Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 131/ШШ2024/00330

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбат би

Нэхэмжлэгч: *******, *******, *******, ******* хаягт оршин байрлах, *******-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Баянхонгор аймаг, *******, *******, *******, ******* оршин суух, овгийн холбогдох зээлээр худалдан борлуулсан түлшний үнэ, алданги гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн агуулга: Манай компани шатахуун, дизель түлш бөөнөөр болон жижиглэнгээр худалдан борлуулах үйл ажиллагаа явуулдаг. Тээврийн жолоочид гэрээгээр 15 хоногийн хугацаатай түлш зээлээр худалдан борлуулдаг.

хүсэлтээр 2019 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 19-420 тоот зээлээр шатахуун худалдах, худалдан авах гэрээг 5 сарын хугацаатай байгуулж, манай компанийн шатахуун түгээх станцаас 2020 оны 12 дугаар сарын 10-ний өдөр зээлээр худалдан авсан түлшний үнийн үлдэгдэл 584,240 төгрөгийг одоог хүртэл төлөөгүй байна.

Бид удаа дараалан холбогдож, энэхүү зээлээ төлөхийг шаардсаар ирсэн боловч одоо болтол төлөхгүй арга саам хийсээр байна.

Иймд зээлээр худалдан авсан түлшний үнэ 584,240 төгрөг, алданги 292,120 төгрөг, нийт 876,360 төгрөг гаргуулж, өгнө үү.

2. Хариу тайлбарын агуулга: *******-ийн нэхэмжилж буй 876,360 төгрөгөөс нэхэмжлэгчтэй тохиролцож, 584,240 төгрөгийг төлж барагдуулна.

3. Нэхэмжлэгчийн хүсэлтийн агуулга: зээлээр худалдан авсан түлшний мөнгө болох нийт 876,360 төгрөг нэхэмжилснээс харилцан тохиролцож алданги 292,120 төгрөгөөс чөлөөлж, зээлээр худалдан авсан шатахууны 584,240 төгрөгийг 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр төлж барагдуулахаар болсон.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт ...Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй, 26.3 дахь хэсэгт ...Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй гэж тус тус заажээ.

Хуулийн дээрх зохицуулалтын хүрээнд нэхэмжлэгч ******* нь хариуцагч А. холбогдох алданги 292,120 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, хариуцагч нь зээлээр худалдан борлуулсан түлшний үнэ 584,240 төгрөгийг нэхэмжлэгч *******-д төлөхөөр зохигч эвлэрчээ.

Зохигч эвлэрсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул ******* нь хариуцагч А. холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна" гэжээ.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 25,590 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 12,795 төгрөгийг, хариуцагчаас 18,177 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэг, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* нь хариуцагч А. холбогдох алданги 292,120 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, хариуцагч нь зээлээр худалдан борлуулсан түлшний үнэ 584,240 төгрөгийг нэхэмжлэгч *******-д төлөхөөр зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 25,590 төгрөгийг төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 12,795 төгрөгийг, хариуцагч 18,177 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч *******-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                          Б.МӨНХБАТ