| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батчулууны Мөнхбат |
| Хэргийн индекс | 131/2024/00308/И |
| Дугаар | 131/ШШ2024/00335 |
| Огноо | 2024-04-23 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 131/ШШ2024/00335
Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбат даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: *******, *******, *******, ******* оршин суух, ******* овгийн ******* ******* хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бүжинлхам тэмдэглэл хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлтийн шаардлага: 1984 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн 1991 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн ******* сумын нэгдэлд барилгачнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай
2. Хүсэлтийн үндэслэл: Миний бие нь 1979 онд ерөнхий боловсролын сургуулийн 8 дугаар анги төгсөөд, 1981 онд цэргийн албанд татагдаж, 1984 онд цэргийн албанаас халагдсан.
Баянхонгор аймгийн ******* сумын нэгдэлд 1984 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс барилгачнаар ажилд орж, 1991 оны 03 сарын 01-ний өдөр бүтэц, орон тооны өөрчлөлтөөр ажлаас гарсан.
Өндөр насны тэтгэвэрт орох гэтэл бичиг баримтын зөрчил гарч, шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон.
3. Хүсэлт гаргагч цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:
- Хөдөлмөрийн дэвтэр//
- Архивын тасгийн 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 801 дүгээр архивын лавлагаа
- Батлан хамгаалахын төв архивын 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 2699 дүгээр хугацаат цэргийн алба хаасны лавлагаа
- Баянхонгор аймгийн ******* сумын нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн 1986 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн хурлын 05 дугаар Шагнах тухай тогтоол
- Баянхонгор аймгийн ******* сумын нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн 1991 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн хурлын тогтоол
- Үндэсний төв архивын 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн дугаар лавлагаа
- Үндэсний төв архивын 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн дугаар лавлагаа
4. Шүүх бүрдүүлсэн нотлох баримт:
- Гэрч мэдүүлэг,
- Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 131/ШШ2020/00342 дугаар шийдвэр
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарах ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх онцгой ажиллагааны журмаар гаргажээ.
Шүүх хуралдаанаар нотлох баримтын шаардлага хангаж, иргэний хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судалж, хууль зүйн болон бодит үндэслэлд дүгнэлт хийж, хүсэлтийг ханган шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Хүсэлт гаргагч нь 1984 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн 1991 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн ******* сумын нэгдэлд барилгачнаар" ажиллаж байсан байдал нь шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дараах бичмэл нотлох баримтаар нотлогдож байна. Үүнд:
2.1. Хөдөлмөрийн дэвтэр:
Монгол Улсын Засгийн газрын 1991 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 13 дугаар тогтоолоор Ажилласан хугацааг тооцох журам-г баталсан нь хүчин төгөлдөр үйлчилж байна.
Уг журмын 5 дахь хэсэгт БНМАУ-ын хууль тогтоомжид заасан журмын дагуу хөтлөгдсөн хөдөлмөрийн дэвтэр нь ажилласан хугацааг тооцож тогтоох үндсэн баримт болно гэжээ.
Баянхонгор аймгийн ******* сумын нэгдлээс 1990 оны 05 дугаар сарын 10-ны өдөр олгосон олгосон дугаар хөдөлмөрийн дэвтэрт:
- Баянхонгор аймгийн ******* сумын нэгдлийн даргын 1984 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 23 дугаар тушаалаар 1984 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн барилгачнаар ажиллуулсан,
- - Баянхонгор аймгийн ******* сумын нэгдлийн даргын 1991 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 07 дугаар тушаалаар орон тооны бүтцэд өөрчлөлт орсон учир барилгачнаас чөлөөлсөн,
- 1991 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 16 дугаар тушаалаар 1991 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн ажилтнаар томилсон.
- 1991 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 29 дүгээр тушаалаар өөрийн хүсэлтийн дагуу ажилтнаас чөлөөлсөн,
- 1992 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн Б/34 тушаалаар 1992 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн манаачаар ажиллуулсан,
- 1994 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Б/127 дугаар тушаалаар өөрийн хүсэлтийн дагуу ажлаас чөлөөлсөн бичилт тус тус хийгджээ.
Уг хөдөлмөрийн дэвтрийн олголт, ажилд томилж, ажлаас чөлөөлсөн бичилт нь ажил олгогч хуулийн этгээдийн тэмдгээр албажиж, зохих журмын дагуу хөтлөгдсөн байх тул хүсэлт гаргагчийн ажиллаж байсан байдлыг тогтоох үндсэн баримт байна.
2.2. Ажил олгогчийн шийдвэр, цалин хөлсний лавлагаа:
Архивын тасгийн 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 801 дүгээр архивын лавлагаанд:
- ******* нь ******* сумын нэгдэлд барилгачнаар 1984-1991 онуудад ажилласан жилийн цалин, нотлох баримт шүүлгэх захиалга ирүүлснээс 1987-1991 онуудад цалин, 1986, 1991 онуудад нотлох баримт гарлаа. Мөн 1984-1986 онуудад мэдээлэл гараагүй,
- 1987 оны 01,09-12, 1988 оны 03,06-07, 1989 оны 01,04-07,12, 1990 оны 01-10, 1991 оны 01,03 саруудад цалин хөлс авч байсан. Энэ цалин Төрийн архивын сан хөмрөгийн Х№79 Б№01 ХН№-27 нэгижд хадгалагдаж байгаа
- Баянхонгор аймгийн ******* сумын нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн 1986 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн хурлын 05 дугаар Шагнах тухай тогтоолд Нэгдлийн 1985 оны ажлын гүйцэтгэлийг гарган тэргүүний амжилт гаргасан хүмүүсийг хөдөлмөрийн аварга болгож, шагнаж урамшуулах тухай тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцээд тогтоох нь: 1 дүгээр хавсралтаар 13 хүнд сумын аварга цол олгож, диплом 2,700 төгрөгөөр шагнахаар тогтсугай, уг тогтоолын хавсралтын н заалтад барилгачдаас , нарт тус 100 төгрөг,
- Баянхонгор аймгийн ******* сумын нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн 1991 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн хурлын тогтоолд Нэгдлийн зөвлөлийн гишүүдээр хавсралтад заасан 130 хүнийг ажиллуулсугай, уг тогтоолын хавсралтын 2 дахь заалтад гэжээ.
2.3. Цэргийн алба хаасан лавлагаа:
Батлан хамгаалахын төв архивын 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 699 дүгээр хугацаат цэргийн алба хаасны лавлагаанд ******* нь Батлан хамгаалах яамны сайдын 1981 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн н/199 дүгээр тушаалаар Баянхонгор аймгаас 1981 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Барилгын цэргийн 023 дугаар ангид алба хааж, мөн сайдын 1984 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн н/216 дугаар тушаалаар 1984 оны 08 дугаар сарын 15-ны өдөр дугаартай цэргийн батлахтай халагдсан-ыг тодорхойлжээ.
2.4. Хүн амын тооллогын лавлагаа:
- Үндэсний төв архивын 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн дугаар лавлагаанд 1989 оны хүн амын тооллогод Баянхонгор аймгийн Өлзий суманд оршин суух, өрхийн тэргүүлэгч ******* 25 настай, эхнэр 24 настай, охин ******* 3 настай, охин ******* 1 настай тоологдсон-ыг тодорхойлжээ.
2.5. Гэрчийн мэдүүлэг:
Гэрч овгийн Лхагваагийн мэдүүлэгт: Би 1983 оны 06 дугаар Баянхонгор аймгийн ******* сумын сургуулийн 8 дугаар анги төгсөөд 1990 он хүртэл Баянхонгор аймгийн ******* сумын Цэцэрлэгт нэгдлийн туслах үйлдвэрт барилгачнаар ажилласан.
Уг хугацааны дотор Баянхонгор аймгийн Техник мэргэжлийн сургуульд 1 сарын хугацаатай суралцаж, өрлөгчин мэргэжил эзэмшсэн. Чухам хэдэн онд суралцаж байснаа сайн санахгүй байна.
нь надтай хамт Баянхонгор аймгийн ******* сумын Цэцэрлэгт нэгдлийн туслах үйлдвэрт барилгачнаар ажиллаж байсан. Би тухайн нэгдэлд барилгачнаар ажиллаж эхэлснээс хойш ажилд орж байсан. Чухам хэзээ ажилд томилогдсон болохыг нь би сайн санахгүй байна.
Баянхонгор аймгийн ******* сумын Цэцэрлэгт нэгдлийн туслах үйлдвэр 1990 оны хавар татан буугдаад бүх ажилтан, албан хаагчид ажлаасаа чөлөөлөгдсөн. Тухайн үед мөн барилгачны ажлаас чөлөөлөгдсөн гэжээ.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ, 40.2 дахь хэсэгт Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэжээ.
Хуулийн дээрх хэсгийн дагуу нэхэмжлэгчээс нотлох баримтаар иргэний хэрэгт гаргасан хөдөлмөрийн дэвтэр, ажил олгогчийн шийдвэр, цалин хөлсний лавлагаа, хугацаат цэргийн алба хаасан тухай лавлагаа, хүн амын тооллогын лавлагаа болон шүүхээс бүрдүүлсэн гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтыг хооронд харьцуулж, огноо, дугаар, агуулгын хувьд харилцан бие биеэ дэмжин нотолж байгаа, хэрэгт ач холбогдолтой үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн болно.
Ийнхүү хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтыг үнэлэхэд хүсэлт гаргагч нь 1981 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн 1984 оны 08 дугаар сарын 15-ны өдрийг дуустал хугацаанд Барилгын цэргийн 023 дугаар ангид алба хаасан, 1984 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн 1991 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн ******* сумын нэгдэлд барилгачнаар ажиллаж, зохих цалин хөлс авч, хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлж, шагнуулсан, нэгдлийн зөвлөлийн гишүүнээр сонгогдон ажилласан үйл баримт тус тус тогтоогдсон болно.
Баянхонгор аймгийн ******* сумын нэгдэлд 1984 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн 1991 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд барилгачнаар ажиллах хугацаанд хүсэлт гаргагч Х.******* хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсон гэх үйл баримт хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсонгүй.
Хүсэлт гаргагч ыг дээрх хугацаанд Баянхонгор аймгийн ******* сумын нэгдэлд барилгачнаар тасралтгүй ажиллаж байсан болохыг гэрч батлан мэдүүлсэн.
Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 131/ШШ2020/00342 дугаар шийдвэрээр овгийн Лхагвааг 1983 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 1983 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл, 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн ******* сумын нэгдлийн туслах үйлдвэрт барилгачнаар ажиллаж байсан байдлыг тогтоосон тул гэрчийн мэдүүлгийн эх сурвалж нь бодитой, баримтаар батлагдаж байна.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2 дахь хэсэгт Эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, уг хэсгийн 135.2.6 дахь заалтад ажиллаж байсан байдал гэжээ.
Хуулийн дээрх заалтыг баримтлан хүсэлт гаргагч Х.******* 1984 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн 1991 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн ******* сумын нэгдэлд барилгачнаар" ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
Шүүхээс хүсэлт гаргагч Х.******* ажиллаж байсан байдлыг тогтоосон нь нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж тогтоолгоход эрх зүйн ач холбогдолтой болно.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.3 дахь хэсэгт Хүсэлтэд уг үйл явдлыг тогтоолгох гэж байгаа зорилгыг зааж уг үйл явдлыг тогтооход ач холбогдол бүхий баримт бичгийг олж авах буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсныг нотлох баримтыг хавсаргана гэжээ.
Баянхонгор аймгийн ******* сумын нэгдлээс олгосон 1990 оны 05 дугаар сарын 10-ны өдөр олгосон дугаар хөдөлмөрийн дэвтэрт эзэмшигчийн эцэг/эх/-ийн нэрийг Гавчуур гэж тусгасан, ажил олгогч хуулийн этгээд нь татан буугдсан тул уг алдааг хожим залруулах боломжгүй учраас ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор онцгой ажиллагааны журмаар хүсэлт гаргах шаардлага нэхэмжлэгч т үүссэн байна.
Үндэсний төв архивын 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн дугаар лавлагаанд 1989 оны хүн амын тооллогод Баянхонгор аймгийн Өлзий суманд оршин суух, өрхийн тэргүүлэгч ******* 1963 онд төрсөн, 25 настай, Үндэсний төв архивын 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн дугаар лавлагаанд 2000 оны хүн амын тооллогод Нийслэлийн Баянгол дүүргийн 11 дүгээр хороонд оршин суух, өрхийн тэргүүлэгч ******* 1963 онд төрсөн, 39 настай тоологдсон болохыг тус тус тодорхойлжээ.
Хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхт түүний хувийн мэдээллийг 1963 оны 06 дугаар сарын 29-ны өдөр төрсөн, регистрийн дугаартай, ******* овгийн ******* гэж тусгажээ.
Харин хөдөлмөрийн дэвтэрт эзэмшигчийн нэрийг , төрсөн огноог 1963 оны 06 дугаар сарын 29-ны өдөр гэж тусгасан хүсэлт гаргагч Х.******* хувийн мэдээлэлтэй тохирч байх тул түүний эцгийн нэрийн эхний үсгийг буруу тусгасан үзэхээр байна.
Энэхүү техник шинжтэй алдаа нь уг хөдөлмөрийн дэвтрийн эзэмшигчийг хүсэлт гаргагч биш гэж үзэх, түүний ажиллаж байсан байдлыг тогтоохгүй байх үндэслэл болохгүй.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж байхаар заажээ.
Хуулийн дээрх хэсгийн дагуу Х.******* ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлт гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх заалт, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь заалтыг баримтлан хүсэлт гаргагч ******* овгийн ******* ыг 1984 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн 1991 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн ******* сумын нэгдэлд барилгачнаар" ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтыг тус тус баримтлан хүсэлт гаргагч Х.******* улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасныг баримтлан зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч нь шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХБАТ