| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батчулууны Мөнхбат |
| Хэргийн индекс | 131/2024/00350/И |
| Дугаар | 131/ШШ2024/00316 |
| Огноо | 2024-04-18 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 131/ШШ2024/00316
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбат би
Нэхэмжлэгч: *******, *******, *******, *******, ******* оршин байрлах, *******-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Баянхонгор аймаг, *******, *******, *******, оршин суух, овгийн ,
Хариуцагч: Баянхонгор аймаг, *******, *******, *******, оршин суух, овгийн нарт холбогдох зээл 2,561,300 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн агуулга: Ч., Т. нарын тогтвортой байнгын орлогын эх үүсвэр, хүсэлт зэргийг үндэслэн зээлийн хорооны хурлын шийдвэрийн дагуу № тоот Зээлийн гэрээ, №ф/47 тоот Фидуцийн гэрээ байгуулж, 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдөр сарын 4 хувийн хүүтэй 9 сарын хугацаатай, 1,750,000 төгрөгийн зээл олгосон.
Зээлийн гэрээний нөхцөлийг 2 тал хүлээн зөвшөөрч, сайн дурын үндсэн дээр гарын үсэг зурж, нотариатаар батлуулсан. Ч. нь зээл авснаас хойш нэг ч удаа төлөлт хийгээгүй, гэрээний хугацаа дууссан зэргээр гэрээнд заасан үүргийг зөрчиж, нэмэгдүүлсэн хүү, зээлийн хүү, үндсэн зээлийн төлбөрийг төлөөгүй 260 хоног болсон.
Ч.ийн эдийн засгийн хүндрэлтэй байгаа тухай хүсэлт тайлбарыг харгалзан, удаа дараа очиж уулзаж, утсаар холбогдон сануулж ажилласан боловч зээлээ төлсөнгүй.
Зээлийн гэрээнд заасны дагуу зээл 1,750,000 төгрөг, хүү 736,450 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 74,850 төгрөг, нийт 2,561,300 төгрөгийг нэхэмжилж байна.
2. Хариу тайлбарын агуулга: *******-ийн нэхэмжилж байгаа 2,561,300 төгрөгийг төлж, барагдуулна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх эрхтэй.
Хуулийн дээрх хэсгийн дагуу хариуцагч Ч., Т. нарт нэхэмжлэгч ******* зээл 1,750,000 төгрөг, хүү 736,450 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 74,850 төгрөг, нийт 2,561,300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрчээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн үндэслэл тогтоогдсон тул *******-ийн нэхэмжлэлтэй Ч., Т. нарт холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэжээ.
Хуулийн дээрх заалтын дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 55,391 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн үнийн дүн 2,561,300 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь 27,695.5 төгрөгийг хариуцагч Ч., Т. нараас, 27,695.5 төгрөгийг улсын орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгч *******-д олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэг, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ч., Т. нар нь зээл 1,750,000 төгрөг, хүү 736,450 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 74,850 төгрөг, нийт 2,561,300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтыг тус тус баримтлан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 55,391 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч., Т. нараас 27,695.5 төгрөгийг, улсын орлогоос 27,695.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч *******-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МӨНХБАТ