| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батчулууны Мөнхбат |
| Хэргийн индекс | 131/2024/00394/И |
| Дугаар | 131/ШШ2024/00351 |
| Огноо | 2024-04-26 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 04 сарын 26 өдөр
Дугаар 131/ШШ2024/00351
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбат би
Нэхэмжлэгч: *******, *******, *******, *******-ны төв байранд оршин байрлах, ******* *******-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Баянхонгор аймгийн ******* 5 дугаар******* ******* ******* оршин суух, овгийн холбогдох
Зээл 7,888,420.48 төгрөг, хүү 635,838.89 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 19,417.08 төгрөг, нийт 8,543,676.45 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн агуулга: нь 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр ******* *******-тай тоот цахим цалингийн зээлийн гэрээ байгуулж, 13,600,000 төгрөгийн зээлийг жилийн 19,2 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээл авсан.
нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй 147 хоног хугацаа хэтрүүлж, банкийг хохироож байна.
2. Хариу тайлбарын агуулга: миний бие ******* *******-ийн нэхэмжилсэн 8,543,676.45 төгрөгийг төлж барагдуулна. Маргах зүйлгүй.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх эрхтэй.
Хуулийн дээрх хэсгийн дагуу хариуцагч нь нэхэмжлэгч ******* *******-ийн Зээл 7,888,420.48 төгрөг, хүү 635,838.89 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 19,417.08 төгрөг, нийт 8,543,676.45 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрчээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн үндэслэл тогтоогдсон тул ******* *******-ийн нэхэмжлэлтэй Х. холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэжээ.
Хуулийн дээрх хэсгийн дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 151,648.82 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ээс 75,824.41 төгрөгийг, улсын орлогоос 75,824.41 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* *******-д олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэг, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч нь зээл 7,888,420.48 төгрөг, хүү 635,838.89 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 19,417.08 төгрөг, нийт 8,543,676.45 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ******* *******-ийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 151,648.82 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ээс 75,824.41 төгрөгийг, улсын орлогоос 75,824.41 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* *******-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МӨНХБАТ