Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Бат-Эрдэний Уртнасан |
Хэргийн индекс | 141/2024/00061/И |
Дугаар | 141/ШШ2024/00068 |
Огноо | 2024-05-16 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 141/ШШ2024/00068
2024 оны 05 сарын 16 өдөр | Дугаар 141/ШШ2024/00068 | Завхан аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батбаяраар тэмдэглэл хөтлүүлэн тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар .... аймгийн ....... сумын ............. баг хаягаар оршин суудаг ........... овогт С-ийн С-ын нэхэмжлэлтэй Мал тоолуулж байсан болон цэргийн алба хаасан болохоо тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г нь шүүх хуралдаанд намайг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.С нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ...Миний бие .............онд Завхан аймгийн ..........суманд төрсөн. Бага насаа эцэг, эхийнхээ хамт өнгөрүүлж, 1988 онд Тосонцэнгэл суманд 10 дугаар анги төгсөж, 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Сэлэнгэ аймаг дахь Хилийн цэргийн 0243 дугаар ангид хугацаат цэргийн алба хаасан. Миний цэргийн батлахын эхний хуудас үрэгдсэн тул цэргийн алба хаасан талаар Тагнуулын ерөнхий газрын тусгай архиваас лавлагаа авахад цэргийн алба хаасан талаарх баримтуудад намайг С-гийн С нэрээр цэргийн алба хаасан байна гэж тодорхойлж, нэр буруу бичигдсэн тул бичиг баримтын зөрчил үүсээд байна. Мөн би цэргийн албанаас халагдаж ирээд 1990 оноос 1993 он хүртэл эцэг, эхийн хамт, 1993 оноос 2000 оныг дуустал эхнэр Д.А-ийн хамт Завхан аймгийн Тэлмэн сумын Өгөөмөр багт мал маллаж байсан. Гэтэл 1996 оноос 2000 он хүртэл малын А дансанд миний нэрийг С гэж буруу бичсэн байна. Миний жинхэнэ нэрийг С гэдэг боловч манай нутгийн хүмүүс болон ойр дотныхон, найз нөхөд маань намайг анхнаасаа С гэж нэрлэж дууддаг байсан учраас хүн бүрийн мэддэг энэхүү нэрийг малын А дансанд бичсэн байна. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл цэргийн алба хаасан болон малын А дансанд миний нэрийг буруу бичсэн учраас шүүхэд хандаж байна. Иймд Х овогт С-гийн С 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд Сэлэнгэ аймаг дахь Хилийн цэргийн 0243 дугаар ангид цэргийн алба хаасан болохыг, Х овогт С-ийн С намайг Завхан аймгийн Тэлмэн сумын Өгөөмөр багт мал маллаж байхдаа С.С нэрээр 1995 онд тэмээ-2, адуу 33, үхэр 14, хонь 100, ямаа 11 нийт 160, 1996 онд тэмээ 3, адуу 30, үхэр 17, хонь 86, ямаа 10 нийт 146, 1997 онд тэмээ 3, адуу 23, үхэр 17, хонь 82, ямаа 14 нийт 139, 1998 онд адуу 21, үхэр 21, хонь 101, ямаа 35 нийт 175 1999 онд адуу 1, үхэр 14, хонь 112, яаа 18 нийт 145, 2000 онд адуу 9, үхэр 6, хонь 120, ямаа 26 ний 161 толгой мал тус тус тоолуулж байсан болохыг тогтоож өгнө үү... гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.С 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд Сэлэнгэ аймаг дахь Хилийн цэргийн 0243 дугаар ангид цэргийн алба хаасан болохыг, Х овогт С-ийн С намайг Завхан аймгийн Тэлмэн сумын Өгөөмөр багт мал маллаж байхдаа С.С нэрээр 1995 онд тэмээ-2, адуу 33, үхэр 14, хонь 100, ямаа 11 нийт 160, 1996 онд тэмээ 3, адуу 30, үхэр 17, хонь 86, ямаа 10 нийт 146, 1997 онд тэмээ 3, адуу 23, үхэр 17, хонь 82, ямаа 14 нийт 139, 1998 онд адуу 21, үхэр 21, хонь 101, ямаа 35 нийт 175 1999 онд адуу 1, үхэр 14, хонь 112, яаа 18 нийт 145, 2000 онд адуу 9, үхэр 6, хонь 120, ямаа 26 ний 161 толгой мал тус тус тоолуулж байсан болохоо тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч Х овогт С-гийн С 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд Сэлэнгэ аймаг дахь Хилийн цэргийн 0243 дугаар ангид цэргийн алба хаасан болохыг, Х овогт С-ийн С намайг :::::::: аймгийн .......... сумын .............багт мал маллаж байхдаа С.С . нэрээр 1995 онд тэмээ-2, адуу 33, үхэр 14, хонь 100, ямаа 11 нийт 160, 1996 онд тэмээ 3, адуу 30, үхэр 17, хонь 86, ямаа 10 нийт 146, 1997 онд тэмээ 3, адуу 23, үхэр 17, хонь 82, ямаа 14 нийт 139, 1998 онд адуу 21, үхэр 21, хонь 101, ямаа 35 нийт 175 1999 онд адуу 1, үхэр 14, хонь 112, яаа 18 нийт 145, 2000 онд адуу 9, үхэр 6, хонь 120, ямаа 26 ний 161 толгой мал тус тус тоолуулж байсан болох нь хэрэгт авагдсан:
-Х овогт С-гийн С*ын :::::::::::::::::: дугаарын регистр бүхий иргэний үнэмлэхийн хуулбар,
-Завхан аймгийн Архивын тасгийн 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн А/41 дугаартай: Тэлмэн сумын Өвөгдийн багийн мал тооллогын бүртгэлд тусгагдсан С.С 1995-2000 оны малын тооллогын бүртгэл
1995 онд тэмээ-2, адуу 33, үхэр 14, хонь 100, ямаа 11 бүгд 160,
1996 онд тэмээ 3, адуу 30, үхэр 17, хонь 86, ямаа 10 бүгд 146,
1997 онд тэмээ3, адуу 23, үхэр 17, хонь 82, ямаа 14 бүгд 139,
1998 онд адуу 21, үхэр 21, хонь 101, ямаа 35 бүгд 175
1999 онд адуу 1, үхэр 14, хонь 112, яаа 18 бүгд 145,
2000 онд адуу 9, үхэр 6, хонь 120, ямаа 26 бүгд 161... гэсэн малын А дансны лавлагаа, 1995-2000 оны малын А дансны бүртгэлийн хуудас,
Үндэсний төв архивын 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 03-09/5280 дугаартай: ...он -2000, аймаг-Завхан, сум-Тэлмэн, баг-Өвөгдий, Овог-С нэр С, өрхийн тэргүүний хамаарал тэргүүлэгч, төрсөн -:::::::::, төрсөн сар- :, нас-::::: эрэгтэй... гэсэн архивын лавлагаа,
-С-гийн С нь Завхан аймгаас НАХЯ-ны сайдын 1988 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн б/537 дугаар тушаалаар 10 дугаар сарын 15-ны өдрөөс цэрэгт татагдаж, 0243 дугаар ангид алба хаагаад УАБХЕГ-ын даргын 1990 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн б/307 дугаар тушаалаар 10 дугаар сарын 25-ны өдрөөс цэргээс халагджээ.... гэсэн цэргийн алба хаасан лавлагаа,
-::::::::: аймгийн ::::::::::::: сумын Өгөөмөр багийн Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 07 дугаартай: ...Тус багийн иргэн ........... тоот регистрийн дугаартай С-гийн С нь ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг бөгөөд 1995-2000 онд С-гийн С нэртэйгээр мал маллаж байсан нь үнэн болно... гэсэн тодорхойлолт,
-С овогтой С /РД:......... нь ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн дагуу 1990 оны 11 сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд нөхөн даатгалд хамрагдсан болно... гэсэн тодорхойлолт,
-С.С-вын 1988 онд 0243 дугаар ангид алба хааж байхдаа авахуулсан болон 1990 онд цэргээс халагдсаныхаа дараа авахуулсан гэрэл зураг 2 ширхэг,
-цэргийн үүрэгтний үнэмлэхний хуулбар,
-........ аймгагийн цэрэг татлагын комиссоос 1987 оны 10 дугаар сарын 18-ны өдөр цэргийн албанд татагдаж, 1990 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 88 дугаар тушаалаар хугацаат алба хааж дууссан учир бэлтгэлээр халж Завхан аймагт явуулав. 0243-р ангийн захираж х/а Т.Д... гэсэн бичилт бүхий цэргийн батлах, түүний хуулбар,
-0.......... дугаартай, Х овогт С-ийн С /.........../ нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасан нөхцөл болзлыг хангасан тул ажилласан болон нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг 10 жил, 2 сараар нөхөн тооцсон болохыг баталгаажуулав гэсэн баталгаажилтын хуудасны хуулбар,
-С-ийн С-ын бүрэн бус дунд болон бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар,
-С-гийн С нь 1991 оны 03 дугаар сарын 20-ны өдөр БНМАУ-ын хүн амын регистрийн дугаарын бүртгэлд хамрагдахдаа хөтөлсөн: ...Ажилладаг байгууллага- Тэлмэн, Жаргалын зам нэгдэл, эрхэлдэг ажил-хоньчин, оршдог сум Тэлмэн... гэсэн бичилт бүхий ХААТР 1 маягтын хуулбар,
-С-гийн С нь 1986 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хаягийн хуудасны бүртгэлд хамрагдахдаа хөтөлсөн: ...Хаана ямар ажилтай-Завхан аймаг Тэлмэн сумын 8 жилийн сургуульд сурагч... гэсэн бичилт бүхий ХААТР 7 маягтын хуулбар,
-1993 оны 10 дугаар сарын 03-ний өдөр Гэрлэснийг бүртгэх анкетын бүртгэлд хамрагдахдаа хөтөлсөн: ...Гэрлэсэн 1993 оны 12 дугаар сарын 11-ний өдөр ...нөхөр С-ийн С, ... боловсрол бүрэн дунд... гэсэн бичилт бүхий ХААТР 15 маягтын хуулбар,
-С-ийн С нь 1969 оны 06 дугаар сарын 26-ны өдөр төрөгсдийг бүртгэх анкетын бүртгэлд бүртгүүлэхдээ: ...Овог С, нэр С, эрэгтэй, төрсөн он сар өдөр-........1, Эцэг- Шагийн С, эх Д-гийн Ч... гэсэн төрөгсдийг бүртгэх анкетын хуулбар,
-Гэрч Ч.Эрдэнэбаяр: ...С. бид хоёр Завхан аймгийн Тэлмэн сумын 8 жилийн дунд сургуульд сурч байсан. С.С манай нөгөө ангид сурдаг байсан. 8 жилийн дунд сургуулийг 1986 онд төгссөн. 1986 оноос 1988 он хүртэл Завхан аймгийн Тосонцэнгэл сумын 10 жилийн сургуулийг төгссөн. Би 10б ангийг төгссөн. С.С Ц багштай 10ж ангийг төгссөн. С.С иргэний үнэмлэх авахдаа С.С болгосон гэж хэлсэн. Яг хэзээ хэлснийг нь санахгүй байна. Манай төгсөлт, ангийнхан, үеийнхэн С.С-ыг С.С болсон гэдгийг ярьдаг. 10 дугаар ангид төгсөөд би Налайхын цэргийн ангид С.Санжаажав Сэлэнгийн цэргийн ангид хувиарлагдсан. Цэргээс ирээд С.С Завхан аймгийн Тэлмэн сумын Өгөөмөр багт мал малласан. Одоог хүртэл мал маллаж байгаа. Би С.С-тай хамт сурч байсан, хамт цэрэгт хувиарлагдаж байсан учраас аль цэргийн ангид татагдсан, хэзээ халагдсан, халагдаж ирээд ямар ажил хийж эхэлснийг нь сайн мэдэж байна. 2021 онд 8 жилийн сургууль төгссөн ангийнхныг С.С хөдөө гэртээ урьсан. Тэгэхэд одоог хүртэл мал маллаж байгаагаа хэлж байсан... гэсэн мэдүүлэг,
-Гэрч Д.Д: ...С.С бид хоёр нэг цэргийн ангид алба хаасан. 1988 онд би Тосонцэнгэл сумаас, С.С Тэлмэн сумаас цэрэгт татагдсан. Бид хоёр 1988 оноос 1990 онд Сэлэнгэ аймгийн Хилийн цэргийн 0243 дугаар ангид алба хаасан. Халагдаад би Их-Уул сум руу, С.С Тэлмэн сум руу явсан. Бид хоёр байлдагчаар алба хаасан. С.С 0243 дугаар ангийн тээврийн салаанд алба хаасан, би холбооны цэрэг байсан. Бид хоёр цэрэгт байхдаа нэг казарм, нэг өрөөнд байдаг байсан. С.С бид хоёр нэг цэргийн ангид алба хаасан учраас С.С-ыг 0243 дугаар ангийн тээврийн салаанд алба хаасныг сайн мэдэж байна... гэсэн мэдүүлэг,
-Гэрч Ж.Д: ...С.С бид хоёр Завхан аймгийн Тэлмэн сумын 8 жилийн дунд сургуульд нэг ангид сурч байсан. 10 жилийн сургуулийг Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төгссөн. С.С 10ж ангийг төгссөн. Би 10а ангийг төгссөн. Төгсөөд би илгээлтээр гарч хөдөө мал маллаж эхэлсэн. С.С-ыг 10 дугаар анги төгсөөд Сэлэнгийн цэргийн ангид хувирлагдсаныг манай ангийн охин О ярьж байсан. С.С-ыг нэрээ солиулсныг мэдэхгүй. Манай ангийнхан сүүлд ярилцахдаа иргэний үнэмлэх авахдаа С.С болгосон гэж ярьдаг. С.С нь цэргээс 1990 онд халагдаж ирээд Завхан аймгийн Тэлмэн сумын Өгөөмөр бригадад аав, ээжтэйгээ мал маллаж эхэлсэн. Тэр үеэс одоог хүртэл Завхан аймгийн Тэлмэн сумын Өгөөмөр багт мал маллаж байна. С.С-ыг цэргээс халагдаж ирэхэд манайх Завхан аймгийн Тэлмэн сумын Өгөөмөр бригадад мал маллаж байсан учраас түүнийг мал маллаж байсныг сайн мэднэ. Манайх тэднийхтэй саахалт айлууд байсан. Тэднийх зундаа Идэрийн гол, Даланбаганат гэх газарт өвөлждөг байсан. Тухайн үед Өгөөмөр бригадын даргаар С, агент Ц нар ажиллаж байсан... гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж, нэхэмжлэгч Х овогт С-ийн С нь 1995 онд тэмээ-2, адуу 33, үхэр 14, хонь 100, ямаа 11 нийт 160, 1996 онд тэмээ 3, адуу 30, үхэр 17, хонь 86, ямаа 10 нийт 146, 1997 онд тэмээ 3, адуу 23, үхэр 17, хонь 82, ямаа 14 нийт 139, 1998 онд адуу 21, үхэр 21, хонь 101, ямаа 35 нийт 175 1999 онд адуу 1, үхэр 14, хонь 112, яаа 18 нийт 145, 2000 онд адуу 9, үхэр 6, хонь 120, ямаа 26 ний 161 толгой мал тус тус тоолуулж байсан болохыг, мөн 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд Сэлэнгэ аймаг дахь Хилийн цэргийн 0243 дугаар ангид цэргийн алба хаасан болохыг тус тус тогтоож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч С.Санжаажаваас ирүүлсэн Мал маллаж байсан болон цэргийн алба хаасан болохоо тогтоолгох тухай нэхэмжлэлийн дагуу шүүхээс иргэний эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдуулан үйлчилгээ үзүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй юм.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Х овогт С-ийн С нь 1995 онд тэмээ-2, адуу 33, үхэр 14, хонь 100, ямаа 11 нийт 160, 1996 онд тэмээ 3, адуу 30, үхэр 17, хонь 86, ямаа 10 нийт 146, 1997 онд тэмээ 3, адуу 23, үхэр 17, хонь 82, ямаа 14 нийт 139, 1998 онд адуу 21, үхэр 21, хонь 101, ямаа 35 нийт 175 1999 онд адуу 1, үхэр 14, хонь 112, яаа 18 нийт 145, 2000 онд адуу 9, үхэр 6, хонь 120, ямаа 26 ний 161 толгой мал тус тус тоолуулж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Х овогт С-гийн С 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд Сэлэнгэ аймаг дахь Хилийн цэргийн 0243 дугаар ангид цэргийн алба хаасан болохыг тогтоосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УРТНАСАН