| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ийгэрийн Амартөгс |
| Хэргийн индекс | 182/2024/02303/И |
| Дугаар | 182/ШШ2024/02106 |
| Огноо | 2024-05-10 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 10 өдөр
Дугаар 182/ШШ2024/02106
| 2024 оны 05 сарын 10 өдөр | Дугаар 182/ШШ2024/02106 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч И.Амартөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: оршин байрлах, УК ББСБ ХХК /Хуулийн этгээдийн регистрийн дугаар /-ийн нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэлийн шаардлага: ТН овогт ТМ /РД:/-г эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Гантуяа
/нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв./
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Хүсэлт гаргагч УК ББСБ ХХК-ийн төлөөлөгч К.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: УК ББСБ ХХК нь Т овогтой М (РД:)-тэй 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 3Г2020/11-1003 тоот "Зээлийн гэрээ-ээг 3,000,000 төгрөгийг 3,5 хувийн хүүтэй 12 сарын хугацаатайгаар зээлсэн болно. Т.М нь зээлийн гэрээний үүргээ огт биелүүлэлгүй хугацааг хэтрүүлсэн тул зээлдүүлэгчийн зүгээс түүнд холбогдуулж Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэтэл Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 183/ШЗ2024/04872 тоот захирамжаар Т.М нь тоот хаягт оршин суудаггүй болох нь тогтоогдож байх тул Монгол Улсын Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-т заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авах үндэслэл хэрэг үүссэнээс хойш тогтоогдсон тул мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-т заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэжээ. "УК ББСБ ХХК нь зээлдэгчийн байнга оршин суух хаягийг хувийн шугамаар олж тогтоох хуулийн боломжгүй тул шүүхийн журмаар эрэн сурвалжлуулах нөхцөл байдал үүсэж байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-т заасны дагуу Т овогтой М (РД:)-г шүүхийн журмаар эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
2.Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн хүсэлт, Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл, 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Зээл, барьцааны гэрээ, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 183/ШЗ2024/0487* дугаартай захирамж зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Хүсэлт гаргагч УК ББСБ ХХК нь хариуцагчаар оролцвол зохих этгээд ТН овогт ТМ-г эрэн сурвалжлуулж, оршин суугаа газрыг нь тодруулахаар хүсэлт гаргажээ.
УК ББСБ ХХК, М.М нар 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Зээл, барьцааны гэрээ-г байгуулсан болох нь талуудын хооронд байгуулсан дээрх гэрээгээр тогтоогдож байх тул зээлийн гэрээний үүргийн нэхэмжлэлд М.М нь хариуцагч болох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох М.М нь Хан-Уул дүүрэг, 20 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж, 456 байр, 319 тоот хаягт оршин суудаггүй болох нь хүсэлт гаргагчийн төлөөлөгчийн тайлбар болон Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 183/ШЗ2024/0487* дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.4-т заасны дагуу ТН овогт ТМ /РД:/-г эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг нь тогтоох ажиллагааг Хан-Уул дүүргийн Цагдаагийн газраар гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Хүсэлт гаргагч нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас өөрийгөө эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар хүсэлт гаргагч талыг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх заалтыг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар ТН овогт ТМ /РД:/-г эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т ТН овогт ТМ /РД:/-г эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг нь олж тогтоох ажиллагааг биелүүлэхийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч УК ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /Далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. ТН овогт ТМ /РД:/-г хаана байгааг тодруулсны эцэст нэхэмжлэгч УК ББСБ ХХК-ийн төлөөлөгч Т.Т /Утас:/-т мэдэгдэхийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ И.АМАРТӨГС