| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батчулууны Мөнхбат |
| Хэргийн индекс | 131/2024/00371/И |
| Дугаар | 131/ШШ2024/00341 |
| Огноо | 2024-04-24 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 131/ШШ2024/00341
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбат би
Нэхэмжлэгч: *******, 8 дугаар*******, *******, ******* оршин суух, ******* овгийн ******* ******* нэхэмжлэлтэй
Хариуцагч: Баянхонгор аймгийн ******* сумын 5 дугаар багт оршин суух, ******* овгийн холбогдох барааны үнэ 139,703,770 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн агуулга: миний бие нь худалдааны төвийг 2007 оноос хойш одоог хүртэл тасралтгүй ажиллуулж байгаа. Энэ хугацаанд ******* сумын дэлгүүрийн эзэн С.эй олон жил түншийн харилцаатай явж ирсэн.
нь 2020 оноос хойш зээлээ төлөхөө больсон. Хамгийн сүүлд 2023 оны 12 дугаар сарын 17-ны өдөр нярав, санхүүгийн хамт ******* суманд ийн гэрт очиж тооцоо нийлж гарын үсэг зуруулахад 139,703,770 төгрөг болж байсан.
2. Хариу тайлбарын агуулга: миний бие Ч.******* нэхэмжилсэн 139,703,770 төгрөгийг төлж барагдуулна. Маргах зүйлгүй.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх эрхтэй.
Хуулийн дээрх хэсгийн дагуу хариуцагч нь нэхэмжлэгч Ч.******* нэхэмжилсэн барааны үнэ 139,703,770 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрчээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн үндэслэл тогтоогдсон тул Ч.******* нэхэмжлэлтэй С. холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэжээ.
Хуулийн дээрх хэсгийн дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 856,469 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ээс 428,234.5 төгрөгийг, улсын орлогоос 428,234.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч т олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэг, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч нь нэхэмжлэгч Ч.******* барааны үнэ 139,703,770 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 856,469 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ээс 428,234.5 төгрөгийг, улсын орлогоос 428,234.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч С. олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МӨНХБАТ