Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 383

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх- Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга Н.Жавхлан,

Улсын яллагч С.Батгэрэл,

Шүүгдэгч /хохирогч/ Т, түүний өмгөөлөгч Г.Ганцэцэг,

Шүүгдэгч /хохирогч/ Э, түүний өмгөөлөгч Н.Нарантуяа нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т, Э нарт холбогдох эрүүгийн 201726021038 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, групп-д байдаг, ам бүл 2, охины хамт ял шийтгэлгүй, Т. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, гадаад харилцаа эдийн засгийн газар зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт, ял шийтгэлгүй, Э. Холбогдсон хэргийн талаар: Яллагдагч Т, Э нар нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. 2 Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ НЬ: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч /хохирогч/ Т мэдүүлэхдээ: Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Э хэрүүл өдөөд бид хоёр маргалдаад Э эхлээд намайг цохьсон. Би эхнэрийгээ хардсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч /хохирогч/ Э мэдүүлэхдээ: Би Тт гэмтэл учруулсан. 20-21 цагийн үед гэрт нь би орсон. Тэгээд жижиг өрөөнд нь ороход Т намайг шилээр цохьсон. Шил нь хагарахад хагархай шилээр намайг зүссэн. Өөрийн бурууг ойлгож байна. Үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна гэв. Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох: Мөрдөн байцаалтад шүүгдэгч Тын хохирогч болон яллагдагчаар өгсөн: “... 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр 5 давхарт байрлах 42 тоот айлд Батсайхан, Нямдаваа, Халиунаа бид нар хөзөр тоглоод сууж байтал гаднаас зүс таних Эрхэмээ орж ирсэн. Тэгээд Нямдавааг гаднаас хүн дуудаад гарсны дараа зүгээр сууж байснаа над руу дайрч, ам руу салаавч өгөөд “би чиний эхнэрийг шаасан юм уу” гэхээр нь гарыг цааш түлхтэл ширээнд байсан пивоны бакал аваад намайг цохих гэхээр нь баруун гараараа хаатал уг бакал хагараад унасан. Тэгэхээр нь би Эыг хэдэн удаа гараараа нүүр рүү цохисон. ... Бид хоёр хоёулаа архи уусан байсан. Миний баруун шууны хэсэг хавдаж хөхөрсөн ... Би баруун гараараа Эын нүүр рүү нилээн хэдэн удаа цохисон. Э над руу ширээн дээр байсан бакал барьж байгаад нүүр рүү цохих гэхээр нь би гараараа тэр шилийг хаахад шил хагарч газар унасан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11, 97 дугаар хуудас/ Мөрдөн байцаалтад шүүгдэгч Эын хохирогчоор өгсөн: “... нэг мэдэхэд миний толгой дээр юм хагарах шиг болоод уруулын дээд болон доод хэсэг эрүү орчим шилээр зүсэж байгаа мэт шархийж дуугарахад нүүр рүү бүлээн зүйл урсаад явчихаар нь хартал Т миний толгой дээр архины шил бариад зогсож байсан. Тэгээд гал зууханд ороход Т тэдний дунд суусан байсан бөгөөд би яаж байгаа юм бэ гээд Т руу гар далайхад Т чамаас өөрөөс чинь болсон шүү дээ гэхэд Батсайхан болон Халиун бид хоёрыг салгасан ... Т намайг эхнэртэйгээ байнга харддаг бөгөөд ... Гэрэлмаа бид хоёр оноос өмнө 3, 4 удаа бэлгийн харьцаанд орж байсан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15-16 дугаар хуудас/ Мөрдөн байцаалтад гэрч Э.Батсайханы өгсөн: 3 “... Э нь тухайн өдөр манайд нилээн согтуу орж ирсэн бөгөөд Тт агсам тавиад салаавчаа ам руу чихтэл Т ах бодоос иртэл Э нь ширээн дээр байсан пивоны шилэн грушкыг Т ах руу шидсэн бөгөөд Т ах гараараа хаатал гарыг нь оночихсон. Тухайн үедээ Т ахын баруун гарын шуу нь нэлээд хавдаад хөхөрсөн байсан. ... Т ах Эыг баруун гараараа цохисон ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 49 дүгээр хуудас/ Мөрдөн байцаалтад гэрч Б.Халиунаагийн өгсөн: “... Э Т хоёр муудалцаад зодолдоод дууссан гэрийн шалан дээр цус болсон байсан. Тын гараас нь цус гарсан Эын нүүрнээс цус гарсан байдлатай бие биенээ хэл амаар доромжлоод ална талга гээд хажууд нь зодооныг Батсайхан салгаад байж байсан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 98 дугаар хуудас/ Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 5493 дугаар: 1. Тын биед баруун шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 4.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. 5. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой гэх дүгнэлт /хавтаст хэргийн 19 дүгээр хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 5401 дугаар: 1. Эын биед тархи доргилт, зүүн нүдний ухархайн дотор, доод хана, хамрын ясны хугарал, дээд, доод уруул, эрүү, ооч, баруун шуу, зүүн чихний дэлбэнгийн шарх, зүүн нүдний зовхи, алимны салстын цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо болон иртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. 5. Уг гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд буюу 2017.04.18-ны өдөр үүсгэгдсэн байх боломжтой гэх дүгнэлт /хавтаст хэргийн 20 дугаар хуудас/, - Хохирогч Эын эмчилгээний баримт /хх-н 22/ - Хохирол төлсөн баримт /хх-н 133-135/ зэрэг болон, Шүүгдэгч Тын хувийн байдалтай холбоотой: Мөрдөн байцаалтад гэрч А.Төрболдын өгсөн: 4 “... Т томоотой тусч, тохитой сайн эцэг шиг санагддаг. Согтууруулах ундааны зүйл хааяа хэтрүүлэн хэрэглээд байдаг ...” гэх мэдүүлэг /хх-н 56/ Мөрдөн байцаалтад гэрч Т.Жаргалын өгсөн: “... Манай аав группд гартлаа ээжийн хамт Сүлжмэлийн үйлдвэрт ажилладаг байсан бөгөөд түүнээс өмнө автобус баазад ажилладаг байсан. Халамжтай, их хөдөлмөрч байсан. Сүүлд архинд бага зэрэг орсон ...” гэх мэдүүлэг /хх-н 58/ - иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 35/, - Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 36/, - урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 38/, - АСАП сангийн лавлагаа /хх-н 40-41/, Шүүгдэгч Эын хувийн байдалтай холбоотой: Мөрдөн байцаалтад гэрч Ц.Ёндонгийн өгсөн: “... Манай хүү Э нь нэг л дутагдалтай. Амьдралын нөхцөл байдлаас болоод жаахан архи уудаг. Тэрнээс биш 3 гадаад хэлтэй, хүнд тусархаг, найзархаг, найз нөхдийнхөө дунд нэр хүндтэй, илүү дутуу зан байхгүй. Гадаадад олон жил амьдарсан болохоор хууль дүрэм чанд сахидаг ...” гэх мэдүүлэг /хх-н 52/ Мөрдөн байцаалтад гэрч Б.Гантулгын өгсөн: “...Э хүмүүстэй их төлөв төвшин байдаг. Өөрөө боловсрол өндөртэй учраас хүмүүстэй боловсон харьцдаг ...” гэх мэдүүлэг /хх-н 54/ - иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 37/, - урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 39/, - АСАП сангийн лавлагаа /хх-н 42-43/ - Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 68/, - Дипломын хуулбар /хх-н 69-71/ зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу авагдсан байх ба нотлох баримтын шаардлага хангасан болно. Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд: Шүүгдэгч Т нь 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 47/а байрны 42 тоотод хувийн таарамжгүй харьцааны улмаас Этай зодолдож, улмаар түүний эрүүл мэндэд тархи доргилт, зүүн нүдний ухархайн дотор, доод хана, хамрын ясны хугарал, дээд, доод уруул, эрүү, 5 ооч, баруун шуу, зүүн чихний дэлбэнгийн шарх, зүүн нүдний зовхи, алимны салстын цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг, шүүгдэгч Э нь 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 47/а байрны 42 тоотод хувийн таарамжгүй харьцааны улмаас Ттай зодолдож, улмаар түүний эрүүл мэндэд баруун шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтад мэдүүлсэн шүүгдэгч /хохирогч/ Т, Э нарын мэдүүлгүүд, мөрдөн байцаалтад мэдүүлсэн гэрч Э.Батсайхан, Б.Халиун нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 5401 дугаар, 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 5493 дугаар дүгнэлтүүд зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь 2002 оны эрүүгийн хуулийн үйлчлэлд хамаарч байх хэдий ч 2015 оны шинэчилсэн найруулсан эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасныг баримтлан 2015 оны шинэчилсэн найруулсан эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх нь зүйтэй. Өөрөөр хэлбэл 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт “Бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан, өөрөөр хэлбэл эрүүл мэндийг нь түр хугацаагаар сарниулсан буюу хөдөлмөрийн чадварыг бага хэмжээгээр алдагдуулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас хорь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ” гэж заасан бол 2015 оны Шинэчилсэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж оногдуулах ялыг хөнгөрүүлсэн байна. Иймд шүүгдэгч Т, Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ. Шүүгдэгч Т нь хохирогч Эт 160,000 төгрөгийг төлж барагдуулсан, шүүгдэгч Э, Т нар нь харилцан бие биедээ гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 6 Шүүгдэгч нарт ял оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, тэдгээрийн хувийн бусад байдал зэргийг харгалзан шүүгдэгч Тт нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгч Эт торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Т цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Э 6 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдав. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Т, Э нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Тыг 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгч Эыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийг баримтлан Эын цагдан хоригдсон 6 хоногийн 1 хоног тутмыг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож түүнд оногдуулсан 450 нэгжийн торгуулийн ялаас 90 /6*15/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 90,000 төгрөгийг хасч, Эын торгуулын ялыг 360 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 360,000 /гурван зуун жаран мянга/ төгрөгөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Т нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Эын торгох ялыг биелүүлэх хугацааг 02 /хоёр/ сараар тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван 7 таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

6. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Т, Э нар бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Т, Э нарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХ-ЭРДЭНЭ