| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Эрдэний Уртнасан |
| Хэргийн индекс | 141/2024/00076/И |
| Дугаар | 141/ШШ2024/00069 |
| Огноо | 2024-05-16 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 141/ШШ2024/00069
| 2024 оны 05 сарын 16 өдөр | Дугаар 141/ШШ2024/00069 | Завхан аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж, нарийн бичгийн дарга Б.Батбаяраар тэмдэглэл хөтлүүлэн, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар .......... аймгийн ............ сумын ......... баг хаягт байрлах Г............ хадгаламж зээлийн хоршооноос ирүүлсэн Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох У.Н-ийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ................ хадгаламж зээлийн хоршоо нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ...У.Н /......./ нь Г ХЗХ-ны Завхан аймаг дахь төлөөлөгчөөс 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр ЗГ/8410 тоот зээлийн гэрээ байгуулан халамжийн тэтгэврээ барьцаалан 1,736,075 /нэг сая долоон зуун гучин зургаа мянга далан тав/ төгрөгийн зээлийг 12 сарын хугацаатай, сарын 3,9 хувийн хүүтэй авсан. Зээлдэгч нь зээл авах үедээ .............. аймгийн ........ сумын 2-р баг ............ тоотод оршин суудаг байсан. У.Н нь 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр зээл авснаас хойш огт төлөлт хийгээгүй. Зээл төлүүлэх талаар шүүхэд хандсан боловч хариуцагчийн хаяг тодорхойгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Одоо түүний хаяг тодорхой бус хаана байгаа нь мэдэгдэхгүй байна. Зээлдэгч У.Намнандоржийг эрэн сурвалжлуулах тухай шийдвэр гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна... гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ...........г хадгаламж зээлийн хоршоо нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох У.Намнандоржийг эрэн сурвалжлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
У.Н нь ...... ХЗХ-ноос 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр ЗГ/8410 тоот зээлийн гэрээ байгуулан халамжийн тэтгэврээ барьцаалан 1,736,075 /нэг сая долоон зуун гучин зургаа мянга далан тав/ төгрөгийн зээлийг 12 сарын хугацаатай, сарын 3,9 хувийн хүүтэй авсан болох нь хэрэгт авагдсан 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр ЗГ/8410 тоот зээлийн гэрээний хуулбар, тэтгэврийн зээлийн өргөдөл, зарлагын баримтууд, хөдөлмөр чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон актын хуулбар, зээлдэгчийн анкетын хуулбар, зээлдэгчийн иргэний үнэмлэхний хуулбар, зээлийн хорооны шийдвэр, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл зэргээр тогтоогдож байх тул У.Намнандоржийг иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзэх үндэслэлтэй байна.
У.Н-ийн оршин суудаг хаяг нь тодорхойгүй, одоо хаана байгаа нь мэдэгдэхгүй болох нь:
-Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Хайрхан багийн засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 2/694 дугаартай: ...У-ын Н /........./ нь ХАОМС-д бүртгэлтэй боловч тухайн хаягтаа оршин суудаггүй иргэн болохыг тодорхойлов... гэсэн тодорхойлолт, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн тайлбар зэргээр тогтоогдож байна гэж шүүх үзлээ.
Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох У.Н-жийг эрэн сурвалжлуулахыг хүссэн нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох У.Н-жийг эрэн сурвалжлах ажиллагааг гүйцэтгэхийг Завхан аймгийн Цагдаагийн газрын Тосонцэнгэл сумын сум дундын Цагдаагийн хэлтэст даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох .......... регистрийн дугаартай С......... овогт У-ын Н-ийг эрэн сурвалжилж, оршин суух хаягийг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар У.Н-ийг эрэн сурвалжлах ажиллагааг гүйцэтгэхийг Завхан аймгийн Цагдаагийн газрын Тосонцэнгэл сумын сум дундын Цагдаагийн хэлтэст даалгасугай.
3. У.Н-ийн байж болох хаяг, холбогдох мэдээллийг тухай бүр Завхан аймгийн Цагдаагийн газрын Тосонцэнгэл сумын сум дундын Цагдаагийн хэлтэст мэдэгдэж байхыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Цд даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаарзүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
5. Шүүхийн шийдвэрийг хэрэгт хавсаргаж, эрэн сурвалжлах бүртгэлд бүртгүүлж, оролцогчид гардуулж, Завхан аймгийн Цагдаагийн газрын Тосонцэнгэл сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Т.Бүжинлхамд даалгасугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УРТНАСАН