Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 130/ШШ2024/00354

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: С, Хаяг:Б аймаг, Ө  сумын 10 дугаар багт оршин суух,

 

Хүсэлтийн  шаардлага: Б аймгийн Н  сумын А ын  бага сургуулийн харьяа хүүхдийн цэцэрлэгт 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 10-ны хүртэл, 1993 оны 8 дугаар сарын 25-аас 1994 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал тус тус асрагчаар, тус аймгийн Н  сумын 10 жилийн дунд сургуульд 1992 оны 01 дүгээр сарын 10-ний өдрөөс 1993 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хүртэл үйлчилгээний ажилтнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж нар оролцов.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А д шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй ба хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх тухай хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар хүсэлт гаргагчаас гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

1.Хүсэлт гаргагч С нь шүүхэд Б аймгийн Н  сумын А  дахь хүүхдийн цэцэрлэгт 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал асрагчаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн тухай шаардлага гаргасан.

Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед хүсэлтийн шаардлагын үндэслэлээ өөрчлөн, тодруулж Б аймгийн Н  сумын А ын бага сургуулийн харьяа хүүхдийн цэцэрлэгт 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 10-ны хүртэл, 1993 оны 8 дугаар сарын 25-аас 1994 оны 12 дугаар сарын 31-ний дуустал тус тус асрагчаар,  тус аймгийн Н  сумын 10 жилийн дунд сургуульд 1992 оны 01 дүгээр сарын 10-ний өдрөөс 1993 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хүртэл үйлчилгээний ажилтнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүсэж, хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:

1.1 Хүсэлт гаргагч С нь  анх шүүхэд Б аймгийн Н  сумын А  дахь хүүхдийн цэцэрлэгт 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал асрагчаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн тухайн шүүхэд хүсэлтийн шаардлага гаргасан.

1.2 Хүсэлт гаргагчид ажил олгогчоос олгосон Хөдөлмөрийн дэвтэр дээрх бичилтийг үндэслэн хүсэлтийн шаардлагын үндэслэлийг дараах байдлаар өөрчилж байна. Хүсэлт гаргагч С ийн Б аймгийн Н  сумын А ын бага сургуулийн харьяа хүүхдийн цэцэрлэгт 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 10-ны хүртэл, 1993 оны 8 дугаар сарын 25-аас 1994 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал тус тус асрагчаар, тус аймгийн Н  сумын 10 жилийн дунд сургуульд 1992 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 1993 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хүртэл үйлчилгээний ажилтнаар ажиллаж байсныг тогтоолгохыг хүсэж байна.

Учир нь, хүсэлт гаргагч С ийн тухай байгууллагад ажиллаж байсан үеийн зарим тушаал шийдвэрүүд гарахгүй байгаа. Холбогдох зарим нотлох баримтууд болон гэрч нарын мэдүүлэг хавтаст хэрэгт авагдсан байгаа. Тухайн үед цэцэрлэг нь сургуулийн харьяа  байсан ба нэг байгууллагад байдаг нэг эрхлэгчийн доор үйл ажиллагаа явуулдаг юм байна. Тухайн үед сургуулийн захирал М  гэдэг хүн ажиллаж байсан. 1986 оноос эхлэн тус цэцэрлэгт ажилчин авахад С ийг асрагчаар ажилд авсан байна. 1996 онд тус цэцэрлэгийн эрхлэгч М  Ө  суманд шилжсэн байна. Гэрч нарын мэдүүлгээр тус цэцэрлэг нь 1996 онд татан буугдаж үйл ажиллагаагаа зогсоосон байна.

1.3 Хүсэлт гаргагч С нь таван хүүхэд төрүүлж өсгөсөн эх хүн бөгөөд энэ жил 55 нас хүрээд өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэхэд ажилласан жил нь хүрэхгүйн улмаас ажилласан жилээ тогтоолгохоор шүүхэд хандсан.

1.4 Иймд хүсэлт гаргагч С ийн Б аймгийн Н  сумын А ын бага сургуулийн харьяа хүүхдийн цэцэрлэгт 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 10-ны хүртэл, 1993 оны 8 дугаар сарын 25-аас 1994 оны 12 дугаар сарын 31-ийг дуустал тус тус асрагчаар, тус аймгийн Н  сумын 10 жилийн дунд сургуульд 1992 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 1993 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хүртэл үйлчилгээний ажилтнаар ажиллаж байсныг хуулийн дагуу тогтоож өгөхийг хүсэж байна гэв.

2.Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Б аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн дарга, архив, албан хэрэг хөтлөлтийн хяналтын улсын байцаагчийн 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 784 дугаартай архивын лавлагаа, хүсэлт гаргагчийн 0826891 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн эхний хуудас болон 00  дугаартай баталгаажилтын хуудас, хөдөлмөрийн дэвтэр, Х , С нарын А№24 дугаартай гэрлэлтийн гэрчилгээ, С , Д , Н , Ж , Н нарын төрсний гэрчилгээ, 1993 онд А ын сургуулийн захиргаанаас С д олгосон диплом зэргийн нотариатаар батлуулсан хуулбар, С , Р , М.М  нарын бичсэн тодорхойлолт, 1988 онд авхуулсан гэх гэр зураг, 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүсэлт гаргагчаас С эд олгосон итгэмжлэл, Б аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн даргын 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 19 дугаартай архивын лавлагаа, Б аймгийн Н  сумын Засаг даргын тамгын газрын даргын 2024 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 02/36 дугаартай албан бичиг зэрэг нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

3.Шүүхийн журмаар тус шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 294, 295, 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 384, 385 дугаартай албан бичгүүдийн дагуу Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 245 дугаартай албан бичгээр ирүүлсэн С болон түүний хүүхдүүдийн ХААТР маягтууд, Б аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн даргын 2024 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 71, 3 дугаар сарын 25-ны өдрийн 93 дугаартай албан бичгүүд, Б аймгийн Н  сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирлын 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 37 дугаартай албан бичиг, мөн шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 130/ШЗ2024/00773 дугаартай шүүгчийн захирамжаар аймгийн Нийгмийн даатгалын газрыг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан оролцуулахад тус газрын даргын 2024 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 128 дугаартай албан бичгээр тэтгэврийн байцаагч А д олгосон итгэмжлэл, М.М , С , Р  нарыг шүүхийн журмаар 2024 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр гэрчээр асуусан тэмдэглэл, гэрч М.М гийн өндөр настны тэтгэвэр тогтоолтын хуудас, түүний 1987 онд сургуулийн багш, хүүхдүүдтэй авхуулсан гэх гэрэл зураг, гэрч Р гийн 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 356 дугаартай архивын лавлагаа, мөн түүний 2017 оны цалингийн тодорхойлолт болон өндөр настны тэтгэвэр тогтоолтын хуудас, Б аймгийн Н  сумын А ын бага сургуулийн эрлэгчийн 1993 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 20 дугаартай “Ажилчдыг зохицуулан ажиллуулах тухай” тушаал, 1993 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 01 дугаартай “Цалинд зохицуулалт хийх тухай” тушаал, хавсралт, 1994 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 12 дугаартай “Ажилчдыг зохицуулан ажиллуулах тухай” тушаал, 1994 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 14 дугаартай “Жирэмсний амралт олгох тухай” тушаал, 1994 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн 15 дугаартай “Ажилчдад амралт олгох тухай” тушаал, хавсралт зэргийн архивын хуулбар үнэн тэмдэг дарагдсан хуулбарууд зэрэг нотлох баримтуудыг шүүхээс бүрдүүлсэн болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

4.Шүүхээс хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг түүний шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж түүний  хүсэлтийн шаардлагын зарим хэсэг болох Б аймгийн Н  сумын 10 жилийн дунд сургуульд 1992 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 1993 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хүртэл үйлчилгээний ажилтнаар, Б аймгийн Н  сумын А ын  бага сургуулийн харьяа хүүхдийн цэцэрлэгт 1993 оны 8 дугаар сарын 25-аас 1994 оны 12 дугаар сарын 31-ийг дуустал асрагчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож, үлдсэн тус аймгийн Н  сумын А ын  бага сургуулийн харьяа хүүхдийн цэцэрлэгт  1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 10-ны хүртэл асрагчаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

5.Хүсэлт гаргагчаас хүсэлтийн шаардлагаа дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ... хүсэлт гаргагч С ийн тухай байгууллагад ажиллаж байсан үеийн зарим тушаал шийдвэрүүд гарахгүй байгаа ба тэрээр  таван хүүхэд төрүүлж өсгөсөн эх хүн бөгөөд энэ жил 55 нас хүрээд өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэхэд ажилласан жил нь хүрэхгүйн улмаас ажилласан жилээ тогтоолгохоор шүүхэд хандсан гэжээ.

6.Хүсэлт гаргагч С нь Б аймгийн Н  сумын А ын  бага сургуулийн харьяа хүүхдийн цэцэрлэгт 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 10-ны хүртэл, 1993 оны 8 дугаар сарын 25-аас 1994 оны 12 дугаар сарын 31-ийг дуустал тус тус асрагчаар, тус аймгийн Н  сумын 10 жилийн дунд сургуульд 1992 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 1993 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хүртэл үйлчилгээний ажилтнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн тухай хоёр төрлийн хүсэлтийн шаардлага гаргасан бөгөөд шүүхээс шаардлага тус бүрээр хууль зүйн үнэлэлт дүгнэлт өгөх нь зүйтэй гэж үзлээ.

 

Долоо: Хэдийгээр аймгийн архивын сан хөмрөгт байгаа тус аймгийн Н  сумын 10 жилийн дунд сургуулийн захирлын 1990-1994 онуудын тушаалуудыг шүүн үзэхэд хүсэлт гаргагчийн тус сургуулийн үйлчилгээний ажилтнаар томилж чөлөөлсөн тушаал нь гарахгүй байгаа хэдий ч түүний Б аймгийн Н  сумын 10 жилийн дунд сургуульд 1992 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 1993 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хүртэл үйлчилгээний ажилтнаар, тус аймгийн Н  сумын А ын бага сургуулийн харьяа хүүхдийн цэцэрлэгт 1993 оны 8 дугаар сарын 25-аас 1994 оны 12 дугаар сарын 31-ийг дуустал асрагчаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн шаардлагатай холбогдуулан хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад эдгээр хүсэлтийн шаардлагатай хамааралтай, ач холбогдолтой дараах үйл баримтууд тогтоогдов. Үүнд:

7.1 Хүсэлт гаргагчид Б аймгийн Н  сумын 10 жилийн дунд сургуулиас олгосон 1992 оны БНМАУ Хөдөлмөрийн дэвтрийн эхний хуудсанд овог Сы  , нэр С , дунд боловсролтой, тус дэвтрийн эзэмшигчийн гарын үсэг гэдэг дээр С  гэж бичигдсэн, түүний тухайн үеийн цээж зургийг нааж тус сургуулийн тамгыг дарж баталгаажуулсан байв.

7.2 Уг дэвтрийн 2 дугаар хуудсанд  Н  сумын 10 жилийн дунд сургуулийн захирлын 1992 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 03 тоот тушаалыг үндэслэн тус сургуулийн үйлчилгээний ажилтнаар томилсон тухай бичилт хийгдэж, тус сургуулийн тамгыг дарж баталгаажуулж, 1992 оны 01 дүгээр сараас 1992 он дуустал хугацааны ажилласан хоног, авсан хөлс нь бичигдсэн байсныг хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагад хамааралтай нотлох баримтаар үнэлэв.

7.2 Мөн дэвтрийн 3 дугаар хуудсанд тус аймгийн Н  сумын А ын бага сургуулийн эрхлэгчийн 1993 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 16 тоот тушаалаар тус сургуулийн харьяа хүүхдийн цэцэрлэгт асрагчаар томилсон тухай бичилт хийгдэж сургуулийн тамгыг дарж баталгаажуулж, 1993 оны 8 дугаар сараас 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал хугацааны ажилласан хоног, авсан хөлс нь бичигдэж тэмдэг дарж баталгаажуулсан байна.

7.3 Б аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгаас хуулбарлаж авсан:

7.3.1 Б аймгийн Н  сумын А ын баг сургуулийн эрхлэгчийн 1993 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн “ажилчдыг зохицуулан ажиллуулах тухай” 20 дугаартай  тушаалын 2 дахь заалтад нэр бүхий ажилчдын өвчтэй болон нөхөрт гарсан гэсэн үндэслэлүүдээр ажлаас чөлөөлсний дотор асрагч Сентябрийг өвтэй гэсэн үндэслэлээр 12 дугаар сарын 22-оос ажлаас нь чөлөөлсөн байв.

7.3.2 Мөн сургуулийн эрхлэгчийн 1994 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн “цалинд зохицуулалт хийх тухай” 01 тоот тушаалын 1 дэх заалтад Монгол улсын Засгийн газрын  1993.12.15-ны өдрийн 184-р тогтоолд зааснаар сургууль, цэцэрлэгийн бүх ажилчдад олгож байгаа нөхвөр 3000 төгрөгийг тэдний хөдөлмөрийн үндсэн цалин оруулж олгох, 2 дахь заалтаар Хөдөлмөрийн хөлсний шинэ сүлжээний дагуу нэмэгдэх цалингийн 40%-г 1994.01.01-ээс үлдэх хэсгийн мөн оны 7 дугаар сарын 01-ээс тус тус олгохыг ня-бо-д зөвшөөрч, 3 дахь заалтаар Хөдөлмөрийн хөлсний шинэ сүлжээний дагуу нэмэгдэх цалинг хавсралт ёсоор баталсны хавсралтын албан тушаалын нэрсний жагсаалтын 9-рт С албан тушаал асрагч, 1994 онд авах цалин  эхний хагаст 6580 төгрөг, сүүлийн хагаст 7600 төгрөг гэж бичигдсэн байна.

7.3.3 Тус сургуулийн эрхлэгчийн 1994 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн “ажилчдыг зохицуулан ажиллуулах тухай” 12 тоот тушаалын 1 дэх заалтад Асрагч С  өвчтэй байгаа тул ажлаас нь 5 дугаар сарын 2-оос эхлэн түр чөлөөлж, түүний оронд Ш ийг түр томилон ажиллуулсан байна.

7.3.4 Тус сургуулийн эрхлэгчийн 1994 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн “жирэмсний амралт олгох тухай” 14 тоот тушаалын 01 дэх заалтаар нэр бүхий хоёр хүнд жирэмсний амралт олгосны цэцэрлэгийн асрагч С  6-р сарын 01-ээс эхлэн жирэмсний амралт авсан тул ажлаас нь түр чөлөөлж, ээлжийн амралтын мөнгийг олгохыг ня-бод зөвшөөрсөн байжээ.

7.3.4 Мөн сургуулийн эрхлэгчийн 1994 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн “ажилчдад амралт олгох тухай” 15 тоот тушаалын 01 дэх заалтад А ын бага сургууль, хүүхдийн цэцэрлэгийн багш хүмүүжүүлэгч техник ажилчдын хоног эхлэх дуусах хугацааг 1-р хавсралтаар баталсны хавсралтын 8-рт С ь, албан тушаал асрагч, Улсад хөдөлмөрлөсөн жил “2 жил”,  хоног 21, эхлэх 9 дүгээр сарын 9, дуусах 9.30 гэж бичигдсэн болон хамт ажилласан гэх С.С , Р , М.М  нарын тодорхойлолт болон шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар түүний Б аймгийн Н  сумын 10 жилийн дунд сургуульд 1992 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 1993 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хүртэл үйлчилгээний ажилтнаар, тус аймгийн Н  сумын А ын бага сургуулийн харьяа хүүхдийн цэцэрлэгт 1993 оны 8 дугаар сарын 25-аас 1994 оны 12 дугаар сарын 31-ийг дуустал асрагчаар ажиллаж байсан байдал нь тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

8.Харин Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 294 дугаартай албан бичгээр ирүүлсэн хүсэлт гаргагч С ийн  1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр төрсөн хүүхэд нь болох С ийн 1990 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хөтөлсөн ХААТР-11 (А) маягтын эхний Хөдөлмөр эрхлэлтийн байдал гэдэг дээр нийгмийн бүлгийг “ажилчин” гэж бичигдсэн боловч энэ нь түүний А ын хүүхдийн цэцэрлэгт ажилласныг нотлох шууд бичгийн нотлох баримт биш гэж шүүх үзлээ.

9.Хүсэлт гаргагчаас 1988 онд цэцэрлэгийн хүүхдүүд, хүмүүжүүлэгч багш Д , нярав Р нартай хамт авхуулсан гэж фото зургийг гаргаж өгсөн бөгөөд уг фото зураг дээр байгаа хүмүүс нь хүсэлт гаргагч болон хүмүүжүүлэгч багш Д , нярав Р нар мөн болох нь хамт ажилласан гэх С.С , Р , М.М  нарын гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байгаа боловч 1988 онд авсан фото зураг эсэх нь тогтоогдохгүй байгаа байна.

10.Түүнчлэн уг фото зурагт байгаа хүмүүжүүлэгч багш Д , нярав Р нараас тухайн зургийг 1988 онд авхуулсан фото зураг эсэхийг гэрчээр асууж тодруулах гэхэд Д  нь У хотод явсан хаяг нь тодорхой бус, Р нь 1993-1994 онд К улсад нүүгээд явсан, байхгүй болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдсон тул уг фото зугийг үндэслэн хүсэлт гаргагчийг тус цэцэрлэгт 1986 оноос эхлэн хөдөлмөр эрхэлсэн байна гэж шүүх дүгнээгүй болно.

11.Хүсэлт гаргагч С нь улсад 1986 оноос бус 1992 оноос хөдөлмөр эрхэлсэн нь Б аймгийн Н  сумын А ын баг сургуулийн эрхлэгч М.М гийн 1994 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн “ажилчдад амралт олгох тухай” 15 тоот тушаалын 01-р хавсралтын ажилчдын нэрсний жагсаалтад ажилчдын алан тушаал, улсад ажилласан хугацаа, амралтын хоног, ээлжийн эдлэх, дусах сарууд нь бичигдсэний 8-рт С ь, албан тушаал “асрагч”, Улсад хөдөлмөрлөсөн жил “2” жил гэж бичигдсэнээр 1992 оноос эхэлж хөдөлмөр эрхэлсэн болох нь тогтоогдов.

12.Хамт ажилласан гэх С.С , Р , М.М  нар нь хүсэлт гаргагчийг 1986 оны 01 дүгээр сарын 01-ээс 1996 оны 6 дугаар сар хүртэл Н  сумын А ын хүүхдийн цэцэрлэгт ажилласан гэх мэдүүлдэг боловч хүсэлт гаргагчийг тус аймгийн Н  сумын 10 жилийн дунд сургуулийн захирлын 1992 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 03 тоот тушаалаар тус сургуулийн үйлчилгээний ажилтнаар 1992 оны 01 дүгээр сараас эхлэн томилогдон ажиллаж, улмаар 1993 оны 8 дугаар сарын 25-аас эхлэн А ын хүүхдийн цэцэрлэгт ажилласан нь хэрэгт авагдсан түүний Хөдөлмөрийн дэвтэр, аймгийн архивын газраас шүүхийн санаачилгаар хуулбарлаж авсан Б аймгийн Н  сумын А ын баг сургуулийн эрхлэгч М.М гийн гаргасан тушаалуудаар тогтоогдож, үгүйсгэгдэж байна.

13.Мөн хамт ажилласан гэх гэрч С.С , Р , М.М  нарын мэдүүлэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт авагдсан бусад нотолгооны хэрэгслүүдтэй харьцуулан үнэлэх өөр нотолгооны хэрэгсэл хэрэгт авагдаагүй, бодитойгоор харьцуулан үзэж, үнэлэх боломжгүй байх тул гэрч нарын мэдүүлгийг үндэслэн хүсэлт гаргагчийг Б аймгийн А ын бага сургуульд 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 10-ны хүртэл асрагчаар ажиллаж байсан байна гэж дүгнэх нь хууль ёсны зарчимд нийцэхгүй гэж шүүх дүгнэлээ.

14.Хамт ажилласан гэх гэрч М.М гаас гаргаж өгсөн 1987 оны фото зурагт хүсэлт гаргагч С нь байгаагүй ба тус сургуулийн хүүхдүүдийн хамт М.М , С , Гүлнар нар авхуулсан фото зураг болох нь М.М гийн гэрчийн мэдүүлгээр тогтоогдсон тул уг фото зургийг хүсэлтийн шаардлагад хамааралтай нотлох баримтаар үнэлээгүй болно.

15.Хүсэлт гаргагч С нь Б аймгийн Н  сумын 10 жилийн дунд сургууль болон тус аймгийн Н  сумын А ын бага сургуулийн харьяа хүүхдийн цэцэрлэгт тус тус хөдөлмөр эрхэлж ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүсэлтийн шаардлага гаргах эрхтэй байна.

16.Иймд хавтаст хэрэгт хүсэлт гаргагчаас болон шүүхийн санаачилгаар хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дээрх нотлох баримтуудаар хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул хүсэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан С ийн Б аймгийн Н  сумын 10 жилийн дунд сургуульд 1992 оны 01 дүгээр сарын 10-ний өдрөөс 1993 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хүртэл үйлчилгээний ажилтнаар, Б аймгийн Н  сумын А ын  бага сургуулийн харьяа хүүхдийн цэцэрлэгт 1993 оны 8 дугаар сарын 25-аас 1994 оны 12 дугаар сарын 31-ийг дуустал асрагчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож, үлдсэн тус аймгийн Н  сумын А ын бага сургуулийн харьяа хүүхдийн цэцэрлэгт 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 10-ны хүртэл асрагчаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон  зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.ЖАРХЫНГҮЛ