Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 387

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж,

 Нарийн бичгийн дарга Н.Жавхлан,

Улсын яллагч А.Намдаг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Маам /1107/,

Шүүгдэгч Мнарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн Мд холбогдох эрүүгийн 201726020849 дугаартай хэргийг 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн эрэгтэй, дээд боловсролтой, механик инженер мэргэжилтэй, Ти Ти Жи Ви Си Өү ХХК-д засвар үйлчилгээний механик ажилтай, ял шийтгэлгүй,М Үйлдсэн хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар: Шүүгдэгч Мнь 2017 оны 3 дугаар сарын 25-с 26-нд шилжих шөнө 03 цагийн үед Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Коко банана баарны гадна иргэн Э.Дашцэрэнг маргааны улмаас нүүр тус газар нь тохойгоороо цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь: Шүүхийн хэлэлцүүлэгт Ммэдүүлэхдээ: “Болсон асуудлын талаар мөрдөн байцаалтын шатанд үнэн зөвөөр мэдүүлсэн тул шүүхийн хэлэлцүүлэгт нэмж ярих зүйл байхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв. Хохирогч Э.Дашцэрэн мэдүүлэхдээ: “2017 оны 3 дугаар сарын 27-ны шөнө Одхүү гэж найзтайгаа Баянгол дүүргийн 6 дугаар хороонд байдаг Коко банана бааранд 01 цаг 30 минутанд орсон. Тэгээд тэнд би 1 шил 0.33 граммын пиво уусан байсан. Тэгээд бид хоёр бүжгийн талбай дээр бүжиглэж байхад Мандах гэх залуу манай найз Одхүүг тохойдсон чинь надаас Одхүү энэ залууг таньдаг юм уу, намайг тохойлдоод байх юм гэж асуухаар нь би танихгүй гэж хэлсэн чинь манай найз Одхүү тэр Мандах гэж залуугаас уучлалт гуйгаад гар барьсан. Тэгээд зэрэгцээд бүжиглэж байгаад 1 цаг орчим өнгөрсний дараа тэр Мандах гэх залуутай дахиад бүжгийн талбай дээр таааралдаад бүжиглэж байгаад Мандах, Одхүү хоёр хоорондоо цохилцсон. Одхүү Мандахыг 1-2 удаа, харин Мандах Одхүүг 1-2 удаа л цохьсон байх. Тэгээд би дундуур нь орж салгах гэсэн чинь найз нь хажуугаас орж ирээд тэр залуу намайг түлхэхээр нь би зөрүүлээд тэр залууг түлхээд би тэр залуугийн мөр билүү, хүзүү рүү нь 2 удаа баруун гараараа цохьсон чинь тэр залуу миний уруул руу 1 удаа цохиод дараа нь дахиад баруун нүд рүү цохиод хүзүү хэсэг рүү хальт цохьсон. Тэгээд намайг цохьсон залуугийн найзууд нь 3-4 залуу ирчихсэн нэг нь араас хавирсан уу яасан шууд газар унаад өшиглөхөөр нь би толгойгоо бариад газар хэвтээд өөрийгөө хамгаалсан. Тэгээд байж байтал миний таньдаг Мөнхтулга гээд залуу намайг тэр залуучуудаас салгаад босгож үүд рүү гаргаад цусаа угаа, миний машин руу орж сууж наад цусаа цэвэрлэ гээд намайг дагуулаад гарахад гадаа үүдэнд Мандах гээд залуу нийлээд хэдэн найз нартайгаа зогсож байсан. Тэгээд хүний олон хүнээ барихгүй шүү гээд орилоод над руу олуулаа дайраад байсан. Тэгээд би ороод баарны хамгаалагчийн хажууд зогсож байсан чинь нэг охин гарч ирээд танай найзыг тэнд цохиод зодоод байгаа юм биш үү гэж хэлэхэд нь Мөнхтулга намайг наанаа зогсож бай гэж хэлээд дотогш орсон. Тэгээд би хамгаалагчийн хажууд зогсож байсан чинь гаднаас Мандах орж ирээд нөгөө пизда чинь энэ байна гээд хэлэхээр нь би эргээд харахад миний өөдөөс Мандахын тохой орж ирээд ам хэсэг рүү цохихоор нь ёоё гэж хэлээд амаа дараад цагдаад хэлээрэй гээд шүдээ тэмтэрхэд цус гарчихсан, үүдэн 1 шүд хугарчихсан байсан. Тэгээд л би шууд цагдаад дуудлага өгсөн байсан. Тэгээд гадаа зогсож байхад Мандах надтай тохироё цагдаа битгий дууд гээд байсан. Тэгээд Мандах намайг үгүй цагдаа дуудна гэж хэлсэн чинь зугтчихсан. Тэгээд би араас нь хөөж байгаад 1 залууг нь барьж авсан. Би 1 шил пиво л уусан байсан. Мандах жоохон халамцуу л байсан. Бид хоёрын хооронд авлага, өс хонзонгийн асуудал байхгүй байсан. …цаашид 5.500.000-6.000.000 төгрөгийн эмчилгээний зардал гарна гэж надад миний үзүүлж байгаа эмнэлэг ярьж байгаа. Тиймээс би 6.000.000 төгрөг нэхэмжилж байна” гэжээ. /хх 17 хуу/ Гэрч Б.Билгүүн мэдүүлэхдээ:Та 2017 оны 3 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хороо UB паласт үйл ажиллагаа явуулдаг Коко банана бааранд 01 цаг өнгөрч байхад найз Идэрчулуун, Энхболд, М, Батхишиг нартай хамт орсон. Бид нар хүн бүр 1, 1 шил пиво ууцгаасан. Тэрнээс өмнө бид нар МУИС-н 2 тэнд байдаг “ЦЭ” паабад орж үйлчлүүлж хүн тус бүр 2, 2 шил пиво ууцгаасан байсан. Тэгээд унтаж байтал Идэрчулуун хүрч ирээд гадаа зодоон болчихлоо гаръя гээд залуутай юм яриад зогсож байсан. Зодуулсан гээд залуу нь цагдаад дуудлага өгөх гээд байхад нь чи цагдаа руу залгахгүй хоёулаа эндээ зохицоод, ярилцчихъя гэсээр зогсож байсан гээд муудалцаж байгаад цагдаа ирээд Батхишигийг ганцааранг нь аваад явсан байсан. Мөнхсайхан бид хоёр манайх руу таксидаж хариад, үлдсэн нь гэр гэртээ харихаар явсан. Би зодоон болсон гэх үед унтаж байсан. Би бол бараг эрүүл шахуу байсан” гэжээ. /хх 18 хуу/ Гэрч П.Алтансолонго мэдүүлэхдээ: “…бид нар хамгаалагч Чинзориг, жижиг Төрөө хоёр дотор маргалдсан хүмүүсийг аваад гараад ирэхээр нь хамт гадаа гаргалцсан. Тэгээд гадаа гараад тэр залуучууд хоорондоо маргалдаж зогсоод байхаар нь цагдаа сэргийлэх дуудаад яахав, та нар зүгээр хоорондоо ярилцаж зохицоод явцгаачих гэхэд шүдээ цохиулсан гэх залуу бид нар зохицохгүй, би шүдээ хуга цохиулчихаад энэ хүмүүсийг юу гэж явуулхав, цагдаагаа дуудаж байгаад учираа олно гээд байхаар нь бид нар байлгаж байгаад цагдаа дуудаж өгсөн. Намайг гадаа хүмүүсийг зодолдуулахгүй гээд байж байхад дотор тэр өндөр залуу шүдээ хугалуулсан гээд байгаа залууг цохьсон байсан. Тохойгоороо цохьсон гэж манай хамгаалагч нар яриад байсан” гэжээ. /хх 20 хуу/ Гэрч Э.Мөнхсайхан мэдүүлэхдээ: “Дашцэрэнгийн найз нь Мөнхбадрах руу муухай хараад өмднийхөө шуумгийг шуучихсан, подволкоо дээшлүүлээд л муухай хараад зогсоод байсан. Мыг хамгаалагч нь тэвэрчихсэн гарч ирээд найз чинь хүн цохьчихлоо, Дашцэрэн араас гарч ирээд наадах чинь шүд хугалчихлаа гээд хамт явсан эрүүл найзтайгаа гарч ирж байсан. Тэгээд л Мбид хоёр очоод шүдийг нь харчихаад Дашцэрэнд одоо тохироё гээд ярилцаж байгаад тохиролцож чадахгүй байж байтал манай найзууд Дашцэрэн болон найз руу нь дайраад байсан. Дашцэрэнгийн найз нь М бүжиглэж байхдаа мөрлөлцөж, шүргэлцсэнээс болж хоорондоо маргалдаж эхэлсэн. Тэгээд тэрнээс болж хоорондоо барилцаж аваад баарнаас хөөгдөж гарсан. Би Мыг Дашцэрэнг цохьсоныг бол хараагүй” гэжээ. /хх 24 хуу/ Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 4449 дүгээр дүгнэлт: “Э.Дашцэрэнгийн биед 1 шүдний цөгцний хугарал, 2 шүдний сулрал, буйлны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, уруулд шарх, цус хуралт, баруун нүдний алиманд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болох цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх 31 хуу/ Шинжээч Г.Ханхүү мэдүүлэхдээ: “…1 удаа тохойгоороо цохиж үүсгэх боломжтой. 1 шүдний хугарал, 2 шүдний сулралаас болж цохигдохдоо уруулны цус хуралт, буйлны зөөлөн эдийн гэмтэл учирсан байгаа” гэжээ. /хх 34 хуу/ Иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх 47, 48 хуу/ зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу авагдсан байх ба нотлох баримтын шаардлага хангасан болно. Шүүхийн дүгнэлт: Шүүгдэгч нь Мнь 2017 оны 3 дугаар сарын 25-с 26-нд шилжих шөнө 03 цагийн үед Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Коко банана баарны гадна иргэн Э.Дашцэрэнг маргааны улмаас нүүрэн тус газар нь тохойгоороо цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Э.Дашцэрэнгийн мэдүүлэг, гэрч М.Хуягбаатар, Э.Мөнхсайханы нарын мэдүүлэг, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 4449 дугаар дүгнэлт, Оюу дент шүдний эмнэлгийн магадлагаа зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдож байна. Хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлууд нотлогдсон байх тул шүүгдэгч Т.Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хувийн байдал, ажил хөдөлмөр эрхэлж байгаа, хохирол төлсөн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзсэн ба торгох ялыг биелүүлэх хугацааг өөрийнх нь хүсэлтээр тогтоосон болно. Шүүгдэгч Мнь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад баримтаар төлөх төлбөргүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Энэ хэрэгт эд мөрийн баримт илрүүлээгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хохирогч баримтаар хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгч хохирогчид 2.070.000 төгрөгийн хохирол төлсөн зэргийг тус тус дурдав.

 Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Мад 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Мнь торгох ялыг 2017 оны 11 дүгээр сарын 01-ны дотор биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.

 4. Энэ хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, иргэний бичиг баримт хураагдаагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 2.070.000 төгрөгийн хохирол төлсөн, хохирогч нь баримтаар хохирол нэхэмжлээгүй зэргийг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Т.Мад урьд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ