Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 182/ШШ2024/02221

 

 

 

 

 

2024 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 182/ШШ2024/02221

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч И.Амартөгс би,

 

Нэхэмжлэгч: тоот НКФК ББСБ ХХК /Хуулийн этгээдийн регистрийн дугаар/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: оршин суух, М овогт О Г /РД:/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 5,023,548 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: О овогтой Г нь тус байгууллагаас 2023 нь тус байгууллагаас 2023 оны 02-р сарын 17-ны өдөр 120201289 дугаартай Зээлийн эрхийн гэрээ байгуулж 3,610,000 төгрөгийн зээлийг 12 сарын хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэйгээр зээлсэн болно. Зээлийн төлбөрийг төлөөгүй нийт 365 хоног хугацаа хэтрээд байгаа тул шүүхийн байгууллагад хандаж байна. Тус компанийн зүгээс удаа дараа сануулж зээлийг төлүүлэх талаар утсаар ярьж, хаягаар очиж байсан. Зээлдэгч О овогтой Г нь зээлийг төлөх ямар нэгэн эрмэлзэл байхгүй байгаа тул шүүхэд хандаж шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байна. Иймд О овогтой Г 5,023,548 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.

 

Хариуцагч О.Г шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие О.Г нь

НКФК ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 5,023,548 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд гарах үр дагаврыг ойлгосон болно гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч НКФК ББСБ ХХК нь хариуцагч О.Г-д холбогдуулан Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 5,023,548 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөх эрхтэй байх тул хариуцагч О.Г ийн бичгээр гаргасан хүсэлтийг хүлээн авах боломжтой гэж үзлээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч О.Г нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 5,023,548 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн байна.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэсэн болохыг дурдаж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Нэхэмжлэгч НКФК ББСБ ХХК нь О.Г-д холбогдуулан Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 5,023,548 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хариуцагч О.Г нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дах заалтыг баримтлан нэхэмжлэгч НКФК ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 95,327 төгрөгийн 50 хувь буюу 47,663.5 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, улсын төсвийн данснаас 47,663.5 төгрөгийг, хариуцагч О.Г өөс 47,663.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч НКФК ББСБ ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ И.АМАРТӨГС