| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батчулууны Мөнхбат |
| Хэргийн индекс | 131/2024/00155/И |
| Дугаар | 131/ШШ2024/00324 |
| Огноо | 2024-04-22 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 04 сарын 22 өдөр
Дугаар 131/ШШ2024/00324
Монгол улсын нэрийн өмнөөс
Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбат даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: ******* ******* ******* ******* 35 дугаар ******* ******* ******* оршин суух, ******* овгийн ******* хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бүжинлхам тэмдэглэл хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлтийн шаардлага: 1984 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд хүүхдийн нэгдсэн эмнэлэгт асрагчаар" ажиллаж байсан байдал тогтоолгох тухай
2. Хүсэлтийн үндэслэл: миний бие өндөр насны тэтгэвэрт гарах гэтэл бичиг баримтын зөрчилтэй тул шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлага үүссэн.
намайг 1984 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Сүхбаатарын дүүргийн хүүхдийн нэгдсэн эмнэлэгт ажилд томилсон тушаалд миний эцгийн нэрийн эхний үсгийг буруу тусгасан.
3. Хүсэлт гаргагч цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:
-Хөдөлмөрийн дэвтэр //, мэргэжлийн диплом //
- хүүхдийн нэгдсэн 2 дугаар эмнэлгийн даргын 1984 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 7******* дугаар Ажилд томилох, ажлаас өөрчлөх, тэтгэмжтэй чөлөө олгох, ажлаас чөлөөлөх тухай тушаал
- хүүхдийн нэгдсэн 2 дугаар эмнэлгийн даргын 1985 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 41 дүгээр Ажилд томилох, хавсран ажиллуулах, ээлжийн амралт олгох, цалин нэмэх тухай тушаал
- Анагаах ухааны их сургуулийн анхны төгсөлтийн 20 жилийн ойд зориулсан Асрагчаас эхэлсэн амьдралын түүх нэг сэдэвт бүтээл
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарах ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх онцгой ажиллагааны журмаар гаргажээ.
Шүүх хуралдаанаар нотлох баримтын шаардлага хангаж, иргэний хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судалж, хууль зүйн болон бодит үндэслэлд дүгнэлт хийж, хүсэлтийг ханган шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Хүсэлт гаргагч нь 1984 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд хүүхдийн нэгдсэн эмнэлэгт асрагчаар" ажиллаж байсан байдал нь шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дараах бичмэл нотлох баримтаар нотлогдож байна. Үүнд:
2.1. Хөдөлмөрийн дэвтэр:
Монгол Улсын Засгийн газрын 1991 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 13 дугаар тогтоолоор Ажилласан хугацааг тооцох журам-г баталсан нь хүчин төгөлдөр үйлчилж байна.
Уг журмын 5 дахь хэсэгт БНМАУ-ын хууль тогтоомжид заасан журмын дагуу хөтлөгдсөн хөдөлмөрийн дэвтэр нь ажилласан хугацааг тооцож тогтоох үндсэн баримт болно гэжээ.
Сүхбаатар дүүргийн хүүхдийн нэгдсэн эмнэлгээс 1991 оны 12 дугаар сарын 24-ний өдөр ******* д олгосон дугаар Хөдөлмөрийн дэвтэр-ийн Ажлын тухай мэдээ хэсгийн 1-2 хуудаст:
- Сүхбаатар дүүргийн хүүхдийн нэгдсэн эмнэлгийн даргын 1984 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 7******* дугаар тушаалаар 1984 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн сувилагчаар түр ажиллуулсан,
- Сүхбаатар дүүргийн хүүхдийн нэгдсэн эмнэлгийн даргын 1985 оны 0******* дугаар сарын 22-ны өдрийн 35 дугаар тушаалаар дадлагын хугацаа дууссан тул учир 1985 оны 07 дугаар сарын 01-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлж, боловсон хүчний мэдэлд шилжүүлсэн
- 1985 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 2*******3 дугаар тушаалаар 1985 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн эмчилгээний ангид оюутнаар элсүүлсэн,
- 1991 оны 0******* дугаар сарын 30-ны өдрийн А/49 дүгээр тушаалаар сургууль дүүргэсэн тул 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Эрүүл мэндийн яамны мэдэлд шилжүүлсэн бичилт тус тус хийгджээ.
Уг хөдөлмөрийн дэвтрийн олголт, ажилд томилсон бичилт нь ажил олгогч хуулийн этгээдийн тэмдгээр албажиж, зохих журмын дагуу хөтлөгдсөн байх тул хүсэлт гаргагчийн ажиллаж байсан байдлыг тогтоох үндсэн баримт байна.
2.2. Ажил олгогчийн шийдвэр:
- Анагаах ухааны их сургуулийн анхны төгсөлтийн 20 жилийн ойд зориулсан 2011 оны Асрагчаас эхэлсэн амьдралын түүх нэг сэдэвт бүтээлийн 7 хуудсанд авагдсан Эрүүлийг хамгаалах яам болон Ардын боловсролын яамны сайдын 1984 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн хамтарсан 119/15******* дугаар тушаалаар Ерөнхий боловсролын дунд сургууль төгсөгчдөөс Анагаах ухааны дээд сургуульд элсэгчдийг эмнэлгийн байгууллагад асрагчаар ажиллуулах журам-ыг баталж, энэхүү журмыг 1984-1985 оны хичээлийн жилээс эхлэн мөрдүүлсүгэй гэжээ.
- хүүхдийн нэгдсэн 2 дугаар эмнэлгийн даргын 1984 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 7******* дугаар Ажилд томилох, ажлаас өөрчлөх, тэтгэмжтэй чөлөө олгох, ажлаас чөлөөлөх тухай тушаалын 1 дэх заалтад оройн бэлтгэл ангийн 27 сонсогчийг асрагчаар ажиллуулсугай гэжээ.
2.3. Нэг сэдэвт бүтээл:
Анагаах ухааны их сургуулийн анхны төгсөлтийн 20 жилийн ойд зориулсан 2011 оны Асрагчаас эхэлсэн амьдралын түүх нэг сэдэвт бүтээлд авагдсан ******* намтар хэсэгт 1984 онд Улаанбаатар хотын 17 дугаар дунд сургуулийг төгсөөд бэлтгэл курст элсэж, Хүүхдийн 2 дугаар эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт асрагчаар 1 жил ажиллаад эмчилгээний 1 дүгээр факультетэд элсэн орсон гэжээ.
2.4. Мэргэжлийн диплом:
1991 оны 0******* дугаар сарын 05-ны өдрийн 8510 дугаар Диплом-д ******* Түмэндэмбэрэл нь анагаах ухааны бүрэн курст 1984 онд элсэж, 1991 онд ерөнхий эмчилгээний мэргэжлээр төгссөн тул энэхүү дипломыг олгов гэжээ.
3. Дээрх хөдөлмөрийн дэвтэр, ажил олгогчийн шийдвэр, нэг сэдэвт бүтээл зэрэг бичмэл нотлох баримтыг хооронд харьцуулж, харилцан бие биеэ дэмжин нотолж байгаа, хэрэгт ач холбогдолтой үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн.
Ийнхүү нотлох баримтыг үнэлэхэд хүсэлт гаргагч нь бэлтгэл курст суралцаж байхдаа Эрүүлийг хамгаалах яам болон Ардын боловсролын яамны сайдын хамтарсан шийдвэрээр батлагдсан Ерөнхий боловсролын дунд сургууль төгсөгчдөөс Анагаах ухааны дээд сургуульд элсэгчдийг эмнэлгийн байгууллагад асрагчаар ажиллуулах журам-ын дагуу 1984 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд хүүхдийн нэгдсэн эмнэлэгт асрагчаар" ажилласан үйл баримт тогтоогдсон болно.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.******* дахь заалтад ажиллаж байсан байдал-ыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамааруулан шүүх тогтоохоор заажээ.
Хуулийн дээрх заалтыг баримтлан хүсэлт гаргагч А. 1984 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд хүүхдийн нэгдсэн эмнэлэгт асрагчаар" ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
Шүүхээс хүсэлт гаргагч А. ажиллаж байсан байдлыг тогтоосон нь нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж тогтоолгоход эрх зүйн ач холбогдолтой болно.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэжээ.
хүүхдийн нэгдсэн 2 дугаар эмнэлгийн даргын 1985 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 41 дүгээр Ажилд томилох, хавсран ажиллуулах, ээлжийн амралт олгох, цалин нэмэх тухай тушаалын 1 дэх заалтад ...Дорж овогтой Түмэндэмбэрэлийг 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 5 дугаар тасагт асрагчаар ажиллуулсугай гэжээ.
Уг бичмэл нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэхэд Доржийн Түмэндэмбэрэл нэртэй ажилтныг 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс асрагчаар ажиллуулсан хоёрдмол утгагүйгээр, ямар нэг эргэлзээгүйгээр ойлгогдож байна.
Гэвч хүсэлт гаргагч нь 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн асрагчийн ажлаас чөлөөлөгдөж, улмаар боловсон хүчний мэдэлд шилжсэн түүний хөдөлмөрийн дэвтэрт тодорхой, эргэлзээгүй байдлаар тусгагдсан тул хүүхдийн нэгдсэн 2 дугаар эмнэлгийн даргын дээрх тушаалыг нотлох баримтаар үнэлээгүй болно.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж байхаар заажээ.
Хуулийн дээрх хэсгийн дагуу хүсэлт гаргагч А. улсын тэмдэгтийн хураамжид төлсөн урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх заалт, 11*******, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.******* дахь заалтыг баримтлан хүсэлт гаргагч ******* овгийн ******* Түмэндэмбэрэлийг 1984 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд хүүхдийн нэгдсэн эмнэлэгт асрагчаар" ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтыг тус тус баримтлан хүсэлт гаргагч А. улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасныг баримтлан зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор ******* эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч нь шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХБАТ