| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Авуталивын Жархынгүл |
| Хэргийн индекс | 130/2024/00316/И |
| Дугаар | 130/ШШ2024/00342 |
| Огноо | 2024-04-02 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 130/ШШ2024/00342
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлыг
биелүүлснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл би,
Нэхэмжлэгч: Е, Хаяг:Ө аймаг, Ө сум, 9 дүгээр багт оршин суух,
Хариуцагч: М, Хаяг:Б аймаг, Ө сум, 02 дугаар багт оршин суух,
Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээлийн үлдэгдэл 6,000,000 төгрөг, хугацаа хэтрүүлсний алданги 1,200,000 төгрөг, нийт 7,200,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2024 оны 3 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Е нь хариуцагч М ад холбогдуулан үндсэн зээлийн үлдэгдэл 6,000,000 төгрөг, хугацаа хэтрүүлсний алданги 1,200,000 төгрөг, нийт 7,200,000 төгрөг гаргуулахыг хүсэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байна. Үүнд:
1.1 Ө сумын иргэн М нь 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр надаас 12,000.000 төгрөгийг зээлээр авсан бөгөөд үүнийг 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл төлж өгөхөөр болж бичгийн хэлбэрээр гэрээ байгуулан нотариатаар гэрчлүүлсэн. Хэрвээ гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхөөр болсон.
1.2 Харин дээрх мөнгөнөөс 6,000,000 төгрөгийг 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр төлсөн ба үлдсэн 6,000,000 төгрөгийг одоо хүртэл төлөхгүй хугацаа хэтрүүлэн удаашруулан чирэгдүүлж байна. Өнөөдрийн байдлаар 40 хоногийн хугацаа хэтэрсэн тул ноогдох анзын хэмжээ нь 1,200,000 төгрөг болж байгаа тул түүнийг үндсэн зээл дээр нэмээд нэхэмжилж байна.
1.3 Иймд иргэн М аас зээлийн үлдэгдэл 6,000,000 төгрөг, хугацаа хэтрүүлсэн анзын дүн 1,200,000 төгрөг, бүгд 7,200,000 төгрөгийг гаргуулан намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ гэжээ.
2.Хариуцагч М ын тайлбар, зөвшөөрөл нь:
2.1 Е миний бие М аас 6,000,000 төгрөг, үүнээс хугацаа хэтрүүлсний 1,200,000 төгрөг, нийт 7,200,000 төгрөг нэхэмжилсэн ба М бид хоёр хоорондоо тохиролцож, Е миний бие М аас 6,500,000 төгрөгөөр аваах тохиролцож мөнгөө хүлээж авсан.
2.2 Иймд хариуцагч М нэхэмжлэлийг биелүүлсэн тул миний шүүхэд гаргасан нэхэмжлэлийг шийдвэрлэж өгнө үү. М бид хоёр ямар нэгэн тооцоогүй болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
3.Нэхэмжлэгч Е ийн нэхэмжлэлтэй, хариуцагч М ад холбогдох иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Е нь хариуцагчаас 7,200,000 төгрөг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, хариуцагч М аас 6,500,000 төгрөг авахаар болсныг хариуцагч М нь уг 6,500,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлж өгсөн болох нь нэхэмжлэгчээс ирүүлсэн мөнгө шилжүүлгийн баримт болон түүний шүүхэд бичгээр гаргасан тайлбараар нотлогдож байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
4.Хариуцагч М нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.
5.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 130,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн багасгасан хэмжээ 6,500,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж болох 118,950 төгрөгийн тал нь болох 59,475 төгрөгийг аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 0000 дугаартай данснаас, хариуцагч М аас улсын тэмдэгтийн хураамжид 59,475 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Е эд олгох нь зүйтэй.
6.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Е нь нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, хариуцагчаас 6,500,000 төгрөг гаргуулахыг хүссэнийг хариуцагч М аас уг 6,500,000 төгрөгийг нэхэмжлэгч Е эд төлж өгч, нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 130,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн багасгасан хэмжээ 6,500,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 118,950 төгрөгийн тал нь болох 59,475 төгрөгийг аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 0000 дугаартай данснаас, хариуцагч М аас улсын тэмдэгтийн хураамжид 59,475 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Е эд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ