Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 117/ШШ2021/0040

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч В.Ц би, Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Үээс тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрын А хяналтын улсын байцаагч Н.Бод холбогдуулан гаргасан “2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн ... дугаартай Б.Мд холбогдох шийтгэлийн хуудас хууль бус байсан болохыг тогтоох”-ыг хүссэн прокурорын дүгнэлтийг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:

Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Ү шүүхэд гаргасан дүгнэлтдээ: “ ... улсын байцаагч Н.Бнь “... Б.Мнь 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдөр маршрут бус замаар тээвэрлэлт хийсэн ...” гэх зөрчлийг хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, холбогдогч Б.Мд 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдөр ... дугаартай шийтгэлийн хуудсаар 100000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсныг 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хянахад:

1. ... шийтгэлийн хуудсын “ОЛСОН нь” хэсэгт  “... ямар зөрчил үйлдэгдсэн болохыг бичээгүй, нотлох баримтыг дурьдаагүй, ямар хуулийн зүйл, заалтаар шийтгэл оногдуулж байгаа эсэх нь тодорхойгүй бичээгүй, “ШИЙДВЭРЛЭХ НЬ” хэсэгт шийтгэлийн төрөл, хэмжээнд нэгжээр бичээгүй 100000 төгрөг гэж бичиж шийтгэл оногдуулсан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт заасан “Зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулах ... “, 4.14 дүгээр зүйл “... Нотлох баримт ...”, 4.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “... эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ ...”, 3.5 дугаар зүйл “Хууль ёсны төлөөлөгч”, 7.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулах шийдвэртээ зөрчлийг шалгасан он, сар, өдөр, шийдвэр гаргасан эрх бүхий албан тушаалтны нэр, албан тушаал, зөрчлийн талаар тогтоогдсон нөхцөл байдал, шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ авах үндэслэл, хуулийн зүйл, хэсэг, заалт, оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээ, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны зардлыг хуваарилсан тухай, түүнийг сайн дураараа биелүүлэх хугацаа, хэлбэр, нөхцөл, хураан авсан, битүүмжилсэн эд зүйлийг хэрхэн шийдвэрлэсэн талаар тусгана” гэсэн хуулийн заалтуудыг тус тус зөрчсөн.

Иймд Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон .... Н.Бын 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн ... дугаартай шийтгэлийн хуудсаар холбогдогч Б.Мд шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив” гэжээ.

Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Ү 2021 оны 2 дугаар сарын 8-ны өдөр нэхэмжлэлийн шаардлага өөрчилж ирүүлэхдээ:  “...  улсын байцаагч Н.Бд холбогдох, 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн... дугаартай Б.Мд холбогдох шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах хэрэгт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсгийн 106.3.3-т заасан “маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоох” гэж заасныг үндэслэн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж байна” гэжээ.

Хариуцагч Н.Б шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “... миний бие маршрутын бус замаар тээвэрлэлт хийсэн тул ... дугаартай шийтгэлийн хуудсаар 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдөр иргэн Б.Мд Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 7 дахь заалтын дагуу 100000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан болно.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.5 дугаар зүйлийн 1.1 дэх /арван найман насанд хүрээгүй холбогдогч, хохирогчийн эцэг, эх асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг/, 1.2 дахь /хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан, эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчийг/ заалтад хамаарахгүй тул хууль ёсны төлөөлөгчийг тогтоогоогүй болно.

Холбогдогч Б.М нь олон салаа зам үүсгэж, байгаль орчныг доройтуулж,  маршрутын  бус  замаар  тээвэр  хийсэн  зөрчил   үйлдэж,   түүнийгээ хүлээн зөвшөөрч оногдуулсан шийтгэлийг сайн дураараа биелүүлсэн болно. Зөрчил үйлдсэн тохиолдолд хариуцлага хүлээлгэх, шударга ёсыг тогтоох зорилгод нийцсэн гэж үзэж байна. С сумын Дбагийн нутаг дэвсгэрт төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийснээс хойш маршрутын бус замаар дахин уул уурхайн бүтээгдэхүүн /нүүрс/ тээвэрлээгүй бөгөөд байгаль орчныг хамгаалах бас нэгэн том хяналт шалгалт болсон юм.  Уг зөрчлийг Ссумын Д багийн засаг даргаас ирүүлсэн 2020.08.17-ны өдрийн гомдол, мэдээллийн дагуу төлөвлөгөөт бус хяналт, шалгалтаар тогтоосон бөгөөд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар холбогдогчийн мэдүүлэг, хүн, албан тушаалтнаас ирүүлсэн зөрчлийн шинжтэй гомдол, олон салаа зам гаргасан байдлыг харуулсан гэрэл зураг нь зөрчлийн нотлох баримт тул уг зөрчил нь нотлох баримтаар тогтоогдсон гэж үзэж байна.

Улсын Ерөнхий Прокурорын 2018 оны 01 сарын 02-ны өдрийн А/01 дугаар тушаалын Нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд тавих прокурорын хяналтын аргачилсан заавар”-ын 5.3 дугаар зүйлийн 5.3.2-т “Прокурор нь эрх бүхий албан тушаалтны шийтгэл ногдуулж, шийдвэрлэсэн хэрэг материалыг ажлын 5 хоногийн дотор хянаж” дүгнэлт бичих ёстой бөгөөд миний бие хялбаршуулсан журмаар зөрчил шийдвэрлэсэн даруйд буюу 2020.08.31-ний өдөр Прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлсэн байхад прокурор нь шийтгэл ногдуулснаас хойш 3 сарын дараа “Прокурорын дүгнэлт” бичиж шүүхэд хүргүүлсэн нь дээрх зааврын 5.3.2-ыг зөрчсөн, шүүхэд гомдол гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.3.3-т зааснаар шүүх гомдлыг хүлээн авахаас татгалзах үндэслэл болно гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгчийн гаргасан дүгнэлтийг хэрэгсэхгүй болгож өгнө үү ” гэжээ.

  Хариуцагч 2021 оны 2 дугаар сарын 19-ны өдөр бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа:  “... Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор М.Үийн 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлага өөрчлөх тухай бичигт нэмэлт санал байхгүй бөгөөд хүлээн зөвшөөрч байна” гэжээ

ҮНДЭСЛЭХ НЬ:

Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Үээс тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрын А хяналтын улсын   байцаагч   Н.Бд   холбогдуулан   “2020  оны  08  дугаар сарын 27-ны өдрийн ... дугаартай Б.Мд холбогдох шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар прокурорын дүгнэлт бичиж ирүүлсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2021 оны 2 дугаар сарын 8-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа “... Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсгийн 106.3.3-т зааснаар маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоох” гэж өөрчилжээ.

Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн материалаас үзэхэд холбогдогч  Б.М нь 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдөр 0152310 дугаартай актыг биелүүлж, 100 нэгжтэй тэнцэх буюу 100000 төгрөгийн торгуулийг төлсөн байсан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3 дахь хэсэгт “захиргааны акт хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа тухайн актыг цуцалсан болон хүчингүй болгосон, эсхүл бусад байдлаар хэрэгжсэн бөгөөд нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа бол маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоох” гэж зааснаар шүүх нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх эсэх талаар 2021 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн 21 тоот албан бичгээр тодруулсантай холбоотой болно.

Хариуцагч улсын байцаагч Н.Б нь өөрчилж ирүүлсэн нэхэмжлэлийг 2021 оны 2 дугаар сарын 17-ны өдөр гардан авч, уг шаардлагыг хүлээн зөвшөөрч буйгаа 2021 оны 2 дугаар сарын 19-ны өдөр бичгээр илэрхийлсэн байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д “нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх ...”, 67 дугаар зүйлийн 67.1-д “хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж тус тус заажээ.

Хариуцагч Н.Б нь Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Үийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.

Тодруулбал шүүх хариуцагчийн хүлээн зөвшөөрсөн хариу тайлбарыг хүлээн авснаар нэхэмжлэгчийн ашиг сонирхол хамгаалагдах нөгөө талаас зөрчилд холбогдогч Б.М нь зөрчлөө хүлээн зөвшөөрч торгуулийг бүрэн төлсөн, хуулийн хугацаанд холбогдох байгууллагад гомдлоо гаргаагүй нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж үзэв. 

Захирамжид давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргахгүй, мөн уг асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах /дүгнэлт бичих/ эрхгүй зэрэг үр дагаврыг танилцуулж, энэ тухай баримтжуулсан болно. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Үээс тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрын А хяналтын улсын байцаагч Н.Бд холбогдуулан гаргасан “2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн ... дугаартай Б.Мд холбогдох шийтгэлийн хуудас хууль бус байсан болохыг тогтоохшаардлага бүхий захиргааны хэрэгт хариуцагч улсын байцаагч Н.Бын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

                            ШҮҮГЧ                              В.Ц