| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батчулууны Мөнхбат |
| Хэргийн индекс | 131/2024/00395/И |
| Дугаар | 131/ШШ2024/00334 |
| Огноо | 2024-04-23 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 131/ШШ2024/00334
Монгол улсын нэрийн өмнөөс
Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбат даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: *******, *******, *******лол, , ******* тоотод оршин байрлах, ******* ******* ******* ******* *******-ийн хүсэлттэй
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих овгийн эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бүжинлхам тэмдэглэл хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлтийн агуулга: нь 2022 оны 08 дугаар сарын сарын 04-ны өдөр тоот худалдан авалтын зээлийн цахим эрх нээлгэж, 2,200,000 төгрөгийг 12 сарын хугацаатай 2,7 хувийн хүүтэйгээр IPHOHE-11 PROMAX маркийн гар утас лизингээр авсан.
Зээлийг эргэн төлөөгүй, 286 хоног хугацаа хэтэрч, зээл 411,348.90 төгрөг, хүү 125,605.29 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 24,184.16 төгрөг, нийт 561,138.35 төгрөг болсон.
нь Баянхонгор аймгийн сумын баг гэсэн хаяг дээрээ байхгүй, ах, дүү, садан төрлөөс нь тодруулсан боловч олдохгүй байгаа тул эрэн сурвалжилж, хаягийг тогтоож, өгнө үү.
2. Хүсэлт гаргагч цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:
- Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ/******* ******* ******* ******* *******/, хуулийн этгээдийн салбар, төлөөлөгчийн газрын гэрчилгээ/******* ******* ******* ******* *******-ийн Баянхонгор аймаг дахь салбар/
- Итгэмжлэл/******* ******* ******* ******* *******/
- Худалдан авалтын зээлийн цахим эрх нээх гэрээ/2022.08.04 №/, зээлийн дансны хуулга//
- Баянхонгор аймгийн сумын /2 дугаар/ багийн Засаг даргын тодорхойлолт
3. Шүүх бүрдүүлсэн нотлох баримт: Үгүй.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч ******* ******* ******* ******* ******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих Н. эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх онцгой ажиллагааны журмаар гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана гэжээ.
******* ******* ******* ******* ******* нь Н. эрэн сурвалжлуулах үндэслэлээ Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагатай боловч бүртгэлтэй хаягтаа оршин суудаггүй гэж тодорхойлжээ.
Баянхонгор аймгийн сумын 2 дугаар багийн Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 72 дугаар албан бичигт Манай багт бүртгэлтэй регистрийн дугаартай Өсөхбаяр нь хаягтаа амьдардаггүй гэжээ.
Иймд регистрийн дугаартай овгийн эрэн сурвалжлуулах тухай ******* ******* ******* ******* *******-ийн хүсэлтийг хангах эрх зүйн үндэслэлтэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт Хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ гэжээ.
Хуулийн дээрх хэсгийн дагуу регистрийн дугаартай овгийн эрэн сурвалжилж, түүний оршин суугаа хаягийг нь тогтоож, ******* ******* ******* ******* *******-д мэдэгдэхийг Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газар-т даалгав.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж байхаар заажээ.
Хуулийн дээрх хэсгийн дагуу ******* ******* ******* ******* *******-ийн Н. эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх заалт, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч ******* ******* ******* ******* *******-ийн хариуцагчийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангаж, овгийн эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт заасныг баримтлан овгийн эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг нь тогтоож, хүсэлт гаргагч ******* ******* ******* ******* *******-д мэдэгдэхийг Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газар-т даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтыг тус тус баримтлан хүсэлт гаргагч ******* ******* ******* ******* *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт заасныг баримтлан энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт заасныг баримтлан шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХБАТ