Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 382

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга Н.Жавхлан,

Улсын яллагч М.Мөнхзул,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Т.Даваажав /2359/,

Шүүгдэгч Э, Н, Бнарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Баянгол дүүргийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн, Тайж Э, Н нарт холбогдох эрүүгийн 201626020971 дугаартай хэргийг 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, ХЯНАВАЛ: Шүүгдэгч нарын биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 28 настай, эрэгтэй, яс үндэс халх, бага боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ хот хоорондын автобусны зогсооолын манаач ажилтай байсан, ам бүл 6, эхнэр, охин, хадам ээж, эхнэрийн дүү нарын хамт урьд ял шийтгэл шийтгүүлж байгаагүй, Монгол Улсын иргэн, бүрэн бус дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, “Анкер” ХХК-д туслах ажилтан ажилтай, Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 02 сарын 08-ны өдрийн 69 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.3-д зааснаар мөн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551 .1 дэх хэсэгт заасныг журамлан 5 жил 06 сарын хорих ялаар шийтгүүлж 2015 оны 11 сарын 05-ны өдөр үлдсэн ялыг өршөөн суллагдсан, Э Монгол Улсын иргэн, халх, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, урьд ял шийтгэлгүй, Н, Үйлдсэн хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар: Шүүгдэгч Б,Э,Н нар нь 2016 оны 04 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг 32-ын автобусны буудлын ард байрлах иргэн Ц.Мөнхбатын эзэмшлийн контэйнерт байсан “Хонда” маркийн цахилгаан моторыг хулгайлан 2.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Бмэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтанд болсон асуудлын үнэн зөвөөр мэдүүлсэн тул шүүхийн хэлэлцүүлэгт нэмж ярих зүйл байхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв. Шүүхийн хэлэлцүүлэгч шүүгдэгч Э мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтанд болсон асуудлын үнэн зөвөөр мэдүүлсэн тул шүүхийн хэлэлцүүлэгт нэмж ярих зүйл байхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтанд болсон асуудлын үнэн зөвөөр мэдүүлсэн тул шүүхийн хэлэлцүүлэгт нэмж ярих зүйл байхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв. Хохирогч Ц.Мөнхбат мэдүүлэхдээ: “Би Бямба-Эрдэнэ гэж хүн бол нагац ахын эхнэрийн дүүгийнх нь хүүхэд байгаа юм. 2008 онд Ховд аймагт ажлаар очих үед танилцаж, нэг нэгнийгээ бага зэрэг мэддэг болсон юм. Ингээд тэрнээс хойш 2014 оноос хойш нэг жилд 1-2 удаа утсаар ярьж мэнд мэддэг байсан ба 2015 оны зун ахиж нэг нэгэнтэйгээ уулзахад ахаа надад ажил байвал олоод өгөөч гэхээр ойр зуурын ажил гарвал хийлгэж байя гэж хэлж байсан юм. Ингээд ажил олдохгүй байж байгаад өөрөө нэг ажил хийх болоод тухайн хэрэг гардаг өдөр Бямба-Эрдэнээр харуулж хонуулсан юм. Шөнө утас салгаастай байхад залгасан байсан. Бодвол мотор алга болчихлоо гэж хэлэх гэж байсан байх гэж бодож байна. Би Бямба-Эрдэнийг сайн мэдэхгүй болохоор одоо хаана юу хийж байгаа, Улаанбаатар хотод хаана байдаг болон гэрийнхэн одоо хаана байгаа, ганц ч удаа холбогдож үзээгүй. Бямба-Эрдэнэ хааяа холбогдохоороо байнга өөр өөр утаснаас хүний гуйж ярьж байна гэж холбогддог байсан” гэжээ. /хх 23-25хуу/ Гэрч Д.Баяржаргал мэдүүлэхдээ: “Би Баянгол дүүргийн 20 хорооны нутаг дэвсгэрт байрлах 32 автобусны буудал дээр байдаг Саарал өнгийн ТҮЦ-ийг түрээслэн ажиллуулдаг юм. 2016 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 23 цаг өнгөрөөд 2016 оны 4 дүгээр сарын 04-ны шөнийн 00 цаг орчмын үед дэлгүүрээ хаах гээд байж байхад 68-09 УБП улсын дугаартай ниссан санни маркын автомашин автобусны буудал дээр нилээн удаан зогссон. Тэгтэл манай ТҮЦ-ний ойр хавьд улаан өнгийн малгайтай цамцтай залуу манай хажуу талд байдаг гуанз болон шинээр тавьсан байсан контейнеруудыг тойрч байснаа манай эгч автобусны буудал дээр ирээд зогссон чинь нөгөө залуу нь ойр хавиар эргэлдэж байсан залуу машиндаа суугаад хөдлөөд МТ шатахуун түгээх станцруу эргэдэг уулзвараар эргээд Энержи техийн гадаа зогссон. Эгч бид хоёр юм яриад сууж байтал гадаа төмөр дугарах чимээ гарахаар нь харсан чинь улаан өнгийн малгайтай цамцтай, бараан өнгийн өмдтэй, хажуу талд бараан өнгийн хувцастай хоёр залуу контейнерийн хаалгыг онгойлгож үзчээд, урагшаа Баян-Өлгий аймгийн хот хоорондын тээвэр явдаг автобусны зогсоолын тийшээ яваад өгсөн. Жоохон байж байгаад эгч явахаар нь би гараад хартал нөгөө машин нь гуанзын ар талд зогсож байснаа удалгүй хөдлөөд яваад өгсөн. Удалгүй 01 цаг өнгөрч байхад манай контейнерт хулгай орчлоо цагдаа дуудах гэсийн утсаа өгөөч гэхээр нь өгтөл жоохон барьж зогсож байснаа заза эргээд ирье гээд цагдаа дуудалгүй миний утсыг өгчөөд яваад өгсөн. Тэгээд би гараад харсан чинь контейнерийн хаалга нь онгорхой байхаар нь нөгөө машинтай хүмүүс юм болуу гэж бодсон. Контейнерын эзэнг нь юм байх гэж бодоод асуугаагүй юм. Контейнерийн залуу байн байн манайхаар өдрөөс хойш ирээд ах намайг манаж хононо гэсэн гээд яваад байсан. Тэрнийг юм байх гэж бодсон. 2016 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр 3 ширхэг контейнерт хүмүүстэй төмөр таслаад засварын ажил хийгээл яваад байсан. Хэдүүлээ байгааг нь хараагүй. Ямарцан улаан цамцтай залуу л харагдаж байсан. Шөнө байсан болохоор улаан цамц л содон харагдаж байсан” гэжээ. /хх 29 хуу/ Гэрч Э.Алтанбагана мэдүүлэхдээ: “…2016 оны 4 дүгээр сарын 04-ны өдөр өдрийн 00 цагийн үед дүү Нын утас дуугарахаар нь Нандинцэцэг утсыг аваад ярьтал Бах байна, чамтай ярья гэж байна гээд Нт утас өгөөд ярьсан. Н утсаар ярьж байхдаа заза одоо очлоо гэж ярьж байснаа утсаар ярьж дуусаад хадам ах дуудаж байна мэдэхгүй ээ мэдэхгүй хүрээд ир гэж байна гялс яваад ирвэл утсаар холбогдоно гэж хэлээд Нандинцэцэг, Э нарын хамт гэрээс гараад явсан. Би тухайн үед мэдээгүй байсан. Ах дуудаж байна, нэг ажил байна гээд яараад гараад явсан. Тэрнээс биш ийм юманд орох гэж байгааг нь мэдээгүй. Сүүлд цагдаагаас ярих үед нь мэдсэн…” гэжээ. /хх 30хуу/ Гэрч Б.Зандраабал мэдүүлэхдээ: “…2016 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Н, Мөнхөө, эгч Алтанбагана хамт барилгын тохжилтын ажил хийж байгаад 23 цагийн орчимд цуг охин Алтанбаганы гэрт очиж хоол хийж идчээд Н, Нандинцэцэг, Мөнхөө нар эгчийндээ үлдээд, манай гэр хашаанд нь цуг байдаг тул би гэрлүүгээ ороод унтаад өгсөн. Хэдэн цагийн үед гэрлүүгээ явсанг нь мэдэхгүй байна. Н нь миний хамгийн бага хүү юм. Нын хүргэн ах Бдуудаад мотор айлд хүргээд өг гээд явсан. Тэгсэн тэр нь хулгай мотор байсан байна гэж эгч Алтанбаганаас нь сонссон…” гэжээ. /хх 31 хуу/ Гэрч Т.Энхбаатар мэдүүлэхдээ: “2016 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 21 цагийн үед Баянгол дүүргийн 20 дугаар хороо Барс-2 захын зүүн талын хашааны өргөтгөлийн Баян-Өлгий аймгийн хот хоорондын тээврийн авто зогсоолын хашаанд байдаг гэртээ байж байтал гаднаас хүргэн ах Бнь танихгүй нэг залуутай орж ирээд нөгөө залуу нь гар нүүрээ угаана гээд гар нүүрээ угааж байх хооронд ээж Эрдэнэчимэг нь суугаад цай уу гэсэн чинь яарч байна гээд гар нүүрээ угаачаад хүргэн ах Б.Бат-Эрдэнийн хамт гараад явсан. Би тухайн үед телевизор үзээд хэвтэж байсан. Ингээд удалгүй 20-30 орчим минутын дараа Бах гэрт ирээд хашааны гаднаас төмөр өргөөд оруулая гэхээр нь би гадуур хувцсаа өмсөөд Бахтай цуг хашааны гадна талд байсан улаан хүрэн өнгийн котейнерийн хажуу бөөрийг нь ухаад авсан хэсгийнх нь төмрийг өргөөд оруулаадхий гээд Бах бид хоёр өргөөд хашааруу оруулаад гэрийн хажуу талд тавьсан. Тухайн үед бид хажуу талд хүн байхгүй байсан ба контейнерээс ухаж авсан 3 ширхэг төмрийн хоёрыг нь хашааруу өргөж оруулчаад гэрлүү яваад орсон. Энэ үед Бах эргээд хашаагаар гараад явсан. Тэгээд 22 цагийн орчимд нойл орох гээд гэрээс гараад явж байтал хашаанд байсан автобусан дотроос гэр бүлийн дууддаг нэрээр Бандихаа гэж дуудахаар нь яваад очтол Бах, танихгүй казак хүн гар нүүр угаах гэж орж ирдэг залуутай гурвуулаа архи уугаад сууж байсан. Гар нүүрээ угаах гэж орж ирдэг залуу өөрийгөө Бямба-Эрдэнэ гэж танилцуулж байсан. …Бямба-Эрдэнэ гэх залуу цахилгаантай, бор өнгийн цамцтай байсан…” гэжээ. /хх 44 хуу/ Иргэний үнэмлэхний лавлагаа /хх 47, 79-82, 86-88, 99-101, 105 хуу/ Оршин суугаа газрын тодорхойлолт /хх 89-90хуу/ Эд зүйлийн үнэлгээ /хх 76 хуу/ Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 85, 92,106хуу/ Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх 111 хуу/ Дансны мэдээлэл /хх 112-116 хуу/ зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу авагдсан байх ба нотлох баримтын шаардлага хангасан болно. Шүүхийн дүгнэлт: Шүүгдэгч Б, Э, Н нар нь бүлэглэн 2016 оны 4 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг 32-ын автобусны буудлын ард байрлах иргэн Ц.Мөнхбатын эзэмшлийн контейнерт байсан “Хонда” маркийн цахилгаан моторыг машин механизм ашиглан хулгайлан 2.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ц.Мөнхбат, гэрч Д.Баяржаргал, З.Алтанбаганын, иргэний нэхэмжлэгч П.Алтангэрэлийн нарын мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдож байна. Баянгол дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б, Э, Н нарыг 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар “оногдуулах ял хөнгөрүүлсэн” гэх үндэслэлийг хууль буцаан хэрэглэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байх ба хэргийн бүрдэл хангагдсан зүйлчлэл тохирсон байна. Иймд шүүгдэгч Б, Э, Н нарыг бүлэглэн машин механизм ашиглан, агуулах саванд нэвтэрч бусдын эд зүйлийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна. Шүүгдэгч нар анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо төлж гэм хорыг арилгасан, чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүгдэгч Б, Э, Н нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав. Шүүгдэгч нар анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо төлж барагдуулан, гэм хорыг арилгасан, үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ бага, хохирогчийн хүсэлт зэргийг харгалзан шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх дүгнэлээ. Иргэний нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн дүн тодорхойгүй бичгийн баримтгүй байх тул иргэний нэхэмжлэгч нэхэмжлэлтэй холбоотой асуудлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй, нээлттэй үлдээх, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 2000 онд үйлдвэрлэсэн 68-09 УБП улсын дугаартай Ниссан санни маркийн саарал өнгийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгон хууль ёсны төлөөлөгчид нь олгох, тээврийн хэрэгслийн үнэ 2.500.000 төгрөгийг шүүгдэгч Бэс 840.000 төгрөг, Эөөс 830.000 төгрөг, Наас 830.000 төгрөг тус тус гаргуулан улсын орлогод оруулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж тус тус шийдвэрлэлээ.

Монгол улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1,2,4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Н, Э, Бнар бүлэглэн машин механизм ашиглан, агуулах саванд нэвтэрч бусдын эд зүйлийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н, Э, Бнарын тус бүрийг 2 жил 6 сарын хорих ялаар шийтгэсүгэй.

3. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч тус бүрт оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, хохирогч гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэх, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбоотой асуудлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй нээлттэй болохыг тус тус дурдсугай.

5. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.1, 49.2-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 2000 онд үйлдвэрлэсэн 68-09 УБП улсын дугаартай Ниссан санни маркийн саарал өнгийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгон хууль ёсны төлөөлөгчид нь олгох, тээврийн хэрэгслийн үнэ 2.500.000 төгрөгийг шүүгдэгч Бэс 840.000 төгрөг, Эөөс 830.000 төгрөг, Наас 830.000 төгрөг тус тус гаргуулан улсын орлогод оруулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

6. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д зааснаар шүүгдэгч Б, Э, Н нарын тус бүрт оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялыг тэнсэж, тэдгээрийг 2 жилийн хугацаагаар хянан харгалзан засрал хүмүүжилд хяналт тавихыг Сонгинохайрхан, Баянгол, Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгасугай.

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч нарын урьд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ