| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Олзвойн Чулуунчимэг |
| Хэргийн индекс | 183/2024/01038/И |
| Дугаар | 183/ШШ2024/01496 |
| Огноо | 2024-04-08 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 08 өдөр
Дугаар 183/ШШ2024/01496
| 2024 оны 4 сарын 08-ны өдөр | Дугаар 183/ШШ2024/01496 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Чулуунчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн **-р хороо, бага тойруу, ** тоотод байрлах Т ХК /РД:***/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн **-р хороо, 7 хэсэг, маршал таун, их монгол улсын гудамж, **-р байр, ** тоотод оршин суух Л-ийн М /РД:****/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 8,918,865.79 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.У,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ангармаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Т ХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Зээлдэгч Л.М нь тус банктай 2021 оны 07-р сарын 01-ны өдөр ***** тоот Кредит карт эзэмших гэрээ байгуулан, 2 жилийн хугацаатай, жилийн бэлэн 28,8%-н хүүтэй, жилийн бэлэн бус 21,8%-н хүүтэй, 10,000,000 төгрөгийн кредит картын зээл авсан. Зээлийн төлбөр 2024.01.18-ны өдрийн байдлаар зээл,хүүгийн төлбөрийн 8,918,865.79 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ зөрчиж,зээлийн төлбөрт 2023 оны 04 сарын 01-ны өдрөөс хойш зээлийн төлбөрт огт төлөлт хийлгүй,банкийг хохироож,оршин суугаа газраа өөрчлөн байх тул зээлдэгч Л овогтой М-г шүүхээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: .Хуралдаанаа үргэлжлүүлэх хүсэлтэй байна, хариуцагч эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлт өгсөн байна, 2024-01-29 ний өдрийн байдлаар 8,918,865.79 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ зөрчиж,зээлийн төлбөрт 2023 оны 04 сарын 01-ны өдрөөс хойш зээлийн төлбөрт огт төлөлт хийгээгүй гэв.
3. Нэхэмжлэгч талаас, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Сүхбаатар дүүрэг салбарын захирал Ж.Ц-д олгосон итгэмжлэл, Б.Х-д олгосон итгэмжлэл, Л.Мэргэнсанаагийн кредит дансны хуулга, Л.М-ийн иргэний үнэмлэхийн хуулбар, мэдээлэл, Төрийн банкны хур мэдээллийн системийн мэдээлэл, зээлдэгчийн анкет, кредит картын өргөдөл, судалгааны маягт, 2021.07.01-ний өдрийн **** дугаартай кредит карт эзэмших гэрээ, хавсралт 1, Кредит картын бүтээгдэхүүний нөхцөлийн маягт, 2023.08.29-ний өдрийн 02 дугаартай зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл, 2023.11.02-ны өдрийн 01 дугаартай зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл, 2023.11.13-ны өдрийн 02 дугаартай зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл, 2023.11.20-ны өдрийн 03 дугаартай зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл, 2023.12.13-ны өдрийн 04 дугаартай зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл, Хан-Уул дүүргийн 17-р хорооны засаг даргын тодорхойлолт, Л.М-ийн 2023.12.23-ны өдөр гаргасан хүсэлт, Л.М-ийн Т ХК-д гаргасан хүсэлт, Т ХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хүү тооцоолсон хүснэгт, С.У-т олгосон итгэмжлэл зэрэг баримтыг шүүхэд ирүүлжээ.
4.Хариуцагч талаас иргэний үнэмлэхийн лавлагаа, хэргийг эзгүйд шийдвэрлүүлэх болох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх талаар хүсэлтийг шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч дараах байдлаар шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...Зээлдэгч Л.М нь тус банктай 2021 оны 07-р сарын 01-ны өдөр **** тоот Кредит карт эзэмших гэрээ байгуулан, 2 жилийн хугацаатай, жилийн бэлэн 28,8%-н хүүтэй, жилийн бэлэн бус 21,8%-н хүүтэй, 10,000,000 төгрөгийн кредит картын зээл авсан. Зээлийн төлбөр 2024.01.18-ны өдрийн байдлаар зээл,хүүгийн төлбөрийн 8,918,865.79 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ зөрчиж,зээлийн төлбөрт 2023 оны 04 сарын 01-ны өдрөөс хойш зээлийн төлбөрт огт төлөлт хийлгүй,банкыг хохироож,оршин суугаа газраа өөрчлөн байх тул зээлдэгч Л овогтой М-г шүүхээр шийдвэрлэж өгнө үү гэв.
3.Хариуцагч Л.М-д нэхэмжлэлийн хувийг шүүх 2024-02-20 ний өдөр гардуулсан бөгөөд хариу тайлбар бичгээр ирүүлээгүй болно.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Л.М нь Т ХК-тай 2021 оны 07 дугаар сарын 01- ны өдөр кредит карт эзэмших гэрээ байгуулж, 10,000,000 төгрөгийг 2 жилийн хугацаатай, жилийн бэлэн -28,8 хувийн хүүтэй, бэлэн бус -21,8 хувийн хүүтэй зээл авсан болох нь зохигчдын тайлбар, талуудын хооронд байгуулсан 2021 оны 07 дугаар сарын 01-ны өдрийн **** тоот гэрээ, кредит картын өргөдөл, судалгааны маягт, зээлдэгчийн анкет, кредит дансны хуулга зэрэг баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, хуульд нийцүүлж хийсэн, хүчин төгөлдөр гэрээ гэж үзнэ. Хариуцагч Л.М-д нэхэмжлэлийн хувийг шүүх 2024-02-20 ний өдөр гардуулсан бөгөөд хариу тайлбар бичгээр ирүүлээгүй болно.
5.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан буюу 10,000,000 төгрөгөөс үндсэн зээлд 7,519,791 төгрөг, хүүд 1,399,073 төгрөгийн үлдэгдэлтэй гэж дүгнэв. Учир нь хариуцагч Л.М-д нэхэмжлэлийн хувийг шүүх 2024-02-20 ний өдөр гардуулсан бөгөөд хариу тайлбар бичгээр ирүүлээгүй болно. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэстэй.
Түүнчлэн 2023.08.29-ний өдрийн 02 дугаартай зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл, 2023.11.02-ны өдрийн 01 дугаартай зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл, 2023.11.13-ны өдрийн 02 дугаартай зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл, 2023.11.20-ны өдрийн 03 дугаартай зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл, 2023.12.13-ны өдрийн 04 дугаартай зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл зэрэг баримтуудад Л.Мэргэнсанаа гарын үсэг зурж, хүлээж авч танилцаж байжээ.
Улмаар 2024-04-08 ний өдрийн хэргийг хэлэлцэх шүүх хуралдаанд хариуцагчаас өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлэхийн хамт тус хүсэлтэд ..авсан зээлийн дүнд маргах дүн байхгүй төлж барагдуулна .. гэж бичсэн байна.
Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч Л.М-аас зээлийн гэрээний үүрэгт 8,918,865 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т ХК-д олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Л.М-аас зээлийн гэрээний үүрэгт 8,918,865 төгрөгийг гаргуулж Т ХК-д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 157,651 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 157,651 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ЧУЛУУНЧИМЭГ