| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батчулууны Мөнхбат |
| Хэргийн индекс | 131/2024/00344/И |
| Дугаар | 131/ШШ2024/00332 |
| Огноо | 2024-04-23 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 131/ШШ2024/00332
Монгол улсын нэрийн өмнөөс
Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбат даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Баянхонгор аймгийн ******* сумын ******* багт оршин байрлах, Баянхонгор аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газар-ын хүсэлттэй
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих *******-ийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бүжинлхам тэмдэглэл хөтлөв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт Нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно гэжээ.
Хүсэлт гаргагч Баянхонгор аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газар-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь өөрийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар бичгээр хүсэлт гаргасан хуулийн дээрх хэсгийн дагуу түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлтийн агуулга: Баянхонгор аймгийн ******* сумын ******* 2 дугаар ******* ******* ******* *******-д гаргах ажлын тендерт *******-ийн тендер 98, 926,044 төгрөгийн дүнгээр шалгарсан.
Улмаар тендерийн ялагч Тол атлас дриллинг ХХК-тай 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 2022/06 дугаартай "******* сумын ******* 2 дугаар ******* ******* *******д гаргах ажлын гэрээ-г 70 хоногийн хугацаатай байгуулсан.
Уг гэрээгээр ******* нь ******* *******-д инженерийн хийцтэй гүн өрмийн 2 ширхэг гаргах ажлыг хийж, хүлээлгэн өгөхөөр тохиролцсон.
Бидний зүгээс гэрээнд заасны дагуу орон нутгийн хөгжлийн сангаас гэрээт ажлын урьдчилгаа төлбөрт үнийн дүнгийн 40% буюу 39,570,418 төгрөгийг 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдөр *******-ийн дахь тоот дансанд шилжүүлсэн.
Гэтэл ******* нь гэрээний дагуу 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр ******* *******-д өрөмдлөг хийх гэсэн боловч өрмийн технологи таарахгүй байсан учир гэрээт ажлыг хийж чадалгүй буцсан.
Улмаар 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр бидэнд гэрээний хугацааг сунгах хүсэлт гаргасны дагуу 2023 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл хугацааг сунгаж, энэхүү нэмэлт хугацаанд гэрээний үүргээ биелүүлэхгүй бол урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 39,570,418 төгрөгийг ******* сумын орон нутгийн хөгжлийн сангийн дансанд буцаан шилжүүлж, гэрээг дуусгавар болгохоор харилцан тохиролцсон.
Гэвч ******* нь гэрээний үүргээ биелүүлж, ажлыг өнөөдрийг хүртэл хүлээлгэн өгөөгүй тул гэрээг цуцалж, урьдчилгаа төлбөрийг 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн дотор орон нутгийн хөгжлийн сангийн тоот дансанд буцаан шилжүүлэхийг мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл хугацаанд урьдчилгаа төлбөрийг буцаан шилжүүлээгүй байна.
Бид зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 9,570,418 төгрөгийг *******-иас гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.
дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 184/Ш32024/04892 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагч хаягтаа байдаггүй гэж хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.
Иймд *******-ийн үйл ажиллагаа явуулж, оршин байрлаж байгаа хаягийг мэдэх боломжгүй, мэдэгдэхгүй байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
2. Хүсэлт гаргагч цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:
- Баянхонгор аймгийн ******* сумын ******* 2 дугаар ******* ******* *******д гаргах ажлын гэрээ/огноо: 2022.07.21
- Гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай /огноо: 2022.10.03/
- *******-ийн 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн дугаар албан бичиг
- Баянхонгор аймгийн ******* сумын 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 1/82 дугаар албан бичиг
- Төлбөрийн хүсэлт/огноо:2022.07.21 №1/, төрийн сангийн дансны хуулга/огноо:2023.12.12/, нэхэмжлэх/огноо: 2022.07.21/
- Баянхонгор аймгийн Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Б/58 дугаар ******* сумын Засаг даргаар ийг томилох тухай захирамж
- Үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл/огноо:2022.06.20 №2/
- дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 184/Ш32024/04892 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж
3. Шүүх бүрдүүлсэн нотлох баримт: Үгүй.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч Баянхонгор аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газар нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих *******-ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх онцгой ажиллагааны журмаар гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана гэжээ.
Баянхонгор аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газар нь *******-ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийн үндэслэлээ гаргах гэрээний үүргийн гүйцэтгэлд шилжүүлсэн ажлын хөлс 39,570,418 төгрөгийг гаргуулах гэсэн боловч бүртгэлтэй хаягтаа оршин байрладаггүй гэж тодорхойлжээ.
дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 184/Ш32024/04892 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжаар Баянхонгор аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газар-ын нэхэмжлэлтэй *******-д холбогдох гэрээ цуцалж, урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 39,570,418 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.
Уг шүүгчийн захирамжийн үндэслэх хэсэгт Шүүх тус нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэж, хариуцагчийг дуудан ирүүлж, нэхэмжлэлийг гардуулах ажиллагаа явуулахаар нэхэмжлэлд дурдсан дүүрэг, 3 дугаар хороо, тоот хаяг руу мэдэгдэх хуудас явуулсан боловч тус хаягт бүртгэлгүй, захирал нь оршин суудаггүй болох нь дүүргийн 3 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байна, мөн хариуцагчийн гэх утас руу залгахад холбогдох боломжгүй гэжээ.
Иймд регистрийн дугаартай *******-ийг эрэн сурвалжлуулах тухай Баянхонгор аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газар-ын хүсэлтийг хангах эрх зүйн үндэслэлтэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт Хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ гэжээ.
Хуулийн дээрх хэсгийн дагуу регистрийн дугаартай *******-ийг эрэн сурвалжилж, түүний оршин байрлах хаягийг нь тогтоож, Баянхонгор аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газар-т мэдэгдэхийг Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газар-т даалгав.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтад төсвийн байгууллагын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхөөр заажээ.
Хуулийн дээрх заалтын дагуу Баянхонгор аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газар нь *******-ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх заалт, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан Баянхонгор аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газар-ын хариуцагчийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангаж, *******-ийг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт заасныг баримтлан *******-ийг эрэн сурвалжилж, оршин байгаа хаягийг тогтоож, Баянхонгор аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газар-т мэдэгдэхийг Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газар-т даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтыг баримтлан Баянхонгор аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газар нь *******-ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт заасныг баримтлан энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт заасныг баримтлан шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХБАТ