Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2026 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 2026/ШЦТ/263

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         

аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, шүүгч Б.Дэлгэрцэцэг, О.Энхсаруул нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгонтуяа,

Улсын яллагч Э.Гантулга,  

Иргэдийн төлөөлөгч *******,

Хохирогч *******,

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч *******,

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч ******* нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны 104 дугаарын танхимд нээлттэй хянан хэлэлцсэн шүүх хуралдаанаар,   

аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *******, ******* нарт  холбогдох эрүүгийн ************ дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт;

******************992 оны 5 дугаар сарын 12-ны өдөр аймагт төрсөн, 33 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, гүүрэн кранч мэргэжилтэй, гэмт хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, ****************тоотод оршин суух бүртгэлтэй боловч ам бүл 6, эх, 2-14 насны дөрвөн хүүхдүүдийн хамт ************ тоотод аавындаа амьдардаг гэх, урьд ял шийтгэлгүй, **************

Монгол Улсын иргэн, ***************төрсөн, 32 настай, эрэгтэй дээд боловсролтой, авто инженер мэргэжилтэй, гэмт хэрэгт холбогдох үедээ **********-д хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн инженер ажилтай байсан гэх, ам бүл 5, ээж, дүү нарын хамт************** оршин суух, урьд;

аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 2020/ШЦТ/331 дугаартай шийтгэх тогтоолоор “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан **************

Шүүгдэгч ******* нь:

********* аймаг ********сумын нутаг дэвсгэрт “...**********-т ажилд оруулж өгнө.” гэж хуурч, зээлийн гэрээгээр халхавчлан хохирогч *********аас 32.000 юань буюу 15.000.000 төгрөг авсан,

мөн үргэлжилсэн үйлдлээр, хамтран амьдрагч *******тай бүлэглэж, “өөрсдийг нь болон ойр дотны хүнийг нь ********т ажилд оруулж өгнө.” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бусдыг төөрөгдөлд оруулж, ********* сумын нутаг дэвсгэрт,

2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн хооронд хохирогч *******аас 15.000.000 төгрөг,

2022 оны 8 дугаар сарын 05-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн хооронд хохирогч *******гаас 12.500.000 төгрөг,

2022 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс 2022 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн хооронд хохирогч *******аас 10.000.000 төгрөг,

2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хооронд хохирогч 15.000.000 төгрөг,

2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хооронд хохирогч 15.200.000 төгрөг,

2023 оны 2 дугаар сарын 09-ний өдрөөс 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн хооронд хохирогч 15.000.000 төгрөг,

2023 оны 3 дугаар сарын 28-ны өдрөөс 2023 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн хооронд хохирогч 15.000.000 төгрөг,

2023 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хохирогч хуурч, төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, гэрээгээр халхавчлан “********” загварын ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг барьцаалан 5.500.000 төгрөг, “хөдөө явж машинаа зарах гэж байна, шатахууны мөнгө өгөөч” гэж 200.000 төгрөг тус тус  шилжүүлэн авсан, нийт есөн удаагийн үйлдлээр бусдад 118.400.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан, залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэгт,

Шүүгдэгч *********** нь:

үргэлжилсэн үйлдлээр, хамтран амьдрагч*******тай бүлэглэж, “өөрсдийг нь болон ойр дотны хүнийг нь “” ТӨҮГ-т ажилд оруулж өгнө.” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бусдыг төөрөгдөлд оруулж, аймаг Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт,

2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн хооронд хохирогч *******аас 15.000.000 төгрөг,

2022 оны 8 дугаар сарын 05-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн хооронд хохирогч *******гаас 12.500.000 төгрөг,

2022 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс 2022 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн хооронд хохирогч *******аас 10.000.000 төгрөг,

2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хооронд хохирогч 15.000.000 төгрөг,

2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хооронд хохирогч 15.200.000 төгрөг,

2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн хооронд хохирогч 15.000.000 төгрөг,

2023 оны 3 дугаар сарын 28-ны өдрөөс 2023 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн хооронд хохирогч 15.000.000 төгрөг,

2023 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хохирогч хуурч, төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, гэрээгээр халхавчлан “Ниссан Мурано” загварын 33-39 СҮЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг барьцаалан 5.500.000 төгрөг, “хөдөө явж машинаа зарах гэж байна, шатахууны мөнгө өгөөч” гэж 200.000 төгрөг тус тус  шилжүүлэн авсан, нийт найман удаагийн үйлдлээр бусдад 103.400.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан, залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт;

шүүгдэгч нар “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, гэм буруугийн талаар маргахгүй” гэсэн.  

Мөрдөн шалгах ажиллагааны үед эрүүгийн 2325001920569 дугаартай хэрэгт цуглуулсан;

хохирогч Н.Энхжаргалаас 32.000 юань буюу 15.000.000 төгрөг залилж авсан гэх шүүгдэгч *******д холбогдох хэргийн тухайд

2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Н.Энхжаргал, ******* нарын байгуулсан “...2022 оны 8 дугаар сарын 08-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл дөрвөн сарын хугацаатай 15.000.000 төгрөгийг 2.8%-ийн хүүтэй, барьцаагүй зээлсэн “Зээлийн гэрээ” /1 дэх хавтаст хэргийн 95-96 дахь тал/,

хохирогч Н.Энхжаргалын: “...би “” ТӨҮГ-т ажилд орохын тулд аймаг Баян-Өндөр сум Согоот баг “Сонор хайрхан” худалдааны төвийн 4 дүгээр давхарт байдаг нотариатын газар *******тай 2022 оны 8 дугаар сарын 08-ны өдөр 15.000.000 төгрөгийн зээлийн гэрээ хийж, гэрээ хиймэгцээ нотариатын газартаа түүнд тухай үеийн ханшаар тус мөнгийг юанаар өгсөн. ...2022 оны 12 дугаар сард “ажилд оруулж өгч чадахгүй” гэдгээ хэлж авсан мөнгөө хүүгийн хамт тухайн үед өгсөн юанийн дагуу тооцож эргүүлж өгөхөд нийт 17.430.000 төгрөг болж байсан. Миний мөнгийг өгөхдөө 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 14.000.000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 3.430.000 төгрөг миний ны данс руу шилжүүлэн өгч байсан. Миний зүгээс гаргах санал хүсэлт, гомдол, нэхэмжлэх зүйлгүй.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 89 дэх тал/,

*******ын сэжигтнээр өгсөн: “...Энхжаргал гэдэг хүнээс 2022 оны 8 дугаар сард зээлийн гэрээ хийж 14.000.000 төгрөг зээлж авчихаад төлж чадахгүй байсан чинь өөрөө “...“” ТӨҮГ-т ажилд оруулаад өгвөл мөнгөө авахгүй байж болно” гэсэн, би чадахгүй байсан тул хүүгийн хамт зээлсэн мөнгөө авсан мөнгөнөөс өгчихсөн.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 119-120 дахь тал/ зэрэг баримтуудыг,

хохирогч *******аас 15.000.000 төгрөг залилж авсан гэх шүүгдэгч *******, ******* нарт холбогдох хэргийн тухайд,

*******ын бичгээр гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг аймгийн Цагдаагийн газар 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 11.32 цагт хүлээн авсан тэмдэглэл, түүний гомдол /2 дахь хавтаст хэргийн 63, 64 дэх тал/,    

хохирогч *******ын ны данснаас 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 10.000.000 төгрөг “behbat 85156979” гэсэн утгаар, 2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр 2.000.000 төгрөг “behbat 85156979” гэсэн утгаар, 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр 3.000.000 төгрөг “Bb85156979 @@@” гэсэн утгаар тус тус зарлагаар гарсныг нотлох ны баримт /2 дахь хавтаст хэргийн 66, 67 дахь тал/,     

*******ын ны ****** дансанд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /2 дахь хавтаст хэргийн 69-70 дахь тал/,     

хохирогч ********ын: “...Отгондалай нь манай дүүд “манай эхнэр “********т хүний нөөц хийдэг, чамайг ажилд оруулж өгье” гэж хэлсэн байсан, манай дүү “би ажилд орохгүй, манай ахыг ажилд оруулчих” гэж хэлээд, би ****** эхнэр ********ай уулзахад “бичиг баримтаа аваад ир, чамайг ажилд оруулж өгье, 15.000.000 төгрөг өгчих, сүүлийн хугацаа 9 дүгээр сарын 30-ны өдөр гэхэд ажилд оруулж өгье” гэж хэлсэн. Би 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдөр******* гэх утгаар 10.000.000 төгрөг, 2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр *******тоот данс руу *****гэх утгаар 2.000.000 төгрөг, 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр *******” гэсэн утгаар 3.000.000 төгрөг шилжүүлсэн, ...******* “манай нөхөртэй холбогдож байгаад үлдэгдэл мөнгөө өгчих” гээд дугаар өгөхөөр нь нөхөртэй нь утсаар ярьж дансны дугаар авсан. ...үлдэгдэл 5.000.000 төгрөгийг өгөхийн өмнө ********* надтай утсаар ярьж “Төрийн өмчит үйлдвэрийн газрын өргөдөл чинь байхгүй байна, манай нөхөртэй ярьж байгаад гараараа бичээд өгчих” гэсний дагуу би ******** холбогдон уулзаж өгсөн.” гэсэн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 74, 76-77 дахь тал/,

гэрч ******ийн: “...Отгондалай 2022 оны 5 дугаар сард гэнэт над руу чат бичихдээ “ахын дүү юу хийж байна, “******-т ажилд орох уу, манай эхнэр хүний нөөцөөр ажилладаг, ах нь одоо үйлдвэрт ажиллаж байна, асуудалгүй” гэхээр нь “би өөрөө ажилд орохгүй, манай ах****** гэж хүн байгаа, орж болох уу” гэсэн чинь “асуудалгүй шүү дээ, манай эхнэртэй холбогдоод асуучих” гээд дугаарыг нь өгсөн. Эхлээд би өөрөө ********тай утсаар холбогдож ахынхаа талаар хэлэхэд “асуудалгүй, холбогдох бичиг баримтуудаа авч ирээд надад өгчих, 15.000.000 төгрөг өгнө дөө” гэж хэлсэн. ...би ******гаас “юу болж байгаа бол” гэсэн чинь “хүлээгдэж байгаа удахгүй орно, ороход ямар нэгэн асуудалгүй шүү дээ, хэрэв орохгүй бол мөнгийг чинь өгчихнө” гэж хэлсэн, мөн “манай эхнэр жирэмсний амралт авах гэж байгаа, авахаас нь өмнө оруулчихна” гээд байсан.” гэсэн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 79 дэх тал/,

********ын яллагдагчаар өгсөн “...2022 оны 5 дугаар сард *********надад “манай найзын ах ***** гэж хүн байгаа, *******т ажилд орох хүсэлтэй байгаа юм байна, ажилд оруулж өгч чадах уу” гэж асуухаар нь “чадна, надтай холбуулчих” гэж хэлээд, *******өөрийн дүүгийн хамт ирж уулзахад нь “тодорхой хугацаа зааж ажилд оруулж өгнө, 15.000.000 төгрөг болно, холбогдох бичиг баримтуудаа аваад ир” гэж хэлсэн. 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдөр өөрийн ********** дансаар 10.000.000 төгрөг, 2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр ************* дансаар 2.000.000 төгрөг, 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр 3.000.000 төгрөг шилжүүлэн авч, нийт 15.000.000 төгрөг өөртөө авсан.” гэсэн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 88-89 дэх тал/,

******ийн яллагдагчаар өгсөн: “...********тай бүлэглэж хохирогч **********аас 15.000.000 төгрөг авч залилсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж байгааг хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ ******* мөнгийг өөртөө авсан. ...******** өөрийгөө “хүмүүсийг ажилд оруулж өгөхдөө нэг хүнээс 15.000.000 төгрөг авч, 1.000.000 төгрөгийн ашигтай ажилладаг, ажилд оруулах хүн байвал надтай холбож өгөөрэй” гэхээр нь итгээд 2022 оны 5 дугаар сард *******ой утсаар ярьж байхдаа “...****** ажилд орох уу” гэж асуусан чинь “би ажилд орохгүй, манай ах ажилд орох хүсэлтэй байгаа, ахыгаа таньтай холбуулъя” гэхээр нь ********тай холбогд” гээд 99883485 дугаарын утсыг нь өгсөн. ...2023 оны 12 дугаар сард ******“ахын ажил юу болж байгаа бол” гэж асуухаар нь *****аас асуухад “удахгүй болно” гэж хэлсэн. ...2023 оны 5 дугаар сараас *****ыг “ажилд оруулж өгнө гэж залилсан” гэж танихгүй хүмүүс надтай холбогдож эхлэхэд нь түүнийг худал хэлж, хүмүүсээс мөнгө авсан гэдгийг мэдсэн. Би зуучлаад танилцуулаад өгчихсөн болохоор яллагдагчаар татаж байгааг хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 97-98 дахь тал/,

2025 оны 5 дугаар сарын 24-ний өдөр шүүгдэгч *****йн ээж *** болон *****нарын хооронд байгуулсан ******м.кв гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар болон уг хаягт байрлах 51 м.кв хувийн сууцны “Худалдах, худалдан авах гэрээ”-ний хуулбарууд /6 дахь хавтаст хэргийн 201-202, 203-204 дэх тал/,

шүүгдэгч *****олон түүний ээж *******рын бичиж хэрэгт хавсаргуулсан *****нарын “Хохирол, төлбөрийг барагдуулах тухай” бичиг /6 дахь хавтаст хэргийн 207 дахь тал/,   

хохирогч****** нарын 2025 оны 6 дугаар сарын 02-ны өдөр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд ирүүлсэн “*********йн ээж нь бидний хохирлыг төлж байна гэж 36.600.000 төгрөгөөр тооцон хашаа, байшин, газраа худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлж өгсөн. Мөн бэлэн мөнгөөр *****д 2.800.000 төгрөг, ******д 3.000.000 төгрөг, *****д 200.000 төгрөг төлсөн, ******д 2.600.000 төгрөг өгсөн, бид хашаа, байшинг авсан үнэндээ зарж, мөнгөө хэзээ гаргаж авах нь тодорхойгүй ч одоо гомдолгүй.” гэсэн бичиг /6 дахь хавтаст хэргийн 216 дахь тал/,        

хохирогч ********* нарын нэр дээрх үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх болон газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарууд /6 дахь хавтаст хэргийн 217 дахь тал/,

******-ын Хуулийн хэлтсийн дарга *******ын 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 117/13 дугаартай, ***********нар нь ******-т ажилд орохоор өргөдөл, хүсэлт гаргаж байгаагүй.” гэсэн албан бичиг /2 дахь хавтаст хэргийн 181 дэх тал/ зэрэг баримтуудыг,          

хохирогч ********с 12.500.000 төгрөг залилж авсан гэх шүүгдэгч ********** нарт холбогдох хэргийн тухайд,

********ийн бичгээр гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг **** аймгийн Цагдаагийн газар 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авсан тэмдэглэл, түүний гомдол /4 дэх хавтаст хэргийн 70, 71 дэх тал/,

М******дансанд, ******дансанд тус тус үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /4 дэх хавтаст хэргийн 83-84 дэх тал/,     

гэрч ****ны данснаас 2022 оны 8 дугаар сарын 05-ны өдөр 3.000.000 төгрөг “ulzii” гэсэн утгаар зарлагаар гарч ******* дансанд орлогоор орсныг нотлох ны баримт /4 дэх хавтаст хэргийн 94 дэх тал/, 

хохирогч ********ийн: “...****** гэх хүнтэй 2022 оны 6 дугаар сард танилцсан, өөрийгөө “...“*************-т хүний нөөцөөр ажилладаг” гэсэн, би “нөхрөө ажилд оруулъя” гэсэн чинь “тэгэлгүй яахав, би ажилд оруулж өгч чадна, 16.000.000 төгрөг өг” гэхээр нь “надад одоо алгаа, би хоёр хуваагаад олж өгье” гэж хэлсэн чинь “тэг, тэг” гэсэн. ...2022 оны 8 дугаар сарын 05-ны өдөр ********анс руу “ulzii” гэсэн утгатай 3.000.000 төгрөг, 2022 оны 8 дугаар сарын 09-ний өдөр ***** гэсэн утгаар 9.000.000 төгрөг, 2023 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр ******** данс руу “******** гэсэн утгаар 500.000 төгрөг шилжүүлсэн. ...мөнгө өгч байх хугацаанд ***********дугаараас эрэгтэй хүн ярьж, “********ийн Отгон дарга байна, бэлэн байж байгаарай, удахгүй дуудна шүү” гэж ярьдаг байсан.” гэсэн мэдүүлэг /4 дэх хавтаст хэргийн 89, 91 дэх тал/,

гэрч ******ийн: “...2022 оны 6 дугаар сард санагдаж байна, эхнэр “үйлдвэрт ажилладаг хүний нөөц байна, тав, арван цаасыг нь өгчихвөл ажилд оруулаад өгье гэж байна, нөхрийгөө ажилд оруулж байсан, нөхрийнхөө найзуудыг ажилд оруулж өгч байсан гэнэ” гэж хэлэхээр нь би “өөрөө мэддээ” гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг /4 дэх хавтаст хэргийн 99 дэх тал/,

*******ын яллагдагчаар өгсөн: “...******ай үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж 2022 оны 7 дугаар сард ******аас 12.500.000 төгрөг шилжүүлэн авч залилсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж байгааг хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ ********ай бүлэглэсэн үйлдэл байхгүй, түүний дансыг ашиглаж 500.000 төгрөг авсан. ...*******“нөхрийгөө “***********-т ажилд оруулах гэсэн юм” гэхээр нь би “боломжтой ирээд уулзчих” гэсэн, надтай уулзахаар нь “холбогдох бичиг баримтуудаа авч ирээд 15.000.000 төгрөг өгнө шүү” гэж хэлэхэд хэд хоногийн дараа нөхрийнхөө хамт ирээд надад бичиг баримтуудаа өгч, би ********* дансаараа 2022 оны 8 дугаар сарын 05-ны өдөр 3.000.000 төгрөг, 2022 оны 8 дугаар сарын 09-ний өдөр 9.000.000 төгрөг, 2023 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр **********дансаар 500.000 төгрөг, нийт 12.500.000 төгрөг авсан. Энэ үйл явдлыг ******* мэдэхгүй.” гэсэн мэдүүлэг /4 дэх хавтаст хэргийн 116-117 дахь тал/,

*********н яллагдагчаар өгсөн: “...********й үйлдлээрээ санаатай нэгдэн, бүлэглэж Э********0 төгрөг шилжүүлэн авч залилсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй надад мэдэх зүйл байхгүй, энэ хүний талаар анх удаа сонсож байна. энэ хүнээс мөнгө авсан талаар надад ярьж байгаагүй.” гэсэн мэдүүлэг /4 дэх хавтаст хэргийн 125 дахь тал/,

хохирогч ******ийн О*****ймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2024 оны 3 дугаар сарын 28-ны өдөр ирүүлсэн “...*********нараас 15.000.000 төгрөг авах байснаас үнийн дүнд хашаа байшин авсан болно. Иймээс гомдол, санал байхгүй учраас шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцохгүй.” гэсэн хүсэлт /4 дэх хавтаст хэргийн 217 дахь тал/ зэрэг баримтуудыг,

хохирогч Т****аас 10.000.000 төгрөг залилж авсан гэх шүүгдэгч ********** нарт холбогдох хэргийн тухайд,

аймгийн Цагдаагийн газар гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл /4 дэх хавтаст хэргийн 22 дахь тал/,    

****** дансанд 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдөр “********” гэсэн утгаар 5.500.000 төгрөгийн, 2022 оны 7 дугаар сарын 09-ний өдөр ******гэсэн утгаар 1.500.000 төгрөгийн орлого орсныг тус тус нотлох ны баримт /2 дахь хавтаст хэргийн 195, 196 дахь талын ар талд/,     

**************ансанд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /4 дэх хавтаст хэргийн 28-30 дахь тал/,    

хохирогч *****ын “...*****тай 2022 онд уулзсан чинь “манай эхнэр *******т хүний нөөцөөр ажилладаг, чи үйлдвэрт ажилд орох уу” гэсэн, “ямар сайн юм бэ, тэгье” гэж хэлсэн чинь *******“эхний ээлжинд 10.000.000  төгрөг өгчих” гэхээр нь...2022 оны 7 дугаар сарын 06-ны өдөр ******төгрөг “хайр дааж яваарай, **********” гэсэн утгаар, дараа нь 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдөр******данс руу 5.500.000 төгрөг ******* гэсэн утгаар, 2022 оны 7 дугаар сарын 10-ны өдөр хамаатны ах *******данс руу 1.500.000 төгрөг “Сугараа ажил” гэсэн утгатайгаар шилжүүлсэн, нийт 10.000.000 төгрөг шилжүүлсэн.” гэсэн мэдүүлэг /4 дэх хавтаст хэргийн 35 дахь тал/,

*****ийн яллагдагчаар өгсөн: “...үргэлжилсэн үйлдлээр Т*****аас 10.000.000 төгрөг шилжүүлэн авч залилсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж байгааг хүлээн зөвшөөрч байна. ...****** өөрийгөө “хүмүүсийг ажилд оруулж өгөхдөө нэг хүнээс 15.000.000 төгрөг авч, 1.000.000 төгрөгийн ашигтай ажилладаг, ажилд оруулах хүн байвал надтай холбож өгөөрэй” гэж байсан болохоор итгээд тухайн үед *****ыг *-т ажилд оруулах талаар ярилцаж, түүнээс нийт 10.000.000 төгрөг миний данс руу шилжүүлсэн, энэ мөнгийг шилжүүлэхэд нь хамт байсан болохоор мэдэж байна.” гэсэн мэдүүлэг /4 дэх хавтаст хэргийн 49 дэх тал/, 

******ын сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “...тухайн үед “15.000.000 төгрөг аваад ирвэл ажилд оруулаад өгье, боломж муу байвал 10.000.000 төгрөг өгчих” гэсэн чинь 2022 оны 7 дугаар сард 10.000.000 төгрөгийг гурав хувааж *****н данс руу шилжүүлсэн байсан. ...Би анхнаасаа худал хэлж ******ас мөнгө авсан. ...намайг *******ай үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж 2022 оны 7 дугаар сард *******аас 10.000.000 төгрөг шилжүүлэн авч залилсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж байгааг хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг /4 дэх хавтаст хэргийн 51, 61 дэх тал/, 

хохирог*****арын 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр ***** аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн “...би ********д 10.000.000 төгрөг залилуулсан. Уг хохирлыг *********тоот хаягт байршилтай 76.1мкв талбайтай хувийн сууц, тус хаягт байрлах 541мкв талбайтай газраас *******бид нар 40.000.000 төгрөгт тооцож гурван хүний өмчлөлөөр шилжүүлж авсан. Иймд миний хувьд **аас нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй. Хохирол бүрэн барагдсан талаар баталгаа гаргаж байна.” гэсэн баталгаа /6 дахь хавтаст хэргийн 99 дэх тал/,

*ын Хуулийн хэлтсийн дарга ********н 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 117/13 дугаартай, “**********нар нь ********-т ажилд орохоор өргөдөл, хүсэлт гаргаж байгаагүй.” гэсэн албан бичиг /2 дахь хавтаст хэргийн 181 дэх тал/ зэрэг баримтуудыг,          

хохирогч ****ос 15.000.000 төгрөг залилж авсан гэх шүүгдэгч *********нарт холбогдох хэргийн тухайд,

*******ын бичгээр гаргасан гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг ********ймгийн Цагдаагийн газар 2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 15.00 цагт хүлээн авсан тэмдэглэл, түүний гомдол /1 дэх хавтаст хэргийн 8, 9 дэх тал/,     

хохирогч *******ы данснаас 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 8.000.000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 2.000.000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 5.000.000 төгрөг тус тус “solongo” гэсэн утгаар зарлагаар гарсныг нотлох ны баримт /1 дэх хавтаст хэргийн 15-17 дахь тал/,     

*****-ын 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 113/232 дугаартай “...****ажилд орох тухай өргөдөл, хүсэлт, үйлдвэрийн газрын өргөдөл, гомдол, санал хүсэлтийн санд бүртгэгдээгүй.” гэсэн “Мэдээлэл хүргүүлэх тухай” албан бичиг /1 дэх хавтаст хэргийн 32 дахь тал/,     

*********-ын 2023 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 113/229 дугаартай “...******* нь “*******-т ажилладаггүй болно.” гэсэн “Хариу хүргүүлэх тухай” албан бичиг /1 дэх хавтаст хэргийн 33 дахь тал/,  

******* дансанд, ********* дансанд тус тус үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 34 дэх тал/,     

М******* дансанд 10.000.000 төгрөгийн орлого орсныг нотлох ны баримт /1 дэх хавтаст хэргийн 37-38 дахь тал/,     

******* дансанд 5.000.000 төгрөгийн орлого орсныг нотлох ны баримт /1 дэх хавтаст хэргийн 61 дэх тал/,     

***** дүгээр сарын 21-ний өдрийн 4/8784 дугаартай “...99954874 *****одоо ашиглалтад байхгүй” гэсэн албан бичиг /1 дэх хавтаст хэргийн 246 дахь тал/,     

хохирогч *******: “...2022 оны 12 дугаар сард М***** эгчтэй холбогдож “та **ТӨҮГ-т ажилд орох талаар асууж тодруулсан уу” гэж асуухад “таньдаг нэг дүү байгаа, юу ч гэсэн холбоод өгье, очоод уулзчих” гэж хэлж ******** гэх хүний ******** гэсэн дугаар өгсөн, би уг дугаар руу залгаж ярихад “төрийн албан хаагчийн болон *******ын анкетуудыг бөглөөд, диплом, иргэний үнэмлэхийн хуулбар зэргийг нотариатаар гэрчлүүлээд, ****-т ажилд орохыг хүссэн өргөдлөө бичээд хоёр хувь цээж зургийн хамт аваад ир” гэсний дагуу 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр******” кофены газарт*****уулзаж бичиг баримтуудаа өгөхөд “ямар ажилд орохыг хүсэж байгаа юм, би****-т ажилладаг, ажилд ороход 15.000.000 төгрөгийг надад өгнө, эхний ээлжинд урьдчилгаа 10.000.000 төгрөг өгөөрэй, манай нөхөр ***** данс руу шилжүүлээрэй” гэж хэлэхээр нь өөрийн ****** ны данснаасаа 8.000.000 төгрөг ******1 данс руу шилжүүлж өгөхөд “яг аль цехэд, ямар ажил хийхийг чинь мэдэхгүй байна, өгсөн бичиг баримтуудын чинь дагуу хүний нөөц хуваарилалт хийж, дараагаар нь ажилд орох гэж байгаа цехийн дарга өөрөө чамтай холбогдоно, хурдан шийдэж өгнө” гэж хэлсэн. Тухайн үед миний өгөх ёстой бичиг баримтуудаас нэг бичиг баримт дутуу байсан, тэгээд “бэлэн болохоороо өгчих” гэхээр нь тухайн өдрийнхөө орой Хөдөлмөрийн аюулгүй байдлын ажилтны гэрчилгээний хуулбараа бэлдчихээд ****** руу залгахад миний утсыг салгаж, мессеж бичихдээ “манай нөхөр гэрт байгаа гадаа очоод хэлээрэй, баярын хуралд сууж байна, 5-15 дугаар байрны 8 дугаар орц” гэсэн, тус байрны гадаа очиход нөхөр нь гээд нэг залуу гарч ирээд надаас бичиг баримт авсан. ******* “маргааш материалыг чинь цех рүү өгнө, тэгээд ажлаасаа гарах тийш хандаарай” гэж мессеж ирүүлсэн. 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр...өөрийн ны данснаасаа 2.000.000 төгрөг **** данс руу шилжүүлж өгөхөд “энэ долоо хоногт аль нэг цех дээр очно, тэгээд цехээс нь ярих байх шүү” гэж хэлсэн. 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр танихгүй ****  дугаараас залгаад “...****ын Баяжуулах цехийн дарга *******гэж хүн байна, чиний материал манай цехэд ирсэн, материалтай чинь танилцаад дуудна, дуудсан цагт бэлэн байгаарай, янз бүрийн зүйл ярьж болохгүй шүү, шалгалт өгсөн гэж хэлээрэй, хүний нөөцөөс холбогдоно.” гэж эрэгтэй хүн надад хэлсэн. ... 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр*****ад руу мессежээр “үлдэгдэл мөнгөө өнөөдөр өгөөрэй, бэлнээр аваад ирээрэй” гэж хэлмэгцээ “дүүгийн данс руу хийчих” гээд ******* данс өгөхөөр нь би өөрийн ны данснаасаа 5.000.000 төгрөг ********анс руу шилжүүлж өгөхөд “хаашаа ч явахгүй шүү, эгч нь хурдлуулна” гэж хэлсэн. Тэгээд уг өдрөөс хойш одоог хүртэл “яасан бэ”, “юу болсон бэ”, “би хэзээ, хаана, яаж ажилд орох юм” гэж байнга асуухад “хүлээж бай удахгүй болно, санаа зоволтгүй” гээд байсан.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 85-86 дахь тал/,     

***********ын сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “...**** гэдэг эмэгтэй над руу залгаж “...******т ажилд орох анкет бөглөх гэсэн юм” гээд бид хоёр О********* кофе шофт уулзахад “мөнгө, төгрөгийг нь өгөөд “*******-т ажилд орж болох уу” гэж асуухаар нь “болно, 15.000.000 төгрөг надад өгчих, би цааш нь холбож өгөөд “******-т Хөдөлмөр аюулгүй байдлын инженерээр оруулаад өгье” гэж хэлэхэд зөвшөөрч, бид хоёр салсан. ...Кофе шофт уулзаад сууж байхад надаас дансны дугаар авахаар нь ******дансыг өгсөн бөгөөд уг өдрөө 8.000.000 төгрөгийг тус данс руу шилжүүлж, “үлдэгдэл 7.000.000 төгрөгийг дараа өгнө” гэсэн. ...2.000.000 төгрөгийг нөхөр ****** дансаар, ...5.000.000 төгрөгийг дүү **** интернет аар гүйлгээнүүдийг хийлгэсэн. ...“ажилд оруулж чадна” гэж худал хэлээд *******с мөнгө авсан. ...энэ үйлдэлд хэн нэгний оролцоо байхгүй, өрөө дарах гэж ******од худлаа хэлж мөнгө авах болсон юм.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 119-120, 141-142 дахь тал/,     

******н яллагдагчаар өгсөн: “...********ай үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж, залилсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Би хохирогч гээд байгаа *** гэдэг эмэгтэйг танихгүй, нэг удаа ****** “бичиг цаас өгнө, гараад авчих” гэхээр нь л авч байсан, “ажилд оруулж өгнө” гээд байгаа үйлдэлд нэг ч удаа хамтран оролцсон юм байхгүй. ..*******ын авсан мөнгөнөөс би авсан юм байхгүй, мөнгө авсан гэдгийг нь мэдээгүй, бичиг цаас өгөхөд нь ямар учиртай болохыг мэдээгүй байсан. ...утсаар ярьж Солонгыг залилсан юм байхгүй, нэг ч удаа холбогдож байгаагүй.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 156-157 дахь тал/,     

2025 оны 5 дугаар сарын 24-ний өдөр шүүгдэгч ***********нарын хооронд байгуулсан О*************м.кв гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар болон уг хаягт байрлах 51.м.кв хувийн сууцны “Худалдах, худалдан авах гэрээ”-ний хуулбарууд /6 дахь хавтаст хэргийн 201-202, 203-204 дэх тал/,

шүүгдэгч ********нарын бичиж хэрэгт хавсаргуулсан хохирогч ******* нарын “Хохирол, төлбөрийг барагдуулах тухай” бичиг /6 дахь хавтаст хэргийн 207 дахь тал/,   

хохирогч ********* нарын 2025 оны 6 дугаар сарын 02-ны өдөр *****аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд ирүүлсэн **********ээж нь бидний хохирлыг төлж байна гэж 36.600.000 төгрөгөөр тооцон хашаа, байшин, газраа худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлж өгсөн. Мөн бэлэн мөнгөөр *****ад 2.800.000 төгрөг, ******д 3.000.000 төгрөг, З.***д 200.000 төгрөг төлсөн, ******д 2.600.000 төгрөг өгсөн, бид хашаа, байшинг авсан үнэндээ зарж, мөнгөө хэзээ гаргаж авах нь тодорхойгүй ч одоо гомдолгүй.” гэсэн бичиг /6 дахь хавтаст хэргийн 216 дахь тал/,        

хохирогч *********арын нэр дээрх үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх болон газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарууд /6 дахь хавтаст хэргийн 217 дахь тал/ зэрэг баримтуудыг

хохирогч ******аас 15.200.000 төгрөг залилж авсан гэх шүүгдэгч ****** нарт холбогдох хэргийн тухайд,

******йн бичгээр гаргасан гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг О***** газар 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 11.32 цагт хүлээн авсан тэмдэглэл, түүний гомдол /2 дахь хавтаст хэргийн 112, 113  дахь тал/,    

хохирогч Ц**********снаас 2023 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр 10.000.000 төгрөг, мөн 2023 оны 2 дугаар сарын 03-ны өдөр 2.000.000 төгрөгөөр хоёр удаа, 2023 оны 2 дугаар сарын 07-ны өдөр 1.000.000 төгрөг, 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдөр 200.000 төгрөг тус тус зарлагаар гарсныг нотлох ны баримт /2 дахь хавтаст хэргийн 116-119 дэх тал/,     

******дансанд, ********дансанд, *******дансанд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /2 дахь хавтаст хэргийн 121-134 дэх тал/,     

хохирогч *******ийн: “...2023 оны 01 дүгээр сард манай хүү рүү **** залгаад “ах нь чамайг Гок-д ажилд оруулаад өгье” гэж, мөн өөрийгөө “***************хүний нөөц хийдэг” гэж хэлсэн байсан. ...***** манай нөхөр рүү залгаад “хүүхдийнхээ материал болон өргөдлөө бичээд өг” гэхээр нь бүх зүйлээ бүрдүүлээд хүргэж өгсөн, энэ өдрөөс хойш “хүн хоолонд оруулна”, “хүний гар хүндрүүлэх хэрэгтэй байна” гээд мөнгө нэхэж эхэлсэн. ...Би өөрийн дансаараа * гэх хүний ****** данс руу 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 10.000.000 төгрөгийг “99367692 А****сэн утгаар, 2023 оны 2 дугаар сарын 03-ны өдөр *********данс руу 4.000.000 төгрөг, 2023 оны 2 дугаар сарын 07-ны өдөр ******данс руу 1.000.000 төгрөг ******сэн утгаар, 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдөр* данс руу 200.000 “OCHIROO” гэсэн утгаар нийт 15.200.000 төгрөг шилжүүлсэн.” гэсэн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 140, 142-143 дахь тал/,     

          гэрч Ц***: “...2023 оны 01 дүгээр сард хүү ****** эхнэр бид хоёрт “эмнэлэгт хамт хэвтэж байсан ****** гэдэг ах надтай холбогдоод “дүү ажил юу хийж байна, ажилгүй байгаа бол “*****-т ажилд оруулаад өгье, манай эхнэр хүний нөөцөөр ажилладаг, ах нь өөрөө ярьж байгаад ажилд орчихлоо, ямар нэгэн асуудалгүй гэж хэлсэн” гэсэн. ...*****ай байрных нь гадаа уулзахад “манай нөхөр ******* надаас гуйгаад манай нэг хуурай дүү байгаа, ******* ажилд оруулаад өгөөч гэсэн болохоор би зөвшөөрч байгаа юм, анкет өргөдөл гээд холбогдох бичиг баримтуудаа авч ирээд надад өгөөрэй” гэсний дагуу би 7 хоногийн дараа хүүгийн хамтаар холбогдох бичиг баримтуудыг бүрдүүлээд *****эрийнх нь гадаа очиж өгөхөд ********-ийн ажлын хувцастай байсан.” гэсэн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 156-157 дахь тал/,

гэрч *******: “...миний ********дансанд 2023 оны 2 дугаар сарын 07-ны өдөр...1.000.000 төгрөгийн орлогын гүйлгээ хийгдсэн талаар мэдэхгүй. Учир нь энэ үед охин ******адаас “ны виза картаа ашиглуулаач” гэж хэлээд авчихсан байсан.” гэсэн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 159 дэх тал/,

гэрч З****н: “...таны асууж байгаа гүйлгээ ямар учиртай болохыг үнэхээр мэдэхгүй. Тухайн үед ******анкны виза картыг аваад ашиглаж байсан гэж санаад байна.” гэсэн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 161 дэх тал/,

****ын яллагдагчаар өгсөн: “...О**** “миний таньдаг***** гэдэг дүү байгаа юм, ******-т ажилд оруулж өгч чадах уу” гэж асуухаар нь би “чадна, надтай холбуулчих” гэж хэлэхэд хэд хоногийн дараа аав нь гээд нэг хүн надтай утсаар холбогдож, 5-15 дугаар байрны гадаа уулзахаар болсон, ...би “*********т ажилд оруулж өгч чадна, 15.000.000 төгрөг өгөх хэрэгтэй” гэж хэлэхэд зөвшөөрсөн. Тэгээд 2023 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр болон 2023 оны 2 дугаар сарын 03-ны өдөр нийт 14.000.000 төгрөг, 2023 оны 2 дугаар сарын 07-ны өдөр 1.000.000 төгрөг, 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдөр 200.000 төгрөг тус тус авсан. ...мөнгө авсан гэдгийг Отгондалай мэдэж байсан.” гэсэн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 170-171 дэх тал/,

*******яллагдагчаар өгсөн: “...М*****й үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн, хохирогч Ц****аас 15.200.000 төгрөг авч залилсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж байгааг хүлээн зөвшөөрч байна. Учир нь ************* эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхдаа танилцаж, түүнд “эхнэр маань “Э*********-т хүний нөөцийн мэргэжилтнээр ажилладаг, ажилд оруулж өгье” гэж хэлж эхнэртэйгээ түүнийг холбоод өгчихсөн, гэхдээ мөнгө, төгрөгийн асуудлыг мэдэхгүй, өгсөн мөнгөнөөс нь авсан зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 177 дахь тал/,

2025 оны 5 дугаар сарын 24-ний өдөр шүүгдэгч *********нарын хооронд байгуулсан аймаг Баян-Өндөр сум 20 дугаар баг Даваат Ундарга 8 дугаар гудамж 12 тоот 798мкв гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар болон уг хаягт байрлах 51мкв хувийн сууцны “Худалдах, худалдан авах гэрээ”-ний хуулбарууд /6 дахь хавтаст хэргийн 201-202, 203-204 дэх тал/,

шүүгдэгч ********** болон түүний ээж ****** нарын бичиж хэрэгт хавсаргуулсан хохирогч ********** нарын “Хохирол, төлбөрийг барагдуулах тухай” бичиг /6 дахь хавтаст хэргийн 207 дахь тал/,   

хохирогч З****** нарын 2025 оны 6 дугаар сарын 02-ны өдөр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд ирүүлсэн ********эж нь бидний хохирлыг төлж байна гэж 36.600.000 төгрөгөөр тооцон хашаа, байшин, газраа худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлж өгсөн. Мөн бэлэн мөнгөөр ********д 2.800.000 төгрөг, ********д 3.000.000 төгрөг, **********д 200.000 төгрөг төлсөн, ********нь д 2.600.000 төгрөг өгсөн, бид хашаа, байшинг авсан үнэндээ зарж, мөнгөө хэзээ гаргаж авах нь тодорхойгүй ч одоо гомдолгүй.” гэсэн бичиг /6 дахь хавтаст хэргийн 216 дахь тал/,        

хохирогч *********** нарын нэр дээрх үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх болон газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарууд /6 дахь хавтаст хэргийн 217 дахь тал/,          

“*********ын 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 117/13 дугаартай, “*********** ажилд орохоор өргөдөл, хүсэлт гаргаж байгаагүй.” гэсэн албан бичиг /2 дахь хавтаст хэргийн 181 дэх тал/ зэрэг баримтуудыг,          

хохирогч ******ас 15.000.000 төгрөг залилж авсан гэх шүүгдэгч*********рт холбогдох хэргийн тухайд,

********ийн бичгээр гаргасан гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг аймгийн Цагдаагийн газар 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 14.00 цагт хүлээн авсан тэмдэглэл, түүний гомдол /3 дахь хавтаст хэргийн 218, 219 дэх тал/, 

хохирогч ***********наас 2023 оны 2********* ны харилцах дансанд орлогоор орсныг нотлох ны баримтууд /2 дахь хавтаст хэргийн 5, 6 дахь тал/,     

***** дансанд 2023 оны 2 дугаар сарын 18-ны өдөр 3.000.000 төгрөг “********* гэсэн утгаар орлогоор орсныг нотлох ны баримт /2 дахь хавтаст хэргийн 229 дэх талын ар талд/,     

М********** дансанд 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдөр 2.000.000 төгрөг ********* гэсэн утгаар орлогоор орсныг нотлох ны баримт /2 дахь хавтаст хэргийн 232 дахь тал/,     

гэрч ********наас 2023 оны 2 дугаар сарын 18-ны өдөр 3.000.000 төгрөг ******** гэсэн утгаар зарлагаар гарч М*************дансруу орлогоор орсныг нотлох ны баримт /3 дахь хавтаст хэргийн 220 дахь тал/,   

гэрч У********наас 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдөр 2.000.000 төгрөг “* гэсэн утгаар зарлагаар гарч **** дансруу орлогоор орсныг нотлох ны баримт /3 дахь хавтаст хэргийн 221 дэх тал/,   

*******дансанд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /3 дахь хавтаст хэргийн 234-235, 236-237 дахь тал/,     

гэрч ********йн: “...2023 оны 2 дугаар сарын 09-ний өглөөний 11.00 цагийн орчим...******** дугаарын утсаар ******тай холбогдож “яаж, ямар албан тушаалд, хэдий хугацаанд оруулж өгч чадах вэ” гэсэн чинь “*******-ын ******* краны машинистаар 2023 оны 3 дугаар сарын 08-ны өдрийн дотор оруулж өгнө, 15.000.000 төгрөг өгөхөд болно” гэсэн, мөн ********-ын хэсэг бүлэг дарга нарын нэрийг хэлээд байсан болохоор итгээд өөрийн найз г дүүгээ гэж хэлээд ажилд оруулахаар ********ай ярилцаж тохиролцсон. ...********** “15.000.000 төгрөгийн 10.000.000 төгрөгийг бэлнээр аваад ирээрэй” гэсэн болохоор...*****ресторанд уулзаж 10.000.000 төгрөг өгөхөд ямар нэгэн бичгийн гэрээ хийгээгүй, амаар ярилцаж тохиролцоод өгсөн. ... 2023 оны 2 дугаар сарын 18-ны өдөр ****** руу мессеж бичихэд “мөнгө нэмэх шаардлагатай байна, зарим нэг хүний гар цайлгах гэсэн юм, 3.000.000 төгрөг нэмж өгнө үү” гэхээр нь ********лбогдож 3.000.000 төгрөг шилжүүлэн авч, өөрийн *********** өгсөн ********данс руу 3.000.000 төгрөг шилжүүлэн өгсөн. 2023 оны 3 дугаар сарын 08-ны өдөр ******* холбогдоход “удахгүй цехийн дарга өөрөө холбогдож дуудах болно, хуулийн хэлтэс дээр хүлээж байна, бичиг баримт нь цех дээрээ очсон байгаа” гэж хэлсэн, 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдөр “хоёр авгай гарын үсэг зурахгүй байна, тэр хоёр хүнд мөнгө өгчихвөл болох гээд байна, үлдэгдэл 2.000.000 төгрөгөө шилжүүлчих” гэхээр нь Э****ай холбогдож 2.000.000 төгрөг данс руугаа авч өөрийн Х*********данс руу шилжүүлэн өгсөн.” гэсэн мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 240-241 дэх тал/,

          хохирогч ******йн: “...Т**** надтай холбогдоод “***** гэдэг эмэгтэй өөрөө утсаар ярилаа, ******* 15.000.000 төгрөгөөр ажилд оруулж өгч чадна гэнэ” гэж хэлэхээр нь...итгээд мөнгийг нь өгөөд орох хүсэлтэй байгаагаа хэлсэн. ...2023 оны 2 дугаар сарын эхэн үед ****ад руу залгаад ****** дугаарыг өгч, “холбогдож яриад, ажилд ороход хэрэгтэй иргэний үнэмлэхийн хуулбар, намтар, дипломын хуулбар, мэргэжлийн үнэмлэхийн хуулбар, цээж зураг зэрэг холбогдох бичиг баримтуудаа өгчих” гэхээр нь** дугаарын утас руу залгаад****ярьсан хүн байна, бичиг баримтуудаа өгөх гэсэн юм” гэсэн чинь ******* багт байрлах “****** салоны гадаа ирээд өгчих” гэсний дагуу очиж ******д бүх бичиг баримтуудаа өгөхөд юу ч ярилгүй аваад орсон. 2023 оны 2 дугаар сарын 09-ний өдөр...********“урьдчилгаа 10.000.000 төгрөг бэлнээр өгөх хэрэгтэй байна” гэхээр нь бид хоёр ******** дээр уулзаж...10.000.000 төгрөг авч хар уутанд хийж *****д өгсөн. ... ******** 10.000.000 төгрөг бэлнээр авч явахдаа “**********ресторанд уулзаж өгнө” гэж хэлсэн, хэсэг хугацааны дараа Т* надтай уулзаж “ямар ч байсан мөнгийг нь өгсөн, М*****2023 оны 3 дугаар сарын 08-ны өдөр гэхэд ажилд оруулж өгнө гэсэн” гэж хэлсэн. ...2023 оны 2 дугаар сарын 18-ны өдөр Тэмүүлэн над руу чат бичиж, түүнтэй харилцсан талаарх чатнуудынхаа зургийг явуулаад “даргын гар хүндрүүлэх хэрэгтэй байна, 3.000.000 төгрөг нэмээд өгөөч” гэсэн утгатай чат байхаар нь аав ********ны дансанд байсан өөрийн 3.000.000 төгрөгийг *****ны данс руу шилжүүлж өгсөн. ... 2023 оны 3 дугаар сарын 08-ны өдөр ***эс юу болсон талаар тодруулахад “цехийн дарга нь өөрөө ярина, хүлээж байгаарай, хоёр хүнд мөнгө өгөх хэрэгтэй байна, 2.000.000 төгрөг өгчих гэж байна” гэхээр нь аав *****ны дансанд байсан өөрийн 2.000.000 төгрөгийг ****** ны данс руу шилжүүлэхэд “өгчихлөө” гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 248-249 дэх тал/,     

         ********ын яллагдагчаар өгсөн: “...2023 оны 2 дугаар сард хамтран амьдрагч **** надтай утсаар холбогдож “******* гээд найз маань дүүгээ******-т ажилд оруулж өгөх хүн хайж байгаа юм байна, чиний дугаарыг өгчих үү” гэхээр нь “тэг” гэж хэлсэн, тэгээд Т********** надтай утсаар холбогдож, ******-т ажилд оруулах гэсэн юм, оруулж өгч чадах уу” гэхээр нь би “юу ч гэсэн холбогдох бичиг баримтуудыг нь аваад ир” гэхэд хэд хоногийн дараа ****** өөрийн биеэр холбогдох бичиг баримтуудаа авч ирж өгсөн. Хэд хоногийн дараа ***** над руу залгаад “********” гэхээр нь явж очтол У********* гурав байсан, бид дөрөв суугаад юм ярилцаж байгаад би Т***** “дүүг чинь ********-т ажилд оруулж өгөхөд 15.000.000 төгрөг хэрэгтэй” гэж хэлэхэд*****гараад эргэж орж ирэхдээ 10.000.000 төгрөг өгсөн, би авсан мөнгөө өртэй байсан хүмүүст өгсөн, ...*******эй холбогдож “үлдэгдэл мөнгөө өгөөрэй” гэж хэлэхэд 2.000.000 болон 3.000.000 төгрөгөөр хуваан өгч байсан, ...миний авсан мөнгөнөөс******** нар авсан үйлдэл байхгүй. ...Би ********“...“****-т хүн ажилд оруулж өгч чадна” гэж хэлсэн болохоор ***надтай холбогдох болсон, би “ажилд оруулж өгч чадна” гэж худал хэлж мөнгө авах болсон. ...О****** намайг ******-т хүн ажилд оруулж өгч чадахгүй гэдгийг мэдээгүй.” гэсэн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 33-34 дэх тал/,     

****ийн яллагдагчаар өгсөн: “...*****ай үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн, найз *****эр дамжуулан хохирогч **аас 15.000.000 төгрөг авч залилсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж байгааг хүлээн зөвшөөрч байна. Учир нь ***ресторанд *******ыг дуудан түүнтэй уулзуулсан, ..*******ай тусдаа ширээнд сууж ярилцаад байсан. Тэгээд ***** гарч явахад, **бид хоёртой хамт суухдаа “хүн ажилд оруулж өгөөч гэж байна” гэж хэлсэн, удалгүй ******** эргэж орж ирээд *****д 10.000.000 төгрөг өгсөн.” гэсэн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 43-47 дахь тал/,     

хохирогч **********ийн 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр *********аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн “...би ****д 15.000.000 төгрөг залилуулсан. Уг хохирлыг **баг 10 дугаар гудамж 1017 тоот хаягт байршилтай 76.1мкв талбайтай хувийн сууц, тус хаягт байрлах 541мкв талбайтай газраас ********бид нар 40.000.000 төгрөгт тооцож гурван хүний өмчлөлөөр шилжүүлж авсан. Иймд миний хувьд ******аас нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй. Хохирол бүрэн барагдсан талаар баталгаа гаргаж байна.” гэсэн баталгаа /6 дахь хавтаст хэргийн 101 дэх тал/,

“*****ын Хуулийн хэлтсийн дарга *****ын 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 117/13 дугаартай, *******нар нь *********т ажилд орохоор өргөдөл, хүсэлт гаргаж байгаагүй.” гэсэн албан бичиг /2 дахь хавтаст хэргийн 181 дэх тал/ зэрэг баримтуудыг,          

хохирогч ******эс 15.700.000 төгрөг залилж авсан гэх шүүгдэгч *******нарт холбогдох хэргийн тухайд,

аймгийн Цагдаагийн газар гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл /3 дахь хавтаст хэргийн 18-19 дэх тал/,    

******* нарын байгуулсан 2023 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн “Зээлийн гэрээ” /3 дахь хавтаст хэргийн 20 дахь тал/,    

*********дансанд 2023 оны 3 дугаар сарын 30-ны өдөр “9*********” гэсэн утгаар 7.500.000 төгрөг шилжүүлсэн ны баримт /3 дахь хавтаст хэргийн 22 дахь тал/,     

********: “...15.000.000 төгрөгийг 2023 оны 4 дүгээр сарын 29-нд ********ийн дансанд байршуулна.” гэсэн утга бүхий тодорхойлолт /3 дахь хавтаст хэргийн 25 дахь тал/,      

хохирогч *****ийн: “...эхнэр Ч******ай 2023 оны 3 дугаар сард...Оюут багт үйл ажиллагаа явуулдаг “Тесеро” хоолны газар ороод хамт хоол идээд ярилцсан,*****“дээд сургууль төгссөн бичиг баримт, гурван үеийн намтар, мэргэжлийн үнэмлэх зэрэг бичиг баримтуудаа эх хувиар нь өгөөрэй, би жирэмсний амралттай байгаа 15.000.000 төгрөгөөр ажилд оруулж өгнө, эхний ээлжинд 7.500.000 төгрөгөө бэлнээр өгөөрэй,****даргад өгнө.” гэж хэлсэн. ...хоёр хоногийн дараа 7.500.000 төгрөг цаасан уутанд хийгээд 5-15 дугаар байрны гадаа *********й уулзаж өгсөн, ...2-3 хоногийн дараа ******* залгаад “би жирэмсний амралтаа авах гээд байна, үлдсэн мөнгөө яаралтай хиймээр байна, дарга нарт мөнгөө хувааж өгөх хэрэгтэй байна, тэгж байж ажилд оруулж өгнө” гэж хэлсэн, энэ үед аав*н данснаас****** 7.500.000 төгрөгийг ******** гэдэг хүний ны данс руу шилжүүлсэн.” гэсэн мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 29 дэх тал/,

гэрч *******ийн: “...2023 оны 3 дугаар сард бэр Ч******** нар “...“******* ажилд оруулах найдвартай хүн байна, мөнгө хэрэгтэй” гэж асуухаар нь би “хэдээр оруулдаг юм” гэсэн чинь “15.000.000 төгрөг” гэж хэлсэн. ...****** гэх эмэгтэй өөрийгөө “...******т ажилладаг, найдвартай ажилд оруулж өгнө” гэж хэлж байсан, ингээд тухайн өдрөө 7.500.000 төгрөгийг би өөрийнхөө **ы дансаар гаргаж хүү ***********нарт өгөөд хамт очиж уулзаж, хүү Төмөрсүхийн материалуудыг мөнгөний хамт өгсөн. ...2, 3 хоногийн дараа хүү *******нар над руу залгаад “ажилд орох баталгаажсан гэнэ, ирэх долоо хоногт болчих юм байна, яаралтай үлдсэн мөнгөө өгөөрэй гэж хэлсэн” гэсэн...ингээд М**н ******* данс руу 7.500.000 төгрөг шилжүүлсэн, гүйлгээний утга дээр өөрийнхөө 99367033 дугаарыг бичиж шилжүүлсэн.” гэсэн мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 31 дэх тал/,

гэрч **********ын: “...2023 оны 3 дугаар сард*над руу фэйсбүүк мессенжерээр чат бичиж орж ирсэн, ...энэ үед би нөхөр Төмөрсүхийг “одоогоор ажилгүй байгаа” гэж хэлсэн чинь ******* “би танай нөхрийг “****-т ажилд оруулаад өгье, ажилд оруулж өгөх таньдаг хүн байгаа, миний нөхрийн төрсөн ах *****гэх хүн байгаа” гэж хэлсэн. ...нөхөр *****, ээж *****ай уулзаж...бичиг баримтуудаа өгөөд бэлнээр 7.500.000 төгрөг 5-15 дугаар байрны гадаа хүргэж өгсөн. Ингээд 1-2 хоног холбоотой байж байгаад “үлдсэн мөнгөө яаралтай шилжүүлээрэй” гэж хэлээд дахин 7.500.000 төгрөгийг хадам ээж *** гэх хүний данс руу шилжүүлсэн.” гэсэн мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 33 дахь тал/,

******н яллагдагчаар өгсөн: “..***********арын хамт ирсэн, ...маргааш нь Чанцалдулам руу ярихад “хэдэн төгрөг бэлдэх үү” гэхээр нь “15.000.000 төгрөг болно.” гэж хэлсэн. Ингээд би “мөнгөө бэлдээрэй” гэж хэлээд тухайн өдрөө ******* нөхрийнхөө хамт 7.500.000 төгрөг авч ирээд надад өгсөн, би ээжтэй нь “мөнгө зээлсэн” гэх утгатай гэрээ хийсэн, хэд хоногийн дараа үлдэгдэл 7.500.000 төгрөгийг нөхөр ****дансаар авсан. Би анхнаасаа ************* түүний нөхрийг “ажилд оруулж өгнө” гэж худлаа хэлсэн.” гэсэн мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 42-43 дахь тал/,

хохирогч ******йн: 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр ***** аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн “...би М******* 15.000.000 төгрөг залилуулсан. Уг хохирлыг ********** дугаар гудамж 1017 тоот хаягт байршилтай 76.1мкв талбайтай хувийн сууц, тус хаягт байрлах 541мкв талбайтай газраас ********бид нар 40.000.000 төгрөгт тооцож гурван хүний өмчлөлөөр шилжүүлж авсан. Иймд миний хувьд *************аас нэхэмжлэх зүйл, цаашид гомдол санал байхгүй. Хохирол бүрэн барагдсан талаар баталгаа гаргаж байна.” гэсэн баталгаа /6 дахь хавтаст хэргийн 100 дахь тал/, 

хохирогч *******ийн: 2025 оны 5 дугаар сарын 26-ны өдөр ******** хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн “...********аас 15.000.000 төгрөгтөө хашаа байшин ************* нарын хамт 40.000.000 төгрөгт тооцож авсан тул гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй. Миний хувьд ашигтай тул шүүх хуралд оролцох боломжгүй байна.” бичиг /6 дахь хавтаст хэргийн 208 дахь тал/ зэрэг баримтуудыг,   

хохирогч ************ээс 5.700.000 төгрөг залилж авсан гэх шүүгдэгч ****** нарт холбогдох хэргийн тухайд,

**************йн бичгээр гаргасан гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг ******* дүгээр сарын 10-ны өдрийн 15.00 цагт хүлээн авсан тэмдэглэл, түүний гомдол /3 дахь хавтаст хэргийн 125, 126  дахь тал/, 

****** нарын байгуулсан 2023 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн “Зээлийн гэрээ” /3 дахь хавтаст хэргийн 127 дахь тал/,    

хохирогч Г** 2023 оны 2 дугаар сарын 27-ны өдөр “ул маш” гэсэн утгаар 5.000.000 төгрөг, мөн өдөр “ул маш” гэсэн утгаар дахин 500.000 төгрөгийг тус тус *********** дансанд,

2023 оны 8 дугаар сарын 20-ны өдөр ***********сэн утгаар 200.000 төгрөг ******* дансанд тус тус шилжүүлснийг нотлох ны баримт /3 дахь хавтаст хэргийн 128, 129 дэх тал/,     

*******дансанд 2023 оны 2 дугаар сарын 27-ны өдөр “ул маш” гэсэн утгаар 5.000.000 төгрөг, “ул маш” гэсэн утгаар 500.000 төгрөгийн орлого тус тус орсныг нотлох ны баримт /3 дахь хавтаст хэргийн 192 дахь тал/,   

******нарын байгуулсан 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн****** улсын дугаартай тээврийн хэрэгсэл “Худалдах, худалдан авах гэрээ” /3 дахь хавтаст хэргийн 208-209 дэх тал/,    

хохирогч Г***ийн: “...2023 оны 2 дугаар сарын 27-ны өдөр ********надтай холбогдож “************* загварын тээврийн хэрэгслийг барьцаалан 5.000.000 төгрөг зээлэх гэсэн юм, “махны наймаа хийх гэж байгаа” гэхээр нь өмнө хоёр удаа мөнгө аваад эргүүлээд төлсөн юм гэж итгээд машиныг нь ******тоот хашаандаа байрлуулж, 5.000.000 төгрөгийг өөрийнхөө ны данснаас О********* данс руу шилжүүлсэн. Үдээс хойш М****** дахин холбогдож “500.000 төгрөг дутчихлаа” гэхээр нь *******данс руу шилжүүлж өгсөн, ...нэг сарын дараа тай холбогдож мөнгөө нэхсэн чинь “нөхөр байхгүй байна, удахгүй өгнө” гэхээр нь итгэж явсаар 2023 оны 8 дугаар сарын 02-ны өдөр гэхэд мөнгө өгөхгүй байхаар нь “машинаа нэр дээр шилжүүлж өгөх үү” гэхэд “машинаа зарах гээд Улаанбаатар хотод хоёр хүнтэй тохирсон, би хоёр ихэр нялх хүүхэдтэй болсон, өөртөө итгэмжлэл хийлгүүлээд авчихна, одоо хоёулаа бичгийн гэрээ хийгээд нотариатаар гэрчлүүлье, машинаа аваад Улаанбаатар хот явлаа” гэхээр нь итгээд 2023 оны 8 дугаар сарын 02-ны өдөр тай 10 хоногийн хугацаатай хүүгээ тооцож, 7.200.000 төгрөгийн гэрээ байгуулаад нотариат ороход “гэрчлүүлэх шаардлага байхгүй, гэрээ байхад болно” гэхээр нь “долоо хоногийн хугацаа өгье, авсан мөнгөө эргүүлж өгөхгүй бол хуулийн байгууллагад хандана шүү” гээд машиныг нь *** хүлээлгэж өгсөн. Ингээд долоо хоног өнгөрөөд мөнгөө өгөхгүй байхаар нь ***ай холбогдоход “машинаа зараагүй, хөдөөний хүнд малаар худалдахаар болсон, би одоо хөдөө явах гэж байна, авах хүн нь хавиргаа хугалсан ирж чадахгүй байна, та надад шатахууны 200.000 төгрөг шилжүүлээч” гэхээр нь ны данснаасаа 200.000 төгрөг ******* данс руу шилжүүлсэн. ...5.500.000 төгрөгийг *******ийн данс руу, 200.000 төгрөгийг *******н данс руу шилжүүлсэн.” гэсэн мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 133-134, 136 дахь тал/,

******йн яллагдагчаар өгсөн: “...өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна. ...********** улсын дугаартай тээврийн хэрэгслээ ...Гомбо гэдэг ламд 3.000.000 төгрөгөөр зарсан. Гомбо гэдэг лам машин худалдаж аваад хоёр хоногийн дараа 2.500.000 төгрөг бэлнээр өгч, хамт нотариат орж худалдах худалдан авах гэрээ байгуулсан, яагаад 2.500.000 төгрөг авсан бэ гэвэл машин унаж үзээд “мотор, хроп нь муудчихсан байна” гэж миалаад байсан. ...Уг машин миний нэр дээр бүртгэлтэй байхдаа **** улсын дугаартай байсан ба Гомбо гэдэг лам өөрийнхөө*************бид хоёроос 7.200.000 төгрөг нэхээд байсан, машинаа 2.500.000 төгрөгөөр бусдад худалдсан...угаасаа 2.500.000 төгрөг дээр нэмж өгөх мөнгөний боломж байхгүй учраас ** эгчид машин зараад мөнгөө авчихсан гэж хэлээгүй.” гэсэн мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 150-151 дэх тал/,

*********н яллагдагчаар өгсөн: “...яллагдагчаар татсан прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. ***** эгчээс мөнгө авсан нь үнэн, буцаагаад төлөх болно. ...**********ээврийн хэрэгслээ зарахаар ганцаараа Улаанбаатар хот явсан, ...надтай холбогдоод “би машинаа зарчихсан, машин худалдаж авсан хүн нутагтаа очоод мөнгөө шилжүүлье, хүүхдээрээ мөнгийг чинь шилжүүлүүлье гэсэн” гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 165 дахь тал/,

хохирогч **********йн 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдөр аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн: “...төлбөр тооцоо болох 5.700.000 төгрөгөө барагдуулсан бөгөөд миний бие гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болно. Хохирлыг ********** ээж, эгч нар барагдуулсан болно.” гэсэн бичиг /5 дахь хавтаст хэргийн 191 дэх тал/ зэрэг баримтуудыг,

шүүгдэгч **********ын;

эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дэх хавтаст хэргийн 169, 3 дахь хавтаст хэргийн 184 дэх тал/,

иргэний үнэмлэхийн лавлагаа /1 дэх хавтаст хэргийн 173, 3 дахь хавтаст хэргийн 189 дэх тал/,

2023 оны 5 дугаар сарын 23-ны өдөр төрсөн ********нд, 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдөр төрсөн ******нарын төрсний гэрчилгээний хуулбар /2 дахь хавтаст хэргийн 102, 103 дахь тал/,

иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /3 дахь хавтаст хэргийн 188 дахь тал/,

2011 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн *****ийн төрсний гэрчилгээний хуулбар /4 дэх хавтаст хэргийн 8 дахь тал/,

2015 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн *******н төрсний гэрчилгээний хуулбар /4 дэх хавтаст хэргийн 9 дэх тал/ зэрэг баримтуудыг,

шүүгдэгч *********ийн;

эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дэх хавтаст хэргийн 170, 3 дахь хавтаст хэргийн 170 дахь тал/,

иргэний үнэмлэхийн лавлагаа /1 дэх хавтаст хэргийн 172, 3 дахь хавтаст хэргийн 182 дахь тал/,

Хил хамгаалах ерөнхий газрын ****** автозамын боомтоор 2023 оны 6 дугаар сарын 29-ний өдөр гарсан, 8 дугаар сарын 08-ны өдөр улсын хилээр орсон бүртгэлд авагдсан байна.” гэсэн тодорхойлолт /1 дэх хавтаст хэргийн 225 дахь тал/,  

аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн *********дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /3 дахь хавтаст хэргийн 172-176 дахь тал/,

иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /3 дахь хавтаст хэргийн 181 дэх тал/ зэрэг баримтуудыг тус тус шүүх хуралдааны үед шинжлэн судлав.

          Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдоос мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, тэдний хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд тэдний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.  

         

          Шүүгдэгч нарыг гэм буруугийн тухайд;

шүүгдэгч *******нар нь бүлэглэж,

2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс 2023 оны 8 дугаар сарын 20-ны өдрийг дуусталх хугацаанд хохирогч нарыг болон ойр дотны хүнийг нь *********-т ажилд оруулж өгнө.” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж хохирогч М******аас 15.000.000 төгрөг, хохирогч *******аас 12.500.000 төгрөг, хохирогч ****аас 10.000.000 төгрөг, хохирогч *****оос 15.000.000 төгрөг, хохирогч *****аас 15.200.000 төгрөг, хохирогч *****аас 15.000.000 төгрөг, хохирогч *******эс 15.000.000 төгрөг,  

урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж хохирогч Г.*******0 төгрөг авсан буюу нийт найман удаагийн үйлдлээр бусдаас 103.400.000 төгрөгийг шилжүүлэн авсан, залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэм буруутай болох нь хэргийн үйл баримтын талаарх шүүх хуралдааны үед өгсөн шүүгдэгч нарын мэдүүлгээс гадна,

мөрдөн шалгах ажиллагааны үед цуглуулсан,

хохирогч М******* нь манай дүүд “манай эхнэр “******р”-т хүний нөөц хийдэг, чамайг ажилд оруулж өгье” гэж хэлсэн байсан, ...би **** эхнэр ******ай уулзахад “бичиг баримтаа аваад ир, чамайг ажилд оруулж өгье, 15.000.000 төгрөг өгчих, сүүлийн хугацаа 9 дүгээр сарын 30-ны өдөр гэхэд ажилд оруулж өгье” гэж хэлсэн. Би 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдөр **** тоот данс руу “********” гэх утгаар 10.000.000 төгрөг, 2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр ***** тоот данс руу **** гэх утгаар 2.000.000 төгрөг, 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр “**” гэсэн утгаар 3.000.000 төгрөг шилжүүлсэн.” гэх,

хохирогч ******** гэх хүнтэй 2022 оны 6 дугаар сард танилцсан, өөрийгөө “...******-т хүний нөөцөөр ажилладаг” гэсэн, би “нөхрөө ажилд оруулъя” гэсэн чинь “тэгэлгүй яахав, би ажилд оруулж өгч чадна, 16.000.000 төгрөг өг” гэхээр нь “надад одоо алгаа, би хоёр хуваагаад олж өгье” гэж хэлсэн чинь “тэг, тэг” гэсэн. ...2022 оны 8 дугаар сарын 05-ны өдөр ны **********эсэн утгатай 3.000.000 төгрөг, 2022 оны 8 дугаар сарын 09-ний өдөр “*****” гэсэн утгаар 9.000.000 төгрөг, 2023 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр ******эсэн утгаар 500.000 төгрөг шилжүүлсэн.” гэх,

хохирогч Т*****нд уулзсан чинь “манай эхнэр “*********”-т хүний нөөцөөр ажилладаг, чи үйлдвэрт ажилд орох уу” гэсэн, “ямар сайн юм бэ, тэгье” гэж хэлсэн чинь О**й “эхний ээлжинд 10.000.000  төгрөг өгчих” гэхээр нь...2022 оны 7 дугаар сарын 06-ны өдөр **************төгрөг “хайр дааж яваарай, **аас” гэсэн утгаар, дараа нь 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдөр данс руу 5.500.000 төгрөг “******жил урьдчилгаа” гэсэн утгаар, 2022 оны 7 дугаар сарын 10-ны өдөр хамаатны ах Л*****ы данснаас ******** данс руу 1.500.000 төгрөг “******* гэсэн утгатайгаар шилжүүлсэн, нийт 10.000.000 төгрөг шилжүүлсэн.” гэх,

хохирогч ******ын “...2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр ****** кофены газарт ****ай уулзаж бичиг баримтуудаа өгөхөд “ямар ажилд орохыг хүсэж байгаа юм, би *******-т ажилладаг, ажилд ороход 15.000.000 төгрөгийг надад өгнө, эхний ээлжинд урьдчилгаа 10.000.000 төгрөг өгөөрэй, манай нөхөр ****** данс руу шилжүүлээрэй” гэж хэлэхээр нь өөрийн ны данснаасаа 8.000.000 төгрөг ******* данс руу шилжүүлж өгөхөд “яг аль цехэд, ямар ажил хийхийг чинь мэдэхгүй байна, өгсөн бичиг баримтуудын чинь дагуу хүний нөөц хуваарилалт хийж, дараагаар нь ажилд орох гэж байгаа цехийн дарга өөрөө чамтай холбогдоно, хурдан шийдэж өгнө” гэж хэлсэн. ...2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр...өөрийн ны данснаасаа 2.000.000 төгрөг *****гэдэг хүний 5**** данс руу шилжүүлж өгөхөд “энэ долоо хоногт аль нэг цех дээр очно, тэгээд цехээс нь ярих байх шүү” гэж хэлсэн. ...2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр ******* над руу мессежээр “үлдэгдэл мөнгөө өнөөдөр өгөөрэй, бэлнээр аваад ирээрэй” гэж хэлмэгцээ “дүүгийн данс руу хийчих” гээд ***** данс өгөхөөр нь би өөрийн ********* данснаасаа 5.000.000 төгрөг *******данс руу шилжүүлж өгөхөд “хаашаа ч явахгүй шүү, эгч нь хурдлуулна” гэж хэлсэн.” гэх,

хохирогч *****ийн “...2023 оны 1 дүгээр сард манай хүү рүү ******залгаад “ах нь чамайг *******-д ажилд оруулаад өгье” гэж, мөн өөрийгөө “Г******-д хүний нөөц хийдэг” гэж хэлсэн байсан. ..********манай нөхөр рүү залгаад “хүүхдийнхээ материал болон өргөдлөө бичээд өг” гэхээр нь бүх зүйлээ бүрдүүлээд хүргэж өгсөн, энэ өдрөөс хойш “хүн хоолонд оруулна”, “хүний гар хүндрүүлэх хэрэгтэй байна” гээд мөнгө нэхэж эхэлсэн. ...Би өөрийн дансаараа М.О*** *******данс руу 2023 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр 10.000.000 төгрөгийг ******* гэсэн утгаар, 2023 оны 2 дугаар сарын 03-ны өдөр ********** данс руу 4.000.000 төгрөг, 2023 оны 2 дугаар сарын 07-ны өдөр 1****** данс руу 1.000.000 төгрөг “*****” гэсэн утгаар, 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдөр **” гэсэн утгаар нийт 15.200.000 төгрөг шилжүүлсэн.” гэх,

          хохирогч ******ийн “...Тэмүүлэн надтай холбогдоод *******гэдэг эмэгтэй өөрөө утсаар ярилаа, ********* ТӨҮГ-т 15.000.000 төгрөгөөр ажилд оруулж өгч чадна гэнэ” гэж хэлэхээр нь...итгээд мөнгийг нь өгөөд орох хүсэлтэй байгаагаа хэлсэн. ...2023 оны 2 дугаар сарын 09-ний өдөр...*******рьдчилгаа 10.000.000 төгрөг бэлнээр өгөх хэрэгтэй байна” гэхээр нь...10.000.000 төгрөг авч хар уутанд хийж *******өгсөн. ..*******0.000.000 төгрөг бэлнээр авч явахдаа “**** “Luxury” ресторанд уулзаж өгнө” гэж хэлсэн, хэсэг хугацааны дараа Тэмүүлэн надтай уулзаж “ямар ч байсан мөнгийг нь өгсөн, ********023 оны 3 дугаар сарын 08-ны өдөр гэхэд ажилд оруулж өгнө гэсэн” гэж хэлсэн. ...2023 оны 2 дугаар сарын 18-ны өдөр...3.000.000 төгрөгийг ***кны данс руу шилжүүлж өгсөн. ...2023 оны 3 дугаар сарын 08-ны өдөр ********ээс юу болсон талаар тодруулахад “цехийн дарга нь өөрөө ярина, хүлээж байгаарай, хоёр хүнд мөнгө өгөх хэрэгтэй байна, 2.000.000 төгрөг өгчих гэж байна” гэхээр нь аав ****ны дансанд байсан өөрийн 2.000.000 төгрөгийг **ны данс руу шилжүүлэхэд “өгчихлөө” гэж хэлсэн.” гэх,

          хохирогч ******ийн “...эхнэр *******бид гурав ********тай 2023 оны 3 дугаар сард...Оюут багт үйл ажиллагаа явуулдаг “Тесеро” хоолны газар ороод хамт хоол идээд ярилцсан, *****“дээд сургууль төгссөн бичиг баримт, гурван үеийн намтар, мэргэжлийн үнэмлэх зэрэг бичиг баримтуудаа эх хувиар нь өгөөрэй, би жирэмсний амралттай байгаа 15.000.000 төгрөгөөр ажилд оруулж өгнө, эхний ээлжинд 7.500.000 төгрөгөө бэлнээр өгөөрэй, ******* даргад өгнө.” гэж хэлсэн. ...хоёр хоногийн дараа 7.500.000 төгрөг цаасан уутанд хийгээд 5-15 дугаар байрны гадаа М**** уулзаж өгсөн, ...2-3 хоногийн дараа ******* залгаад “би жирэмсний амралтаа авах гээд байна, үлдсэн мөнгөө яаралтай хиймээр байна, дарга нарт мөнгөө хувааж өгөх хэрэгтэй байна, тэгж байж ажилд оруулж өгнө” гэж хэлсэн, энэ үед аав *******ийн данснаас 7.500.000 төгрөгийг О**эдэг хүний ны данс руу шилжүүлсэн.” гэх,

          хохирогч Г*****йн “...2023 оны 2 дугаар сарын 27-ны өдөр М******надтай холбогдож “********* загварын тээврийн хэрэгслийг барьцаалан 5.000.000 төгрөг зээлэх гэсэн юм, “махны наймаа хийх гэж байгаа” гэхээр нь өмнө хоёр удаа мөнгө аваад эргүүлээд төлсөн юм гэж итгээд машиныг нь ****** тоот хашаандаа байрлуулж, 5.000.000 төгрөгийг өөрийнхөө ны данснаас От********данс руу шилжүүлсэн. Үдээс хойш *****дахин холбогдож “500.000 төгрөг дутчихлаа” гэхээр нь ***** данс руу шилжүүлж өгсөн.” гэх мэдүүлгүүд,

          хохирогч нарын гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг аймгийн Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэлүүд, тэдний гомдол мэдээллүүд, мөнгө шилжүүлсэн болон хүлээн авсан ны дансны хуулгууд, дансны хуулгуудад үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэлүүд, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн гэрч нарын, мөн шүүгдэгч нарын мэдүүлгүүд зэрэг шүүх хуралдааны үед шинжлэн судалсан нотлох баримтуудаар тус тус тогтоогдсон.

Шүүгдэгч ******өрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...****** гэдэг хүнээс 2022 оны 8 дугаар сард зээлийн гэрээ хийж 14.000.000 төгрөг зээлж авчихаад төлж чадахгүй байсан, ...хүүгийн хамт зээлсэн мөнгөө ********ос авсан мөнгөнөөс өгчихсөн.” гэх /1 дэх хавтаст хэргийн 119-120 дахь тал/,

“Залилах” гэмт хэрэг нь хохирогчоос буюу эд хөрөнгийн эзэмшигч, өмчлөгчөөс тодорхой эд хөрөнгийг залилагч этгээд шилжүүлэн авах зорилгоор идэвхтэй үйлдэл хийж өөрөөр хэлбэл хуурч, хуурамч баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нууж, сүсэг бишрэлийг далимдуулж, өөрийн үйлдлийг хууль ёсны гэсэн хуурамч сэтгэгдлийг төрүүлж, уг үйлдлийн үр дүнд бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх, мөнгө зэргийг шилжүүлэн авснаар төгсдөг материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг байдаг.

          Харин “залилах” гэмт хэргийн “Энэ гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэх хүндрүүлэх шинжийг нэг төрлийн гэмт хэргийг харьцангуй удаан хугацаанд, гурав буюу түүнээс дээш удаа үйлдэж, уг гэмт хэргийг үйлдэж олсон ашиг орлогыг өөрийн болон гэр бүл, хамаарал бүхий хүмүүсийнхээ амьжиргааг залгуулах гол эх үүсвэр болгож тогтвортой ашигласан байхыг ойлгоно.

          Хэргийн үйл баримт, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг дүгнэхэд шүүгдэгч *******нарын хувьд залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон бөгөөд тэдний үйлдэл нь хохирогч *нарыг, тэдний ойр дотны хүнийг нь ****** ТӨҮГ-т ажилд оруулж өгнө*******.” гэж хуурч, ******нь өөрөө эрхэлсэн тодорхой ажилгүй,*****-т тодорхой ажил, албан тушаал эрхэлдэггүй хирнээ тус үйлдвэрийн газарт хүний нөөцийн ажил эрхэлдэг мэтээр зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өөрийн үйлдлийг хууль ёсны гэсэн хуурамч сэтгэгдлийг хохирогч нарт төрүүлж, уг үйлдлийн үр дүнд хохирогч М******** нараас 97.700.000 төгрөгийг,

          урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж хохирогч *******ээс 5.700.000 төгрөгийг тус тус бэлнээр болон ********* дансаар шилжүүлэн авч, нэр бүхий хохирогч нарт их хэмжээний хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” залилах гэмт хэргийн,

          мөн нэг төрлийн гэмт хэргийг буюу залилах гэмт хэргийг харьцангуй удаан хугацаанд 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс 2023 оны 8 дугаар сарын 20-ны өдрийг дуустал удаа дараа үргэлжлэн үйлдсэн,

гурав, түүнээс дээш удаа буюу олон дахин давтагдах шинж бүхий найман удаагийн үйлдлээр хохирогч нараас 103.400.000 төгрөгийг шилжүүлэн авсныг нь шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн шинж, нэг ижил аргаар найман хохирогчийг залилсан гэмт хэргийн тоо, давтамж, гэмт хэрэг 1 жил 3 сарын хугацаанд үргэлжилсэн байдал, хохирогч нараас авсан мөнгийг бусдад өр төлөх, хоол хүнс, хувцас, эд хэрэглэл авах зэргээр өөрсдийн өдөр тутмын хэрэгцээндээ зарцуулан  амьжиргаагаа залгуулж, амьдралын эх үүсвэр болгож, байнга тогтвортой ашигласан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан “...залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэргийн шинжийг хангасан гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгч нарын үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруу нь санаатай хэлбэртэй, хохирогч нарт учруулсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгасан,

хэргийн үйл баримтын талаарх шүүгдэгч нар, хохирогч нарын болон гэрч нарын мэдүүлгүүд бусад нотлох баримтуудыг бүх талаас нь харьцуулан шалгаж, дүгнэлт хийхэд шүүгдэгч нарын гэм буруугийн талаар эргэлзэх нөхцөл байдал тогтоогдоогүй,  шүүгдэгч нарын найман удаагийн үйлдлээр хохирогч ********* нарын 103.400.000 төгрөгийг шилжүүлэн авсан үйлдэл шунахайн сэдэлтэй, шууд санаатай, хууль бус болох нь илэрхий атал бусдад зориуд хор уршиг учруулсан залилах гэмт хэргийг санаатай үйлдсэн гэж үзэх үндэслэл болох тул шүүгдэгч **арыг “үргэлжилсэн үйлдлээр, бүлэглэж, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон.” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь тус тус гэм буруутайд тооцов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд, хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэж

мөн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ.” гэж тус тус хуульчилсан  бөгөөд шүүгдэгч нар нь “Залилах” гэмт хэргийг 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс 2023 оны 8 дугаар сарын 20-ны өдрийг дуусталх хугацаанд, бүлэглэн гүйцэтгэсэн байх тул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч “...Шүүгдэгч М***********нар нь амар хялбар аргаар мөнгө олох гэсэн санаа сэдлээр энэ гэмт хэргийг хийсэн гэж бодож байна. Шүүгдэгч М****ь өмгөөлөгчөөрөө дамжуулан хохирлыг тэнцүү хуваана гэж байгаад би санал нийлэхгүй байна. Шүүгдэгч нар нь дундаасаа хоёр ихэр хүүхэдтэй юм байна, ******** эцэг хүний хувьд үүргээ ухамсарлах ёстой байх, эмэгтэй хүнд яагаад ийм давхар үүрэг хариуцлага хүлээлгэх буюу хохирлоо тэнцүү хувааж төлөх ёстой гээд байгаа нь миний хувьд шударга биш гэж санагдаж байна. Шүүгдэгч нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа юм байна...” гэсэн бөгөөд хохирогч ******йн үйлдэлд шүүгдэгч нар хамтран оролцсон байхаас гадна, мөн давж заалдах шатны шүүхээс хохирлыг *********ас гаргуулсан нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзсэн тул шүүгдэгч нараас тэнцүү гаргуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.  

аймгийн Прокуророос шүүгдэгч *****ыг “...2022 оны 8 дугаар сарын 08-ны өдөр ***********сумын нутаг дэвсгэрт хуурч, зээлийн гэрээгээр халхавчлан хохирогч ******аас 32.000 юань буюу 15.000.000 төгрөг авсан.” гэж яллах дүгнэлт үйлдсэн байх бөгөөд уг үйлдэлтэй хамааралтайгаар ********* нарын 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр байгуулсан “...2022 оны 8 дугаар сарын 08-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл дөрвөн сарын хугацаатай 15.000.000 төгрөгийг 2.8%-ийн хүүтэй, барьцаагүй зээлсэн тухай зээлийн гэрээ 1 дэх хавтаст хэргийн 95-96 дахь талд,

мөн хохирогч ******ын “...би “**-т ажилд орохын тулд *********сум Согоот баг “Сонор хайрхан” худалдааны төвийн 4 дүгээр давхарт байдаг нотариатын газар **тай 2022 оны 8 дугаар сарын 08-ны өдөр 15.000.000 төгрөгийн зээлийн гэрээ хийж, гэрээ хиймэгцээ нотариатын газартаа түүнд тухай үеийн ханшаар тус мөнгийг юаниар өгсөн. ...2022 оны 12 дугаар сард “ажилд оруулж өгч чадахгүй” гэдгээ хэлж авсан мөнгөө хүүгийн хамт тухайн үед өгсөн юанийн дагуу тооцож эргүүлж өгөхөд нийт 17.430.000 төгрөг болж байсан. ...Миний зүгээс гаргах санал хүсэлт, гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг 1 дэх хавтаст хэргийн 89 дэх талд авагдсан байна.

          Иймд шүүгдэгч *********** нь зээлийн гэрээ байгуулан хохирогч ********ас 32.000 юань буюу 15,0 сая төгрөг авсан, үүнийгээ хүүтэй нь буцааж өгсөн үйл баримт тогтоогдож байх тул хуурч, зээлийн гэрээгээр халхавчлан залилж авсан гэж гэм буруутайд тооцох үндэслэлгүй гэж дүгнэлээ.

          Учир нь: тэдний хувьд 2022 оны 8 дугаар сарын 08-ны өдөр 15.000.000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж, гэрээ хиймэгцээ нотариатын газарт тухай үеийн ханшаар мөнгийг юаниар өгч, авалцсан, шүүгдэгчийн хувьд “ажилд оруулж өгч чадахгүй” гэдгээ хэлж, авсан мөнгөө хүүгийн хамт тухайн үед өгсөн юанийн дагуу тооцож нийт 17.430.000 төгрөг төлсөн, хохирогч нь “...гаргах санал хүсэлт, гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэснээс гадна хохирогч мөнгөн дүнгээр хохирсон гэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Мөн ******ын энэ үйлдэлд нь эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаагүй, түүнээс яллагдагчийн хувиар мэдүүлэг аваагүй байж яллах дүгнэлт үйлдсэн байх тул “...2022 оны 8 дугаар сарын 08-ны өдөр *******-т ажилд оруулж өгнө.” гэж хуурч, зээлийн гэрээгээр халхавчлан хохирогч **аас 32.000 юань буюу 15.000.000 төгрөг авсан.” гэх шүүгдэгч *********н үйлдэл холбогдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

        

         Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар;

Шүүх, шүүгдэгч нарыг “үргэлжилсэн үйлдлээр, бүлэглэж, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэм буруутайд тус тус тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэг, заалтуудад заасан ялын төрөл, хэмжээний дотор тэдний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй бөгөөд энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүх, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ, тэдний үйлдсэн гэмт хэргийн хор уршгийг ухамсарлуулах үүднээс бусдын эд хөрөнгийг шунахай зорилгоор, амар хялбар аргаар өөрсдийн болгох замаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, найман хохирогчид 103.400.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан байдал, шүүгдэгч нарын ар гэрийн ахуй амьдрал, хувийн байдлууд, шүүгдэгч *******ын асрамжид 2-14 насны дөрвөн хүүхэд, өндөр настай эх нь байдаг, хохирол төлбөрөө бүрэн төлсөн байдлуудыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, ...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг тус тус баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар шүүгдэгч ***********арт тус бүр 3 /гурав/ жил 6 /зургаа/ сар хорих ял оногдуулж, тэдэнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно.” гэж,

мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах.” гэж зааснаар шүүгдэгч нарын холбогдсон гэмт хэрэгт таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан байх тул шүүгдэгч нар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан зэргийг харгалзан тус бүр 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулав.  

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч********н цагдан хоригдсон нийт 365 хоног, шүүгдэгч ***ийн цагдан хоригдсон нийт 531 хоногийг тус тус эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ, учруулсан хохирлыг төлсөн, мөн шүүгдэгч ************ын хувьд түүний асрамжид 2-14 насны дөрвөн хүүхэд, өндөр настай эх нь байдгийг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд,

мөн тэдний хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн, эсхүл гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн.”-ийг нь эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Бусад асуудал;

Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх хуулиар олгогдсон эрхтэй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч ****нь,

хохирогч Т.****артай харилцан тохиролцоод хохирогч *******йн 15.000.000 төгрөг, ******ын 10.000.000 төгрөг, ******ийн 15.000.000 төгрөг, нийт 40.000.000 төгрөгийн төлбөрт******** саруул 10 дугаар гудамж 1017 тоот хаягт байршилтай 76.1 м.кв талбайтай хувийн сууцыг, мөн тус хаягт байрлах 541 м.кв талбайтай газрыг хохирогч ************ нарт шилжүүлсэн болох нь 6 дахь хавтаст хэргийн 205, 206 дахь талуудад авагдсан 0***длөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, *угаартай Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбаруудаар тогтоогдсоноос гадна хохирогч ****д 2.600.000 төгрөг төлснийг нотлох ны баримт 6 дахь хавтаст хэргийн 209 дэх талд авагдсан,

мөн хохирогч Т*****лд 10.000.000 төгрөг залилуулсан. Уг хохирлыг ************аг 10 дугаар гудамж 1017 тоот хаягт байршилтай 76.1мкв талбайтай хувийн сууц, тус хаягт байрлах 541 м.кв талбайтай газраас ********а бид нар 40.000.000 төгрөгт тооцож гурван хүний өмчлөлөөр шилжүүлж авсан. Иймд миний хувьд ********аас нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй. Хохирол бүрэн барагдсан талаар баталгаа гаргаж байна.” гэсэн баталгааг,

хохирогч **** “...би М********* 15.000.000 төгрөг залилуулсан. Уг хохирлыг О**********угаар гудамж 1017 тоот хаягт байршилтай 76.1мкв талбайтай хувийн сууц, тус хаягт байрлах 541 м.кв талбайтай газраас /******/ бид нар 40.000.000 төгрөгт тооцож гурван хүний өмчлөлөөр шилжүүлж авсан. Иймд миний хувьд ********аас нэхэмжлэх зүйл, цаашид гомдол санал байхгүй. Хохирол бүрэн барагдсан талаар баталгаа гаргаж байна.” гэсэн баталгаа болон “...*******аас 15.000.000 төгрөгтөө хашаа байшин **** нарын хамт 40.000.000 төгрөгт тооцож авсан тул гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй. Миний хувьд ашигтай тул шүүх хуралд оролцох боломжгүй байна.” гэсэн баталгааг, 

хохирогч Б.Эрдэнэза********5.000.000 төгрөг залилуулсан. Уг хохирлыг **********тоот хаягт байршилтай 76.1 м.кв талбайтай хувийн сууц, тус хаягт байрлах 541 м.кв талбайтай газраас С********* бид нар 40.000.000 төгрөгт тооцож гурван хүний өмчлөлөөр шилжүүлж авсан. Иймд миний хувьд **ас нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй. Хохирол бүрэн барагдсан талаар баталгаа гаргаж байна.” гэсэн баталгааг тус тус шүүхэд ирүүлж хэргийн материалд хавсаргуулсан байх тул нэр бүхий гурван хохирогчийн хохирол барагдсан, тэдэнд төлөх төлбөргүй болсон байна.

Шүүгдэгч *****йн хувьд,

2025 оны 5 дугаар сарын 24-ний өдөр шүүгдэгч ******д 12.200.000 төгрөгт, д 12.200.000 төгрөгт, ******ад 12.200.000 төгрөгт буюу нийт 36.600.000 төгрөгт тооцон тэдний нэр дээр О********м.кв хэмжээтэй гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, уг хаягт байрлах 51 м.кв хувийн сууцыг албан ёсоор шилжүүлж, хохирлын зөрүүд *******д 3.000.000 төгрөг, **д 2.800.000 төгрөгийг тус тус төлж нэр бүхий гурван хохирогчийн хохирлыг бүрэн барагдуулж, тэдэнд төлөх төлбөргүй болсон нь хохирогч ***********нарын тус шүүхэд ирүүлж 6 дахь хавтаст хэргийн 216 дахь талд хавсаргуулсан “...****** ээж нь бидний хохирлыг төлж байна гэж 36.600.000 төгрөгөөр тооцон хашаа, байшин, газраа “худалдах, худалдан авах гэрээ”-гээр шилжүүлж өгсөн. Мөн ******д 2.800.000 төгрөг, ******д 3.000.000 төгрөг, ****од 200.000 төгрөг төлсөн, М******* нь ***д 2.600.000 төгрөг өгсөн, бид хашаа, байшинг авсан үнэндээ зарж, мөнгөө хэзээ гаргаж авах нь тодорхойгүй ч одоо гомдолгүй.” гэсэн бичгээр болон хохирогч ****** нарын нэр дээрх үл хөдлөх эд хөрөнгө, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбаруудаар,

мөн хохирогч ********* “...төлбөр тооцоо болох 5.700.000 төгрөгөө барагдуулсан бөгөөд миний бие гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болно. Хохирлыг ********ийн ээж, эгч нар барагдуулсан болно.” гэсэн бичгийг шүүхэд ирүүлсэн байх тул нэр бүхий гурван хохирогчийн хохирол барагдсан, тэдэнд төлөх төлбөргүй болсон байна.  

Иймд шүүгд******аас хохирогч *****т 10 000 000 төгрөг, *******д 2 600 000 төгрөг, ******д 15 000 000 төгрөг,*******д 15 000 000 төгрөг, нийт 42 600 000 төгрөг,

Шүүгдэгч ******ас хохирогч ****15 000 000 төгрөг, ******** 15 000 000 төгрөг, ********д 15 200 000 төгрөг, Г******5 700 000 төгрөг, нийт 48 300 000 төгрөг тус тус төлсөн байна.

Тухайн хэрэг, Давж заалдах шатны шүүхээс хохирогч ******йн хохирлыг дан ганц *******ас гаргуулахаар шийдвэрлэснийг буруутай, энэ үйлдэлд шүүгдэгч нар хамтран оролцсон гэсэн үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон байдаг бөгөөд шүүх хуралдаанд хохирогч *****ролцож мэдүүлсэн өгсөн. Үүнд: ...олон жил болсон болохоор заримыг нь мартсан байна. Цагдаад өгөхөөс өмнө өгсөн мөнгөнүүдийг хасаад 12 500 000 төгрөг гэж мэдүүлсэн, үүнээс ****** 4,800,000 төгрөгийг тус тус төлсөн гэсэн. 

Шүүх, шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг хэлэлцээд шүүгдэгч нарыг тус бүр “үргэлжилсэн үйлдлээр,  бүлэглэж, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч *******гаас 1 790 000 төгрөг, шүүгдэгч *******аас 1 450 000 төгрөг гаргуулан хохирогч *******д олгохоор шийлвэрлэснийг шүүгдэгч нар хохирол төлөхөөр завсарлага авч, хохирол төлбөрийг бүрэн төлсөн байна.  

Иймд шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдах нь зүйтэй.  

Шүүгдэгч ********ын насанд хүрээгүй дөрвөн хүүхэд түүний өндөр настай эхийн асрамжид байна.

Гэр бүлийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.-д Дараах хүнийг асран хамгаална, 63.1.3.-д “эцэг, эх нь хоёулаа удаан хугацаагаар эмнэлэгт эмчлүүлж байгаа, хорих газарт ял эдэлж байгаа зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаар хүүхдээ биечлэн тэжээн тэтгэх, асран халамжлах бололцоогүй хүний бага насны хүүхэд”, 64 дүгээр зүйлийн 64.1.-д Дараахь хүнийг харгалзан дэмжинэ, 64.1.3-д “эцэг, эх нь хоёулаа удаан хугацаагаар эмнэлэгт эмчлүүлж байгаа буюу хорих газарт ял эдэлж байгаа зэрэг аргагүй шалтгаанаар хүүхдээ биечлэн тэжээн тэтгэх, асран халамжлах бололцоогүй хүний насанд хүрээгүй хүүхэд”, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1.-д Энэ хуулийн 63, 64 дүгээр зүйлд заасан хүнийг судлан тогтоох, түүнд хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигч томилох, асран хамгаалах, харгалзан дэмжих үйл ажиллагаатай холбоотой бусад асуудлыг шийдвэрлэх үүргийг сум, дүүргийн Засаг дарга хэрэгжүүлнэ гэж заасны дагуу шүүгдэгч ***********ын хүүхэд болох 2015 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн******, 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдөр төрсөн **********харгалзан дэмжигч тогтоохыг тус тус аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргад даалгаж шийдвэрлэв.    

Хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар  бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурьдаж,

шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч ******д урьд авсан хувийн баталгаа гаргах, ***** сумын нутаг дэвсгэр, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй.

Шүүгдэгч ********урьд аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 2020/ШЦТ/331 дугаартай шийтгэх тогтоолоор “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн байхад яллах дүгнэлтийн “Биеийн байцаалт” хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээсэн мэтээр буруу бичсэн байсныг дурьдаж байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан “хуурч, зээлийн гэрээгээр халхавчлан хохирогч ******алилж 32.000 юань буюу 15.000.000 төгрөгийн хохирол учруулсан” гэх шүүгдэгч *****ын үйлдэл холбогдлыг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

2. ********* нарыг тус бүр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан “үргэлжилсэн үйлдлээр,  бүлэглэж, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүд, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар шүүгдэгч ******** нарыг тус бүр 3 /гурав/ жил 6 /зургаа/ сар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********** нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын цагдан хоригдсон 365 хоног, шүүгдэгч*********йн цагдан хоригдсон 531 хоногийг тус тус эдлэх ялд нь оруулан тооцсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***йд  урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч ******г дэвсгэр, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

7. Гэр бүлийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1., 63.1.3, 64 дүгээр зүйлийн 64.1., 64.1.3, 66 дугаар зүйлийн 66.1.-д заасныг баримтлан шүүгдэгч *******ын хүүхэд болох 2015 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн ** харгалзан дэмжигч тогтоохыг тус тус аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргад даалгасугай.

8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүхэд ирсэн бичиг баримтгүй болохыг дурьдаж,

шүүгдэгч *******н Монгол Улсын Хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилсөн шүүхийн шийдвэрийг Монгол Улсын Хил хамгаалах ерөнхий газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Баярмаад даалгасугай.

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч,  тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай. 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ХИШИГДАВАА

                                             ШҮҮГЧИД                                 Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                                                                                               О.ЭНХСАРУУЛ