Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 131/ШШ2024/00346

 

Монгол улсын нэрийн өмнөөс

 

Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбат даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянхонгор аймгийн ******* сумын 1 дүгээр багт оршин суух, ******* овгийн ******* ******* нэхэмжлэлтэй

Хариуцагч: Баянхонгор аймгийн ******* 3 дугаар ******* ******* ******* оршин суух, ******* овгийн холбогдох

Эцэг хүүхдийн тэтгэлэг гаргуулж, хүү тэжээн тэтгүүлэх тухай тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч , түүний өмгөөлөгч , хариуцагч нар оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бүжинлхам тэмдэглэл хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Нэхэмжлэлийн агуулга: миний бие Б.ай 2020 онд танилцаад хамтран амьдарч байх хугацаанд 2021 оны 07 дугаар сарын 10-ны өдөр хүү нь төрсөн.

нь хамтран амьдарч чадна, салахгүй гэсэн амлалт өгч байсан боловч түүний эх нь биднийг хориглон дургүйцэж намайг элдвээр доромжилдог байсан.

Хүүгээ эргэж тойрч ханддаггүй тул хүүгийнхээ ирээдүйг бодож тэтгэлэг тогтоолгохоор шийдсэн. хүүхдийн тэтгэлэг гаргуулж, өгнө үү.

2. Нэхэмжлэгч цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:

- Баянхонгор аймгийн ******* сумын Эрүүл мэндийн төвийн 2024 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 06 дугаар албан бичиг

- Баянхонгор аймгийн ******* сумын 1 дүгээр ******* Засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 06 дугаар албан бичиг

- Хүүхдийн төрсний гэрчилгээ//

3. Хариуцагчийн тайлбарын агуулга: миний бие 2020 онд тай танилцаж, хамт амьдрах хугацаанд 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүүтэй болсон.

Амьдрал болгохын төлөө их явсан боловч дотоодын хэрүүл маргаан их байсан учир ярилцаад хоёр тийшээ болсон. Д.******* хүсэлтээр хүүхдийн тэтгэлэг тогтоолгон эрх, үүргээ хүлээхэд бэлэн хариу тайлбар товчхон гаргалаа.

******* суманд амьдарч байх хугацаанд 2023 онд өөрийн нэр дээрх хашаа, байшинг д шилжүүлэн өгч, ахин харилцаа холбоогүй тус тусын замаа хөөж амьдарна гэж тохирсон.

4. Хариуцагч цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:

- Үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа/огноо: 2024.04.20, /

5. Зохигчийн хүсэлтээр шүүх бүрдүүлсэн нотлох баримт: Үгүй

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, хариу тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судалж, нэхэмжлэлийг ханган шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Нэхэмжлэгч нь хариуцагч Б. холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулж, хүү тэжээн тэтгүүлэх тухай нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч нь хүүхдийн тэтгэлэг гаргуулж, хүү тэжээн тэтгүүлэх тухай нэхэмжлэгч Д.******* нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн агуулга бүхий хариу тайлбар гаргажээ.

2. Гэр бүлийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт Гэрлэгчид бие биеэ, эцэг, эх нь хүүхдээ, хүүхэд нь эцэг, эхээ, төрөл, садангийн хүмүүс бие биеэ энэ хуульд заасны дагуу тэжээн тэтгэх үүрэгтэй гэжээ.

Баянхонгор аймгийн ******* сумын улсын бүртгэгчийн гарын үсэг, тэмдгээр албажсан 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн төрсний гэрчилгээнээс үзэхэд 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр төрсөн хүү ын эцэг нь , эх нь байна.

Хуулийн дээрх хэсгийн дагуу эцэг , эх нар нь хүү тэжээн тэтгэх үүрэгтэй. Хүү нь одоогоор эх Д.******* асрамжид эсэн мэнд бойжиж байгааг эцэг нь хүлээн зөвшөөрч, хүүхдийн асрамжийн асуудлаар зохигч маргаагүй.

Иймд эцэг хүүхдийн тэтгэлэг гаргуулж, хүү тэжээн тэтгүүлэх тухай эх Д.******* нэхэмжлэлийг ханган шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй.

3. Хариуцагч нь Баянхонгор аймгийн ******* суманд байрлах хашаа, байшингийн өмчлөх эрхийг нэхэмжлэгч д шилжүүлж, ахин харилцахгүйгээр амьдарна гэсэн агуулга бүхий хариу тайлбар гаргажээ.

Уг хариу тайлбарт хавсаргасан 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа-наас үзэхэд хариуцагч нь 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Баянхонгор аймгийн ******* сумын 4 дүгээр ******* хаягт байршилтай, гэр бүлийн хэрэгцээний газар болон хувийн сууц, дэлгүүрийн өмчлөх эрхээ бусдад шилжүүлжээ.

Гэвч үл хөдлөх эд хөрөнгөө өмчлөх эрхээ бусдад/тодруулбал хариу тайлбарт дурдсанчлан нэхэмжлэгч д/ шилжүүлсэн нь хариуцагч ыг хүү тэжээн тэтгэх үүргээс чөлөөлөх, хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй орхигдуулах эрх зүйн үндэслэл болохгүй.

Учир нь Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ гэжээ. Тодруулбал хүү нь төрснөөр эцэг аар тэжээн тэтгүүлэх эрх, эцэг нь хүү тэжээн тэтгэх үүрэг тус тус үүснэ.

Хүүхдийн эрхийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт Хүүхдийн эрхийг хангах талаар эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь доор дурдсан үүрэг хүлээнэ, уг хэсгийн 10.1.10 дахь хэсэгт хүүхдийг наад захын хэрэгцээт зүйлээр хангах гэжээ.

Хүүхдийн наад захын хэрэгцээнд орон байр, хувцас хунар, хоол хүнс хамаарах тул эцэг нь орон сууц, хашааны газраа эх Д.******* өмчлөлд шилжүүлсэн бол хүү ын наад захын хэрэгцээг хангах үүргээ хэрэгжүүлсэн гэж үзэх тул хүүхдээ тэжээн тэтгэх үүргээс чөлөөлөгдөхгүй.

4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт Хүүхдэд олгох тэтгэлгийг түүний насны байдлыг харгалзан сард нэг хүүхдэд дараах хэмжээгээр тогтооно,

Уг хэсгийн 40.1.1 дэх заалтад 11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 40.1.2 дахь заалтад 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр гэж тус тус заажээ.

Иймд хүү 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 16 нас/суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэх эрх зүйн үндэслэлтэй.

5. Эцэг гаргуулсан хүүхдийн тэтгэлгийг эх нь Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт заасны дагуу гагцхүү хүү ын хэрэгцээнд зарцуулах үүрэгтэй.

Тэтгэлэг нь хүү ын хэрэгцээнд зарцуулагдаагүй нь тогтоогдсон бол Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасны дагуу эцэг нь түүнийг зориулалтаар нь зарцуулахыг эх гаас шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.

6. Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт Иргэний эрх зүйн харилцаа дараахь үндэслэлээр үүснэ, уг хэсгийн 8.1.2 дахь заалтад иргэний эрх зүйн харилцаа үүсгэхэд чиглэсэн шүүхийн шийдвэр гэжээ.

Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай шаардлага нь эд хөрөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн төрөлд хамаардаг бөгөөд нэхэмжлэгчийн шаардлагаар хариуцагчаас хүүхдийн тэтгэлэг гаргуулсан шүүхийн шийдвэр нь хуулийн дээрх заалтын дагуу иргэний эрх зүйн харилцааг үүсгэх үндэслэл болдог.

Иймд хүүхдийн тэтгэлэг гаргуулах асуудлаар зохигч эвлэрсэн, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхгүй.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Д.******* хариуцагч Б. холбогдох хүүхдийн тэтгэлэг гаргуулан хүү тэжээн тэтгүүлэх тухай энэхүү иргэний хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэсэн болно.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь заалтаар тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэвэр, тэтгэмж, тэтгэлэг, хохирол, нөхөн төлбөр шаардсан нэхэмжлэлд тэдгээрийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр нэхэмжлэлийн үнийг тодорхойлно.

Үндэсний статистикийн хорооны даргын 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн А/29 дүгээр тогтоолоор хүн амын амьжиргааны доод түвшин 2024 онд мөрдөх хэмжээг хавсралтаар баталж, мөрдүүлжээ.

Уг тогтоолын хавсралтад хангайн бүсийн хүн амын амжиргааны доод түвшинг 447,300 төгрөг байхаар заасныг эцэг хүүхдийн тэтгэлэг гаргуулан хүү тэжээн тэтгүүлэх нэхэмжлэлийн тухайд үнийн дүнг тодорхойлбол 2,683,800 төгрөг байна.

Иймд нэхэмжлэгч нь хариуцагч Б. холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 57,890 төгрөг төлөх байжээ.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт Улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна гэж тус тус заажээ.

Хуулийн дээрх зохицуулалтын дагуу нэхэмжлэгч нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,  хариуцагч 57,890 төгрөгийг, улсын орлогоос 12,310 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч д олгох эрх зүйн үндэслэлтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх заалт, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь заалтыг тус тус баримтлан хүү 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй тохиолдолд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

2. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт заасныг баримтлан эцэг гаргуулсан хүүхдийн тэтгэлгийг гагцхүү хүү ын хэрэгцээнд зарцуулахыг эх д даалгасугай.

3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасныг баримтлан тэтгэлэг хүү ын хэрэгцээнд зарцуулагдаагүй нь тогтоогдвол эцэг нь түүнийг зориулалтаар нь зарцуулахыг эх гаас шаардаж, шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдсугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтыг тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Д.******* нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,  хариуцагч 57,890 төгрөгийг, улсын орлогоос 12,310 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч д олгосугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасныг баримтлан зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Б.МӨНХБАТ