Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 130/ШШ2024/00336

 

Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ерөнхий шүүгч М даргалж, шүүгч Б.М, Ж нарын бүрэлдэхүүнтэй  тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б аймгийн Прокурорын газар, Хаяг:Б аймгийн 5 дугаар Х  гол багт үйл ажиллагаа явуулдаг,

Хариуцагч: К , Хаяг:Б аймаг, Ө сум, 9 дүгээр багт оршин суух,

Нэхэмжлэлийн шаардлага: Хариуцагчийн гэм буруутай үйлдлийн улмаас Э санд учруулсан хохирол болох 1,271,871 төгрөг гаргуулахыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д ,

Хариуцагч К ,

Хариуцагчийн өмгөөлөгч А ,

Иргэдийн төлөөлөгч Ж ,

Орчуулагч А,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

1.Нэхэмжлэгч Б аймгийн Прокурорын газар нь анх шүүхэд хариуцагч К -т холбогдуулан хариуцагчийн гэм буруутай үйлдлийн улмаас Э санд учруулсан хохирол болох 4,978,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Гэтэл хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, хариуцагчаас 1,271,871 төгрөг гаргуулахыг хүсэж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.Э ерөнхий газраас “...эрүүгийн хэргийн хүрээнд эрүүл мэнд нь хохирсон иргэн-даатгуулагчид үзүүлсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг гэм буруутай этгээдээс гаргуулан, Э санд нөхөн төлүүлэх үйл ажиллагаанд манай байгууллагыг төлөөлөн оролцож өгнө үү” гэсэн хүсэлтийг тус аймгийн Прокурорын газарт ирүүлсэн.

1.2 Хүсэлтийг хүлээн авч танилцахад К  нь 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Б аймгийн Ө сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт 0000 улсын дугаартай, “В  ” загварын тээврийн хэрэгслийг жолоодож, замын хөдөлгөөнд оролцохдоо Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль болон түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын Хөдөлгөөний дүрмийн зохих заалтуудыг зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас хохирогч Е ийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн байна.

1.3.Дээрх хэргийг Б аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хянан хэлэлцээд 2022/ШЦТ/157 дугаартай шийтгэх тогтоолоор К ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн байх бөгөөд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна. Харин уг хэргийн улмаас эрүүл мэндээрээ хохирсон Е д Б аймгийн Нэгдсэн эмнэлгээс эрчимт эмчилгээ хийхэд гарсан зардлыг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлж, улмаар тухайн тусламж, үйлчилгээний төлбөрийг Э сангаас гаргуулан авсан нь зардлын жагсаалтаар тогтоогдож байх тул гэм буруутай этгээдийн үйлдлээс шалтгаалж Э сан дээр дурдсан үнийн дүн бүхий хохирол учирсан гэж үзэхээр байна.

1.4.Э тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр Э байгууллагад нөхөн төлүүлнэ. Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт Бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээд нь гэм буруутай иргэн болон хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй гэж заасан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр эсхүл өөрийн санаачилгаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25, 26 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно.

Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт эсхүл өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэргийн шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор эсхүл гуравдагч этгээдээр оролцоно, 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт Төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл, тайлбар, гомдол гаргана гэж тус тус зааснаар Э ерөнхий газар нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний төлбөр, хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэхээр шаардах, прокурор нь төрийн байгууллагын хүсэлтээр төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож нэхэмжлэл гаргах эрхтэй.

1.5.Харин Э Ерөнхий газар нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрийн байгууллага бөгөөд Э тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1 дэх заалтад Эрүүл мэндийн даатгал гэж төр, иргэн, хуулийн этгээдээс хуульд заасан журмын дагуу Э шимтгэл төлж, Э санг урьдчилан бүрдүүлэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг худалдан авах үйл ажиллагааг, 3.1.6-д эрүүл мэндийн санхүүгийн эрсдэлийг хуваалцах зорилгоор төр, иргэн, хуулийн этгээдээс төлсөн шимтгэлийн орлого, бусад эх үүсвэрээс бүрдүүлсэн мөнгөн хөрөнгийг ойлгохоор тус тус заасан байна.

Үүгээр Э сангийн хөрөнгө нь төр, иргэн, хуулийн этгээдээс хуульд заасан хувь хэмжээгээр төлсөн шимтгэлээс бүрдэх ба дээрх сангаас гэмт хэрэг, зөрчлийн улмаас тусламж үйлчилгээний зардал гарсан нь төр, нийтийн эрх ашигт хохирол учирсан, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж дүгнэхээр байна.

1.6 Анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хариуцагчаас 4,978,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж байсан боловч хэрэгт авагдсан нотлох баримтуудаар  бодит хохирол 1,271,871 төгрөг болох нь тогтоогдсон учраас нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, Э санд учирсан хохирол болох 1,271,871 төгрөгийг гэм буруутай этгээд К оос гаргуулж, нөхөн төлүүлэхээр прокурорын байгууллагаас гаргасан нэхэмжлэлийг ханган шийдвэрлэж өгнө үү гэв.

2.Хариуцагч К ын хариу тайлбар, татгалзал:

2.1 Нэхэмжлэгч байгууллагаас Э санд учруулсан хохирол нэхэмжилсэн байна. Анх шүүхэд надаас 4,978,000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд сая нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж одоо 1,271,871 төгрөг нэхэмжилж байна.

2.2 Уг мөнгийг төлөхгүй гэж зөвшөөрөхгүй байгаа шалтгаан нь ямар ч төлөх чадваргүй байгаа гэв.

3.Иргэдийн төлөөлөгч Ж ы хэргийн оролцогч нарын гэм буруугийн талаар гаргасан дүгнэлт:

3.1 Миний бодлоор хариуцагч К  нь Э санд учруулсан хохирлыг зөвшөөрч байгаа боловч төлөх санхүүгийн боломжгүй гэж байгаа байна.

3.2 Иймд нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй гэж үзэж байна гэв.

4.Нэхэмжлэгчээс Э ерөнхий газрын 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 01/2449 дугаартай Хүсэлт гаргах тухай албан бичиг, Э ерөнхий газрын 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 01/2450 дугаартай Итгэмжлэл олгох тухай албан бичиг, Е ийн тусламж үйлчилгээний зардлын дүн зэргийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Б аймгийн Прокурорын газрын 2023 оны 11 дугаар сарын 15-ны өдрийн 01/1466 дугаартай Итгэмжлэл олгох тухай албан бичиг, тус прокурорын газрын эрүүгийн хэргийн салбар архиваас хуулбарлаж олгосон Б аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 2022/ШЦТ/157 дугаартай шийтгэх тогтоол, Улсын бүртгэлийн мэдээллийн сангаас 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдөр олгосон №22830100250 дугаартай К ын Иргэний үнэмлэхийн лавлагаа, Е ийн өвчний түүх зэргийн хуулбар, Б аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурорын 2024 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 01/318 дугаартай албан бичгээр ирүүлсэн тус аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын  2024 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 100 дугаартай албан бичгээр тус байгууллагын хуулбар үнэн тэмдэг дарж ирүүлсэн Е ийн хэвтэн эмчлүүлсэн үеийн өвчний түүх зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

5.Хариуцагчаас 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч гаргасан тайлбар, шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлэх тухай хүсэлт, өмгөөлөгч А тай байгуулсан өмгөөллийн гэрээ зэрэг бичгийн нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн байна.

6.Шүүхийн журмаар хариуцагчийн хүсэлтээр тус шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 622 дугаартай захирамжийн дагуу Э Ерөнхий газрын Тамгын газрын даргын 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 02/1184 дугаар албан бичгээр Е ийн 2022-2023 онд Э сангаас хөнгөлөлт болон тусламж үйлчилгээ авсан төлбөрийн талаарх 3 хуудас мэдээлэл зэрэг бичгийн нотлох баримтыг шүүхээс бүрдүүлсэн болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

7.Шүүхээс хэргийн оролцогчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ

8.Нэхэмжлэгч Б аймгийн Прокурорын газар дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:... хариуцагч К  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдэж, хохирогч Е ийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсны улмаас Э санд 1,271,871 төгрөгийн хохирол учирсныг нэхэмжилж байна гэж тайлбарлажээ.

9.Хариуцагч К  нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ... Э санд учруулсан хохирол гэж нэхэмжилж буй 1,271,871 төгрөгийг төлөхгүй гэж зөвшөөрөхгүй байгаа шалтгаан нь ямар ч төлөх чадваргүй гэжээ.

10.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

10.1.Б аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 2022/ШЦТ/157 дугаартай шийтгэх тогтоолоор хариуцагч К  нь хохирогч Е ийн биед гавал тархины ил гэмтэл, няцралт, дух ясны үргэлжилсэн хугаралтай, гавал доторх цус хуралт, духны голд шарх, тархины доргилт, 2 нүдний цус хуралт, 2 шүд нь суларсан гэмтлүүд тогтоогдсон. Е ийн биед үүссэн гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээний үр дүн болон эдгэрэлтээс хамаарна. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.2.1-т, 3.1.1-т, 3.1.2-т заасан амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэснээр шүүгдэгч К ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар шүүгдэгч К ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 1/нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн байна.

10.2 Иймд хариуцагч К  нь хохирогч Е ийн биед хүнд хохирол учруулсан гэм буруутай байна. Өөрөөр хэлбэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-д зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон ... үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй болно.

10.3.Э ерөнхий газраас гаргаж өгсөн Тусламж үйлчилгээний зардлын дүнгийн жагсаалт-аар Ө сумын харьяа, 0000  регистрийн дугаартай  Е нь Б аймгийн Нэгдсэн эмнэлгээс 2022 оны 3 дугаар сарын 26-ны өдөр S06.0, S07.0 оношоор 4,978,000 төгрөг гэж мөн Э Ерөнхий газрын Тамгын газрын даргын албан бичгээр ирүүлсэн Е ийн Б аймгийн нэгдсэн эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт 2022 оны 3 дугаар сарын 26-аас 3 дугаар сарын 28-ны өдөр хүртэл 4,978,000 төгрөгийн дүнг Э сангаас төлсөн гэх боловч тус аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 2024 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 100 дугаар албан бичигт иргэн Е  нь тус эмнэлгийн Гэмтлийн тасагт хэвтэн эмчлүүлсэн үед Э сангаас эмчилгээний зардалд 1,150,900 төгрөг, эмийн зардалд 120,971 төгрөгийн хамт Э сангаас нийт 4,978,000 төгрөг бус 1,271,871 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан болох нь нотлогдож байна.

Энэ нь хохирогч Е ийн Б аймгийн Нэгдсэн эмнэлгийн Гэмтлийн тасагт хэвтэн эмчлүүлсэн үеийн 2022 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 16 цаг 19 минутад нээсэн №88 дугаартай Өвчний түүхт бичигдсэн бичилттэй тохирч байна.

11.Дээрх үйл баримтаас дүгнэхэд хариуцагч К ын гэм буруутай үйлдлийн улмаас Е ийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нь тогтоогдсон байх ба хохирогч Е ийн 2022 оны 3 дугаар сарын 26-ны өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардалд нийт 1,271,871 төгрөг зарцуулан Э сангаас төлөгдсөн болох нь тогтоогдож байна.

12.Э тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.1.1-д Гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр Э байгууллагад нөхөн төлүүлнэ” гэж мөн Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1-д Бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээд нь гэм буруутай иргэн болон хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй гэж тус тус зааснаар нэхэмжлэгч Э Ерөнхий газрын хүсэлтээр тус аймгийн Прокурорын газар нэхэмжлэл гаргасан нь  хууль зүйн үндэслэлтэй байхаас гадна дээрх хуулийн зохицуулалтаар гэмт хэргийн улмаас Э байгууллагад учирсан хохирлыг буруутай этгээд болох хариуцагч К  нь хариуцан нөхөн төлөх үүрэгтэй байна. 

13.Хариуцагч К ын нэхэмжлэгчийн нэхэмжилж буй 1,271,871 төгрөгийг төлөх чадваргүй гэх тайлбар нь гэм хорын хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй бөгөөд Б аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 2022/ШЦТ/157 дугаартай шийтгэх тогтоолоор хариуцагч К  гэм буруутай болох нь тогтоогдсон.

14.Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Ж ы хариуцагч К ын гэм буруугийн талаар гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь үндэслэлтэй байна гэсэн дүгнэлт болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтаар хариуцагчийн гэм буруутай үйлдлийн улмаас Э санд 1,271,871 төгрөгийн хохирол учирсан нь тус тус тогтоогдож байгаа тул нэхэмжлэгчийн нэхэмжлэл үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

15.Иймд хариуцагч К оос Э санд учирсан хохирол 1,271,871 төгрөгийг гаргуулан Э ерөнхий газрын Төрийн сангийн 0000 дугаартай санд оруулахаар шийдвэрлэв.

16.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7 дахь хэсэгт зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч К оос нэхэмжлэлийн шаардлага болох 1,271,871 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 35,075 төгрөгийг гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 

1.Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч К оос Э санд учирсан хохирол 1,271,871 (нэг сая хоёр зуун далан нэгэн мянга найман зуун далан нэгэн) төгрөгийг гаргуулан Э ерөнхий газрын Төрийн сан дахь 0000 дугаартай дансанд оруулсугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7 дахь хэсэгт зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч К оос улсын тэмдэгтийн хураамжид 35,075 төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Х.МЕЙРАМБЕК

 

ШҮҮГЧИД                                               Б.МАНГИЛИК

 

                                                                                        А.ЖАРХЫНГҮЛ