Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 131/ШШ2024/00325

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбат би

Нэхэмжлэгч: *******, *******, ******* оршин байрлах, *******-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Баянхонгор аймаг, *******, ******* оршин суух, ******* овгийн ******* ******* холбогдох зээлээр худалдсан түлшний үнэ, алданги нийт 3,968,052 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн агуулга: Манай компани шатахуун, дизель түлш бөөнөөр болон жижиглэнгээр худалдан борлуулах үйл ажиллагаа явуулдаг. Тээврийн жолооч нартай гэрээ хийж, 15 хоногийн хугацаатай түлш зээлээр худалдан борлуулдаг.

хүсэлтийн дагуу 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 12 сарын хугацаатай Зээлээр шатахуун худалдах, худалдан авах гэрээ-г байгуулсан. Энэхүү гэрээний дагуу шатахуун зээлээр худалдан авсан болно.

Гэтэл нь тус компаниас 2023 оны 10 дугаар сарын 13,21,22-ны өдрүүдэд зээлээр худалдан авсан түлшний үнэ 2,645,368 төгрөгийг одоог хүртэл төлөөгүй байна. Бид удаа дараалан холбогдож зээлээ төлөхийг шаардсаар ирсэн. нь одоо болтол төлөхгүй арга саам хийсээр байна.

Иймд аас зээлээр худалдан авсан түлшний үнэ 2,645,368 төгрөг, алданги 1,322,684 төгрөг, нийт 3,968,052 төгрөг гаргуулж, өгнө үү.

2. Нэхэмжлэгчийн хүсэлтийн агуулга: Хариуцагч нь 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 3,968,052 төгрөгийг нэхэмжлэгч *******-д төлсөн тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Ямар нэг гомдол, саналгүй.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй.

Хуулийн дээрх хэсгийн дагуу хариуцагч нь 3,968,052 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлжээ.

Үүнтэй холбогдуулан нэхэмжлэгч ******* нь хариуцагч Ч.******* холбогдох 3,968,052 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзаж буйгаа шүүхэд бичгээр илэрхийлжээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан үндэслэл тогтоогдсон тул *******-ийн нэхэмжлэлтэй Ч.******* холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэжээ.

Хуулийн дээрх хэсгийн дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78,440 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 39,220 төгрөгийг хариуцагч аас 39,220 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч *******-д олгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч нь зээлээр худалдан авсан түлшний үнэ 2,645,368 төгрөг, алданги 1,322,684 төгрөг, нийт 3,968,052 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэнтэй холбогдуулан нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78,440 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 39,220 төгрөгийг хариуцагч аас 39,220 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч *******-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                             Б.МӨНХБАТ