| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 128/2022/0542/3 |
| Дугаар | 128/шш2023/0738 |
| Огноо | 2023-10-05 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 10 сарын 05 өдөр
Дугаар 128/шш2023/0738
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Э.Э*******,
Хариуцагч: *******,******* газрын дарга, Барилгын******* төв,
Гуравдагч этгээд: “О******* консалтинг” ХХК, Ж.А нарын нэр бүхий 7 иргэн,
Маргааны төрөл: Улаанбаатар хотын ерөнхий архитектор бөгөөд *******,******* газрын дарга Б.У*******ын 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр баталсан “О******* консалтинг” ХХК-ийн үйлчилгээтэй орон сууцны эх загвар зураг баталсан шийдвэр, Барилгын******* төвийн ******* оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 1759/******* дугаар барилга байгууламжийн зураг төслийн магадлалын дүгнэлтийн нэгтгэл, *******,******* газрын инженерийн бэлтгэл, хяналтын хэлтсийн дарга М.И*******ын 2******* оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 136/2******* дугаар барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ олгосон нь хуульд нийцсэн эсэх маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.Э*******, түүний өмгөөлөгч Ө.Э, хариуцагч *******,******* газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, хариуцагч Барилгын******* төвийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.С, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Анармаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Э.Э*******ээс *******,******* газрын даргад холбогдуулан *******,******* газрын даргын 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн “Улаанбаатар хот, дүүргийн 3 дугаар хороо, “О******* консалтинг” ХХК-ийн үйлчилгээтэй орон сууцны барилга” нэртэй ерөнхий төлөвлөгөөг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.
2.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Э.Э*******ээс Барилгын барилгын******* төвд холбогдуулан Барилгын******* төвийн ******* оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 1759/******* тоот “Барилга байгууламжийн зураг төслийн магадлалын дүгнэлтийн нэгтгэл”-ийг, *******,******* газрын инженерийн бэлтгэл, хяналтын хэлтсийн дарга М.И*******ын 2******* оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 136/2******* дугаар барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.
3.Нэхэмжлэгчээс 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдөр “Захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас учруулсан хохирол 10,000,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах” гэж дахин нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.
4.Нэхэмжлэгчид Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/ дугаар захирамжаар дүүргийн нутаг, З гудамжинд 484 м2 газрыг Худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолбор зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлж, 2019 оны 03 дугаар сарын 23-нд газар эзэмших эрхийн гэрчилгээг олгожээ.
5. Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн А/977 дугаар захирамжаар ашиглалтын шаардлага хангаагүй орон сууцны барилгыг дахин төлөвлөж барилгажуулахаар шийдвэрлэж, Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн А/, А/ дүгээр захирамжаар гуравдагч этгээд “О******* консалтинг” ХХК-ийг төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсныг батламжилж, гэрээ байгуулах эрх олгожээ.
6.Нэхэмжлэгч Э.Э*******ээс шүүхэд гаргасан үндсэн нэхэмжлэл болон нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын үндэслэлдээ:
1/Миний бие Э.Э******* нь дүүргийн 3-р хороо, З гудамжны 1388 тоот хаягт 484 м.кв газрыг “Худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолбор” зориулалтаар эзэмшдэг.Тус газартаа авто засвар болон цайны газрын үйл ажиллагаа явуулж байна. Тус газрын зүүн хэсэгт байрлах цайны газар ажиллуулдаг 60 м.кв байшиндаа Y-22 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээтэй.
2/Гэтэл миний эзэмшлийн газар болон өмчлөлийн тус үл хөдлөх хөрөнгөтэй зэрэгцээ зүүн талд нь байрлах орон сууцны барилга дахин төлөвлөлтөд хамрагдаж төсөл хэрэгжүүлэгчээр “О******* консалтинг" ХХК ажиллаж байгаа юм байна. Тус компани дахин төлөвлөлт явуулах байршилд шинээр барих барилга, байгууламжийнхаа хэсэгчилсэн Ерөнхий төлөвлөгөөг Ерөнхий архитектор бөгөөд *******,******* газрын дарга Б.У*******аар 2019 онд батлуулсан болохыг 2******* оны 04 сарын 13-ны өдөр олж мэдсэн.
3/Гэтэл тус ерөнхий төлөвлөлтөд миний эзэмшлийн 168 нэгж талбарын дугаар бүхий газрын зүүн хэсгийг болон миний өмчлөлийн Ү-22 дугаартай үл хөдлөх хөрөнгийн зарим хэсгийг гадна тохижилт, ногоон байгууламжийн нэг хэсэг болгон төлөвлөжээ.
Ийнхүү миний эзэмшлийн газарт үйл ажиллагаа явуулж барилга байгууламж барихаар төлөвлөсөн нь миний Газрын тухай хуулийн 35.1.”Газар эзэмшигч дараахь эрхтэй”, 35.1.1. “гэрээнд заасан зориулалтын дагуу уг газрыг эзэмших, ашиглах” гэж заасан эрхийг, миний өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг буулгаж ногоон байгууламж, барихаар төлөвлөсөн нь миний Монгол Улсын Үндсэн Хуулийн арван зургаадугаар зүйл Монгол Улсын иргэн дараахь үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ: 3/ хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй” гэж заасан үндсэн эрхийг зөрчиж байна.
Иймд Ерөнхий архитектор бөгөөд *******,******* газрын дарга Б.У*******ын 2019 оны 12 сарын 23-ны өдөр баталсан "Улаанбаатар хот, дүүргийн 3-р хороо, "О******* консалтинг" ХХК-ны Үйлчилгээтэй орон сууцны барилга" нэртэй Ерөнхий төлөвлөгөөг хүчингүй болгуулахаар Засаг даргад 2******* оны 04 дүгээр сарын 21-ний өдөр гомдол гаргасан боловч шийдвэрлэж өгөөгүй.
4/Улаанбаатар хотын ерөнхий архитектор бөгөөд хот байгуулалт,******* газрын дарга нь 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр “О******* консалтинг” ХХК-ийн үйлчилгээний орон сууцны эх загвар зургийг баталжээ. Улмаар тус ерөнхий төлөвлөгөөнд үндэслэн “*******” ХХК барилгын зураг төслийг боловсруулсныг Барилгын хөгжлийн төвийн ******* оны 11 дүгээр сарын 08-ны 1759/******* тоот “Барилга байгууламжийн зураг төслийн магадлалын дүгнэлтийн нэгтгэл” баталжээ.
Улмаар тус магадлалын дүгнэлтэд үндэслэн *******,******* газраас 2******* оны 03 дугаар сарын 30-ны өдөр 136/2******* тоот “Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ” олгожээ.
5/Тус батлагдсан баримт бичгүүд “О******* консалтинг” ХХК-д барилгын холбогдох баримтыг баталж өгөхдөө нэхэмжлэгчийн газрыг оруулан төлөвлөгдсөн зургийг баталсан нь нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байна.
Ийнхүү бусдын эзэмшил газарт байршуулан барилга бариулах зөвшөөрөл, холбогдох баримтыг баталж өгсөн нь Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1. “Эрх бүхий байгууллага барилгын ажлын зөвшөөрөл олгохдоо доор дурдсан асуудлыг харгалзан үзнэ”, 7.1.1. “барилгын үйл ажиллагаанаас шалтгаалан үүсэх иргэн, хуулийн этгээдийн өмчлөл, эзэмшил, ашиглалтад байгаа газар, үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой эрх, ашиг сонирхол 7.5.Барилгын асуудал эрхэлсэн төрийн болон нутгийн захиргааны байгууллага нь барилгын үйл ажиллагаанд холбогдох норм, нормативын баримт бичгийн хэрэгжилтийг хангах, хяналт тавих замаар хувийн, нийтийн болон гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хамгаалах үүрэг хүлээнэ гэснийг тус тус зөрчиж нэхэмжлэгчийн газар эзэмших, ашиглах эрхийг зөрчсөн хууль бус шийдвэр үйл ажиллагаа байна.
6/Мөн Барилгын тухай хуулийн 7.2-д “Нийтийн болон гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхол зөрчигдөх тохиолдолд энэ хуульд заасан шаардлага, үндэслэлийн дагуу барилгын үйл ажиллагаатай холбоотой хувийн эрх, ашиг сонирхлыг эрх бүхий байгууллагын шийдвэрээр хязгаарлаж болно”, 12.1.Барилгын зураг төсөл дараахь шаардлагыг хангасан байна”, 12.1.1. “эрх бүхий байгууллагаас олгосон газрын зөвшөөрөл, зургийн даалгавар. нормативын баримт бичиг, стандарт, норм, технологийн даалгавар,тоног төхөөрөмжийн паспорт, техникийн нөхцөл, инженер хайгуулын судалгаанд үндэслэн боловсруулагдсан байх” гэж заасныг тус тус зөрчсөн байх тул дараах захиргааны шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай үйлчлүүлэгч Э.Э******* дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 484 метр газарт эрх нь зөрчигдсөн хэмжээ буюу 60 метр квадрат үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч юм. Газар дээр байрлаж байгаа 60 метр квадрат үл хөдлөх хөрөнгө дээр цайны газрын үйл ажиллагаа явуулж байдаг. Гэтэл зэрэгцээ ашиглалтын шаардлага хангахгүй болсон орон сууцны дахин төлөвлөлтийн ажлыг хийж эхлүүлэхтэй холбогдуулаад гуравдагч этгээд компани нэхэмжлэгчийн эзэмшил газар дээр өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө дээр барилгын ажил явуулах ажлуудын төлөвлөлт гарсан болохыг бид хожуу олж мэдсэн. Мэдсэн даруй урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар хандаад хариу өгөөч гэж шүүхэд хандсан. Урьдчилан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас гаргаж өгсөн баримтуудыг үндэслээд барилгын төлөвлөлтийн даалгаврын дагаа Улаанбаатар хотын ерөнхий архитектур төлөвлөлтийн даалгавар бөгөөд 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр үйлчилгээний орон сууцны эх загвар зураг батлагдсан. Энэ эх загвар зураг дээр үндэслээд барилгын******* төвөөс ******* оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 17*******59 тоот барилгын ажлын зураг төслийн магадлалын дүгнэлт батлагдаад батлагдсан магадлалын нэг цэгийн дүгнэлт дээр үндэслээд *******,******* газрын инженер, хяналтын хэлтсийн даргын баталсан Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг цуцлуулж барилгын ажлыг эхэлж байгааг мэдсэн.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх баримтуудтай нарийвчилж танилцсаны үндсэн дээр нэхэмжлэгч анх нэхэмжлэл гаргахдаа зөвхөн төлөвлөлтийг сайтаас дээрээс нь олж харсан байдлаар нэхэмжлэлээ гаргахын хувьд зөвхөн бидний өмчлөлийн газрын объект дээр орон сууцны тохижилтын ажлыг хийхийг мэдсэнээр нэхэмжлэлийн шаардлагыг гаргаад явж байтал шүүхийн журмаар баримтуудыг гаргуулж үзээд танилцахад зөвхөн төлөвлөлт биш, 3 давхар үйлчилгээний барилга байгууламж болохыг мэдсэн. Дээрээс нь А байгууламж төлөвлөсөн байсан. Ийм байдлаар эзэмшлийн газар дээр барилга байгууламж барихыг төлөвлөсөн нь хариуцагч нарын үйл ажиллагаанд Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасан газар эзэмшигчийн эрхийг зөрчиж байгаа юм.
Гэрчилгээ бүхий хүний өмчлөх объект дээр барилга байгууламж барихаар төлөвлөж байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.3-т заасан үндсэн эрх ашиг сонирхлыг зөрчсөн байна. Нэхэмжлэгчийн эзэмшил газар дээр нэхэмжлэгчийн объект дээр байгаа “Хот тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм”-ийн 2.11 гэх заалтад барилгын тууш талуудын хоорондох зай 15м-ээс багагүй, 4 давхар бол 20 м-ээс багагүй, үйлчилгээний объект бол галын аюулгүй норм стандартыг баримтална гээд, Үйлчилгээний галын аюулгүй байдлын норм стандартыг баримтална гэж заасан.
Галын аюулгүй байдлын норм стандартын хавсралт 4 дээр хүснэгт байгаа. Энэ хүснэгтэд барилгын гал тэсвэржилтийн 1-р зэрэг болон аль аль барилгууд нь 1, 1 дүгээр зэргийг хангаж байгаа тохиолдолд 6, 2-3 байж байгаа тохиолдолд 8,9,10 гээд ийм шат дараалалтайгаар. Мөн тухайн Галын аюулгүй байдлыг хамгаалах заавал мөрдөх дүрмийн 1 дүгээр заалт дээр “Гал тэсвэржилтийн 1, 2 зэрэгтэй орон сууц, олон нийтийн барилга болон тэдгээрийн туслах барилгаас гал тэсвэржилтийн 1, 2 зэрэгтэй буюу үйлдвэрийн барилга хүртэлх зай 9 м-ээс багагүйгээр ... байхаар төлөвлөнө” гэж харин барилгын тууш талуудын хоорондох зай 15м-ээс багагүй байхаар нэхэмжлэгчийн объект олон нийтийн барилга болон үйлчилгээний барилга байгууламж гуравдагч этгээдийн тогтоосон барилга байгууламж олон нийтийн болон авто гарааж барихаар төлөвлөгдсөн байгаа.
Иймд нэхэмжлэгчийн өмчлөх болон эзэмших эрхийг зөрчсөн, норм стандартыг хангахгүй байдлаар төлөвлөгдсөн нь нэхэмжлэгчийн эрүүл аюулгүй орчинд амьдрах хамгаалагдах үндсэн эрхийг зөрчиж байгаа юм. Үл хөдлөх хөрөнгөө бусдын халдлага нөлөөллөөс хамгаалахыг зөрчиж байгаа учраас нэхэмжлэгчийн эрхийг тандаж хамгаалж, хууль бусаар зөвшөөрөл олгогдсон хүчингүй болгож, нэхэмжлэгчийн эрхийг хамгаалж өгнө үү.
Улаанбаатар хотын ерөнхий архитектур бөгөөд *******, Хөгжлийн газрын дарга Б.У*******ын 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн “О******* консалтинг” ХХК-ийн үйлчилгээний орон сууцны эх загвар зургийг баталсан шийдвэрийг хүчингүй болгуулах, Барилгын******* төвийн *******.11.03-ны 1759/******* тоот “Барилга байгууламжийн зураг төслийн магадлалын дүгнэлтийн нэгтгэл болон *******,******* газрын инженерийн бэлтгэл, хяналтын хэлтсийн дарга М.И*******ын баталсан 2*******.03.30-ны өдрийн 136/2******* тоот “Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна. Эхлээд төлөвлөлттэй холбоотой маргаад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эх загвар зураг, ажлын дүгнэлт, ажлын зөвшөөрөлтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Архитектур төлөвлөлтийн даалгавар дээр нэхэмжлэгчийн эрх ашиг сонирхол хөндөгдсөн зүйл байхгүй. Архитектур төлөвлөлтийн даалгавар норм стандартын дагуу эх загвар зургаа баталж захиргааны актын шинжийг хангах уу үгүй юу гэдэг нь эргэлзээтэй учраас архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу дараагийн захиргааны акт гарахад эх загвар зураг, нэхэмжлэгчийн газар дээр эх загвар зураг батлагдсан, баталсан шийдвэрийг хүчингүй болгуулах. 10 сая төгрөгийг хариуцагч нараас гаргуулах хэвээрээ” гэв.
7.Хариуцагч *******,******* газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа:
1/ дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт 22, 23 дугаартай нийтийн зориулалттай орон сууцны барилгыг газар хөдлөлтөд тэсвэргүй, ашиглалтын шаардлага хангахгүй гэх Мэргэжлийн хяналтын газрын Улсын ахлах байцаагчийн 2014 оны 01-01/05 дугаар дүгнэлт гарсан. Үүнийг үндэслэн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн А/977 дугаар захирамжаар тухайн орон сууцны барилгыг дахин төлөвлөн барилгажуулах шийдвэр гарсан.
Засаг даргын 2019 оны А/ дугаар захирамжаар байгуулагдсан үнэлгээний хорооны дүгнэлтийг үндэслэн дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцны 22, 23 дугаар байрны төсөл хэрэгжүүлэгчээр “О******* консалтинг" ХХК шалгарсныг батламжилж Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн А/ дугаартай захирамж гарсан.
Тус газрын газар барилгажилтын мэргэжлийн зөвлөлийн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 22 дугаар хурлаар барилга барих хүсэлтийг хэлэлцэн ГБМЗХ2019/22-******* дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар олгож, 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Загвар зураг батлагдсан байна.
2/ Засаг даргын 2019 оны А/ дугаар захирамжаар байгуулагдсан үнэлгээний хорооны дүгнэлтийг үндэслэн дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцны 22, 23 дугаар байрны төсөл хэрэгжүүлэгчээр “О******* консалтинг” ХХК шалгарсныг батламжилж Засаг даргын 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн А/ дугаартай захирамж гарсан. Уг захирамжаар нийтийн зориулалттай орон сууцыг буулган шинээр барих төсөлд олгосон 2400 м.кв газрыг үндэслэж тус газрын газар барилгажилтын мэргэжлийн зөвлөлийн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 22 дугаар хурлаар барилга барих хүсэлтийг хэлэлцэн ГБМЗХ2019/22-******* дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар олгож 1680 м.кв газарт барилгажих талбайг багтаан, эдэлбэр газрын 30 хүртэлх хувьд ногоон байгууламж, гадна тохижилт хийхээр төлөвлөсөн байна.
Дээрх Архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу 2******* оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 136/2******* тоот “Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ олгосон байна” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт 22 23 дугаар орон сууцны барилгыг газар хөтөлбөргүй, ашиглалтын шаардлага хангахгүй гэх Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн 2014 оны дугаар бүхий дүгнэлт гарсан. Уг дүгнэлтийг үндэслээд Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн А/977 дугаар захирамжаар тухайн орон сууцны барилгыг дахин төлөвлөн барилгажуулах шийдвэр гарсан. Засаг даргын 2019 оны А/ дугаартай Байгаль дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт ашиглалтын шаардлага хангахгүйгээр нийтийн зориулалттай 22, 23 дугаар байрны төсөл хэрэгжүүлэгчээр О******* консалтинг компанийн ажлыг батламжилж Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн А/ тоот захирамж гарсан. Тус газрын барилга барилгажилтын мэргэжлийн зөвлөлийн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 22 дугаар хурлаар барилга барих хүсэлтийг хэлэлцээд 2019 архитектур төлөвлөлтийн даалгаврыг баталж 2019.12.23-ны өдөр загвар зураг батлагдсан.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагуудыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. ************** газраас О******* консалтинг компанид 2*******.05.09-ний өдөр 02/061602 дугаартай эдэлбэр газарт өөрчлөлт оруулах тухай албан бичиг ирүүлсэн. Гуравдагч этгээдийн зүгээс давхцалтай холбоотойгоор загвар зургаа шинээр оруулж галын норм дүрмийг хангаж зуруулах, батлуулах хүсэлт зоригоо илэрхийлсэн. Хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй харин гуравдагч этгээдийн шинээр батлуулах гэж байгаа загвар зурагтай холбоотой загвар зураг болон бусад захиргааны актуудад өөрчлөлт оруулах боломжтой” гэв.
8.хариуцагч Барилгын******* төв шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
1/Барилгын******* төв нь “О******* консалтинг" ХХК-ийн магадлал хийлгэх хүсэлтийн дагуу Засаг даргын 2019 оны 07 дугаар сарын 17-ны А/ дүгээр төсөл хэрэгжүүлэх эрх олгох захирамж, 2019 онд “О******* консалтинг" ХХК-д олгосон батламж, Ерөнхий архитектор бөгөөд *******, Хөгжлийн газрын даргын баталсан 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн ГБМЗХ2019/22-021,
ГБМЗХ2019/22-******* дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавруудыг үндэслэн магадлал хийх ажлыг зохион байгуулж, ******* оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 1759/******* дугаар магадлалын дүгнэлтийн нэгтгэлийг гаргасан.
2/Барилгын тухай хуульд зааснаар Хот төлөвлөлт,******* газар нь барилга байгууламжийн загвар зургийг батлах үүрэгтэй бөгөөд архитектур төлөвлөлтийн даалгавар нь тухайн барилгын байршлыг тодорхойлж буй баримт бичиг юм.
Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.27-д зааснаар “загвар зураг гэж барилга байгууламжийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, орчны тойм, эзлэхүүн төлөвлөлт, барилгын нүүр тал /фасад/, өнгөний шийдэл, төлөвлөлтийг тодорхойлсон баримт бичгийг” хэлнэ гэж заасан. Энэхүү загвар зургийг архитектур төлөвлөлтийн даалгаварт үндэслэн аймаг, нийслэлийн ерөнхий архитектор баталж өгдөг.
Үүгээр тухайн барилга байгууламжийн орчны тоймыг тодорхойлдог учир эргэн тойрны барилга байгууламжийн өмчлөгчийн эрхийг зөрчигдөх эсэхийг тодорхойлно. Нэгэнт архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар зураг хоёр батлагдсан нөхцөлд ажлын зургийг барилга байгууламжийн зураг төслийг боловсруулах тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд боловсруулж, энэхүү хуулийн этгээдийн захирал, инженер, архитектор Засгийн газрын 2019 оны 108 дугаар тогтоолоор батлагдсан "Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, магадлал хийх дүрэм"-ийн 5.4, 5.6-д зааснаар баталгаажуулна. Ийнхүү баталгаажуулсан ажлын зурагт Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-д заасан эксперт хараат бус, бие даасан, мэргэжлийн дүгнэлтийг гаргаж, тус хуулийн 39.4-т заасны дагуу мэргэжлийн хариуцлага хүлээдэг.
3/Засгийн газрын 2019 оны 108 дугаар тогтоолоор батлагдсан "Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, магадлал хийх дүрэм"-ийн 6.15-д " Энэ дүрмийн 6.1-д заасан байгууллага экспертүүдээс ирүүлсэн зураг төслийн холбогдох хэсэг тус бүрийн магадлалын дүгнэлтийг нэгтгэн, энэ дүрмийн хүснэгт 2-т заасны дагуу бүртгэлийн дугаар олгож, баталгаажуулна." гэж заасан. Иймд эксперт тус бүр өөрсдөө хариуцлага хүлээхээр гаргасан дүгнэлтийг тус төвөөс хүчингүй болгох, өөрчлөх эрхгүй болно” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ажлын зургаа өөрчлөх шаардлагатай. Магадлалын дүгнэлтэд үндэслэсэн байгаа баримт бичгүүд бүгдээрээ хүчин төгөлдөр байсан. Зургаа зурсан байсан учраас энэ тохиолдолд манайх хариуцлага хүлээх боломжгүй” гэв.
9.Гуравдагч этгээд "О******* консалтинг" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нэхэмжлэгчийн үндсэн нэхэмжлэл болон нэмэгдүүлсэн нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:
1/“О******* консалтинг” ХХК нь дүүргийн 3-р хороонд байрлах ашиглалтын шаардлага хангахгүй болсон 22, 23, 24, 37-р байрыг дахин барилгажуулах төсөл хэрэгжүүлэх тендерт оролцон шалгарч, Засаг даргын 2019 оны А/, А/ тоот захирамжаар төсөл хэрэгжүүлэх эрх авсан.
Дээрх захирамжаар эрх авсны дагуу 2019 оны 12 сарын 06-ны өдөр хот байгуулалт,******* газраас ГБМЗХ2019/22-******* тоот Архитектур төлөвлөлтийн даалгаврыг батлуулсан. Улмаар барилгын бүх техникийн нөхцөлүүд болон загвар зургийг холбогдох байгууллагуудаас гаргуулан, оршин суугчдын 80-аас дээш хувийн зөвшөөрлийг авч, өмчлөгч иргэдтэй хоёрлосон болон гурвалсан гэрээг байгуулан барилгын ажлыг гүйцэтгэж байгаа юм.
2/Нэхэмжлэгч Э.Э*******т Засаг даргын 2019 оны 02 сарын 15-ний өдрийн А дүгээр шийдвэрээр Улаанбаатар хот, дүүрэг, З гудамж 1388 тоот хаягт 484 м.кв талбайтай газар эзэмших эрхийг 15 жилийн хугацаатай олгосон байна. Мөн тэрээр дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, З гудамж 138 В тоот 60 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг 2013 оны 11 сарын 11-ний өдөр өөрийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлэн гэрчилгээ авсан байна.
3/ дүүргийн 22, 23, 24, 37-р байр нь 1956 онд баригдсан бөгөөд ашиглалтын хугацаа дууссан, нурж болзошгүй нөхцөл байдал үүссэн тул мэргэжлийн хяналтын Улсын ахлах байцаагчийн 2014 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 01-01/05 тоот шийдвэр болон Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн “Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгыг дахин төлөвлөж барилгажуулах тухай” захирамж гарч, дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэр 22, 23, 23, 37-р байруудыг дахин төлөвлөж, барилгажуулахаар шийдвэрлэсэн.
************** газраас 2014 оноос эхлэн дүүргийн 3 дугаар хороонд байрлах 22, 23, 24, 37-р байруудыг буулган дахин шинээр барих талбайд тендер зарлан төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулж ажилласан. Уг тендер шалгаруулалтын ажиллагаанд 2014 онд "О******* консалтинг” ХХК нь оролцож байсан бөгөөд 2018 онд дахин тендер шалгаруултад оролцон сонгогдож, төсөл хэрэгжүүлэх эрхийг авсан болно. Иймээс иргэн Э.Э*******т 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн А тоот шийдвэрээр Улаанбаатар хот, дүүрэг, з гудамж 1388 тоот 484 м.кв талбайтай газар эзэмших эрх олгосон нь газрын хууль тогтоомж болон хот тосгоныг дахин хөгжүүлэх тухай хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн үйлдэл байна.
4/ дүүргийн 22 байр нь нийт 7 өмчлөгчтэй бөгөөд үүнээс “О******* консалтинг” ХХК нь 3 ширхэг орон сууцыг, 23-р байр нь нийт 13 өмчлөгчтэй бөгөөд үүнээс “О******* консалтинг” ХХК нь 1 орон сууцны өмчлөгч юм. Нийтдээ 15 гаруй өрхийн 60 гаруй иргэдийн эрх хууль ёсны ашиг сонирхол зорчигдож байна. Мөн “О******* консалтинг” ХХК нь дахин төлөвлөлтийн төслийн иргэдтэй гэрээ хийж барилга байгууламжийг барьж ашиглалтайд хүлээлгэн өгөх үүрэг эдгээр иргэдээс гадна хүрээнд бусад олон тооны хүлээн ажиллаж байна.
Нэхэмжлэгч Э.Э*******ийн нэхэмжлэлийн шаардлагаас шалтгаалан дээрх иргэдийн гомдол санал тасралтгүй үүсэх, нийслэлийн төрийн захиргаа, шүүхийн байрны урд суулт хийх, өлсгөлөн зарлах зэрэг хүнд нөхцөл байдал дахин үүсэж болзошгүй болоод байна.
Иймээс Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 5.1.1-т “Нийтийн эрх ашгийг эрхэмлэх нь” хуулийн үндсэн зарчим болохыг хуульчилсан. Мөн хуулийн 11-р зүйлийн 11.1-т “Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга хот, суурин газрыг дахин хөгжүүлэх талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:” гээд хуулийн 11.1.1-т “хот, суурин газрын******* ерөнхий төлөвлөгөө, газар зохион байгуулалтын төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг үндэслэн төсөл санаачлах, боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах” гэж заасны дагаа Засаг даргаас төсөл хэрэгжүүлэх бүрэн эрхийн хүрээнд төсөл хэрэгжүүлэх захирамж гарч, улмаас түүнийг үндэслэн Архитектур төлөвлөлтийн даалгавар батлагдсан явдал нь хууль ёсны тул “О******* консалтинг” ХХК-д холбогдох архитектур төлөвлөлийн даалгаврыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй болно.
5/Э.Э*******ийн давхцалтай гэж үзэж буй газарт анх 2014 онд засаг даргын захирамжаар уралдаанд шалгаруулалт зарлаж, дахин төлөвлөлийн газрын хэмжээг баталсан. Улмаар “О******* консалтинг” ХХК нь 2019 онд уралдаант шалгаруулалтад шалгарч, төсөл хэрэгжүүлэх эрхээр нийслэлийн засаг даргын захирамжаар шалгарсан байдаг. Гэтэл улсаас дахин төлөвлөлтийн хэмжээ заагийг тогтоосон газарт 2019 онд иргэн Э.Э*******т 484 м.кв талбайтай газар эзэмших эрхийг олгосон явдал нь хууль бус юм.
Э.Э******* нь өөрийн эзэмшил бүхий газар, үл хөдлөх хөрөнгийг үндэслэн архитектор төлөвлөлтийн даалгаварт холбогдуулан маргахдаа уг маргаанд хамааралгүй барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгуулахаар шаардаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь Э.Э*******ийн эзэмшил бүхий газар болон, түүний үл хөдлөх хөрөнгө дээр шинээр баригдаж буй барилга давхцалгүй болно.
Уг барилгын ажлын зөвшөөрөл хүчингүй болсон тохиолдолд “О******* консалтинг” ХХК-ийн эрх ашиг хөндөгдөөд зогсохгүй, тухайн төсөлд итгэн барилгаа нураалгасан 22, 23 байрны иргэд болон шинээр орон сууцанд захиалга өгсөн иргэдийн эрх хууль ёсны сонирхол ноцтой хөндөгдөх юм” гэжээ.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ““О******* консалтинг” ХХК нь дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ашиглалтын шаардлага хангахгүй болсон 22, 23, 37 дугаар байрнуудын төсөл хэрэгжүүлэгчээр тендерт оролцон шалгарч Засаг даргын 2019 оны А/, А/ тоот захирамжаар төсөл хэрэгжүүлэгчээр явж байгаа. Тус захирамжийг үндэслэн 2019.10.06-ны өдөр *******,******* газраас архитектур төлөвлөлтийн даалгавар баталсан. Уг төлөвлөлтийн даалгаврын дагуу техникийн нөхцөл болон загвар зургийг байгууллагуудаас гаргуулан үйл ажиллагаагаа явуулж байсан. Давхцалтай гэдэг байдал нь манай компани дээр бүртгэгдээгүй. Төслөө хэрэгжүүл, үйл ажиллагаагаа явуул гэсний дагуу өнөөдрийг хүртэл барилгын ажил явагдаж байгаа. Тухайн 2400 метр квадрат талбайтай газар байгаа төсөлд нийтдээ 4 байр барьсан. Энэ байрнуудын оршин суугчид Засаг даргын Тамгын газартай гурвалсан гэрээ байгуулаад орон сууцаа хүлээгээд байж байгаа. Энэ байрны нийтдээ 160 гаруй оршин суугчдын эрх ашиг сонирхол давхар хөндөгдөөд явж байгаа юм. Тухайн нөхцөл дээр нэмээд орон сууц захиалгын гэрээгээр орон сууц захиалсан иргэдийн захиалгын дагуу бариад явж байгаа. Нэхэмжлэгч талаас хариуцагч, гуравдагч этгээд талтай уулзалт зохион байгуулаад тухайн газар дээр ямар давхцал байгааг тогтоосон байдаг. Нийтдээ 40 орчим метр квадратаар давхцалтай байна гэдгийг харилцан уулзалтын тэмдэглэлээр тогтоогдсон. Давхцалтай хэсгээ арилгаад шинэчилсэн зургаа гаргуулсан байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг огт зөвшөөрөхгүй байгаа зүйл гуравдагч этгээдийн зүгээс байхгүй. Давхцалтай хэсгээр зөрчлийг арилгаад төсөл хэрэгжих боломжоор олгооч гэж шүүхээс хүсэж байна. Ганц манай компанийн эрх ашиг сонирхол хөндөгдөөгүй. Давхар олон нийтийн эрх ашиг зөрчигдөж байгаа учраас энэ иргэдийн эрх ашгийг хамгаалах шийдвэрийг гаргахыг хүсч байна. Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т “Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх үйл ажиллагаанд *******ын тухай хуулийн 4.1-д заасан хот байгуулалт, төлөвлөлтийн үндсэн зарчмаас гадна дараах зарчмыг баримтална:”; 5.1.1-т “нийтийн эрх ашгийг эрхэмлэх;” гэж хуульчилж өгсөн. Хуулиар барилгууд нураагдаад төсөл хэрэгжээд явж байна. Давхцалаас шалтгаалаад тухайн барилгын ерөнхий төлөвлөлтийн барилгын нэгтгэлийн дүгнэлтийг бүхэлд нь хүчингүй болгуулахад манай компанид хохиролтой байгаа. Шүүхэд тодорхой давхцалтай хэсгийг хүчингүй болгуулаад нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах бүрэн эрх байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг холбогдох хэсгээр шийдвэрлэж өгнө үү.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
1.Улаанбаатар хотын ерөнхий архитектор бөгөөд *******,******* газрын дарга Б.У*******ын 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр баталсан “О******* консалтинг” ХХК-ийн үйлчилгээтэй орон сууцны эх загвар зураг баталсан шийдвэр, Барилгын******* төвийн ******* оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 1759/******* дугаар барилга байгууламжийн зураг төслийн магадлалын дүгнэлтийн нэгтгэл, *******,******* газрын инженерийн бэлтгэл, хяналтын хэлтсийн дарга М.И*******ын 2******* оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 136/2******* дугаар барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
1.2. Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн А/977 дугаар захирамжаар ашиглалтын шаардлага хангаагүй орон сууцны барилгыг дахин төлөвлөж барилгажуулахаар шийдвэрлэж, Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн А/, А/ дүгээр захирамжаар гуравдагч этгээд “О******* консалтинг” ХХК-ийг төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсныг батламжилж, гэрээ байгуулах эрх олгожээ.
1.3.Нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын эзэмших буй газар хэсэгчилсэн байдлаар давхцалтай гэдэгтэй хэргийн оролцогч нарын хэн аль нь маргаагүй болно.
Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.30-д ““зураг төсөл” гэж барилга байгууламжийг төлөвлөх, барилгын ажил гүйцэтгэхэд шаардагдах загвар зураг, эх загвар зураг /эскиз/, техник, эдийн засгийн үндэслэл, техникийн болон ажлын зураг, барилгын ажил гүйцэтгэх талбайн болон үйлдвэрлэлийн зохион байгуулалтын төсөл, инженер хайгуулын судалгаа, инженер геологи, геодезийн зураглал, инженерийн тооцоо, өртгийн төсөв зэрэг баримт бичгийн иж бүрдлийг”, 4.1.43-д “"эх загвар зураг /эскиз/" гэж инженер хайгуулын судалгаанд үндэслэн боловсруулсан барилга байгууламжийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, тохижилт, гудамжны дэлгээсүүд, орчны барилгуудтай уялдсан байдал, эзлэхүүн төлөвлөлт, бүтээц, инженерийн хангамжийн ерөнхий шийдэл, эрүүл ахуй, галын аюулгүй байдал, нарны тусгал, барилгын давхрын байгуулалт, огтлол, нүүр тал /фасад/, архитектур, өнгөний шийдэл, үзүүлэлтийг тодорхойлсон баримт бичгийг” хэлнэ, мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “Барилгын үйл ажиллагааг энэ хуульд заасан нөхцөл, журмын дагуу тусгай зөвшөөрөл, барилгын ажлын зөвшөөрөл, бүртгэлийн үндсэн дээр эрхэлнэ”, 18.2-т “Энэ хуулийн 10.1.2, 10.1.3, 10.1.4, 10.1.5-д заасан ангилалд хамаарах барилга байгууламжийн барилгын ажлыг барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд эрхэлнэ” гэж тус тус заажээ.
1.4.Улаанбаатар хотын ерөнхий архитектор бөгөөд *******,******* газрын дарга 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр баталсан “О******* консалтинг” ХХК-ийн үйлчилгээтэй орон сууцны эх загвар зургийг, Барилгын******* төвөөс ******* оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 1759/******* дугаар барилга байгууламжийн зураг төслийн магадлалын дүгнэлтийн нэгтгэлийг тус тус баталжээ.
1.5.Ингэхдээ Хот суурин газрын дахин хөгжүүлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “*******ын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хот, суурин газрыг дахин хөгжүүлэх талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гээд 8.1.1-д “хот, суурин газрыг дахин хөгжүүлэх талаарх хууль тогтоомж, төрийн бодлогыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, биелэлтийг хангуулах” мөн 8.1.5-д “хот, суурин газрыг дахин хөгжүүлэхтэй холбогдох дүрэм, журам, заавар, норм, нормативыг батлан мөрдүүлэх, стандартыг хэрэгжүүлэх” үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж үзэхээр байна.
1.6.Учир нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасан бөгөөд гуравдагч этгээдийн төслийн барилгажих талбай, түүнд нийцүүлсэн аливаа баримт бичиг бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөх учиргүй.
1.7.Хэдийгээр хэргийн оролцогч нар давхцаж буй газрын хэмжээг 40 м2 гэж тодорхойлж буй хэдий ч эх загвар зургийг тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд боловсруулж, түүний дараа холбогдох бусад эрхийн актууд батлагдах учиртай бөгөөд нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын газар нь яг ямар хэмжээгээр давхцаж буй болохыг мэргэжлийн байгууллагаас тогтоох учиртай.
1.8.Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын газар хэсэгчлэн давхцаж буй тохиолдолд маргаан бүхий захиргааны актуудыг бүхэлд нь хүчингүй болгох үндэслэлгүй бөгөөд тухайн зураг, холбогдох бусад актуудад өөрчлөлт оруулах замаар давхцалыг арилгах боломжтой.
Иймд Улаанбаатар хотын ерөнхий архитектор бөгөөд *******,******* газрын дарга Б.У*******ын 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр баталсан “О******* консалтинг” ХХК-ийн үйлчилгээтэй орон сууцны эх загвар зураг баталсан шийдвэр, Барилгын******* төвийн ******* оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 1759/******* дугаар барилга байгууламжийн зураг төслийн магадлалын дүгнэлтийн нэгтгэл, *******,******* газрын инженерийн бэлтгэл, хяналтын хэлтсийн дарга М.И*******ын 2******* оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 136/2******* дугаар барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг тус тус нэхэмжлэгчийн газартай давхцаж буй хэмжээгээр хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
2.Захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас учруулсан хохирол 10,000,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах шаардлагын тухайд:
Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д “Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д “Захиргааны үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан нь тогтоогдвол нөхөн төлүүлэх ба хохирлын хэмжээний талаар маргаан гарч хамтатган нэхэмжлээгүй бол иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлнэ” гэж тус тус заажээ.
2.1.Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо өмгөөлөгчийн хөлс, “Өмгөөллийн Онч нүүдэл” ХХН-тэй байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, бэлэн мөнгөний орлогын баримт зэргийг хавсаргажээ.
2.2.Өмгөөллийн дээрх зардлыг хариуцагч нарын хууль бус үйлдэл, эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчид шууд учирсан хохирол гэж үзэх боломжгүй.
2.3.Өөрөөр хэлбэл эрх зүйн туслалцаа авах нь иргэн, хуулийн этгээдийн сайн дурын үндсэн дээр сонголтоор хийгдэх гэрээ бөгөөд тухайн гэрээний төлбөрийг захиргааны байгууллагын улмаас учирсан хохирол гэж үзэх үндэслэлгүй.
Иймд Захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас учруулсан хохирол 10,000,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.13-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.30, 4.1.43, 18 дугаар зүйлийн 18.2, Хот суурин газрын дахин хөгжүүлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасныг тус тус баримтлан Э.Э*******ийн нэхэмжлэлтэй, *******,******* газар, Барилгын******* төвд тус тус холбогдох хэргийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Улаанбаатар хотын ерөнхий архитектор бөгөөд *******,******* газрын дарга Б.У*******ын 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр баталсан “О******* консалтинг” ХХК-ийн үйлчилгээтэй орон сууцны эх загвар зураг баталсан шийдвэр, Барилгын******* төвийн ******* оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 1759/******* дугаар барилга байгууламжийн зураг төслийн магадлалын дүгнэлтийн нэгтгэл, *******,******* газрын инженерийн бэлтгэл, хяналтын хэлтсийн дарга М.И*******ын 2******* оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 136/2******* дугаар барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг тус тус нэхэмжлэгчийн газартай давхцаж буй хэмжээгээр хүчингүй болгож, үлдэх шаардлага болох Захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас учруулсан хохирол 10,000,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140400 төгрөгөөс 70200 улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 70200 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгосугай.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дах хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ