Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 131/ШШ2024/00318

 

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбат би

Нэхэмжлэгч: *******,*******-ыг төлөөлсөн Б*******-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч:******* оршин суух, ******* овгийн ******* ******* холбогдох зээл 1,950,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн агуулга: Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр-т хамрагдсан ******* нь *******, халамж үйлчилгээний газар-аас 2,950,000 төгрөгийг, 36 сарын хугацаанд эргэн төлөхөөр зээлжээ.

Гэвч зээлдэгч нь 2,950,000 төгрөгийн зээлээс 1,950,000 төгрөгийг эргэн төлөөгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас авлага үүсэж, төрд хохирол учирсан байна.

Зээл 1,950,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, *******,*******-т олгох буюу Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан-гийн ******* тоот дансанд оруулж өгнө үү.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх эрхтэй.

Хуулийн дээрх хэсгийн дагуу хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******,*******-ыг төлөөлсөн Б*******-ын зээл 1,950,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь Төрийн банк ХХК-ийн 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн мөнгөн шилжүүлгийн баримтаар нотлогдож байна.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь тогтоогдсон тул *******,*******-ыг төлөөлсөн Б*******-ын нэхэмжлэлтэй П.******* холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14 дэх заалтад прокурор төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн иргэний болон бусад хэрэг маргааныг хянан шийдвэрлүүлэхээр гаргасан нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхөөр заажээ.

Хуулийн дээрх заалтын дагуу Б******* нь *******,*******-ыг төлөөлөн П.******* холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдав.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэжээ.

Хуулийн дээрх заалтын дагуу нэхэмжлэлийн үнийн дүн 1,950,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 46,150 төгрөгийн тал хувь 23,075 төгрөгийг хариуцагч *******ээс гаргуулж, улсын орлого болгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэг, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* нь зээл 1,950,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******,*******-ыг төлөөлсөн Б*******-ын нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14 дэх заалтыг баримтлан Б******* нь *******,*******-ыг төлөөлөн П.******* холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтыг тус тус баримтлан хариуцагч *******ээс 23,075 төгрөгийг гаргуулж, улсын орлогод болгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ   Б.МӨНХБАТ