийн байр луу авчирсан. Ам хамраас нь гарсан цус, цэрийг соруулж гаргаж авсан. Мөн цус тогтоох тариа, өвчин намдаах, тайвшруулах тариа хийгээд эмч Анударьд утсаар мэдэгдсэн, мөн ангийн эргүүл, тэргүүн ахлагч Нямбаярт мэдэгдсэн. ...” /1хх 76-77/,

            гэрч Б.Золбоогийн “...2021 оны 3 дугаар сарын 28-ны өдөр 22 цагийн үед цэргүүд оройн тооноос орж ирээд цэргийн байрандаа байж байхад эмч ирээд бүх цэргүүдийн жинг үзээд гараад явсан. Бид нарт амрах команд өгөөгүй байсан ба амрах бэлтгэлээ хийж байхад буюу 22 цаг 30 минутын орчим гаднаас дэслэгч Г согтуу орж ирсэн. Дэслэгч Г батерейн жижүүрт “цэргүүдээ бүгдийг нь Соёл амралтын өрөө рүү оруулаад ир” гээд батерейн жижүүр анхааруулах команд өгөөд Соёл амралтын өрөө рүү орсон. Соёл амралтын өрөөнд марш тактикийн бэлтгэлийн талаар 10 орчим минут ярилцаж байгаад дэслэгч Г гэнэт байлдагч Брүү гараараа заагаад “чи ганц цохилт даах уу” гэж асуухад Бюм дуугараагүй. Г Батгэрэлд “эрүүндээ авах уу, элгэндээ авах уу” гэхэд Ббас л дуугараагүй. Тэгэхэд Г Батгэрэлийн элгэнд эхлээд 2 удаа зөөлөвтөр цохисон. Мөн баруун гараараа зүүн шанаанд нь нэг удаа зөөлөвтөр цохисон, араас нь шууд гэдэс рүү нэг удаа өвдөглөсөн. Бгэдсээ бариад бага зэрэг тонгойход Г зүүн гараараа Батгэрэлийн баруун чихний ар хэсэгт нэг удаа цохиход Б3 секунд орчим зогсож байгаад нүдээ аниад унахад Г баруун гараараа зүүн шанаа руу нь угтуулаад нэг удаа цохисон. Тэгэхэд Бгазар унаад босож ирээгүй, тэгээд л таталт өгөөд амнаас нь их цус гараад байсан. Ингээд байж байхад дэслэгч Г бид нарыг “фокус руу яв” гэхээр нь бид нар гарсан ба удалгүй 5-10 минутын дараа эмч ирээд Батгэрэлийг аваад явсан, цааш нь юу болсныг мэдэхгүй байна. ...” /1хх 79-80/,

            гэрч Б.Нямбаярын “...Би Зэвсэгт хүчний 326 дугаар ангид жолооч ахлагчийн алба хашдаг. Өчигдөр буюу 2021 оны 3 дугаар сарын 28-ны өдөр манаанд томилогдож ажиллаж байхад орой 23:00 цагийн үед ээлжийн сувилагч Цолмон “тэргүүнээ, нэг цэрэг ухаан алдчихлаа” гэхээр нь ороод хартал 1 давхраас нэг цэргийг орны бүтээлэг дээр тавиад 4 талаас нь байлдагч нар өргөж орж ирсэн. Тэгээд ээлжийн сувилагч анхны тусламж үзүүлж байх явцад тэр цэрэг сэргээгүй, мөн амнаас нь цус гоожиж байсан. ...” /1хх 82-83/,

            гэрч А.Амгаланбаатарын “...Би 2020 оны 10 дугаар сард Сонгинохайрхан дүүргээс Зэвсэгт хүчний 326-р ангид татагдаж ирж цэргийн алба хааж байгаа юм. Өчигдөр буюу 2021 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 23 цагт харуулын дарга Г нь яг хаана архи уусныг мэдэхгүй, гэхдээ би харуулын байранд байхад архи уусан гэж бодож байна. Маш их согтолттой байсан. 22:30 цагийн үед ангийн эмч Цолмон, салааны захирагч, дэслэгч Анхбаярын хамт орж ирээд нийт байлдагчдын өндөг, жинг үзээд 15-20 минут болоод гарах гэж байхад дэслэгч Г согтуу орж ирсэн. Тэгээд дэслэгч Г бүх байлдагчдыг орны урд өөд өөдөөс нь харуулж нэг эгнээнд жагсааж байгаад Бгэдэг байлдагчийг бидэн дундаас сугалаад хэрэг учрал болсон буюу Соёл амралтын өрөө рүү дагуулж ороод, шууд ямар нэгэн үгийн зөрөөгүй Ббайлдагчийн элэг рүү баруун гараараа 2 удаа, шанаа руу нь баруун гараараа нэг удаа цохиж, тонгойход нь цээжин тус газар руу нь өвдөглөсөн. Дараа нь хүзүү рүү нь зүүн гараараа цохиод, Ббайлдагч ухаан алдаж унасан. Бас унах явцад нь баруун гараараа шанаа руу нь цохисон. Тэгээд Ббайлдагч ямар ч ухаангүй болоод газар унаад таталт өгөөд байсан. ..." /1хх 85-86/,

            гэрч Н.Б“...2021 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 23 цагт ...дэслэгч Г бүх байлдагчдыг нэг эгнээнд жагсааж байгаад ...гэнэт байлдагч Брүү гараараа зааж “чи ганц шанаа авч чадах уу” гэхэд Бюу ч дуугараагүй. Түүний дараа дахин “элэг үү, эрүү юу” асуухад мөн адил юу ч дуугараагүй. Тэгэхэд Г гэнэт уурлаж 2 удаа цохиж Батгэрэлийг тонгойход элэг рүү өвдөглөсөн. Тэгээд шанаа руу нь баруун гараараа цохиход байлдагч Бухаан алдаж унасан. Батгэрэлийг унах үед дахиад нэг шанаадсанаар газар унаж татаад байсан. ...Тэгээд бид нар 10 минутын турш Батгэрэлийг сэрээх гэж оролдоод ус цацах, уруулын дээд хэсэгт дарах гэх мэтээр ухаан алдаж унасан хүнийг босгоход шаардлагатай бүхий л арга хэмжээг авсан боловч сэрээгүй. ...” /1хх 88-89/,

            гэрч Л.Цэнд-Аюушийн “...2021 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 23 цагт .... дэслэгч Г бүх байлдагчдыг нэг эгнээнд жагсааж юм ярьж байгаад Батгэрэлийг босгож “Чи ганц шанаа даах уу” гэж асуухад Бдуугараагүй. Дараа нь дахин Брүү “эрүү юу, элэг үү” гэж асуухад мөн юу ч дуугараагүй. Тэгээд гэнэт баруун гараараа 2 удаа элэгдээд, баруун гараараа шанаа руу нь цохиход тонгойсон, тонгойход нь элэг рүү нь өвдөглөсөн. Тэрнээс хойш 3 удаа шанаа руу нь цохиод ухаан алдан унаж байтал сүүлийн удаа хүчтэй цохиход Бгазар унан таталт өгч байгаа юм шиг болоод байсан. ...” /1хх 91/,

            гэрч Г.Ариунаагийн “...Би ухаан алдсан цэргийг үзэхэд ухаангүй байдалтай, дуудахад болон асуусан асуултад хариулахгүй, тариа тарихад ямар хариу үзүүлээгүй. Мөн нүдний алим хөдөлгөөнгүй болсон, гэрлийн урвалд хариу байхгүй болсон байсан. ...Амарсайхан эмч надад ажлаа танилцуулахдаа “томографид харахад тархины аалзан бүрхүүл дор цус хурсан байна” гэж хэлээд ингэж оношилсон гэж хэлсэн. Бид нар хүлээж аваад хамтарсан үзлэг хийж цээжийг нь харж сити хийлгэхэд уушиг агааржилтгүй болохоор нь уушгийг нь эмчид үзүүлээд угаалга ажилбар хийлгэсэн.

Ингэхэд дотроос нь нөжирсөн бүлэн цус гарсан. Үргэлжлүүлээд зохиомол амьсгалын аппаратад оруулсан. Зүрхний хаван буулгаж өвдөлт намдаасан, амин үзүүлэлтүүдийг нөхсөн, микро элементүүдийг нөхөж тархинд нь сэргээх эмчилгээ хийлгэсэн. ...2021.03.30- ны өдөр хийсэн эмчилгээ үр дүнгээ өгсөн эсэх талаар үзэхэд уушги нь сайхан тэлэгдээд агааржилт сайжирсан боловч мэдрэлийн талаас сайжралт байхгүй. Бүр халуурч эхэлсэн байсан. ...Хагалгаанд оруулах боломжгүй гээд оруулаагүй байсан. Дээд уруулын дотор талд язарсан шархтай байсан. ...” /1хх 97-98/,

            гэрч Т.Мөнхбатын “...2021 оны 3 дугаар сарын 29-ний өглөө 08 цаг 30 минутад ажлаа хүлээн авахад нэг байлдагч ухаангүй, зохиомол амьсгалын аппараттай, цус эргэлт тогтворгүй, бие нь маш хүнд эрчимт эмчилгээ хийгдэж байсан. ...Манай тасгийн жижүүртэй байсан бүрэлдэхүүн Батгэрэлд тархины томографи хийлгэхэд “тархины цус харвалттай” гэсэн урьдчилсан байдлаар оношлогдсон байсан. Тухайн цус харвалт нь тархмал хэлбэртэй, аалзан бүрхүүл байсан юм. ...” /1хх  100-101/,

            гэрч Э.Шинэбаярын “...2021 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 23 цагт .... дэслэгч Г бүх байлдагчдыг нэг эгнээнд жагсааж юм ярьж байгаад ...Батгэрэлийг эхлээд элэг рүү нь 2 удаа баруун гараа атгаж байгаад цохиж авсан. Дараа нь үргэлжлүүлээд шууд зүүн гараараа баруун шанаа руу нь нэг удаа цохиод, баруун хөлөөрөө аймхай хэсэгт нь өвдөглөсөн. Бяг амьсгаа авах гэж байхад нь дэслэгч Г зүүн гараараа баруун чихний ар хэсэгт нэг удаа хүчтэй цохисон чинь Бяг хойшоо унасан ба газар унаж байхад нь Г дахин баруун гараараа зүүн шанаанд нь нэг удаа хүчтэй цохисон. ...” /1хх 103-104/,

            гэрч Н.Энхтөгсийн “...Манай батерейн захирагч Түвшинжаргал над руу залгаад “Бгэдэг байлдагч зодуулсан байна, ухаангүй эмнэлэгт хүргэгдсэн байна” гэж хэлсэн. Дэслэгч Г зодсон байсан. ...Г өмнө нь архи уугаад бага дарга нарыг сургалттай байхад нь зодоод, арга хэмжээ авахуулж байсан” гэж сонссон. ...” /1хх 108- 109/,

            гэрч Ө.Бямбанямын “...2021 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 23 цагт .... дэслэгч Г бүх байлдагчдыг нэг эгнээнд жагсааж юм ярьж байгаад, ойртоод Батгэрэлийн элэг рүү баруун гараараа 2 удаа цохисон. Түүний дараа зүүн гараа атгаж байгаад баруун талын шанаа руу нь 1 удаа цохиод, үргэлжлүүлээд гэдэс рүү нь баруун хөлийн өвдгөөрөө өвдөглөсөн. Тэгэнгүүт зүүн гараараа Батгэрэлийн баруун шанаа хавьцаа цохиход Бунасан ба унаж байхад нь баруун гараараа дахин зүүн талын шанаа хэсэгт цохисон. Тэгээд Бзүүн хойшоогоо унасан. ...” /1хх 111-112/,

            гэрч Д.Түвшинбаярын “...2021 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 23 цагт .... дэслэгч Г бүх байлдагчдыг нэгэгнээнд жагсааж юм ярьжбайгаад ...дэслэгч Г Батгэрэлийн элэг рүү нэг удаа гараараа цохиход Бтэр цохилтод хойшоо ухраад нэг алхсан. Дахиж дуудаж ирүүлээд дахиад нэг удаа элэг рүү нь цохиж авсан. Тэгэхэд араас нь нэг удаа гэдэс рүү нь өвдөглөсөн. Өвдөглөсний дараа Г зүүн гараараа Батгэрэлийн баруун чихний ар хэсэгт нэг удаа хүчтэй цохисон. Тэгтэл Бхойшоо унасан ба унаж байх үед Г баруун гараараа Батгэрэлийн зүүн шанаанд нэг удаа хүчтэй цохисон. Тэгээд Бухаан алдаад, босож ирээгүй. Тухайн үед Батгэрэлийн амнаас нь цус гарчихсан байсан. ...” /1хх 117-118/,

            гэрч О.Нэмэхбаярын “...2021 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 23 цагт .... дэслэгч Г бүх байлдагчдыг нэг эгнээнд жагсааж юм ярьж байгаад ...шууд Батгэрэлийн хэвлийн хэсэгт баруун гараа атгаж байгаад 1 удаа цохисон. Тэгээд Г дэслэгч дахин баруун гараа атгаж байгаад Батгэрэлийн хэвлийн хэсэгт 1 удаа цохиход байлдагч Бамьсгалж чадахгүй байгаа бололтой “би байлдагч Батгэрэл” гэж хэлсэн чинь Г үргэлжлүүлээд Батгэрэлийг доошоо тонгойсон байхад нь баруун өвдгөөрөө Батгэрэлийн хэвлийн хэсэгт 1 удаа өвдөглөж өшиглөсөн, угсруулаад Батгэрэлийн баруун чихний ард хэсэгт маш хүчтэй 1 удаа цохисон. Тэгээд Бунаж байхад нь Г нэмж баруун баруун гараараа Батгэрэлийн толгой хэсэг рүү 1 удаа цохисон. Тэгээд Бгазар унаад ойролцоогоор 3 секундийн дараа таталт өгөөд амьсгалж чадахгүй байгаа бололтой нэлээн хэцүү 10 гаран секунд дуугарч байгаад дуугарахаа болиод ухаан алдчих шиг болсон. Эмч орж ирээд “юу болсон юм бэ” гээд ээлжийн цэргүүдээр буюу орны бүтээлэг дээр Батгэрэлийг хэвтүүлж өргүүлээд аваад гарсан. ...” /1хх 126-127/,

            гэрч Ч.Түвшинтөгсийн “...2021 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 23 цагт .... дэслэгч Г бүх байлдагчдыг нэг эгнээнд жагсааж байгаад ...шууд Батгэрэлийн хэвлий хэсэгт баруун гараа атгаж байгаад нэг удаа цохисон. ...Тэгэхэд Г дэслэгч дахиж баруун гараа атгаж байгаад Батгэрэлийн хэвлий хэсэгт нэг удаа цохиод үргэлжлүүлээд зүүн гараа атгаж Батгэрэлийн баруун шанаа билүү эрүү хэсэгт 1 удаа цохисон. Тэр үед Бдоошоо тонгойход Г дэслэгч баруун өвдгөөрөө Батгэрэлийн хэвлий хэсэгт 1 удаа өвдөглөж өшиглөөд угсруулаад Батгэрэлийг хойшоо тэнцвэр алдахад нь зүүн гараа атгаж байгаад нэг удаа маш хүчтэй гараа савж Батгэрэлийн толгой буюу баруун чихний ард хэсэгт цохисон. Бдоошоо унаж байхад нь Г нэмж баруун гараараа Батгэрэлийн толгой хэсэг рүү 1 удаа цохисон. Тэгэхэд Бухаан алдаад уначихсан. ...” /1хх 129-131/,

            гэрч М.Тэмүүжингийн “...2021 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 23 цагт .... дэслэгч Г бүх байлдагчдыг нэг эгнээнд жагсааж байгаад ...гэнэт Батгэрэлийн хэвлийн хэсэгт баруун гараа атгаж байгаад 2 удаа цохиод, зүүн гараа атгаж Батгэрэлийн баруун шанаа хэсэгт 1 удаа цохисон. Бамьсгалж чадахгүй байгаа бололтой доош тонгойход Г баруун өвдгөөрөө Батгэрэлийн хэвлий хэсэгт 1 удаа өвдөглөж өшиглөөд Батгэрэлийг хойшлоход зүүн гараа атгаж байгаад нэг удаа маш хүчтэй цохисон.

Тэгээд Бхойшоо унаж байхад Г нэмжбаруун гараараа Батгэрэлийн шанаа хэсэгт нь 1 удаа цохиод Батгэрэлийн дээрээс өөрийнхөө эрчинд уначихсан. Тэгээд Г босож иртэл Батгэрэлийн амнаас нь цус гараад таталт өгөөд байгаа бололтой хэвтээд байсан. ...” /1хх 133-134/,

            гэрч Б.Хишигнямын “...2021 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 23 цагт .... дэслэгч Г бүх байлдагчдыг нэг эгнээнд жагсааж байгаад ...зүүн болон баруун гараа атгаж байгаад Батгэрэлийн шанаа хэсэгт 1 удаа цохисон. Тэгэхэд Бамьсгаа авч чадахгүй тонгойгоод хойшоо тэнцвэр алдахад би уначих вий гээд түшсэн. Тэгтэл Г дэслэгч баруун өвдгөөрөө Батгэрэлийн хэвлий хэсэгт өвдгөөрөө өвдөглөөд угсраад шууд зүүн гараа атгаж байгаад Батгэрэлийн чихний ар хэсэгт цохиход Бгазар унасан. Бгазар унах гэж байхад Г нэмж баруун гараа атгаад 1 удаа цохисон. ...” /1хх 136-137/,

            гэрч О.Улаанхүүгийн “...2021 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 23 цагт .... дэслэгч Г бүх байлдагчдийг нэг эгнээнд жагсааж байгаад ...баруун гараараа Батгэрэлийн хэвлий хэсэгт 2 удаа гараа атгаж байгаад цохиод, зүүн гараа атгаж байгаад Батгэрэлийн нүүр орчим зүүн шанаа хэсэгт 1 удаа цохисон, мөн баруун өвдгөөрөө Батгэрэлийн хэвлий хэсэгт гараа атгаж байгаад 1 удаа цохисон. Тэр үед Бурагшаа нэг тонгойгоод амьсгалж чадахгүй эргээд арагшаа унах гэж байхад нь Г зүүн гараа атгаж байгаад чихний ард 1 удаа цохиход Бунасан. ...” /1хх 139-140/,

            гэрч Э.Анхбаярын “...2021 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 23 цагт .... дэслэгч Г бүх байлдагчдыг нэг эгнээнд жагсааж байгаад ...нэг харахад байлдагч Батгэрэлийг босгоод зогсоочихсон баруун гараараа зүүн шанаанд нь 1 удаа цохиход байлдагч хойшоо алхаад явж байхад зүүн гараараа баруун шанаанд нь 1 удаа цохиход байлдагч зүүн тал руугаа унасан. Намайг Бдээр яваад очиход ухаан алдсан байсан. Би сэрээх гээд уруул дээр нь хуруугаараа дараад сэрэхгүй болохоор нь ус авчруулж толгой дээр нь асгасан. Тэгээд сэрэхгүй болохоор нь эмнэлэг рүү гүйгээд сувилагч Цолмонд цэрэг ухаан алдсан талаар хэлсэн. ...” /1хх 142-143/,

            гэрч Б.Баатарцогтын “...2021 оны 3 дугаар сарын 28-ны өдөр ...Г ажпаасаа гарч ирэхэд тал шил “Хараа” архи барьж гарч ирээд түүнийг Г бид хоёр хувааж уусан. Г нэг шил “Хараа” архи худалдаж авсан. Тэр архийг аваад шалган дээр байсан эргэлтийн байранд нь орж Г бид хоёр нөгөө архийг хувааж уусан. Лхагвадорж бид хоёр зам хаахаас өмнө гээд 22 цаг өнгөрч байхад харихаар хөдөлсөн. Тэр өдөр Г өөрөө над руу залгаад “ажил дээр орой хүрээд ирээрэй, ганц юм хувааж ууя” гэжхэлсэн болохоор би Лхагвадоржийн хамт очсон. ...” /1хх 145-146/,

            гэрч Д.Баасаннямын “...Ангийн ээлжийн сувилагч Цолмон над руу залгаад “нэг цэрэг ухаан алдчихлаа” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “яасан бэ, юу болсон юм бэ” гэж асуухад тухайн үед “харуулын даргаар үүрэг гүйцэтгэж байсан дэслэгч Д.Г цохичихсон юм шиг байна” гэж хэлэхээр нь би “дэслэгч Д.Гын буу сумыг хурааж аваад, цагдаа эмнэлэг дууд” гэж хэлээд шууд гэрээсээ гарсан. Тухайн өдөр Д.Г нь ангийн захирагчийн тушаалаар томилгооны дагуу харуулын даргын үүргийг гүйцэтгэж байсан. ...” /1хх 152-153/,

            гэрч С.Лхагвадоржийн “...Д.Г залгаад “хөөе төрлөө хүрээд ирээ, ганц уулзчихъя, удаан уулзаагүй байж, удахгүй ш дээ 10 минут л болно" гэхээр нь би “за за” гээд Б.Баатарцогттой хамт Д.Гын ажил дээр нь очсон. Бид хоёрыг Биокомбинатад байдаг цэргийн ангид очиход гадна талын автомашины зогсоол дээр хаалтны хажууд Д.Г гарч ирээд зогсчихсон хүлээж байсан.  Дээрээс нь бага зэрэг уучихсан 0.75 литрийн “Хараа” нэртэй архи, нэг ундаатай хамт барьчихсан зогсож байсан. Тэгээд машинд орж ирж суугаад, Б.Баатарцогт Д.Г хоёр хувааж уусан. Тэгээд “дахиж нэг юм ууя” гээд замын урд талын дэлгүүр ороод нэг шил 0.5 литрийн “Хараа” архи, нэг ундаатай авсан. Бид нар буцаж очоод цэргийн ангийн уулзалтын байр луу орж, нөгөө архийг Б.Баатарцогт, Д.Г хоёр хувааж уусан. Архи нь ч дуусаад явахаар болоод би Б.Баатарцогтыг аваад гарсан. ...” /1хх 162-163/,

            гэрч Д.Отгонбаярын “...Тухайн өдрийн орой 18-19 цагийн үед байхаа, тэгж санаж байна, ямар ч байсан арай харанхуй болоогүй байсан. Гаднаас энгийн хувцастай танихгүй хоёр залуу ороод ирэхээр нь би өмнөөс нь гараад “юун хүмүүс вэ, яах гэж явна” гэж асуухад миний араас харуулын дарга Д.Г гарч ирээд “надтай уулзах гэж байгаа юм” гэхээр нь би “за, за” гээд буцаад шалган нэвтрүүлэх байр луугаа орсон. Тэгэхэд ангийн ахмад Тэмүүжин ирж шалгаад, харуулын дарга дэслэгч Д.Гыг асуугаад явсан. Би “мэдэхгүй, дотогшоо орсон” гэж хэлсэн. Ангийн жижүүрийг явсны дараа, миний санаж байгаагаар 22 цаг 50 минутын үед байх гэж санаж байна, тэргүүн ахлагч гүйж ирээд намайг “хаалгаа онгойлго” гэхээр нь би шалган нэвтрүүлэх байрны машин орж гардаг хаалгаа онгойлгосон. Тэгээд машинтайгаа буцаж орж ирээд намайг “дагаад яв” гэхээр нь араас нь дагаад очтол эмнэлгийн байрны гадна машинаа тавиад эмнэлгийн байр луу хамт орсон. Тэгэхэд нэг цэрэг амнаас нь цус гарчихсан, ухаангүй юм шиг хэвтэж байсан. Тэгээд тэр цэргийг дамжилж авч гараад машинд суулгаад намайг “хамт яв” гээд би суугаад хамт явсан. Машинд явж байхад Б.Нямбаяр н.Анхбаярт хандан “энэ цэрэг яачих ваа” гэж асуухад н.Анхбаяр “мэдэхгүй” гэж хэлсэн. Бид нар шууд Хан-Уул дүүргийн эмнэлэгт очиж оруулсан. Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг дээр очиход ангийн эмч н.Анундарь ирчихсэн байсан. Удалгүй түргэний машин ирээд Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг рүү авч явсан. ...” /1хх 167-168/,

            гэрч Б.Анударийн  “...2021 оны 3 дугаар сарын 28-ны өдөр би гэртээ амарч байсан. Орой 23 цагийн үед байх ангийн сувилагч Цолмон над руу залгаад “эмчээ цэрэг ухаан алдаад уначихлаа” гэхээр нь би “яасан бэ, юу болсон бэ” гэж асуухад “мэдэхгүй ээ, сэрэхгүй байна, та Цэргийн төв эмнэлгийн түргэний дугаарыг өгөөч” гэхээр нь “би өөрөө яриад дуудлага өгчихье” гэсэн. Тэгээд “ямар байдалтай байна вэ” гэж асуухад “ам хамраас нь цус гарсан байдалтай, ухаангүй байна” гэж хэлсэн. Мөн “ямар арга хэмжээ авсан бэ” гэхэд “амин үзүүлэлтүүдийг нь хянасан, тайвшруулах тариа хийсэн” гэж хэлсэн. Тэгээд би 19001950 лавлах дугаар луу залгаад Цэргийн төв эмнэлгийн түргэний дугаарыг аваад холбогдож яриад, дуудлага өгсөн. Би шууд гэрээсээ гарч яваад замдаа түргэний эмчтэй дахиад холбогдоод “энэ хүн ухаан орохгүй байна, хамгийн ойрын эмнэлэг болох Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг дээр авч очоод анхны тусламж үзүүлж болох уу” гэхэд “болно” гэхээр нь Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэгт авчирч анхны тусламж үзүүлсэн.

Намайг Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг дээр ирэхэд Цолмон сувилагч ухаан алдсан цэрэгтэй ирээгүй байсан. Намайг ирснээс 2-3 минутын дараа л хүрээд ирсэн. Ухаан алдсан байсан цэргийг эмнэлэг рүү оруулаад хүлээн авахын эмч нь анхны тусламж үзүүлсэн. Эмнэлэг дээр ирэхэд хувцас нь нойтон болчихсон. Дотор талдаа өтгөн шингэнтэйгээ холилдчихсон байсан. Мөн эмчилгээ хийж эхлэхэд их хэмжээгээр бөөлжсөн. Хувцас нь яагаад нойтон байгаа юм гэж асуухад дэслэгч Б.Анхбаяр “бид нар сэрээх гээд ус асгасан юм” гэж хэлж байсан. Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэг дээр хүлээн авахын эмч нь “манайх томограф байхгүй учраас урьдчилсан байдлаар харвалт гэж оношилж байна” гэж хэлсэн. Мөн “та нар харьяа дүүргийн эмнэлэг дээр очиж томографид харуулж баталгаажуулах хэрэгтэй” гэхээр нь би Цэргийн төв эмнэлгийн түргэн рүү дахиж яриад “энэ хүнийг зөөвөрлөх хэрэгтэй байна” гэж хэлсэн. Удалгүй түргэний машин ирээд Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг рүү авч явсан. Би түргэний машинд суугаад хамт явсан. Явах үед нь тархины хаванг буулгах зорилготой “Манитол” гэдэг шингэнийг залгаад явуулсан. Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг дээр байхад би “яагаад, ямар учраас энэ цэрэг ийм болчихов оо” гэж асуухад дэслэгч Б.Анхбаяр “мэдэхгүй” гээд байсан.

Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг дээр ирээд асуухад “дэслэгч Д.Г нэг цохиж авсан” гэж хэлсэн. Тэгэхэд эмнэлгийн эмч нар “та нар асуумжаа зөв өг, наад хүнийг чинь оношлох хэрэгтэй байна, асуумжаа буруу өгч болохгүй” гэж хэлэхэд тэрнээс үүдээд Б.Анхбаяр “Д.Г 2 удаа цохиж байхыг нь харсан” гэсэн. Тэрнээс өмнө нь “цохисон үгүйг бол хараагүй” гэж хэлсэн. Тэр үед л би Д.Г тэр цэргийг цохисон гэдгийг мэдсэн. Тухайн цэргийг шууд эрчимт эмчилгээний тасагт оруулсан. Тэгээд ухаан орохгүй байсаар байгаад 2021 оны 3 дугаар сарын 30-ны орой 23 цаг 50 минутын орчим нас барсан. ...” /1хх 177-178/,

гэрч Г.Ганчимэгийн “...2021 оны 3 дугаар сарын 29-ний өдөр 12 цагийн үед Сарантуяа эгч над руу залгаад “Г анги дээрээ цэрэг зодсон юм шиг байна, нөгөө цэргийг нь эмнэлгээс хүмүүс ирээд аваад явсан юм шиг байна” гэж хэлсэн. Тэгэнгүүт нь би сошиалд тавигдсан байж магадгүй гэж бодоод фэйсбүүк дээрээ 326 гэж бичээд хайсан чинь “Зиндаа.мн” сайт дээр “326 дугаар цэргийн ангийн байлдагч салааны даргадаа зодуулсан байдалтай эмнэлэгт хүргэгдсэн байна, энэ хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст шалгаж байна” гэсэн мэдээлэл 10 цаг өнгөрч байхад тавигдчихсан байсан. ...” /1хх 179-181/,

            шинжээч эмч Ц.Ганболдыг “...Сэхээн амьдруулах үед буюу зүрх зогсох үед өндөр хүчдэлээр цохиулдаг. Уг цус хуралт нь эмчилгээ үйлчилгээтэй холбоотой болохоор дүгнэлт хэсэгт бичигдээгүй. Ер нь эмчилгээ үйлчилгээтэй холбоотой гэмтэл шархнууд цогцост үзлэг хийх үед байсан учраас дүгнэлт хэсэгт бичигдээгүй. ...Гэмтлийн гаралтай задрал гэдэг нь дүгнэлтэд тусгагдсан тархинд үүссэн цүлхэн нь цохилт, доргилтоос болж хагарсныг хэлж байгаа юм. Дүгнэлтэд тусгасан гэмтэл шарх нь хэрэг болсон цаг хугацаанд үүссэн талаар дүгнэлтэд бичсэн байгаа. Цүлхэн нь цохилт доргилтын үед хэрэг болсон хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Харин бусад хус хуралт, шархнууд нь эмчилгээ үйлчилгээний үед үед үүссэн байгаа. Амь хохирогчийн тархинд зузаан тархмал цус харвасан байсан учир эмчилгээ хийгээд амь насыг аврах боломжгүй. Цүлхэн нь хүн болгонд байдаггүй, төрөлхийн судасны гажиг юм. Цусны даралт ихсэх өвчнөөс үүсдэг. Талийгаач Батгэрэлийн судсанд үүссэн цүлхэн нь төрөлхийнх байсан. Гаднаас нь хараад мэдэх боломжгүй. Тодруулагчтай судасны шинжилгээгээр л илэрнэ. Өөр ямар ч аргаар илрэхгүй. Миний ярьсан зүйл бүгд үнэн. ...” /2хх 242-244/,

            шүүгдэгч Д.Гын яллагдагчаар өгсөн: “...2021 оны 3 дугаар сарын 28-ны өдөр бид нар маршийн талаар ярилцаж байхад байлдагч Б“энийг ингэвэл яах уу, тэгвэл яах уу” гээд тоглоом хийгээд байгаа юм шиг асуугаад байхаар нь бага зэрэг уур хүрээд Брүү заагаад “бос” гэж хэлэхэд Б“би байлдагч Батгэрэл” гээд босохоор нь би дөхөж очоод “чи ганц цохилт даах уу” гэхэд Бюм дуугараагүй, нүднийхээ булангаар муухай хараад байсан. Тэгэхээр би “элгэндээ авах уу, эрүүндээ авах уу” гэхэд Ббас дуугараагүй. Тэгэнгүүт би элэг рүү нь баруун, зүүн гараараа нэг, нэг нийт 2 удаа цохиж авсан. Тэгэхэд Бтонгойсон. Тэгэнгүүт нь би баруун гараараа зүүн талын шанаа хэсэгт нь нэг удаа цохиод баруун өвдгөөрөө нэг удаа гэдсэнд нь өвдөглөсөн. Тэгээд зүүн гараараа баруун шанаа хавьцаа нь нэг удаа цохисон. Тэгэхэд Бухаан алдаад уначихсан, сэрээх гэтэл сэрэхгүй байсан.

...Би 2021 оны 01 дүгээр сард шинэ цэргүүдээс цол авч байгаа 8 бага дарга ахлах байлдагчаас эхлээд дэд түрүүч хүртэл Долгор, Оргилбаяр, Тэмүүжин, Мөнхтогтох, Анаржин, Баярбилэг, Дарамбазар, Цэрэнтогтох нарыг Соёл амралтын өрөөнд оруулаад үүрэг, дүрэм асуухад мэдэхгүй байсан болохоор нь хагас суулгаад 25 орчим минут үүрэг тавьсан. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна, гэм буруу дээр маргах зүйл байхгүй. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. ..." /2хх 36-37, 48-53/ гэсэн мэдүүлгүүд,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 663 дугаартай: “...1.2.Талийгаачид тархины суурийн баруун хойд холбогч артерийн цүлхэнгийн гэмтлийн гаралтай задрал, хамрын нурууны хугарал, дээд уруулын шарх, доод уруул, хамрын үзүүрийн зулгаралт, тархины хоёр тал бөмбөлөг, суурийн аалзан хальс доорхи тархмал цус харвалт тогтоогдлоо. Тархины суурийн баруун хойд холбогч артерийн цүлхэнгийн гэмтлийн гаралтай задрал нь толгой доргих, хамрын нурууны хугарал, дээд уруулын шарх нь мохоо зүйлийн хоёр удаагийн цохих үйлдлээр, доод уруул, хамрын үзүүрийн зулгаралт нь мохоо зүйлийн үрэх, шүргэх нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Тархины суурийн баруун хойд холбогч артерийн цүлхэнгийн гэмтлийн гаралтай задрал нь үхэлд хүргэсэн, дээд уруулын шарх, доод уруул, хамрын үзүүрийн зулгаралт нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Талийгаач нь тархины суурийн баруун хойд холбогч артерийн цүлхэн өвчтэй байжээ. Тархины суурийн баруун хойд холбогч артерийн цүлхэн нь гэмтлийн улмаас хагарч, тархины аалзан бүрхүүл дор тархмал цус харван нас баржээ. 2020 оны 3 дугаар сарын 30-ны 23 цаг 15 минутад нас барсан байна. Нас барах үедээ согтолтгүй байжээ. Гуравдугаар бүлгийн цустай байна.” гэсэн шинжээчийн дүгнэлт, дүгнэлтэд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх 8-1 Зхх 14-15/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2021 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 289 дугаартай “...Д.Г нь сэтгэцийн өвчтэй гэх баримт, шинж үгүй байна. Д.Г нь сэтгэцийн өвчтэй гэх баримт, шинж үгүй байна. Д.Г нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Д.Г нь сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадвартай байна. Д.Г нь өөрийн үйлдлийг ухамсарлан ойлгож, удирдан жолоодох чадвартай байна. Д.Г нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. Д.Г эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна.” /2хх 24-25/ гэсэн дүгнэлтүүд зэрэг тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Прокуророос Д.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Дарга, захирагч нь захирагдагчдаа хүч хэрэглэх” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан Д.Г холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож, тухайн зүйл, хэсэгт зааснаар оногдуулах эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн нь хууль зөрчөөгүй байна.

            Эрүүгийн хуулийн Аравдугаар бүлэгт заасан “Хүний амьд явах эрхийн эсрэг” гэмт хэргүүдийн хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт этгээдийн гэм буруугийн хэлбэр, хор уршигт хүргэсэн шалтгаант холбоо зэрэг нь тухайн гэмт хэргийн шинжийг тодорхойлох гол хүчин зүйлс болдог.

            “Хүнийг санаатай алах гэмт хэрэг” нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүн нас барсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоотой байх шинжийг заавал агуулсан байна.

            Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэгт гэмт этгээдийн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй байгаа эсэх, түүний улмаас үр дагавар үүссэн эсэх нөхцөлийг зайлшгүй шаарддаг.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Гийг хүнийг алах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирсон байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн тохиолдолд 8-15 жил хүртэл хорих ял шийтгэхээр зохицуулсан бөгөөд шүүхээс Д.Гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гомдол санал зэргийг харгалзан 14 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй дэглэм бүхий хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд гэж үзлээ.

Шүүгдэгч Д.Гийн өмгөөлөгч Ю.Батболд “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт зааснаар Д.Г оногдуулсан 14 жилийн хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн,  

Шүүгдэгч Д.Галбуужамцийн “...оногдуулсан ялыг минь багасгаж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг гаргажээ.  

            Мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрх билээ.

            Ийнхүү ял оногдуулахдаа шүүх Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодгоос гадна мөн хуулийн ерөнхий ангид заасан шүүхэд үүрэг болгосон хэм хэмжээг заавал хэрэглэдэг бол эрх олгосон хэм хэмжээг хэрэглэх эсэхээ энэ хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэргийг харгалзан шийдвэрлэдэг болно.

            Анхан шатны шүүх шүүгдэгч Д.Г эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал,  албан үүргээ гүйцэтгэж явсан байлдагч Ц.Бшалтгаангүйгээр, архи уун согтуурсан байхдаа зодож амь насыг нь хохироосон хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх хуульд заасан нөхцөлүүдийг харгалзан үзэж, түүнд тухайн зүйл, хэсэгт зааснаар 14 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүйгээс гадна, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх шаардлагагүй, Эрүүгийн хуулийн гэмт хэрэг үйлдсэн этгээдийг хүмүүжүүлэх, цээрлүүлэх зорилгод оногдуулсан ялын хэмжээ нийцсэн байна гэж дүгнэв.

             Иймд шүүгдэгч Д.Г, түүний өмгөөлөгч Ю.Батболд нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 698 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

Шүүгдэгч Д.Г нь 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 9-ний өдрийг хүртэл нийт 85 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 698 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Г, түүний өмгөөлөгч Ю.Батболд нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Д.Г нь 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 9-ний өдрийг хүртэл нийт 85 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

  ДАРГАЛАГЧ,

  ШҮҮГЧ                                                   Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

  

  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Д.МЯГМАРЖАВ

 

  ШҮҮГЧ                                                    О.ЧУЛУУНЦЭЦЭГ