| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Авуталивын Жархынгүл |
| Хэргийн индекс | 130/2024/00349/И |
| Дугаар | 130/ШШ2024/00352 |
| Огноо | 2024-04-05 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 04 сарын 05 өдөр
Дугаар 130/ШШ2024/00352
Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Н. Хаяг:Б аймаг, Ц сумын 4 дүгээр багт оршин суух,
Хүсэлтийн шаардлага: Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох М г эрэн сурвалжлуулахыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч Н нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох М г эрэн сурвалжлуулахыг хүсэж, хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж, тайлбарлаж байна. Үүнд:
1.1 Хүсэлт гаргагч Н нь М г эрэн сурвалжлуулахаар шүүхэд хүсэлт гаргасан байгаа. Хүсэлт гаргах үндэслэл нь М нь хүсэлт гаргагч Н ээс 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2022 оны 3 дугаар сарын 05-ны өдөр 2,500,000 төгрөг, 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 3,000,000 төгрөг, 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдөр 1,750,000 төгрөг, 2022 оны 4 дүгээр сард 12,250,000 төгрөг, бүгд 20,000.000 төгрөгийг хүүгүйгээр зээлж авсан байна. Хүсэлт гаргагч Н болон М нар тооцоо нийлж гэрээ байгуулж нотариатаар гэрчлүүлж, уг 20,000,000 төгрөгийг 2 удаа хувааж, 10,000,000 төгрөгийг 2023 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн дотор, үлдсэн 10,000,000 төгрөгийг 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн дотор төлж барагдуулахаар болсон. Эхний 10,000,000 төгрөгийг төлөх хугацаа 2023 оны 10 дугаар сарын 07-ны өдөр өнгөрсөн боловч энэ хугацаанд нэг ч төгрөг төлөөгүй байна.
1.2 Энэхүү төлбөрийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Гэтэл шүүхээс нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад М Ц сумын 04 дүгээр багт оршин суух үндсэн хаягтай бүргэлтэй боловч тус хаягтай амьдардаггүй тэрээр У хот руу явсан байна. У хотын чухам аль дүүрэгт сууж байгаа талаар тодорхой бус байсан учраас шүүхээс хэргийг хэрэгсэхгүй болгосон байх тул түүнийг эрэн сурвалжлуулж, хаягийг тогтоолгож зээлдүүлсэн мөнгөө нэхэмжилмээр байна.
1.3 Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлд заасны дагуу иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох М г эрэн сурвалжлах шийдвэр гаргаж өгнө үү гэв.
2.Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, тус шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 130/ШЗ2024/00667 дугаартай “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамж, Б аймгийн Ц сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 27 дугаартай тодорхойлолтын хуулбар, 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 0039 дугаартай “Тооцоо нийлэх гэрээ” болон М гийн иргэний үнэмлэхийн лавлагааны нотариатаар батлуулсан хуулбар зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.
3.Шүүхийн журмаар тус шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 446 дугаартай албан бичгийн дагуу тус аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 382 дугаартай албан бичгээр ирүүлсэн М гийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа зэргийг нотлох баримтаар бүрдүүлсэн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
4.Хүсэлт гаргагч Н ийн хүсэлтийн шаардлагыг хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
5.Хүсэлт гаргагчаас дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ... хариуцагчаар М нь Ц сумын 04 дүгээр багт оршин суух үндсэн хаягтай бүргэлтэй боловч тус хаягтай амьдардаггүй тэрээр У хот руу явсан байна. У хотын чухам аль дүүрэгт сууж байгаа талаар тодорхой бус байсан учраас шүүхээс хэргийг хэрэгсэхгүй болгосон байх тул түүнийг эрэн сурвалжлуулж, хаягийг тогтоолгож зээлдүүлсэн мөнгөө нэхэмжилмээр байна гэжээ.
6.Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад хэрэгт хамааралтай, ач холбогдолтой дараах үйл баримтууд тогтоогдов:
6.1 Хүсэлт гаргагч Н нь 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2022 оны 3 дугаар сарын 05-ны өдөр 2,500,000 төгрөг, 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 3,000,000 төгрөг, 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдөр 1,750,000 төгрөг, 2022 оны 4 дүгээр сард 12,250,000 төгрөг, бүгд нийт 20,000.000 төгрөгийг М д зээлдүүлсэн болох нь хэрэгт авагдсан 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 0039 дугаартай Тооцоо нийлэх гэрээгээр тогтоогдож байна.
6.2 Хүсэлт гаргагч Н ээс эрэн сурвалжлуулах гэж буй хариуцагчаар оролцвол зохих этгээд болох М д холбогдуулан Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд зээлийн үлдэгдэл 10,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэл гаргасныг тус шүүхээс 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 130/ШЗ2024/00667 дугаартай шүүгчийн захирамжаар хариуцагч М нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ заасан хаяг болох Б аймгийн Ц сумын 4 дүгээр багт оршин суудаггүй, У хотод оршин суудаг болох нь Ц сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 27 дугаар албан бичгээр тогтоогдож байгаа гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.
7.Иймээс хүсэлт гаргагч Н нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.2-т зааснаар хариуцагч М г шүүхийн журмаар эрэн сурвалжлуулж оршин суугаа газрыг олж тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна.
8.Иймд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох М нь оршин суугаа хаяг нь болох Б аймгийн Ц сумын 4 дүгээр багт оршин суугддаггүй, байхгүй болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдож байгаа тул хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж, хариуцагч М г шүүхийн журмаар эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоохыг Б аймаг дахь Ц газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-ыг баримтлан хүсэлт гаргагч Н ийн хүсэлтээр хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б аймгийн Ц сумын 4 дүгээр багт оршин суух үндсэн хаягтай М г эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-ийг баримтлан Б аймгийн Ц сумын 4 дүгээр багт оршин суух үндсэн хаягтай М-г эрэн сурвалжлах, оршин суугаа хаягийг тогтоохыг Б аймаг дахь Ц газарт даалгасугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ