Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 141/ШШ2024/00063

 

 

 

 

 

2024 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 141/ШШ2024/00063

Завхан аймаг

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан би нэхэмжлэгч ......... ..дүүрэг, .... хороо, бага тойруу 3/9 хаягт байрлах ......... ХХК-иас ирүүлсэн, хариуцагч .......... аймгийн ........ сумын ............ баг хаягаар оршин суудаг ........... овогт .С-ийн Н-д холбогдох Зээлийн гэрээний үүрэгт 160,433.94 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийн хариуцагчаас ирүүлсэн тайлбарыг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ......... ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ...С.Н нь 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр манай компанитай 3526689 тоот Дараа төлбөрт үйлчилгээний гэрээ байгуулан 93112412 дараа төлбөрт дугаарыг ашиглаж эхэлсэн. Гэвч хэрэглэгч нь 2022 оны 01, 02 дугаар сарын ярианы төлбөр 106,955.96 төгрөгийг төлөлгүй гэрээний үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй тул гэрээний 8.8-д заасны дагуу хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувийн алданги 53,477.98 төгрөг, нийт 160,433.94 төгрөгийн төлбөрийг С.Н-гээс гаргуулж өгнө үү... гэжээ.

Хариуцагч С.Н нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Миний бие нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна... гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж ХХК нь хариуцагч С.Н-д холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 160,433.94 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагч С.Н нь шүүхэд гаргасан анхны тайлбараараа нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснөө илэрхийлсэн байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Түүнчлэн хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн байх тул түүний төлөх улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоох нь зүйтэй гэж шүүх үзэв.

Иймд нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5,463.02 төгрөгийн тал хувь болох 2,731.51 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, төрийн сангийн данснаас 2,731.51 төгрөгийг, хариуцагч С.Н-гээс 2,731.51 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Жимобайл ХХК-д олгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. ....... ХХК-иас хариуцагч С.Н-д холбогдуулан гаргасан Зээлийн гэрээний үүрэгт 160,433.94 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хариуцагч С.Н нь зээлийн гэрээний үүрэгт 106,955.96 төгрөг, алданги 53,477.98 төгрөг, нийт 160,433.94 төгрөгийг .... ХХК-д төлөхийг хүлээн зөвшөөрсөн болохыг тэмдэглэсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ........ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5,463.02 төгрөгийн тал хувь болох 2,731.51 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, төрийн сангийн данснаас 2,731.51 төгрөгийг, С.Н.ээс 2,731.51 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Жимобайл ХХК-д олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Б.УРТНАСАН