Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2026 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 2026/ШЦТ/119

 

 

 

 

 

 

 

2026       02           24                                              2026/ШЦТ/119

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж,

 

Нарийн бичгийн дарга Г.Отгонтуяа

    Улсын яллагч Э.Гантулга

    Шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай хэргийг тус шүүхийн 106 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 2005 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Булган аймаг Дашинчилэн суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, Бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, ******* ******* ******* дугаар ангид нэгдүгээр жолооч ажилтай гэх, ам бүл 3, ээж, дүүгийн хамт ******* хот ******* дүүрэг 25-р хороо ******* дугаар байрны ******* тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, ******* овогт ******* (РД:)

 

Холбогдсон хэргийн талаар:  

Шүүгдэгч Б.******* нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ******* ******* ******* дугаар ангийн , нэгдүгээр тасгийн жолооч, дэд ахлагчаар ажиллаж байх хугацаандаа 2025 оны 5 дугаар сарын 16-ны өдрөөс 2025 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд алба хааж буй газар болох ******* ******* ******* дугаар ангийн , нэгдүгээр тасгийн жолоочийн ажлын байрыг дур мэдэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр орхин явсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-шүүгдэгч Б.******* шүүх хуралдаанд: “...гэм буруугаа хүлээж байна.” гэсэн мэдүүлэг,

   Гэрч Ц. “...******* ******* ******* дугаар ангийн ахлагч С., дэд ахлагч Б.******* нар 2025 оны 5 дугаар сарын 12-оос 7 дугаар сарын 23-ны өдөр хүртэл ямар нэгэн хүндэтгэх шалтгаангүйгээр ажлын байрыг орхин явсан. Манай ******* дугаар ангиас тухайн хоёр ахлагчид ажилдаа ирээгүйн улмаас гарах үр дагавар, хор уршгийн талаар ангийн захирагчийн албан мэдэгдэл хуудсыг тухайн хоёр ахлагчид цахим хаяг болон ар гэр, асран хамгаалагчид мэдэгдэж байхад одоог хүртэл ирээгүй, ажлын байрыг орхиж явсан. Тухайн хоёр алба хаагч нь манай ******* дугаар ангийн үндсэн данс бүртгэлд одоог хүртэл явж байна. Хэрэв ажлын байрыг орхиж яваад цаашид гарах үр дагаврыг бодож байгаа тул манай ангиас цагдаагийн байгууллагад албан бичгээр хандсан болно...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15-р тал/,

   Гэрч О. “...Би 2025 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Орхон аймгаас Өмнөговь аймгийн Гурвантэс суманд албан томилолтоор явсан. Тэгээд би 2025 оны 7 дугаар сарын 08-ны өдөр аймагтаа ирэхэд манай ангийн хоёр ахлагч ажлын байраа 2025 оны 5 дугаар сарын 12-ны өдрөөс хойш 2025 оны 7 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл ******* ******* ******* дугаар ангийн байрлалыг дур мэдэн ямар нэгэн хүндэтгэх шалтгаангүйгээр орхиж явсан тул манай ангиас аймгийн Цагдаагийн газарт гомдол гаргасан. Цэргийн албаны тухай хуульд ахлагч болон офицер ажлын байрыг дур мэдэн 3 хоногоос дээш тасалсан хүндэтгэн шалтгаангүйгээр орхиж явсан тохиолдолд орон нутгийн хууль сахиулах байгууллагад мэдэгдэнэ гэсэн заалтыг баримталж ажиллаж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19-р тал/,

   ******* ******* жанжин штабын даргын 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Б/1368 дугаартай “байлдагч... хугацаат цэргийн алба хаагчийг томилж, цэргийн цол олгох тухай” тушаал (тушаалын хавсралтын 16-д мөн ангийн хугацаат цэргийн албаны байлдагч *******ийг ангид нь , нэгдүгээр тасгийн жолоочийн албан тушаалд) /хх-ийн 48-51-р тал/,

   Б.*******ийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн “…Би 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багийн нутаг дэвсгэрт байрлах ******* ******* ******* дугаар ангид нэгдүгээр тасгийн жолооч албан тушаал дээр ажиллаж байгаад Зэсвэгт ******* ******* дугаар цэргийн ангийн захирагч Хурандаа тушаалаар Өмнөговь аймгийн Гашуун сухайт боомтын кемпэд хамгаалагчаар ажиллаж байгаад 2025 оны 05 дугаар сарын 16-ний өдөр Орхон аймагт ангийн байранд дээр ирж ажиллаж байгаад ангийн удирдлагад мэдэгдэхгүй ангийн байрыг дур мэдэн орхиж явсан. Орхон аймгийн ******* дугаар ангид ажиллаж байх хугацаанд ар гэрээсээ хол энд ажиллаж байх үед надад амьдрах орон байр байхгүй, хувь хүнээс мөнгө авсан мөнгө төгрөгний асуудалтай тухайн ангид ажиллаж байхад авсан цалин юунд ч хүрэхгүй өр зээлийн асуудалтай байсан тул ангийн байраа орхиж явсан юм...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 30-31 дэх тал/,

******* ******* жанжин штабын даргын 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Б/1368 дугаартай “байлдагч... хугацаат цэргийн алба хаагчийг томилж, цэргийн цол олгох тухай” тушаал (тушаалын хавсралтын 16-д мөн ангийн хугацаат цэргийн албаны байлдагч *******ийг ангид нь , нэгдүгээр тасгийн жолоочийн албан тушаалд) /хх-ийн 48-51-р тал/, Ажил тасалсан цэргийн алба хаагчдын цагийн бүртгэл /хх-ийн 64, 69-100-р тал/,

Ц. гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг Орхон аймгийн Цагдаагийн газар 2025 оны 7 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 9-16 дахь тал/,

******* ******* ******* дугаар ангийн захирагчийн орлогч О. 2025 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр өгсөн гэрчийн мэдүүлэг /хавтаст хэргийн 16-19 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

          Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай, нотлох баримтаар үнэлэх боломжтой байна.

  1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:  

Шүүх хуралдаанд улсын яллагч: “...Б.*******ийг  ******* ******* ******* дугаар ангийн , нэгдүгээр тасгийн жолооч, дэд ахлагчаар ажиллаж байх хугацаандаа 2025 оны 5 дугаар сарын 16-ны өдрөөс 2025 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд алба хааж буй газар болох ******* ******* ******* дугаар ангийн , нэгдүгээр тасгийн жолоочийн ажлын байрыг дур мэдэн орхиж явсан гэм буруутайд тооцох саналыг гаргасан,

 

Шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй.

 

Шүүгдэгч Б.******* нь дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанд шинжлэн судалсан гэрч Ц. “...******* ******* ******* дугаар ангийн ахлагч Б.*******, 2025 оны 5 дугаар сарын 12-ны өдрөөс 2025 оны 7 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд цэргийн албанаас зайлсхийх зорилгоор цэргийн анги буюу алба хааж байгаа газраа дур мэдэн орхиж явсан.” гэх мэдүүлэг,

гэрч О. “...манай ангийн хоёр ахлагч 2025 оны 5 дугаар сарын 12-ны өдрөөс...******* ******* ******* дугаар ангийн байрлалыг дур мэдэн, ямар нэгэн хүндэтгэх шалтгаангүйгээр орхиж явсан тул манай ангиас аймгийн Цагдаагийн газарт гомдол гаргасан.” Гэх мэдүүлэг,

Б.*******ийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн “…2025 оны 5 дугаар сарын 12-ны өдөр...ангийн удирдлагад мэдэгдэхгүй, ...ажил гараад ангийн байрыг дур мэдэн орхиж явсан.” гэх мэдүүлгүүд,

мөн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг Орхон аймгийн Цагдаагийн газар 2025 оны 7 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авсан тэмдэглэл, ******* ******* ******* дугаар ангийн захирагч Б. 2025 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 295 дугаартай албан бичиг, тус ангийн алба хаагч нарын цагийн бүртгэл, ******* ******* ******* дугаар ангийн захирагчийн 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Б/1368 дугаартай тушаалын хуулбар зэргээр нотлогдож байна.

Цэргийн албанаас оргон зайлах гэмт хэрэг нь хохирол учирсан байхыг шаардахгүй, цэргийн анги, байгууллагад алба хааж байгаа газраа дур мэдэн орхиж явснаар төгсдөг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг бөгөөд цэргийн анги, байгууллагад алба хааж байгаа газраа дур мэдэн орхиж явсан идэвхтэй үйлдэл, эс үйлдэхүй байна. 

Цэргийн алба хаагч гэдэгт Монгол Улсын зэвсэгт хүчин, хилийн цэргийн бие бүрэлдэхүүнд цэргийн жинхэнэ алба хааж байгаа Монгол Улсын иргэн, цэргийн дайчилгаа, сургууль цугларалтад байгаа цэргийн үүрэгтэн хамаарна.

Цэргийн албанаас оргон зайлах гэмт хэргийг “офицер, ахлагч” үйлдсэн бол хүндрүүлэх шинж болгон зүйлчлэхээр хуульчилсан, шүүгдэгч Б.*******ийн хувьд дэд ахлагч цолтой, ******* ******* жанжин штабын даргын 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Б/1368 дугаартай тушаалаар цэргийн байгууллагад буюу ******* ******* ******* дугаар ангийн , нэгдүгээр тасгийн жолоочоор томилогдсон, цэргийн байгууллагад цэргийн алба хаах үүргийг биеэр гүйцэтгэж байгаа цэргийн жинхэнэ алба хаагч иргэн тул энэ гэмт хэргийн субьект мөн байна.

Шүүгдэгч Б.******* нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, өөрөөр хэлбэл цэргийн офицер, ахлагч цэргийн албанаас зайлсхийх зорилгоор цэргийн анги, байгууллагад алба хааж байгаа газраа дур мэдэн орхиж явах үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж байсан ч түүнийг хүсэж үйлдсэн, гэм буруу нь санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн үйлдэл энэ гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзнэ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, цуглуулсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, дүгнэлт хийхэд шүүгдэгчийн гэм буруугийн талаар эргэлзэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх шүүгдэгч Б.*******ийг “цэргийн алба хаагч цэргийн албанаас зайлсхийх зорилгоор цэргийн анги, байгууллагад алба хааж байгаа газраа дур мэдэн орхиж явсан гэмт хэргийг офицер, ахлагч үйлдсэн.” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн тул шүүх шүүгдэгчийг “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхээр нь хангасан болно.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх;

шүүх шүүгдэгч Б.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,

мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй бөгөөд энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно.” гэж заасан.

          Шүүх шүүгдэгч Б.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, ар гэрийнх нь ахуйн амьдрал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, нөхцөл байдлуудыг харгалзан,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж,

          тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, 

хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 1 /нэг/ жилийн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн дээрх үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг түүнд анхааруулах нь зүйтэй.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.

Шүүгдэгч Б.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болохыг дурьдаж байна.

Бусад асуудал;

Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурьдаж,

шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

   Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

           1. Шүүгдэгч ******* овогт *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “цэргийн алба хаагч цэргийн албанаас зайлсхийх зорилгоор цэргийн анги, байгууллагад алба хааж байгаа газраа дур мэдэн орхиж явсан гэмт хэргийг офицер, ахлагч үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.

   2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч Б.*******ийг 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, уг тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчилж, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дах хэсэгт, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.******* нь шүүхээс хүлээлгэсэн дээрх үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.

   4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

             5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-437 дугаар нээлттэй хорих ангид даалгасугай. 

             6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдсугай.

             7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Б.ХИШИГДАВАА