Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

-0001 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 183/ШШ2024/01448

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Хариуцагч А.А нь нэхэмжлэлийн шаардлага болох 2,179,803 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 5 дугаар сарын 21-ний өдөр 1,179,803 төгрөгий тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 49,828 төгрөгийн 24,914 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.А-аас улсын тэмдэгтийн хураамжинд 24,914 төгрөгийг, төрийн сангийн 100200100941 данснаас 24,914 төгрөгийг тус тус буцаан гаргуулж, нэхэмжлэгч А ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ О.ЧУЛУУНЧИМЭГ