Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 131/ШШ2024/00349

 

Монгол улсын нэрийн өмнөөс

 

Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбат даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* ******* ******* оршин суух, ******* овгийн ******* ******* нэхэмжлэлтэй

Хариуцагч: ******* ******* ******* тоотод оршин суух, овгийн холбогдох

Эцэг хүүхдийн тэтгэлэг гаргуулж, хүү , охин нарыг тэжээн тэтгүүлэх тухай тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч , хариуцагч нар оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бүжинлхам тэмдэглэл хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Нэхэмжлэлийн агуулга: миний бие 2019 онд Д.ай танилцаж, гэр бүлийн харилцаатай болсон. Бид 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүү төрсөн. Гэрлэлтээ бүртгүүлээгүй.

Хүү нь 1 нас 2 сартай байхад ахин жирэмсэлж, 4 сартай жирэмсэн байхад Хан-Уул дүүргийн ******* Сонсголонгийн 64  тоотод оршин суудаг хадам эцгийн хашаанд гэр барьж амьдарсан.

Энэ хугацаанд би жирэмсний амралтаа авч ачааны автомашин барьж, хувиараа ажилладаг байсан. Энэ хугацаандаа Өмнөговь аймгийн Цогтцэций, Цагаанхад руу ирж, очин явдаг байсан.

Энэ үеэс гэр бүлдээ тавих анхаарал багассан, сүүлийн 2022 оны 12 дугаар сард яваад 1 сар гэртээ ирэхгүй байх хугацаандаа гэр бүлээс гадуурх харилцаа эхлүүлсэн байсан.

Үүнээс хойш ирж, очин явсаар 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр охин төрсөн. Бид 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр том хүү гийн сэвлэг үргээх ёслолыг хийсэн.

Сэвлэг үргээсний маргааш ажлаас дуудаж байна гээд Өмнөговь аймаг явсан. Эргээд 9 дүгээр сарын дундуур ирээд 27-ны өдөр буцаад Өмнөговь аймаг явсан. Бас л ажлаас дуудаж байна гэсэн шалтгаанаар, энэ үеэс бидний дунд зөрчил гарч эхэлсэн.

Ингээд явснаас 3 хоногийн дараа 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр гэр бүлээс гадуурх харилцааг нь мэдсэн. Хүү 2 настай, охин 5 сартай байхад орхин явсан.

Үүнээс хойш ирээгүй гэр бүлээс гадуурх харилцаатай болсноо өөрөө хүлээн зөвшөөрч сална, гэр бүлдээ ирэхгүй гэдгээ хэлсэн. Одоо хүү маань 4 настай, охин маань 2 настай, хоёулаа цэцэрлэгт явдаг. Охин маань 1 нас 5 сартайгаасаа төлбөртэй хувийн цэцэрлэгт явж байгаа.

Бид 2023 оны 01 дүгээр сарын 02-н өдөр Баянхонгор аймагт нүүж ирсэн. Байр түрээслэн амьдарч байгаа. Би ажиллаж байгаа ч байрны түрээс, тог цахилгаан, ус, халаалт, цэцэрлэгийн төлбөр гээд цалингийн хэмжээ хүрэлцэхгүй хоёр хүүхэд маань нялх балчир, асаргаа халамж, маш их хэрэгтэй байна.

Иймд хүү , охин нарт төрсөн эцэг хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Нэхэмжлэгч цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:

- Хүүхдийн төрсний гэрчилгээ/, /

- өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт/, /

- Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* Засаг даргын тодорхойлолт

3. Хариуцагчийн тайлбарын агуулга: миний бие Б.******* нэхэмжлэлийн дагуу хүү , охин нарт хүүхдийн тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч байна.

Уг тэтгэлгийг хүү , охин нарын хугацаат хадгаламжийн дансанд шилжүүлж байхыг хүсэж байна.

4. Хариуцагч цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт: Үгүй

5. Зохигчийн хүсэлтээр шүүх бүрдүүлсэн нотлох баримт: Үгүй

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, хариу тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судалж, нэхэмжлэлийг ханган шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Нэхэмжлэгч нь хариуцагч Д. холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулж, хүү , охин нарыг тэжээн тэтгүүлэх тухай нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч нь хүүхдийн тэтгэлэг гаргуулж, хүү , охин нарыг тэжээн тэтгүүлэх тухай нэхэмжлэгч Б.******* нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн хариу тайлбар гаргажээ.

2. ******* улсын бүртгэгчийн гарын үсэг, тэмдгээр албажсан төрсний гэрчилгээнээс үзэхэд 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдөр төрсөн хүү , 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн охин нарын эцэг нь , эх нь байна.

Гэр бүлийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт Гэрлэгчид бие биеэ, эцэг, эх нь хүүхдээ, хүүхэд нь эцэг, эхээ, төрөл, садангийн хүмүүс бие биеэ энэ хуульд заасны дагуу тэжээн тэтгэх үүрэгтэй гэжээ.

Хуулийн дээрх хэсгийн дагуу эцэг , эх нар нь хүү , охин нарыг тэжээн тэтгэх үүрэгтэй. Хүү , охин нар нь одоогоор эх Б.******* асрамжид эсэн мэнд бойжиж байгааг эцэг нь хүлээн зөвшөөрч, хүүхдийн асрамжийн асуудлаар зохигч маргаагүй.

Иймд эцэг хүүхдийн тэтгэлэг гаргуулж, хүү , охин нарыг тэжээн тэтгүүлэх тухай эх Б.******* нэхэмжлэлийг ханган шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт Хүүхдэд олгох тэтгэлгийг түүний насны байдлыг харгалзан сард нэг хүүхдэд дараах хэмжээгээр тогтооно,

Уг хэсгийн 40.1.1 дэх заалтад 11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 40.1.2 дахь заалтад 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр гэж тус тус заажээ.

Иймд хүү , охин нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 16 нас/суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй тохиолдолд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэх эрх зүйн үндэслэлтэй.

4. Эцэг гаргуулсан хүүхдийн тэтгэлгийг эх нь Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт заасны дагуу гагцхүү хүү , охин нарын хэрэгцээнд зарцуулах үүрэгтэй.

Тэтгэлэг нь хүү , охин нарын хэрэгцээнд зарцуулагдаагүй нь тогтоогдсон бол Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасны дагуу эцэг нь түүнийг зориулалтаар нь зарцуулахыг эх оос шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.

5. Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт Иргэний эрх зүйн харилцаа дараахь үндэслэлээр үүснэ, уг хэсгийн 8.1.2 дахь заалтад иргэний эрх зүйн харилцаа үүсгэхэд чиглэсэн шүүхийн шийдвэр гэжээ.

Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай шаардлага нь эд хөрөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн төрөлд хамаардаг бөгөөд нэхэмжлэгчийн шаардлагаар хариуцагчаас хүүхдийн тэтгэлэг гаргуулсан шүүхийн шийдвэр нь хуулийн дээрх заалтын дагуу иргэний эрх зүйн харилцааг үүсгэх үндэслэл болдог.

Иймд хүүхдийн тэтгэлэг гаргуулах асуудлаар зохигч эвлэрсэн, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхгүй.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Б.******* хариуцагч Д. холбогдох хүүхдийн тэтгэлэг гаргуулан хүү , охин нарыг тэжээн тэтгүүлэх тухай энэхүү иргэний хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэсэн болно.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь заалтаар тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэвэр, тэтгэмж, тэтгэлэг, хохирол, нөхөн төлбөр шаардсан нэхэмжлэлд тэдгээрийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр нэхэмжлэлийн үнийг тодорхойлно.

Үндэсний статистикийн хорооны даргын 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн А/29 дүгээр тогтоолоор хүн амын амьжиргааны доод түвшин 2024 онд мөрдөх хэмжээг хавсралтаар баталж, мөрдүүлжээ.

Уг тогтоолын хавсралтад хангайн бүсийн хүн амын амьжиргааны доод түвшинг 447,300 төгрөг байхаар заасныг эцэг хүүхдийн тэтгэлэг гаргуулан хүү , охин нарыг тэжээн тэтгүүлэх нэхэмжлэлийн тухайд үнийн дүнг тодорхойлбол 5,367,600 төгрөг байна.

Иймд нэхэмжлэгч нь хариуцагч Д. холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 100,831 төгрөг төлөх байжээ.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт Улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна гэж тус тус заажээ.

Хуулийн дээрх зохицуулалтын дагуу нэхэмжлэгч Б.******* нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,  хариуцагч 100,831 төгрөгийг гаргуулан 70,200 төгрөгийг нэхэмжлэгч д олгож, үлдэх 30,631 төгрөгийг улсын орлого болгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх заалт, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь заалтыг тус тус баримтлан хүү , охин нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй тохиолдолд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

2. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт заасныг баримтлан эцэг гаргуулсан хүүхдийн тэтгэлгийг гагцхүү хүү , охин нарын хэрэгцээнд зарцуулахыг эх д даалгасугай.

3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасныг баримтлан тэтгэлэг хүү , охин нарын хэрэгцээнд зарцуулагдаагүй нь тогтоогдвол эцэг нь түүнийг зориулалтаар нь зарцуулахыг эх оос шаардаж, шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдсугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтыг тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Б.******* нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,  хариуцагч 100,831 төгрөгийг гаргуулан 70,200 төгрөгийг нэхэмжлэгч д олгож, үлдэх 30,631 төгрөгийг улсын орлого болгосугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасныг баримтлан зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Б.МӨНХБАТ