2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2026 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 2026/ШЦТ/1049

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болорчимэг,

улсын яллагч Э.Намуун (БГДПГ-ын хяналтын прокурор),

шүүгдэгч *********нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч *********холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2518008070080 дугаар 2 хавтас хэргийг 2026 оны 3 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: **********.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч *********нь 2025 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын ********* тоотод байрлах *********гийн эзэмшлийн гэрт зөвшөөрөлгүйгээр нэвтэрч, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж, насанд хүрээгүй хохирогч 12 настай *********хоолойд дарж боох үйлдлээр дураараа авирласан,

2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 13 цаг 40 минутын орчимд Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Улаанбаатар төмөр замын тасалбар худалдаалах төвөөр үйлчлүүлж байхдаа *********“Samsung S24 Ultra” загварын 1 ширхэг гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,900,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүгдэгч *********шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Дарханд ажиллаад цалингаа дутуу авсан байсан. Тэрийгээ авах гэж байгаад хажуу байрны айл руу андуураад орсон байсан. Ажлынхантай 2 шил архи уусан. Төмөр замын тасалбар борлуулах газраас утсыг нь авсан. Ийм л үйл явдал болсон. Дарханы насанд хүрээгүй хохирогчийг яаснаа мэдэхгүй байгаа. Маргааш нь цагдаагаас сонссон. Өөрийнхөө утсыг цэнэглэх гээд очтол эзэнгүй утас байхаар нь аваад гарсан. Утсыг ломбардад 800,000 төгрөгөөр тавиад үрээд дуусгасан. Гэмшиж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

Эрүүгийн 2518008070080 дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

1. 2025 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын ******** тоотод байрлах *********гийн эзэмшлийн гэрт зөвшөөрөлгүйгээр нэвтэрч, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж, дураараа авирласан гэмт хэргийн талаар:

Насанд хүрээгүй хохирогч *********: “...2025 оны 3 дугаар сарын 17-ны өдөр хичээлээ тараад 13 цагийн үед гэртээ ирсэн. 17 цаг өнгөрч байхад манай гэрийн хаалгыг тогшоод байхаар нь би онгойлгосон. Нэг согтуу ах **** байгаа юу гэж асуухаар нь би манай гэрт **** гэж нэртэй хүн байхгүй гэхэд тэр ах шууд манай гэр рүү орж ирээд намайг гар утсаа өгч байгаач, утсаар яримаар байна гэхээр нь үгүй гэхэд шууд том өрөө рүү орсон. Дагаад ороход миний хоолой хэсгээс барьж байгаад хойшоо орон дээр дарахаар нь би тэр ахын нүүр рүү өшиглөөд жийж байгаад холдуулаад гэрээсээ гарч зугтаагаад орцныхоо үүдэнд зогсож байсан нэг ахаас туслаарай гэж хэлж тухайн ахын утсаар аавынхаа дугаар руу залгуулаад тэр ахаар аавыг дуудуулсан. Аав тэр ахтай хамт гэр рүү ороод байж байтал цагдаа нар ирээд тухайн согтуу ахыг аваад явсан. Манай гэрт байсан согтуу ах том өрөөний буйдан дээр унтаж байсан, гал тогооны өрөөний шүүгээнд задлаад бага зэрэг хэрэглэчихсэн байсан архинаас хийж уусан байсан. Бусдаар манай эд зүйл хулгайлсан, эвдэж гэмтээсэн асуудал байхгүй...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 82-84 дэх тал),

Гэрч *********: “2025 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 17 цаг өнгөрч байхад өвөөгийн гэрээс гараад ирэхэд тус байрны 2 дугаар орцноос 10 орчим насны эрэгтэй хүүхэд нэлээн сандарсан байдалтай, хөл нүцгэн, нимгэн хувцастай гүйгээд гараад ирсэн. Би тухайн хүүхдийг зогсоогоод юу болсон талаар асуухад ...сая манай гэрийн хаалгыг нэг танихгүй согтуу ах нүдээд байхаар нь онгойлгож өгөхөд гэрт орж ирээд миний хоолойг багалзуурдаад дарахаар би гарыг нь тавиулаад зугтаагаад гараад ирлээ гээд уйлаад байсан. Аав, ээжийнхээ утасны дугаарыг хэл гэхэд аавынхаа дугаарыг хэлэхээр нь залгаад болсон асуудлыг хэлсэн. Тэгээд өөрийнхөө ...дугаарын утаснаас цагдаад дуудлага өгөөд хүүхдийг дагуулаад гэр рүү орсон. Том өрөөнд тавьсан буйдан дээр согтуу хүн хэвтэж байсан. Удалгүй гэрийн эзэн, цагдаа нар ирээд тухайн согтуу этгээдийг аваад явсан...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 90 дахь тал),

Гэрч *********: “17 цаг өнгөрч байхад цагдаагийн газрын жижүүрээс ...орцны гадна яаралтай яваад очоорой гэсэн дуудлага мэдээлэл өгсний дагуу очиход 30 насны эрэгтэй хүн байсан. Үүдний сандал дээр бага насны эрэгтэй хүүхэд нүдэндээ нулимстай сууж байсан. Эрэгтэй хүн “энэ дүүгийн гэрт таньдаг ч юм уу, таньдаггүй ч юм уу бүү мэд нэг согтуу хүн ороод энэ хүүхдийг гэрээс нь гаргаад явуулчихсан байна” гэж хэлсэн ба тухайн хүүхэд хөл нүцгэн байсан. Тэр хүүхдээс юу болсон талаар асуухад тодорхой юм ярихгүй уйлаад байсан. Тухайн хүүхдийн аав ирээд бид нар хамт 26 тоот хаалганы гадна очоод гэрийн эзэн хаалгаа түлхүүрдэж онгойлгоод ороход том өрөөний буйдан дээр өөрийнхөө үйлдлийг удирдан жолоодох чадваргүй эрэгтэй хүн гутал, хувцастайгаа унтаж байсан. Орны урд талд задалчихсан тал шил архи байсан. Тухайн залууг таних уу гэж гэрийн эзнээс асуухад огт танихгүй гэсэн. Согтуу хүнийг татаж сэрээхэд хаана байгаагаа мэдэхгүй байхаар нь эрүүлжүүлэх саатуулах байр руу хүргэсэн. Хүүхдийн биед ил харагдах гэмтэл шарх байгаагүй” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 88 дахь тал),

2. 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 13 цаг 40 минутын орчимд Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Улаанбаатар төмөр замын тасалбар худалдаалах төвөөр үйлчлүүлж байхдаа хохирогч *********“Samsung S24 Ultra” загварын гар утсыг хулгайлсан гэмт хэргийн талаар:

Хохирогч *********: “2025 оны 12 дугаар сарын 16-ны өдөр суудлын галт тэрэгний тасалбар авахаар 13 цагийн орчимд Улаанбаатар төмөр замын тасалбар худалдаалах төвийн касс дээр ирсэн. Би найз *********тэй уулзаж касс руу орцгоосон. Касс дээр очиход цайндаа орчихсон байсан. Хүлээх зуураа зааланд байдаг утас цэнэглэдэг хэсэгт очиж би өөрийн “Самсунг С-24 ултра” маркийн гар утсаа цэнэглэсэн. Гар утас цэнэглэж байсан газраас ойролцоогоор 10 метр зайд касс байдаг. Тухайн орчимд хүн бага байсан болохоор гар утсаа цэнэглэж үлдээгээд тасалбар авахаар очоод тасалбараа хэлээд эргээд харсан чинь миний гар утас алга болсон. Миний цэнэглэж байсан утасны хажууд утсаар ярьж байсан эмэгтэйгээс лавлаж асуухад хар хувцастай эрэгтэй хүн аваад гарчихсан гэсэн. Би тус заалны камерыг шүүж үзэхэд заалны сандал дээр утсаа цэнэглээд сууж байсан 30 гаруй насны шар царайтай, хар өнгийн куртиктэй залуу миний утсыг аваад энгэрийн халаасандаа хийгээд гараад явж байгаа бичлэг байсан. Уг залуу намайг утсаа цэнэглэж байхад над руу байн байн хараад байсан юм. Би яагаад хараад байгаа юм бол гэж бодоод царайг нь сайн тогтоож харсан, тухайн үед зааланд хүн багатай байсан болохоор утас авчихна гэж бодсонгүй. Би цагдаагийн утсаар өөрийнхөө алдсан ...дугаар луу залгахад эрэгтэй хүн аваад гар утсыг чинь тэргэнцэртэй хүн олсон гэнээ, Барс захын Апу дэлгүүрийн урдаас ирээд ав гэж ярьсан. Очиход байхгүй, миний утсыг бүүр унтраачихсан...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 154-156, 160 дахь тал),

“Ашидбилгүүн хөрөнгө үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2025.12.18-ны өдрийн ШД-725-914824 дүгээр тайланд: “Самсунг С-24 ултра загварын гар утас 1 ширхэг 1,900,000 төгрөг” гэжээ (1 дэх хавтаст хэргийн 186-190 дахь тал),

Гэрч *********: “...13 цаг 45 минутын үед 60 орчим насны эмэгтэй хүн гар утсаа алдсан гэх дуудлага өгсөн. Хяналтын камерын бичигч төхөөрөмжийг ухрааж үзэхэд 30 орчим насны хар куртиктэй, богино хар үстэй, цайвар шар царайтай эрэгтэй хүн цэнэглэж байсан гар утсыг 13 цаг 40 минутад аваад гарч байсан. Тухайн эмэгтэйн утасны дугаар луу залгах үед эрэгтэй хүн авч Барс худалдааны төвийн АПУ нэрийн барааны үүдэнд байна, хүрч ирээд аваарай гэж хэлсэн учир энгийн куртик өмсөж, заасан газар нь 14 цагийн үед очих үед алдагдсан гар утас холбогдох боломжгүй байсан...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 163-164 дэх тал),

Гэрч *********: “Энэ оны 12 дугаар сарын 16-ны өдөр өмнө нь хэд, хэдэн удаа Samsung маркийн гар утас манай ломбардад тавьж байсан ********* гэх бичиг баримттай, 165 см өндөртэй, шар, туранхай залуу “Samsung s-24 ultra” маркийн гар утас үнэлгээ хэд хүрэх вэ гээд 14 цаг 44 минутын үед ирсэн. Би утасны камер зэргийг шалгаад, түгжээд ********* гэх залууг кодыг нь тайл даа гэсэн тайлж харуулаад надад нууц үгний тоог бичиж өгсөн. Энэ гар утас 1,100,000 төгрөг болох юм байна. Гэхдээ манай ломбардад 800,000 төгрөг бэлэн байна, тавих юм уу гэж асуусан чинь ********* тэгье гээд 14 хоногийн хугацаатай тавиад, мөнгөө бэлнээр аваад явсан. Би энэ залууг яаж ингэж нэрийг нь санаад байна вэ гэхээр сардаа нэг удаа манай ломбардад ирж Самсунг маркийн гар утас тавьдаг юм. Гэхдээ дандаа тавьсан гар утсаа буцааж авдаг залуу...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 167-168 дахь тал),

********* иргэний нэхэмжлэгчээр өгсөн: “...надад 800,000 төгрөгийн хохирол учирсан. Өөр нэхэмжлэх зүйл байхгүй, хохирлоо барагдуулж авмаар байна” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 176-177 дахь тал),

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтас, хх-233-240, 242-247), эд зүйлийг хураан авсан “...хар өнгийн кэйс, 1 ширхэг гар утас хураан авав” гэх тэмдэглэл (1 дэх хавтас, хх-225-226), эд зүйл хүлээлгэн өгсөн “Хар өнгийн Самсунг Эс24 ултра маркийн гар утас 1 ширхгийг хохирогч **** хүлээлгэн өгч...” гэх тэмдэглэл (2 дахь хавтас, хх-7), мөрдөгчийн тэмдэглэл, мөрдөгчийн даалгаврын хариу, мөрдөгчийн “эрэн сурвалжлах ажиллагаа явуулах тухай” тогтоол (2 дахь хавтас, хх-12-15), иргэний нэхэмжлэгч **** 1 сая төгрөгийн хохирол төлсөн талаарх хүсэлт, шилжүүлгийн баримт,

шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1 дэх хавтас, хх-211), оргодол эрэн сурвалжилсан АСАП сангийн лавлагаа (1 дэх хавтас, хх-48-49, 126-127, 2 дахь хавтас, хх-35-41), Дархан-Уул аймгийн цагдаагийн газрын албан бичгийн хариу, илтгэх хуудсууд (1 дэх хавтас, хх-50-64, 68) зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Нэг. Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:  

Шүүх хуралдаанаар шүүгдэгч *********нь 2025 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын ***** тоотод байрлах *********гийн эзэмшлийн гэрт зөвшөөрөлгүйгээр нэвтэрч, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж, насанд хүрээгүй хохирогч 12 настай ********* хоолойд дарж боох үйлдлээр дураараа авирласан,

2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 13 цаг 40 минутын орчимд Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Улаанбаатар төмөр замын тасалбар худалдаалах төвөөр үйлчлүүлж байхдаа *********“Samsung S24 Ultra” загварын 1 ширхэг гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,900,000 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал тус тус тогтоогдлоо.

Энэ нь насанд хүрээгүй хохирогч ********* мэдүүлэг (1 дэх хавтас, хх-82-84), гэрч ********* мэдүүлэг (1 дэх хавтас, хх-88), гэрч ********* мэдүүлэг (1 дэх хавтас, хх-90), хохирогч *********мэдүүлэг (1 дэх хавтас, хх-154-156, 160), “Ашидбилгүүн хөрөнгө үнэлгээ” ХХК-ийн үнэлгээний тайлан (1 дэх хавтас, хх-186-190), гэрч ***** мэдүүлэг (1 дэх хавтас, хх-163-164), гэрч ********* мэдүүлэг (1 дэх хавтас, хх-167-168), камерын дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтас, хх-233-240, 242-247) зэрэг нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно” гэж заажээ.

Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч *********холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчиллөө.

Бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох гэмт хэрэг нь оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж, дураараа авирласан идэвхтэй үйлдэл байх ба орон байранд нэвтрэн орсноор төгсдөг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг юм.

Хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж үйлдсэн нь орон байранд нэвтрэн орохын тулд иргэний бие махбодид халдах, эрүүл мэндэд нь хохирол учруулах, цоож түгжээг эвдэх, зорчих эрхийг хязгаарлах, өөрийг нь болон ойр дотны хүнийг заналхийлэх гэх зэргээр айлгахыг ойлгоно.

Харин хэрэгт авагдсан насанд хүрээгүй хохирогч ********* “манай гэрийн хаалгыг хүн тогшоод байхаар нь би хаалгаа онгойлгосон. Тэгэхэд нэг согтуу ах “*** байгаа юу” гэж асуухаар нь би “манай гэрт **** гэж нэртэй хүн байхгүй” гэхэд тэр ах шууд манай гэр рүү орж ирчхээд намайг “гар утсаа өгч байгаач, утсаар яримаар байна” гэхээр нь би “үгүй” гэж хэлэхэд том өрөө рүү орсон. Дагаад ороход миний хоолой хэсгээс барьж байгаад хойшоо орон дээр дарахаар би тэр ахын нүүр рүү өшиглөөд жийж гарч зугтаагаад...” гэх мэдүүлгээр шүүгдэгч *********хохирогчийн гэр рүү нэвтрэн орохдоо хүч хэрэглээгүй, хүч хэрэглэхээр заналхийлээгүй, харин хохирогч хаалга онгойлгож өгөхөд шууд гэр явж ороод “утсаа өгөөч, утсаар яримаар байна” гэхэд нь насанд хүрээгүй хохирогч утсаа өгөхгүй гэснээр хоолойноос нь багалзуурдаж унагасан нөхцөл байдал тогтоогдож байх тул шүүгдэгчийн бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох гэмт хэргийг хүч хэрэглэж үйлдсэн гэх хүндрүүлэх шинж үгүйсгэгдэж байна гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Г.*********ын хохирогч *********гийн эзэмшлийн гэрийн хаалгыг нүдэж, насанд хүрээгүй хохирогч *********хаалгыг тайлж өгөхөд “**** байна уу” гэж асуун “тийм хүн байдаггүй” гэхэд нь шууд гэр рүү зөвшөөрөлгүй нэвтэрч, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдан насанд хүрээгүй хохирогчоос гар утсыг нь нэхэж, өгөхгүй гэхэд хоолойг нь багалзуурдаж дураараа авирласан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирлах гэмт хэргийн шинжтэй,

мөн Улаанбаатар төмөр замын тасалбар худалдаалах төвөөр үйлчлүүлж байхдаа хохирогч *********цэнэглээд орхисон байсан “Самсунг Эс 24 ултра” маркийн гар утсыг хулгайлан авсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг уг гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

Бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч ********* хувийн эрх, эрх чөлөө, орон байрны халдашгүй, чөлөөтэй байх эрхэд хохирол учирсан, хохирогч “Нэхэмжлэх зүйлгүй” гэсэн тул төлөх төлбөргүй,

хулгайлах гэмт хэргийн улмаас хохирогч ******** 1,900,000 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч ********** 800,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол тус тус учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч *********гар утсыг биет байдлаар буцаан өгсөн (2 дахь хавтас, хх-7), иргэний нэхэмжлэгч ******** 800,000 төгрөг, ломбардны хүү 200,000 төгрөг, нийт 1,000,000 төгрөг төлсөн баримттай байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн байна гэж шүүх дүгнээд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч *********нь 2025 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын ********* тоот *********гийн эзэмшлийн гэрт зөвшөөрөлгүйгээр нэвтэрч, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж, насанд хүрээгүй хохирогч 12 настай *********хоолойд дарж боох үйлдлээр хүч хэрэглэн дураараа авирласан,

мөн 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 13 цаг 40 минутын орчимд Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар төмөр замын тасалбар худалдаалах төвөөр үйлчлүүлж байхдаа *********Samsung S24 Ultra загварын 1 ширхэг гар утсыг бусдын өмчлөл, эзэмшил, ашиглалтад байгааг мэдсээр байж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 1,900,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар, анхнаасаа хэргээ хүлээсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах саналтай. Бусдад төлөх төлбөргүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулах, уг ялуудыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 3 жилээр тогтоож, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай” гэж,

шүүгдэгч “02 сарын 01-ний өдрөөс 04 сарын 14 хүртэл цагдан хоригдсон, гэм буруугаа ойлгосон. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (шүүгдэгч *********гийн эзэмшлийн орон сууцанд зөвшөөрөлгүй нэвтрэн орж, насанд хүрээгүй хохирогчийг багалзуурдаж дураараа авирласан, хувийн халдашгүй, чөлөөтэй байх эрх, эрх чөлөөнд халдсан, мөн Улаанбаатар төмөр замын тасалбар борлуулах газар хохирогч *********цэнэглэж орхисон гар утсыг нь хулгайлан авч, бусдад зарж борлуулан хохирогчийн өмчлөх эрхэд халдсан), учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогч ******** 1,900,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан, хохирол биет байдлаар төлөгдсөн, иргэний нэхэмжлэгч ********** 800,000 төгрөгийн хохирол учирсан, хохиролд 1,000,000 төгрөг төлөгдсөн, хохирогч нар “Гомдол саналгүй” гэх), шүүгдэгчийн хувийн байдал (анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, эрхэлсэн ажилтай, орлоготой)-ыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгч *********Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэлээ.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлын хэр хэмжээ, хохирол төлөгдсөн байдал, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хувиараа барилгын ажил эрхэлдэг гэх зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагын гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгын хүрээнд шүүгдэгчид хорих ял оногдуулах шаардлагагүй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.*********ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялын хэмжээг 600 цагаар тогтоолоо.

Шүүгдэгч Г.*********ын 2026.02.01-ний өдрөөс 2026.02.02-ны өдөр хүртэл сэжигтнээр хойшлуулшгүйгээр баривчлагдсан 1 хоног, 2026.02.02-ны өдрөөс 2026.04.15-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 72 хоног, нийт цагдан хоригдсон 73 хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцон 584 цагийг хасаж, биечлэн эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялын хэмжээг 16 цагаар тогтоож шийдвэрлэлээ.  

Эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн 1 ширхэг компакт дискийг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч *********хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдаж байна.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг баримтлан Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт *********холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч ******овогт ********ын *********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан гэмт хэрэг үйлдсэн,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3. Шүүгдэгч *********Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар 250 (хоёр зуун тавь) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350  (гурван зуун тавь) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.*********ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялын хэмжээг 600 цагаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*********ын цагдан хоригдсон 73 хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцон 584 цагийг цагийг хасаж, биечлэн эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялын хэмжээг 16 (арван зургаа) цагаар тогтоосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*********ад оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоосугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *********нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

8. Эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн 1 ширхэг компакт дискийг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч *********бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.*********ад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн энэ өдрөөс хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.*********ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                         Л.БААТАР