Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Батчулууны Мөнхбат |
Хэргийн индекс | 131/2024/00091/И |
Дугаар | 131/ШШ2024/00342 |
Огноо | 2024-04-24 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 131/ШШ2024/00342
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбат би
Нэхэмжлэгч: *******, *******, ******* тоотод оршин *******лах, *******-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын *******, 95 *******, ******* оршин суух, ******* ******* овгийн ,
Хариуцагч: Баянхонгор аймгийн сумын 4 дүгээр багт оршин суух, овгийн нарт холбогдох
Зээл 30,000,000 төгрөг, хүү 2,554,728.34 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 27,774.24 төгрөг, нийт 32,582,502.58 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн агуулга: Хариуцагч Э., Ж. нар нь Төрийн банк ХХК-ийн Баянхонгор салбарын харьяа тооцооны төвөөс 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн тоот гэрээгээр 30,000,000 төгрөгийг сарын 1,6 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлж авсан.
Зээлдэгч Э., Ж. нар зээл, хүүг хуваарийн дагуу бүрэн төлөөгүй, дутуу төлснөөс хүүгийн төлбөр 124 хоног хугацаа хэтэрсэн тул 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн байдлаар тооцон зээл 30,000,000 төгрөг, хүү 2,554,728.34 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 27,774.24 төгрөг, нийт 32,582,502.58 төгрөгийг гаргуулж, өгнө үү.
2. Хариу тайлбарын агуулга: Миний бие Э. нь 2023 оны 03 сарын 30-ны өдөр Төрийн банк ХХК-иас 30,000,000 төгрөгийн зээл авсан. Эцсийн үлдэгдэл 32,582,502.28 төгрөгийг төлнө.
3. Хариу тайлбарын агуулга: Миний бие Ж. нь 2023 оны 03 сард өөрийн хүү Э.гийн Төрийн банк ХХК-иас авсан 32,582,502 төгрөгийн зээлийн гэрээнд гарын үсэг зурсан нь үнэн болно. Нэхэмжлэх талын мөнгөн дүн дээр маргах зүйлгүй, хүлээн зөвшөөрч байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх эрхтэй.
Хуулийн дээрх хэсгийн дагуу хариуцагч Э., Ж. нар нь нэхэмжлэгч *******-ийн зээл 30,000,000 төгрөг, хүү 2,554,728.34 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 27,774.24 төгрөг, нийт 32,582,502.58 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрчээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн үндэслэл тогтоогдсон тул *******-ийн нэхэмжлэлтэй Э., Ж. нарт холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэжээ.
Хуулийн дээрх хэсгийн дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 320,863 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э., Ж. нараас 160,431.5 төгрөгийг, улсын орлогоос 160,431.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч *******-д олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэг, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э., Ж. нар нь нэхэмжлэгч *******-ийн зээл 30,000,000 төгрөг, хүү 2,554,728.34 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 27,774.24 төгрөг, нийт 32,582,502.58 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 320,863 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э., Ж. нараас 160,431.5 төгрөгийг, улсын орлогоос 160,431.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч *******-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МӨНХБАТ