Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 131/ШШ2024/00305

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

******* дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбат би

Нэхэмжлэгч: *******, *******, ******* багт оршин суух, ******* овгийн *******гийн *******ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******, *******, ******* баг, ******* гудамж, тоотод оршин суух, овогт холбогдох

Эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 390,664 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн агуулга: 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр улсын дугаартай автомашинаар Баянхонгор аймгийн төвийн 2 дугаар халуун усны төв замаар явж байхад туслах замаас улсын дугаартай ачааны автомашин мөргөсөн.

Тухайн үед даатгалын ажилтанг дуудаад хохирлыг барагдуулж өгнө гэсэн тул цагдаа дуудаагүй. -иар хохирлын үнэлгээ хийлгэхэд , төлбөр гарсан. Монгол даатгал ХХК-иас 549,336 төгрөг барагдуулсан тул үлдэгдэл 390,664 төгрөгийг гаргуулж өгнө үү.

2. Хариу тайлбарын агуулга: миний бие 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр *******ын 4 дүгээр баг 2 дугаар халуун усны зам дээр дугаарын автомашинтай шүргэлцсэн нь үнэн.

Д.******* нь миний автомашиныг засуулаад өгчих 500, төгрөг болох байх гэж хэлэхэд би зөвшөөрч, даатгалаа дуудчихья, тэгээд дараа нь даатгалаасаа хохирлоо гаргуулаад авчихья гэж хэлэхэд Д.******* зөвшөөрсөн.

Тэгээд засварын газар очиход шинэ хаалга 180, төгрөг, засварын хөлс нь 150, төгрөг болно гэж хэлсэн. Д.******* зөвшөөрөөд засуулахаар болоод сэлбэг зардаг газрын завсарчинг дагуулаад гурвуул Альфа приус центр, Од засвар гэх мэт газарт очсон.

Саарал өнгийн хаалга дууссан байсан. Би хотоос захиалж авахаар тохиролцож даатгал дээр очтол үнэлгээ , төгрөг байхыг үзээд Д.******* мөнгөө авна гэхэлд би зөвшөөрсөн.

Гэтэл даатгалын компаниас С ангиллын мэргэшсэн даатгал давхар хийлгээгүй гээд 40 хувийг хасаж, 550, төгрөг Д.*******ийн дансанд шилжүүлсэн. Энэ мөнгө нь авто машиныг засуулахад хүрэлцээтэй байсан.

Д.******* нь дүүгийнхээ автомашинтай хөдөө явж байгаад чулуу мөргөж, гупер нь хэмхэрсэн үүнийг та төл гэж хэлсэн. Би үүнийг хүлээн зөвшөөрөхгүй. автомашины хохирлыг бодитоор үнэлэхийг хүсэж байна.

3. Зохигчийн эвлэрлийн гэрээний агуулга: ******* дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж буй иргэний хэргийн нэхэмжлэгч Д.******* болон хариуцагч бид 390,664 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дараах нөхцөлөөр эвлэлийн гэрээ байгуулав. Үүнд:

3.1. Нэхэмжлэгч Д.******* нь 390,664 төгрөг гаргуулахаас 240,664 төгрөгөөс татгалзав.

3.2. Хариуцагч нь үлдэгдэл 150, төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна.

3.3. Энэхүү гэрээг 3 хувь үйлдэж, шүүгчийн захирамжаар баталгаажуулахыг талууд харилцан хүлээн зөвшөөрч, сайн дурын үндсэн дээр, хүсэл зоригоо илэрхийлэн гарын үсэг зурав.

3.4. Зохигч энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх эрхтэй... гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт ...Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй, 26.3 дахь хэсэгт ...Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй гэж тус тус заажээ.

Хуулийн дээрх зохицуулалтын хүрээнд нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Б. холбогдох эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 390,664 төгрөг гаргуулахаас 240,664 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас 240,664 төгрөгөөс татгалзаж, үлдэх нэхэмжлэлийн шаардлага 150, төгрөгийг хариуцагч нь нэхэмжлэгч Д.*******т төлөхөөр зохигч эвлэрчээ.

Зохигч эвлэрсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Д.*******ийн нэхэмжлэлтэй Б. холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.5 дахь хэсэгт Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна" гэжээ.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 12,3*******0 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 6,185 төгрөгийг, хариуцагчаас 6,185 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.2, *******5 дугаар зүйлийн *******5.1 дэх хэсэг, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Б. холбогдох эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 390,664 төгрөг гаргуулахаас 240,664 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас 240,664 төгрөгөөс татгалзаж, үлдэх нэхэмжлэлийн шаардлага 150, төгрөгийг хариуцагч нь нэхэмжлэгч Д.*******т төлөхөөр зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12,3*******0 төгрөгийг төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 6,185 төгрөгийг, хариуцагч оос 6,185 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Д.*******т олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.6 дахь хэсэгт заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.4 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                      Б.МӨНХБАТ