Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 388

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Алтанхуяг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг,

улсын яллагч А.Намдаг,

шүүгдэгч Б түүний өмгөөлөгч Х.Баатарбилэг, шүүгдэгч Утүүний өмгөөлөгч Ж.Баасанжав, Д.Отгонбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Б холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, У холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201726020926 дугаартай хэргийг 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв. Монгол Улсын иргэн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Үндэсний техникийн их сургуулийн 4 дүгээр курсын оюутан, ам бүл 7, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй Б Монгол Улсын иргэн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Үндэсний техникийн их сургуулийн 4 дүгээр курсын оюутан, ам бүл 4, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, У Холбогдсон хэрэг: 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Үндэсний техникийн их сургуулийн номын сан дотор Унь Б“танай ангийн дарга байхгүй байгаа юм чинь чи ангиа төлөөлөөд төгссөн ангийн дарга нарын хуралд суучих” гэснээс маргаан үүсэж улмаар Б, Унар нь харилцан зодолдож Бнь Уын биед эрүүний ясны хугарал, эрүүний зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал буюу хүндэвтэр гэмтэл, Унь Бгийн биед зүүн зовхинд цус хуралт буюу хөнгөн гэмтэл тус тус учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Бмэдүүлэхдээ: ”Би Батмэндтэй номны сан руу ороход Уцонхны тавцан дээр утсаар ярьж байсан. Бид хоёрыг гарах гэтэл Уараас ирээд “танай ангийн дарга байхгүй байна, ангиа төлөөлөөд хуралд суучих” гэхээр нь “завгүй ээ, амжихгүй” гэтэл “юун сүртэй юм бэ” гээд араас татсан. Тэгэхэд нь би эргэж хараад бид хоёр заамдалцсан. Би түүнийг эхэлж цохисон. Энэ үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Мөн энэ үйлдэлдээ маш их харамсаж байна” гэв. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Умэдүүлэхдээ: “2017 оны 4 дүгээр сарын 20-ны 13 цагт багш нарын өрөөнд ангийн дарга нарын хурал болох байсан. Тэгээд тэр хуралд цахилгааны ангийн дарга ирээгүй байсан. Тэгэхээр нь номын санд Баярдалайг байхаар нь түүнийг ангиа төлөөлөөд ангийн дарга нарын хуралд суучих гэхэд тэр чадахгүй гэсэн. Тэгэхээр нь би юун сүртэй юм бэ гэж хэлээд Батмэндтэй эргэж хараад “танай ангиас ангийн дарга нарын хуралд сууна биз дээ” гэж ярихад Бчадахгүй гэснээ намайг заамдаад “эртээдээс хойш яах гээд байгаа юм бэ” гэж хэлсэн. Би “эртээдээс хойш гэж юу гэсэн үг вэ, тодорхой яриач” гэхэд “ер нь л тэгээд байгаа биз дээ гээд намайг 3 удаа цохисон. Би зодооныг болиулах гэж хичээсэн боловч Бзодооныг болихыг хүсээгүй. Зодоон үргэлжилж намайг Удаабаяр, Энхманлай, Амарсанаа нар гурвуулаа нийлж зодохоор нь би Баярдалайгийн зүүн нүдэнд нь биеэ хамгаалах зорилгоор нэг удаа цохисон” гэв. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчоор Бмэдүүлэхдээ: “Ундармаа Удаабаяртай маргалдаад намайг номын сангаас гарах явцад Утүүнийг алгадсан. Тэгэхээр нь би яагаад эмэгтэй хүүхэд алгадаж байгаа юм бэ гэж Удаабаярт хэлэхэд намайг эхлэж цохисон. Тэгээд миний зүүн нүд хөхөрч, цус хурсан. Энэ нь шинжээчийн дүгнэлтээр хөнгөн зэргийн гэмтэл учирсан гэж гарсан. Би 120.000 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн. Гэхдээ баримт бүрдүүлээгүй. Энэ зардлыг нэхэмжлэхгүй” гэв. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчоор Умэдүүлэхдээ: “Тухайн үед ангийн дарга нарын хурлаас болж Баярдалайтай муудалцсан. Би зодооныг болиулах гэж хичээсэн. Бнамайг хүн гэж үзээгүй, миний хэлж байгаа үгийг тоолгүй намайг 3 удаа цохихоор нь би арагш ухарч больё гэж хэлсэн боловч намайг гурвуулаа нийлж зодсон. Миний эрүүний яс хугарч гэмтсэн. Үүнээс болж хоол боловсруулах эрхтэнд өөрчлөлт орж маш их турсан. Мөн 2 нүд маань зовхины хөхрөлттэй байсан. Би эмчилгээний зардал, сэтгэл санааны хохиролд 2.300.000 төгрөг нэхэмжилж байна. Үүнд эмчилгээний болон өмгөөлөгч авсан зардал багтсан” гэв. Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Үндэсний техникийн их сургуулийн номын сан дотор 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Унь Б“танай ангийн дарга байхгүй байгаа юм чинь чи ангиа төлөөлөөд төгссөн ангийн дарга нарын хуралд суучих” гэснээс маргаан үүсэж улмаар Б, Унар нь харилцан зодолдож Бнь Уын биед эрүүний ясны хугарал, эрүүний зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал буюу хүндэвтэр гэмтэл, Унь Бгийн биед зүүн зовхинд цус хуралт буюу хөнгөн гэмтэл тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох: Хохирогч Уын “2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 15 цагийн үед би сургуулийн сургалтын албаны өрөөнд төгсөх ангийнханы ангийн дарга нар хуралдаж хонхны баярын үйл ажиллагааны талаар ярилцах гэж байсан юмаа. ...Манай нөгөө ангийн Бзогсож байхаар нь мөрнөөс нь татаад эргэж харахаар нь “Танай ангийн дарга Оюука байхгүй байгаа юм чинь чи ангиасаа төлөөлөөд хуралд суучих” гэж хэлэхэд Бчадахгүй гэж хэлэхээр нь сүртэй юм бэ гэж хэлээд буцаад Батмэндтэй юм яриад зогсож байх үед Бнамайг заамдаж аваад “Чи ер нь дээрээс хойш яах гээд байгаа юм бэ” гэхээр нь би заамдсан. Хоёр гарыг нь хоёр гараараа барьж аваад “дээрээс хойш гэдэг нь юу гэж байгаа юм бэ, жаахан тодорхой яриач” гэж хэлэхэд “ер нь тэгээд байгаа биз дээ” гэж хэлээд миний нүүр хэсэг рүү гараараа гурван удаа цохиж авсан. Тэр үед нь миний хамраас цус гараад нүдний шил газар унасан ба муудалцаад яах юм бэ гэж хэлээд гарнаас нь бариад зогсож байтал намайг хөлөөрөө дэгээдэж газар унагаад өшиглөх гэхээр нь би хөлнөөс нь барьж аваад бостол над руу дахиад дайрахаар нь больё оо гэж хэлээд цонх руу ухартал Б“чи хоёр цохилтын ая даахгүй байж аятайхан байгаарай” гэж хэлсэн. ... 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр гэмтлийн эмнэлэгт хэвтээд 25-ны өдөр эрүүний нүүрний тасагт хагалгаанд орсон. Эмнэлгээс 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр гарсан. Одоо сургууль дээр очихгүй байгаа. ...Би тухайн үед Баярдалайд миний эрүү эвгүй болчихлоо гэж хэлсэн ба эрүүгээ үзүүлээд зүгээр байвал би гомдолгүй. Харин гэмтэлтэй байх юм бол эмчилгээний зардал мөнгийг өгөөрэй гэж хэлэхэд “чи надаас мөнгө нэхээд байгаа юм байна тэ, би чамд өгөх мөнгө байхгүй” гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг. /хэргийн 18-20 дугаар хуудас/ Хохирогч Бгийн “2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр би сургуулийнхаа номын санд Угэх хүүхэдтэй таарсан ба Унамайг төгсөх ангийнханы хуралд ангиа төлөөлөөд суучих гэж хэлэхээр нь үгүй би завгүй гэж хэлснээс болж намайг юун сүртэй юм бэ гээд өөр лүүгээ татаад түүнээс болж маргалдаж зодолдсон ба тухайн үедээ миний зүүн талын нүд рүү гараараа цохиж хөнгөн зэргийн гэмтэл учруулсан. Мөн би өөрөө Удаабаярын биед хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан хэрэгт шалгагдаж байгаа. Миний биед учирсан гэмтлийг Ул учруулсан. Өөр хүн цохиж зодоогүй. Харин Энхманлай, Амарсанаа хоёр бид хоёрыг салгасан. ...Унамайг ямар нэгэн эд зүйлээр цохиж зодсон зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг. /хэргийн 22-23 дугаар хуудас/ Гэрч А.Батмэндийн “2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр сургууль дээр манай анги төгсөх курс учраас диплом хамгаалалттай байсан. Манай анги номын сангийн яг хажуу талд байдаг. Би өдөр 15 цагийн үед дипломоо хамгаалчихаад ангиас ганцаараа гарч ирээд коридорт зогсож байх үед нөгөө ангийн Бганцаараа хоёр давхар руу шатаар гарч ирээд над дээр ирээд хонхны баярын талаар хоорондоо юм ярьж байгаад номын сан руу орсон. ...Бид нарыг номын сан руу ороход бид хоёр дээр ирээд надаас танай анги хонхны баярын хуралд сууна биз дээ гэж хэлэхэд нь сууна сууна гэж хэлсэн ба цахилгааны ангийн дарга байхгүй байна чи суучихаач гэж Баярдалайд хэлэхэд Бби амжихгүй ажилтай гээд хаалгаар гарах гэтэл УБаярдалайгийн гарнаас татаад чи суучих л даа ямар сүртэй юм бэ гэж хэлснээс болоод Буурлаж Удаабаярыг заамдаж аваад номын сан руу буцаж орсон. Тэр үед нь би “болиочээ та нар” гэж хэлээд номын сангаас гараад явсан. Харин хэсэг хугацааны дараа Ундармаа дипломоо хамгаалж дуусчихаад гарч ирэхээр нь хамт 00-ын өрөө рүү явж байх замд номын сангийн хаалгаар Удаабаярын хамраас цус гарсан байдалтай харагдсан. ...УБаярдалайтай л маргалдаад хоорондоо барьцалдаж байсан ба хоёр найз нь болиоч гээд салгах гэж байх шиг байсан. Яг бүлэглэж цохиж зодохыг хараагүй. Ер нь хоорондоо цохилцохыг нь ч хараагүй” гэсэн мэдүүлэг. /хэргийн 24-25 дугаар хуудас/ Гэрч О.Ундармаагийн “...Ингээд Батмэнд бид хоёр номын сангийн хажуугаар гараад 00- ын өрөө рүү явж байх үедээ Батмэнд бид хоёр номын сан руу орсон ба тэр үед Баярдалайтай зодолдож байсан хүүхдийн хамраас нь цус гарчихсан зогсож байсан ба Бхэрэлдээд зогсож байсан. Өөр хоёр хүүхэд номын сангийн арын сандал дээр сууж байсан. Тэр үед нь би Баярдалайд “яах гэж зодолдоод байгаа юм бэ хаячихаач” гэж хэлэхэд үргэлжлээд маргалдаад байхаар нь би нөгөө хамраас цус гарсан залууд нь “хажуу талын ангид чинь диплом хамгаалалт болоод байна болиоч ээ” гэж хэлэхэд намайг “Чи илүү шүү гичий минь” гэж хэлэхээр нь миний уур хүрээд амандаа орсон дуртай үгээрээ хүнийг харааж болохгүй ш дээ гэж хэлээд тухайн залууг нэг удаа зүүн хацар хэсэг рүү алгадсан. Тэр үед нь тухайн залуу намайг зөрүүлээд зүүн талын хацар руу маш чанга алгадсан ба түүний дараа Бдахин нөгөө залуутайгаа маргалдаад үлдсэн. Харин би алгадуулчихаад буцаад гараад явсан ба намайг гарсаны дараа номын сангийн хаалгыг нэг нь түгжсэн. Хэн нь түгжсэн талаар хараагүй. ...Анх хэрхэн зодолдсоныг мэдэхгүй байна. Угэх залуугийнх нь хамраас цус гарчихсан нөгөө хоёр залуу нь номын сангийн арын сандал дээр сууж байсан. Харин Бнь хажууд нь зогсчихсон хэрэлдэж байсан. Намайг алгадсаны дараа Бтэр хоёр хоорондоо зодолдож эхэлсэн ба тэр үед нөгөө хоёр залуу нь салгаж байсан. ...Миний мэдэхээр тухайн зодуулсан гэх залууг Бхоёр найзын хамтаар бүлэглэн цохиж зодсон зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг. /хэргийн 32-33 дугаар хуудас/ Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн Хүний биед хийгдсэн шүүх эмнэлэгийн шинжилгээ 5435 дугаартай актын: “1. Уын биед эрүүний ясны хугарал, эрүүний зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт/хэргийн 47 дугаар хуудас/ Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн Хүний биед хийгдсэн шүүх эмнэлэгийн шинжилгээ 5695 дугаартай актын: “1. Бгийн биед зүүн зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хэргийн 53 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ. Шүүгдэгч У, Бнар нь “танай ангийн дарга байхгүй байгаа юм чинь чи ангиа төлөөлөөд төгссөн ангийн дарга нарын хуралд суучих” гэснээс хоорондоо маргаан үүсгэж улмаар Б, Унар харилцан зодолдож Бнь Уын биед эрүүний ясны хугарал, эрүүний зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал буюу хүндэвтэр гэмтэл, Унь Бгийн биед зүүн зовхинд цус хуралт буюу хөнгөн гэмтэл тус тус учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл бөгөөд энэ нь дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. Шүүгдэгч У, Бнар нь хоорондоо зодолдож бие биендээ гэмтэл учруулсан үйлдэл нь өөрсдийн үйлдлийг хууль бус гэдгийг мэдсээр байж бусдад хохирол учруулахад зориуд хүргэж үйлдсэн тул гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ. Иймд шүүгдэгч Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн, Уыг мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний биед хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. Энэ гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын хувьд хохирогч Бнь шүүгдэгч Уаас хохирол нэхэмжлээгүй бөгөөд харин хохирогч Унь өөрт учирсан хохирол 767.935 төгрөг нэхэмжилж байгаа бөгөөд энэ нь хэрэгт авагдсан /хэргийн 8-16 дугаар хуудас/ нотлох баримтуудаар тогтоогджээ. Иймд шүүгдэгч Бгаас 767.935 төгрөг гаргуулж хохирогч Ут олгуулах нь зүйтэй бөгөөд харин Унь цаашид гарах эмчилгээний төлбөрөө нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй. Шүүгдэгч нар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хоорондын маргаан буюу зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн зэргийг эрүүгийн хариуцлага оногдуулахдаа хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзаж тэдгээрт торгох ял оногдуулахаар шийдвэрлэв. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч УБнар энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, Убусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдвал зохино.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 36.14, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Б хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, У хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Бг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Уыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б, Унар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Б, Унар цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

5. Бгаас 767.935 төгрөг гаргуулж хохирогч Ут олгож, Унь хохирогч Бтөлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Хохирогч Унь бусад эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийдвэр хүчин төгөлдөр болтол Б, Унарт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.АЛТАНХУЯГ