Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 141/ШШ2024/00067

 

 

 

 

 

2024 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 141/ШШ2024/00067

Завхан аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батбаяраар тэмдэглэл хөтлүүлэн тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар .... аймгийн .... сумын ......... баг хаягаар оршин суудаг Д овогт Я-гийн Б-ийн нэхэмжлэлтэй Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Я.Б нь шүүх хуралдаанд намайг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Я.Б нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ...Миний бие Я.Б /............../ нь 1989-1993 онд цэргийн дээд сургуулийг хуульч эрх зүйч мэргэжилээр төгссөн. 1993 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс Цагдаагийн ерөнхий газрын даргын 81 дүгээр тушаалаар Завхан аймгийн цагдаагийн хэлтэст хэсгийн төлөөлөгчөөр, Баянхайрхан суманд 1993 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл ажиллаад 1999 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Б/397 тоот тушаалаар Завхан аймгийн хорих 451-р ангид ШШГА-ны төлөөлөгч, ээлжийн даргаар 2006 оны 02 дугаар сарын 16-ны өдөр эрүүл мэндийн шалтгаанаар өөрийн хүсэлтээр үүрэгт ахлаасаа чөлөөлөгдсөн бөгөөд Завхан аймгийн Их-Уул суманд 1994 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1999 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хүртэл ажилласан баримт Цагдаагийн ерөнхий газраас шүүсэн боловч олдохгүй байна. Тухайн үед Их-Уул сумын хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байхад Тосонцэнгэл сумын Цагдаагийн хэлтсийн даргаар дэд хурандаа С, мөрдөн тасгийн даргаар х/ч Ж, эрүүгийн тасгийн даргаар д/х Э, хэв журмын тасгийн даргаар Ж нар ажиллаж байсан. Их-Уулд ажиллаж байхад надтай хамт а/а Ба байсан. Үүнийг нотлох Тосонд байгаа хүн гэвэл эрүүгийн төлөөлөгч байсан А, Мөнхбаяр, жолооч Ц, Г цагдаа нар мэднэ... гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Я.Б нь 1994 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1999 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Завхан аймгийн Их-Уул сумын хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч Д овогт Я--ийн Б нь 1994 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1999 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Завхан аймгийн Их-Уул сумын хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан:

-Д овогт Я-гийн Б-лийн .......... дугаарын регистр бүхий иргэний үнэмлэхийн хуулбар,

-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын төв архивын 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 2б/313 дугаартай: ...Я-гийн Б нь Шүүхийн шийдвэр биелүүлэх ерөнхий газрын харьяа Хорих 451 дүгээр ангийн даргын 1999 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 15 дугаар тушаалаар 1999 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс Хорих 451 дүгээр ангид ээлжийн даргаар /энгийнээр/,

Шүүхийн шийдвэр биелүүлэх ерөнхий газрын даргын 1999 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн б/397 дугаар тушаалаар 1999 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс түүнд урьд хэрэглэж байсан цэргийн дэслэгч цолыг сэргээн олгож, Хорих 451 дүгээр ангид төлөөлөгчөөр,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2003 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн б/239 дүгээр тушаалаар 2003 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд ээлжийн даргаар тус тус томилогдон ажиллаж байгаад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2006 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн б/52 дугаар тушаалаар 2006 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс өөрийн хүсэлтээр албан тушаалаас чөлөөлөгдсөн болно.

Б-д Шүүхийн шийдвэр биелүүлэх ерөнхий газрын даргын 2001 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн А/167 дугаар тушаалаар цэргийн ахлах дэслэгч цол олгосон байна... гэсэн архивын лавлагааны хуулбар,

-Цагдаагийн ерөнхий газрын төв архивын 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 23-06/2722 дугаартай: ...Я-гийн Б /./ нь Цагдаагийн ерөнхий газрын даргын 1993 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 81 дүгээр тушаалаар цагдаагийн офицерын бүрэлдэхүүнд оруулж, дэслэгч цолоор шагнаж, Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд даргын 1993 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 55 дугаар тушаалаар Цагдаагийн дээд сургуулийн хуулийн ангийг 1993 онд төгссөн тул 1993 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс Эрүүгийн цагдаагийн мэдэлд хуваарилж, Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд даргын 1993.04.08-ны өдрийн 56 дугаар тушаалаар Цагдаагийн дээд сургууль төгсөж, Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд даргын зөвлөлийн 1993.04.06-ны өдрийн хуралдааны шийдвэрээр Эрүүгийн цагдаагийн албанд хуваарилагдсан ирсэн офицеруудыг томилохын тулд 1993.04.01-ний өдрөөс .............. аймгийн ...... сум дахь хэсгийн төлөөлөгчөөр томилж, Цагдаагийн ерөнхий газрын даргын 1994.06.19-ний өдрийн 47 дугаар тушаалаар ууж согтууран албаны буу үрэгдүүлсэн тул цагдаагийн офицерын цолыг хураасан байна... гэсэн архивын лавлагаа,

-Шүүхийн шийдвэр биелүүлэх ерөнхий газрын даргын 1999 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн б/397 дугаартай: ...1.Я-гийн Б-ийг Хорих 451 дүгээр ангид төлөөлөгчөөр 1999 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс томилжж урьд хэрэглэж байсан дэслэгч цолыг сэргээн эдлүүлсүгэй... гэсэн тушаалын хуулбар,

-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2006 оны 02 дугаар сарын 03-ны дрийн б/52 дагаартай: ...1. Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны ээлжийн дарга, ахлах дэслэгч Я-ийн Б-ийг 2006 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлсүгэй... гэсэн тушаалын хуулбар,

-Я-гийн Б-ийн 1993 онд Цагдаагийн дээд сургууль төгссөн дипломын хуулбар,

-Я-гийн Б-ийн нийгмийн даатгалын дэвтийн хуулбар,

-Я-гийн Б нь БНМАУ-ын хүн амын регистрийн дугаарын бүртгэлд хамрагдахдаа хөтөлсөн : ...Тосонцэнгэл 10 жилийн сургуулийн 10 дугаар анги... гэсэн бичилт бүхий ХААТР 1 маягтын хуулбар,

-2007 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Гэрлэснийг бүртгэх анкетын бүртгэлд хамрагдахдаа хөтөлсөн: ...Гэрлэсэн 1994 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр ...нөхөр Я-гийн Б, ...ажилладаг байгууллага Солонгос улсад, эрхэлдэг ажил- ажилчин... гэсэн бичилт бүхий ХААТР 15 маягтын хуулбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

-Гэрч М.Г: ...Я.Б нь 1992 онд цагдаагийн дээд сургуульд суралцаж байхдаа Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Цагдаагийн тасагт дадлага хийж байсан. Төгсөөд 1993 онд Баянхайрхан суманд хэсгийн төлөөлөгчөөр томилогдсон. Баянхайрхан суманд 1 жил орчим ажиллаад Их-Уул суманд 1999 он хүртэл хэсгийн төлөөлөгчөөр ажилласан. Тухайн үед Их-Уул сумын цагдаагаар Д ажиллаж байсан. Тухайн үед Их-Уул сумын хэсгийн төлөөлөгч Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Цагдаагийн тасгийн харьяа байсан учраас би Я.Б-лийг Их-Уул сумын хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байсныг сайн мэдэж байна. Миний бие тухайн үед Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Цагдаагийн тасагт аж ахуйн ажилтнаар ажиллаж байсан. Я.Б нь Тосонцэнгэл сумын иргэн. Тухайн Тосонцэнгэл сумын Цагдаагийн тасгаар даргаар дэд хурандаа С, мөрдөн тасгийн даргаар Ж эрүүгийн тасгийн даргаар Л, А хэв журмын тасгийн даргаар Ж нар ажиллаж байсан... гэсэн,

Гэрч Д.М-ын: ...Я.Б бид хоёр найзууд. Би Их-Уул сумын 8 жилийн дунд сургуулийг төгссөн. Я.Б Тосонцэнгэл сумын 8 жилийн дунд сургуулийг төгссөн. Бид хоёр Тосонцэнгэл сумын 10 жилийн сургуулийг 1989 онд төгссөн. Би 10д, Я.Б 10в ангийг төгссөн. Би Орос улс руу сургуульд сурахаар явсан. Я.Б Цагдаагийн сургуульд сурахаар явсан. Тухайн үед сургууль төгсөхийн өмнө Цагдаагийн дээд сургуулиас хүмүүс ирж хүүхдүүдтэй уулзсан. Хожим нь хүүхдүүдээс ярилцлага авахад Я.Б сонгогдсон учраас Цагдаагийн дээд сургуульд сурахаар явсан. Манай төгсөлтөөс Цагдаагийн дээд сургуульд сурахаар явсан нь Я.Б учраас тод сайн санаж байна. Я.Б 1993 онд Цагдаагийн дээд сургуулийг төгсөөд Баянхайрхан сумын хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж эхэлсэн. 1994 оноос 1999 оны намар хүртэл Их-Уул сумын хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байсан. Би Их-Уул сумын унаган хүүхэд учраас ээлжийн амралтаар ирэхдээ Я.Б-тэй таарч уулздаг байсан. Тэгэхэд Я.Б Их-Уул сумын хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байсан... гэсэн мэдүүлэг,

Гэрч Т.Ц-ын: ...Би нөхөр Я.Б-тэй 1993 онд танилцаад 1994 онд гэр бүл болсон юм. Манай нөхөр надтай танилцах үедээ 1993 онД Цагдаагийн дээд сургуулийн хууль зүйн ангийг төгсөөд Завхан аймгийн Нөмрөг суманд хэсгийн төлөөлөгчөөр хувиарлагдсан ажиллаж байгаад 1994 оны 06 дугаар сарын 19-ний өдөр буу алдаж үрэгдүүлсний улмаас цагдаагийн офицер цолоо хураалгасан. Түүнээс хойш Завхан аймгийн Их-Уул суманд хэсгийн төлөөлөгчөөр 1994 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1999 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд ажиллаж байсан юм. Тэгээд дараа нь 1999 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс Хорих 451-р ангид ээлжийн даргаар ажилд орсон. Бид хамт амьдраад 30 жил болж байна. Манай нөхөр эрүүл мэндийн шалтгаанаар 2006 онд ажлаасаа чөлөөлөгдсөн юм. Одоо эрүүл мэндийн шалтгааны улмаас эрхэлсэн ажилгүй байгаа учраас тэтгэвэрт гарах гэтэл 1994-1999 оны хугацаанд Завхан аймгийн Их-Уул суманд хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байсан холбогдох баримт олдохгүй байгаа тул шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлт гаргасан юм... гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж, нэхэмжлэгч Д овогт Я-гийн Б нь 1994 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1999 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд З аймгийн И сумын хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байсан болохыг тогтоож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Я.Б-ээс ирүүлсэн Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн дагуу шүүхээс иргэний эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдуулан үйлчилгээ үзүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д овогт Я-ийн Б нь 1994 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1999 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Завхан аймгийн Их-Уул сумын хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Я.Б-лийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УРТНАСАН