Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Бат-Эрдэний Уртнасан |
Хэргийн индекс | 141/2024/00053/И |
Дугаар | 141/ШШ2024/00060 |
Огноо | 2024-05-02 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 02 өдөр
Дугаар 141/ШШ2024/00060
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батбаяраар тэмдэглэл хөтлүүлэн тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар .... аймгийн ........ сумын ....... баг хаягаар оршин суудаг Х овогт Э-ын Б-ын нэхэмжлэлтэй “Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч Э.Б нь шүүх хуралдаанд намайг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.Б нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “...Миний бие Э.Б нь Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Цэцүүх багт 1994 оноос 2005 он хүртэл мал маллаж байсан. Гэтэл 1994 оноос 2000 он хүртэлх малын А данс дээр миний нэрийг Э-ын Б гэж буруу бичсэн байна. Миний бусад бичиг баримтууд Э-ын Б-нэрээр байдаг юм. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл малын А данс дахь нэр зөрүүтэй байгаа тул энэхүү үйл явдлыг шүүхээр тогтоолгох шаардлагатай байна. Э-ын Б намайг Э-ын Б нэрээр 1994 онд адуу 10, үхэр 9, хонь 34, ямаа 19 нийт 72 толгой мал, 1995 онд адуу 14, үхэр 15, хонь 31, ямаа 17, нийт 75 толгой мал, 1996 онд адуу 12, үхэр 14, хонь 39, ямаа 21, нийт 86 толгой мал, 1997 онд адуу 10, үхэр 10, хонь 43, ямаа 25, нийт 92 толгой мал, 1998 онд адуу 11, үхэр 19, хонь 49, ямаа 24, нийт 103 толгой мал, 1999 онд адуу 14, үхэр 18, хонь 60, ямаа 20, нийт 112 толгой мал, 2000 онд адуу 10, үхэр 9, хонь 20, ямаа 8, нийт 47 толгой мал тус тус тоолуулж байсан болохыг тогтоож өгнө үү...” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.Б нь Э-ын Б нэрээр 1994 онд адуу 10, үхэр 9 хонь 34, ямаа 19 нийт 72, 1995 онд адуу 14, үхэр 15, хонь 31, ямаа 17 нийт 75, 1996 онд адуу 12, үхэр 14, хонь 39, ямаа 21 нийт 86, 1997 онд адуу 10, үхэр 10, хонь 43, ямаа 25 нийт 92, 1998 онд адуу 11, үхэр 19, хонь 49, ямаа 24 нийт 103, 1999 онд адуу 14, үхэр 18, хонь 60, ямаа 20 нийт 112, 2000 онд адуу 10, үхэр 9, хонь 20, ямаа 8 нийт 47 толгой мал тус тус тоолуулж байсан болохоо тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч Х овогт Э-ын Б Э-ын Б нэрээр 1994 онд адуу 10, үхэр 9 хонь 34, ямаа 19 нийт 72, 1995 онд адуу 14, үхэр 15, хонь 31, ямаа 17 нийт 75, 1996 онд адуу 12, үхэр 14, хонь 39, ямаа 21 нийт 86, 1997 онд адуу 10, үхэр 10, хонь 43, ямаа 25 нийт 92, 1998 онд адуу 11, үхэр 19, хонь 49, ямаа 24 нийт 103, 1999 онд адуу 14, үхэр 18, хонь 60, ямаа 20 нийт 112, 2000 онд адуу 10, үхэр 9, хонь 20, ямаа 8 нийт 47 толгой мал тус тус тоолуулж байсан болох нь хэрэгт авагдсан:
-Х овогт Э-ын Б-ын ........... дугаарын регистр бүхий иргэний үнэмлэхийн хуулбар,
-Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Архивын тасгийн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 69 дугаартай: “...Хөвсгөл аймгийн Жаргалант багийн малчин Э овогтой Б /РЕ71101870/ нь
1994 онд адуу 10, үхэр 9 хонь 34, ямаа 19 нийт 72,
1995 онд адуу 14, үхэр 15, хонь 31, ямаа 17 нийт 75,
1996 онд адуу 12, үхэр 14, хонь 39, ямаа 21 нийт 86,
1997 онд адуу 10, үхэр 10, хонь 43, ямаа 25 нийт 92,
1998 онд адуу 11, үхэр 19, хонь 49, ямаа 24 нийт 103,
1999 онд адуу 14, үхэр 18, хонь 60, ямаа 20 нийт 112,
2000 онд адуу 10, үхэр 9, хонь 20, ямаа 8 нийт 47 толгой мал тоолуулж байсан архивын лавлагаа, 1994-2000 оны мал тооллогын архивын баримтын хуулбарууд,
-............ регистрийн дугаартай Э-ын Б, эрэгтэй 1971 оны 10 дугаар сарын 18-нд Жаргалант сумын төрөх газар төрснийг 1971 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Жаргалан сумын 104 дугаарт бүртгэв. Төрүүлсэн эцэг Ж-ын Э, эх Я-ын И...” гэсэн бичилт бүхий төрөгсдийн гэрчилгээний хуулбар,
-Х-ын Б-ын “...эрэгтэй, 1971 оны 10 дугаар сарын 18-ны өдөр төрсөн. Эцгийн нэр Ж-ын Х, эхийн эхнэр Я-ын И..” гэсэн бичилт бүхий төрөгсдийн бүртгэх анкетын хуулбар,
-Э-ын Б /РД:......./ нь 1988 оны 10 дугаар сарын 19-ний өдөр БНМАУ-ын хүн амын регистрийн дугаарын бүртгэлд хамрагдахдаа хөтөлсөн : “... Жаргалант Улаантуг нэгдэл хоньчин ...” гэсэн бичилт бүхий ХААТР 1 маягтын хуулбар,
-Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 2/164 дугаартай: “...Э-ын Б нь ........ тус сумын 2 дугаар багт 1994 оноос 2000 оны хооронд малчнаар ажиллаж байсан нь үнэн болохыг тодорхойлов. Ажиллаж амьдарч байх хугацаандаа эхнэр С.Х /............./, 2 хүүхдийн хамт амьдарч байсан нь үнэн болно...” гэсэн албан бичиг,
-Гэрч Д.Ц-ын: “...Э.Б-ын аав, ээжийг сайн таньдаг, найз нөхөд байсан. Аавыг нь Э, ээжийг нь И гэх хүмүүс байсан. Э.Б нь 1994 онд Х гэх хүнтэй гэр бүл болсон. Э.Б-х монгол ёс заншлаар хурим найр хийсэн. Би тэдний хурим, найранд очиж байсан. Гэр бүл болоод мал маллаж эхэлсэн. 1994 оноос хойш тасралтгүй мал маллаж байна. Э.Б нь манай багт мал маллаж байсан. Тэднийх Тосонгийн даваат гэх газарт нутагладаг байсан. Э.Б нь тасралтгүй мал маллаж байсныг мэдэж байна. Тухайн үед Цэцүүх багийн засаг даргаар Э, малын эмч Б нар ажиллаж байсан...” гэсэн мэдүүлэг,
-Гэрч Э.Б-ын: “...Э.Б нь миний төрсөн ах байгаа юм. Бид эхээс есүүлээ. Би айлын 5 дахь хүүхэд, Э.Б айлын 4 дэх хүүхэд. Би 10 дугаар анги төгсөхөд намайг оролцуулаад Э.Б ээж, 5 дүүгийн хамт мал малладаг байсан. Манай аав тухайн үед нас барсан, 2 ах тусдаа гараад, 1 ах оюутан болсон байсан. Э.Б 1994 онд Х-тэй гэр бүл болсон. Э.Б нь тэр үеэс хойш тасралтгүй мал малласан. 1994 онд гэр бүл болоод 2000 он хүртэл Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Цэцүүх багт мал малласан. 2000 оноос Завхан аймгийн Их-Уул сумын Хонгор баг руу шилжиж мал малласан. Учир нь Э.Б-ын эхнэр нь Их-Уул сумын Хонгор багийн иргэн учраас Э.Б-х Хонгор баг руу шилжсэн. Завхан аймгийн Их-Уул сумын Хонгор баг, Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Цэцүүх багтай залгаа нутаг. Миний бие 10 дугаар анги төгсөөд тасралтгүй малласан. Тэр үеэс ах буюу Э.Б-тай одоог хүртэл нэг нутагт амьдардаг учраас түүнийг мал маллаж байгааг сайн мэднэ. Миний ах дүү нараас Б гэсэн нэртэй хүн байхгүй. Миний бие 1996 онд гэр бүл болсон. 1994 оноос 2000 он хүртэл Э.Б-ыг мал тоолуулж байсныг мэднэ. Учир нь манайх, тэднийхтэй нэг дор байсан. Тухайн үед 1994, 1995 онд бог, бод нийлсэн 70 орчим, 1996 онд бог, бод нийлсэн 80 орчим, 1997 онд бог, бод нийлсэн 92 орчим, 1998 онд бог, бод нийлсэн 100 орчим, 1999 онд бог, бод нийлсэн 110 орчим, 2000 онд бог, бод нийлсэн 40 орчим мал тоолуулж байсан. Яг нарийн хэдэн мал тоолуулж байсныг сайн санахгүй байна...” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж, нэхэмжлэгч Х овогт Э-ын Б нь Э-ын Б нэрээр 1994 онд адуу 10, үхэр 9, хонь 34, ямаа 19, нийт 72 тооны, 1995 онд адуу 14, үхэр 15, хонь 31, ямаа 17, нийт 75 тооны, 1996 онд адуу 12, үхэр 14, хонь 39, ямаа 21, нийт 86 тооны, 1997 онд адуу 10, үхэр 10, хонь 43, ямаа 25, нийт 92 тооны, 1998 онд адуу 11, үхэр 19, хонь 49, ямаа 24, нийт 103 тооны, 1999 онд адуу 14, үхэр 18, хонь 60, ямаа 20, нийт 112 тооны, 2000 онд адуу 10, үхэр 9, хонь 20, ямаа 8, нийт 47 тооны мал тус тус тоолуулж байсан болохыг тогтоож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Э.Б-аас ирүүлсэн “Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал тогтоолгох тухай” нэхэмжлэлийн дагуу шүүхээс иргэний эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдуулан үйлчилгээ үзүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй юм.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Х овогт Э-ын Б нь Э-ын Б нэрээр 1994 онд адуу 10, үхэр 9, хонь 34, ямаа 19, нийт 72 тооны, 1995 онд адуу 14, үхэр 15, хонь 31, ямаа 17, нийт 75 тооны, 1996 онд адуу 12, үхэр 14, хонь 39, ямаа 21, нийт 86 тооны, 1997 онд адуу 10, үхэр 10, хонь 43, ямаа 25, нийт 92 тооны, 1998 онд адуу 11, үхэр 19, хонь 49, ямаа 24, нийт 103 тооны, 1999 онд адуу 14, үхэр 18, хонь 60, ямаа 20, нийт 112 тооны, 2000 онд адуу 10, үхэр 9, хонь 20, ямаа 8, нийт 47 тооны мал тус тус тоолуулж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Э.Б-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УРТНАСАН