Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2026 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 2026/ШЦТ/73

 

                             

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

        Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Э.Б  даргалж,

 

            Нарийн бичгийн дарга М.Э

            Улсын яллагч А.Х

Өмгөөлөгч Н.Б

Шүүгдэгч Б.Б  нарыг оролцуулан тус шүүхийн 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

            Нийслэлийн Прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б-ийн Б-д холбогдох эрүүгийн ..  тоот хэргийг 2026 оны 05 сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. сарын ..-ны өдөр Т  аймгийн Ж  суманд төрсөн, .. настай, э..эгтэй, .. боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .. хамт, Нийслэлийн С  дүүргийн ..-р хороо, .. тоотод оршин суух, урьд ял шийтгэгдэж байгаагүй, Б  овогт Б-ийн Б  /РД: ../

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.Б  нь 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 12 цаг 30 минутын орчимд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Замын-Үүд автозамын боомтоор өөрийн төрсөн ах Б.Б-ий .. дугаартай гадаад паспортыг ашиглаж буюу нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр Монгол Улсын хилээр нэвтэрсэн гэмт хэрэгт холбогджээ.

                                               

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Б  мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтнээр өгсөн мэдүүлэгтээ: Би 2026 оны 02 сарын 04-ний өдөр Э.О , Н.Х гэх 2 найзтайгаа пиво ууж байхад манай Т.Х  гэх Өвөр Монголд морин циркт байдаг найз маань өөрийн найз охин О.Х-ы "О.Х " гэх нэртэй фейсбүүкээр холбогдоод найз нь БНХАУ Эрэн хотод ирсэн байна чи хүрээд ирээч 2 хоног хамт амарчхаад явах уу? гэсэн. Тэгээд би өөрийн дүү болох Б.Б-т миний дүү гэрээс очоод паспорт авч ирээд намайг Замын-Үүдийн унаанд суулгаад өгөөч гэж ..  дугараа руу нь залгаж хэлсэн. Тэгээд удалгүй манай дүү миний гадаад паспортыг авч ирээд надад өгсөн. Тэр үед би нэлээн согтуу байсан учраас паспортоо сайн үзэж хараагүй, намайг Д  захын тэндээс Замын-Үүд явах унаанд суулгаад миний өмдний халаасанд гадаад паспорт хийсэн гэж тэр машины жолоочид нь хэлсэн гэсэн. Би бас тэрийгээ сайн санахгүй байгаа. Тэгээд маргааш нь буюу 2026 оны 02 сарын 05-ны 12 цаг 30 минутын орчим Замын-Үүдийн 3 хаалт дээр буусан. Тэгээд хил гардаг унаанд суусан .. гэсэн дугаартай дунд оврын жийп машин байсан серийн дугаарыг нь санахгүй байна. Тэгээд Хилийн шалганаар ороод бичиг баримтаа шалгуулж байтал шалганы ажилтан Б.Б мөн үү гэж асуухаар нь би сандраад мөн гээд хэлсэн. Тэгээд саатуулагдаад хилийн ажилтанд мэдүүлэг өгөөд Улаанбаатар хот руу буцаагдсан. Тухайн үед манай төрсөн ах Б.Б  нь эхнэртэйгээ маргалдаад манайд ирсэн байсан, эд зүйлсээ нэг дор шүүгээнд хийсэн байсан. Тэр дотор миний гадаад паспорт ахын гадаад паспорт хамт байсан манай дүү тэрийг нь анзаарахгүй аваад ирсэн байсан. Би өмнө согтуугаар жолоо барьж байгаад 2025 оны 08 сард жолооны эрхээ хасуулсан, өөрөөр гэмт хэрэг зөрчилд холбогдож шалгагдаж байгаа асуудал байхгүй. Миний паспорт одоо надад байгаа. Хүчинтэй хугацаа нь дуусаагүй. 2018-2019 онд БНХАУ-руу их зорчдог байсан циркийн ажлаар мөн 2023 онд махны үйлдвэрт ажиллаад ирсэн гэжээ. /хх-ийн 55-56/

 

Шүүгдэгч Б.Б  шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Мэдүүлэг өгөхгүй гэв.

 

Гэрч Б.Б  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Бид эхээс гурвуулаа Б.Б  миний төрсөн дүү. Би Т  аймгийн Ж  суманд .. жилийн сургууль .. онд төгссөн. Тэгээд хотод орж ирээд би ШУТИС-ийн хайгуулын өрмийн инженерийн ангид суралцахаар болоод байж байтал манай танил ах циркт ажилд орох санал тавиад сурахгүй сургуулиа орхисон. Тэгээд 2015 оны 03 сард Т  улс руу ажиллахаар явсан. Тэндээ 1 жил болоод 2016 оны 04 сард ирсэн. Дараа нь 2016 оны 04 садаа ӨМӨЗО-ны О хот руу циркийн ажлаар явахдаа Б.Б  дүүтэйгээ хамт явсан. Тэндээ 6 сар болоод буцаад 2016 оны 10 сард хамт ирсэн. Тэрнээс хойш 2023 оны 12 сард Б  бид 2 ӨМӨЗО-ны С  гэдэг газарт хамт махны үйлдвэрт 21 хоног ажилласан. Тэгээд 2023 оны 01 сард Монголд ирсэн тэрнээс хойш гадагшаа яваагүй. Би 2026 оны 01 сарын 20-ны өдрөөс 2026 оны 02 сарын 01 хүртэл Б  дүүгийн С -н ..-р хороо ..  гудамж ..  тоот хамт амьдарсан. Тухайн үед гэр бүлийн хүнтэйгээ маргалдаад өөрийн хувцас, бичиг баримтаа бүгдийг нь аваачаад тавьсан байсан юм. Тэгсэн тухайн үед 2016 онд ӨМӨЗО-нд хамт ажиллаж байсан найз Х гэх залуу БНХАУ-ын "Эрээн хотод ирсэн байна гэж дуудсан байсан. Тэгээд тэр орой манай бага дүү Б.Б  над руу залгаад агаа энэ Б  ах чинь шал согтуу урагшаа явна гээд байна. Тэхээр нь би өө мэдэхгүй өөрөө мэдэж байгаа байлгүй дээ гээд утсаа салгасан. Тэгсэн маргааш нь над руу дүү Б.Б ..  залгаад гэрээс миний гадаад паспортын зураг дараад явуулаадах гэсэн. Тэгээд би очиж зургийг нь дараад явуулсан. Дараа нь Замын-Үүдийн цагдаа залгасан. Тэгээд чиний паспортоор энэ хил гарах гээд бариад явж байна. Энэ хүний паспорт нь гэрт чинь байгаа юу гэж асуусан. Тэгэхээр нь би өөр лүү нь зургийг нь дараад явуулсан гэж хэлээд тасалсан. Би мэдээгүй маргааш Б.Б  өөрийн ..  дугаараас миний .. дугаар руу залгаж "... миний паспортын зургийг дараад өг..." гэхэд мэдсэн. Тэгээд би дүү Б.Б-ээс "... Миний паспортыг яагаад аваад явсан юм гэхэд “...Мэдэхгүй бага дүү Б.Б  /../ авч ирж өгсөн...” гэхэд нь "... Чиний паспортыг авч ирээд өгчихсөн байна...” гэж хэлээд утсаа салгасан гэжээ. /хх-ийн 44-45/

Гэрч Б.Б  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:  2026 оны 02 дугаар сарын эхээр ..  авто угаалгын газарт машин угаагчаар ажиллаж байхад 14 цагийн үед төрсөн ах Б.Б өөрийн 88229173 гэх дугаараас миний ..  дугаарт залгаж“, ах нь БНХАУ-руу яваад 2 хоноод хүрээд ирье. Манай найз БНХАУ-д байгаа юм. Ахыг нь дуудаад байна.” гэхэд нь би “...Уучихсан байгаа юм уу?.." гэхэд Б.Б  тийм уучихсан байна...” гэж хэлээд утсаа тасалсан. Би Б.Б-тэй ярьж дуусаад том ах Б.Б-ий ..дугаарт залгаж “Б  ах над руу залгаад БНХАУ-руу явж 2 хононо гэж байна. Яах юм бэ?..." гэхэд Б.Б  “...өөрөө мэдэж байгаа юм байлгүй дээ...” гэж хэлээд тасалсан. Дараагаар нь би Б.Б  рүү залгаж “... Та хаана байгаа юм. Гадаад паспорт чинь хаана байгаа юм. Гадаад Би гадаад паспортаа аваагүй паспортаа авсан юм уу?...” гэхэд Б.Б байна. Чи гэрээс очоод миний гадаад паспортыг аваад намайг ..-р хорооллоос ирж аваад таксинд суулгаад өг...” гэхэд "...за...” гэж хэлээд гэр рүү Б.Б-н гадаад паспортыг авах гээд явсан. Би гэрт очоод бичиг баримт хийдэг хайрцгаас нэг гадаад паспорт байхаар нь минийх цүнхэнд байгаа Б.Б  ахын паспорт өөрт нь байгаа байх гэж бодоод тус хайрцагт байсан гадаад паспортыг нээж үзэлгүй аваад халаасандаа хийсэн. Гэрээс гараад Б.Б-н байгаа гэх 13-р хороололд байрлах Цагаан хуаран хотхоноос Б.Б-г машинтай очиж авсан. Цагаан хуаранд очоод Б.Б-тэй утсаар ярихад Б.Б  надад “Чи намайг орж ирээд авчих би нэлээд согтсон байна" гэж хэлэхэд нь би орсон намайг ороход Б.Б  "Миний гадаад паспортыг авч ирсэн үү?” гэхэд нь би “...авч ирсэн машинд байгаа" гэж хэлээд бид хоёр тэндээс гараад машинд суусан. Машинд суухаас өмнө би Б.Б-н гадаад паспортыг өөрт нь өгч халаасанд нь хийлгүүлсэн. Бид хоёр машинд суухад Б.Б  "...Намайг Д худалдааны төвийн урд талын зогсоол дээрээ хүргээд өг тэнд Замын-Үүд явах машин байгаа хар өнгийн .. маркийн машин шүү..." гэж хэлсэн. Тэгээд бид хоёр Д  худалдааны төвийн урд талын зогсоол дээр очиход хар өнгийн toyota alphard маркийн машин байсан тус машин дээр очиж Б.Б-г суулгах үед жолооч нь надаас “наад хүн чинь маргааш хил гарна гэсэн биз дээ. Гадаад паспорт нь байгаа юм уу?..." гэхэд " байгаа халаасанд нь хийсэн байгаа..." гэж хэлээд би тэндээс машиндаа суугаад явсан гэжээ. /хх-ийн 47-49/

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 01-03/

Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай прокурорын тогтоол /хх-ийн 07/

Гэмт хэргийн шинжтэй гомдлыг шалгах хугацаа сунгах тухай /хх-ийн 08/

Гэмт хэргийн шинжтэй гомдлыг шалгуулах тухай /хх-ийн 09/

Хойшлуулшгүй ажиллагааны материал /хх-ийн 11-24/

Мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 25/

Эд зүйл баримт, бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 26-27/

Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 28-34/

Эд зүйл баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 35-36/

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 42/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 78/

Цагдаагийн Ерөнхий газрын стратеги, бодлого, инновац, хөгжлийн албаны ..-ны өдрийн ..дугаар тоот, түүний хавсралт /хх-ийн 80-87/

Гэмт хэргийн талаарх мэдээллийг шалгуулахаар буцаах тухай прокурорын тогтоол /хх-ийн 92-93/

Мөрдөгчийн саналыг хүлээн авахаас татгалзах тухай прокурорын тогтоол /хх-ийн 97-98/

Хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 100/ зэрэг нотлох баримтууд болон эд мөрийн баримтуудыг шинжлэн судлав.

 

Гэм буруугийн хувьд:

Шүүгдэгч Б.Б  нь 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 12 цаг 30 минутын орчимд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Замын-Үүд автозамын боомтоор өөрийн төрсөн ах Б.Б-ий .. дугаартай гадаад паспортыг ашиглаж буюу нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр Монгол улсын хилээр нэвтэрсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон, гэрч Б.Б-ий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 44-45/, гэрч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 47-49/, гэмт хэргийн шинжтэй гомдлыг шалгуулах тухай /хх-ийн 09/, хойшлуулшгүй ажиллагааны материал /хх-ийн 11-24/, мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 25/, эд зүйл баримт, бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 26-27/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 28-34/, эд зүйл баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 35-36/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 42/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 78/, цагдаагийн Ерөнхий газрын стратеги, бодлого, инновац, хөгжлийн албаны ..-ны өдрийн ..дугаар тоот, түүний хавсралт /хх-ийн 80-87/, гэмт хэргийн талаарх мэдээллийг шалгуулахаар буцаах тухай прокурорын тогтоол /хх-ийн 92-93/, мөрдөгчийн саналыг хүлээн авахаас татгалзах тухай прокурорын тогтоол /хх-ийн 97-98/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгчид Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл анги тохирсон, тус зүйл ангиар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Б.Б-ээс энэ гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нэхэмжилсэн зүйлгүй байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүхээс шүүгдэгч Б.Б-г нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр Монгол Улсын хилээр нэвтэрсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний хувийн байдал, шүүгдэгч Б.Б  нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон байдлыг харгалзан үзэж ялыг оногдуулсан болно. Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгчид 1,300 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,300,000 төгрөгийг торгох ял оногдуулах санал гаргасан.

 

Өмгөөлөгчийн зүгээс улсын яллагчийн саналыг дэмжиж оролцсон болно.

 

Шүүгдэгч Б.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ялыг оногдуулж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг хэсэгчлэн төлүүлэх нөхцөл байдал мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн шатанд илрээгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Б овогт Б-ийн Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Монгол улсад орох, гарах хилээр нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр Монгол Улсын хилээр нэвтэрсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б-ийн Б-г 1,500 /нэг мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,500,000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д зааснаар тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор шүүгдэгч нь төлөх үүрэгтэй ба биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцон солихыг мэдэгдсүгэй.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6, 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн улаан өнгийн хавтастай Б.Б  /.../, Б.Б-н /../ дугаартай гадаад паспортыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц эзэмшигчид нь буцаан олгосугай.

 

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх хохирол төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь тогтоолыг өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Э.Б