Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 390

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Оюун даргалж,

нарийн бичгийн дарга: Л.Содномдорж,

 улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Эрдэнэчимэг,

шүүгдэгч:

Бнарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар: Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Элжигэн овогт Эрдэнэбатын Бд холбогдох эрүүгийн 1705 0000 00060 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. Монгол Улсын иргэн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ШУТИС-ийн Геологи уул уурхайн сургуулийн газрын тос хадгалалт, тээвэрлэлтийн ангийн 4 дүгээр дамжаанд суралцдаг, ял шийтгэлгүй, Б. Шүүгдэгч Бнь 2017 оны 8 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө эхнэр Б.Хүсэлцэцэгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар) ТОДОРХОЙЛОХ НЬ: Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Бмэдүүлэхдээ: Би 2017 оны 8 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 18 дугаар хорооны, 86 дугаар байрны 32 тоотод эхнэр Б.Хүсэлцэцэгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Миний буруутай үйлдлээс түүний тархи нь хөдөлсөн. Одоо бид сайн дурын үндсэн дээр эвлэрсэн. Байрны түрээсийн хугацаа дууссан тул одоогоор бид тус, тусдаа амьдарч байгаа ба 2 хүүхэд маань ээжийнхээ асрамжинд байгаа. Үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна гэв. Мөрдөн байцаалтад хохирогч-Б.Хүсэлцэцэг мэдүүлэхдээ: ...намайг зодсонд их гомдсон юм. Одоо надад ямар нэгэн гомдол, санап байхгүй. Намайг Бөмнө нь нэг удаа толгой руу цохиж, дараа нь бас алгадаж байсан. Тухайн үед би цагдаагийн байгууллага болон эмнэлгийн байгууллагад хандаж байгаагүй. Энэ удаа цагдаагийн байгууллагад хандаж байна. Би нөхөр Э.Бтэй харилцан тохиролцож, сайн дурын үндсэн дээр эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ. ( хэргийн 25-26, 41 дүгээр хуудас) Мөрдөн байцаалтад гэрч-Э.Бямбадулам мэдүүлэхдээ: ...02 цагийн үед Б.Хүсэлцэцэгийн хүүхэд уйлаад байсан. Тэр үед Э.Бат- Эрдэнэ утсаараа тоглож байсан. Б.Хүсэлцэцэг “чи хүүхдээ аваач” гэхэд “би тоглоом тоглож байна, байж бай” гэж хэлсэн. Тэгээд Э.Б, Б.Хүсэлцэцэг 2 хоорондоо маргалдаад байсан. Шөнө 05 цагийн үед хүүхэд нь дахин уйлсан. Тэгээд Э.Бат-Эрдэнийг сэрээгээд “наад буйдан чинь эвгүй байгаа биздээ, буугаад газар, цаашаа унт” гэж хэлэхэд шууд нүүр лүү нь хэд хэдэн удаа алгадаад авсан гэжээ. ( хэргийн 27 дугаар хуудас) Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 10478 тоот дүгнэлтэд: 1. Б.Хүсэлцэцэгийн биед тархи доргилт, зүүн тохойд зулгаралт, цээж, дух, зүүн өвдөг, баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 5. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна гэжээ. (хэргийн 15 дугаар хуудас) Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд: Бял шийтгэлгүй гэжээ. (хэргийн 40 дүгээр хуудас) ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР: Шүүгдэгч Бнь 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдрөөс 15-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 86 дугаар байрны 32 тоотод хамтран амьдрагч Б.Хүсэлцэцэгтэй хэрэлдэж маргалдан, улмаар түүнийг гараараа зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн тохойд зулгаралт, цээж, дух, зүүн өвдөг, баруун гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Хүсэлцэцэг, гэрч Э.Бямбадулам нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 10478 тоот дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ. Баянгол дүүргийн прокурорын газраас Э.Бд холбогдох хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл 3 мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь үндэслэлтэй байна. Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ял болон прокуророос түүнийг 450 000 нэгжээр торгох эрүүгийн хариуцлагын саналыг зөвшөөрсөн болно. Хохирогч Б.Хүсэлцэцэг нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. Шүүгдэгчид ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирогч гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй, ШУТИС-ийн Геологи уул уурхайн сургуулийн газрын тос хадгалалт, тээвэрлэлтийн ангийн 4 дүгээр дамжаанд суралцдаг зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, прокурорын саналын хүрээнд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэн шийдвэрлэлээ. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Б хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар Б нь торгох ялыг 1 сар хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Бторгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж эдлүүлэхийг мэдэгдсүгэй.

 5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Бцагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 4

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, яллагч, дээд шатны прокурор, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ОЮУН