Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Батмөнхийн Болор-Эрдэнэ |
Хэргийн индекс | 131/2017/00043/И |
Дугаар | 131/ШШ2017/00196 |
Огноо | 2017-03-16 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 16 өдөр
Дугаар 131/ШШ2017/00196
Зохигчдын эвлэрлийг баталж,хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.*******, хариуцагч ******* нар нь өөрсдийн алдаа, дутагдлуудаа засаж гэр бүлийн хамтын амьдралаа үргэлжлүүлэхээр харилцан тохиролцож эвлэрсэн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан хариуцагч *******аас 35100 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.*******д олгосугай.
3. Хэргийг эвлэрсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосонтой холбогдуулан зохигч талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй, хэрэв дахин нэхэмжлэл гаргасан тохиолдолд урьд болсон үйл баримтаа цаг хугацаа, шалтгаан зэргийн хувьд дахин заавал шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах болохыг дурдсугай.
,ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ