Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 2022/ДШМ/110

 

 

 

 

 

 

 2022           01           27                                            2022/ДШМ/110                                                                                                                            Т  M 546                                  МАЛАЛ

Ж.Т-, Ч.Т- нарт холбогдох                                                                                                            эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч М.Алдар, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Цогтгэрэл,

шүүгдэгч Ж.Т-ийн өмгөөлөгч Б.Оюунбилэг,

шүүгдэгч Ч.Т-ийн өмгөөлөгч Д.Гомбо,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 17ы өдрийн 2021/ШЦТ/730 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ж.Т-, түүний өмгөөлөгч Б.Оюунбилэг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Ж.Т-, Ч.Т- нарт холбогдох эрүүгийн 2102003470233 дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 13ы өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Ж-ы Т, Төв аймагт 1996 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт амьдардаг, Баянгол дүүргийн 00 дугаар хороо, Зүүн нарангийн 00 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: 000000000/

Д овгийн Ч-ийн Т, Улаанбаатар хотод 1996 оны 07 дугаар сарын 30-ны өдөр төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо, Угсармалын 000 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: 00000000/

Ж.Т- нь 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн нарангийн 0-00 тоот хашаандаа НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан Дельта-9 тетрагидроканнабинол агууламжтай мансууруулах үйлчилгээ бүхий ургамлыг тариалж, нийт 4081,5 грамм ургамлыг худалдаалах зорилгогүйгээр түүж хадгалсан, найз Ч.Т-т 21,9 грамм ургамлыг өгсөн гэмт хэрэгт,

Ч.Т- нь 08 дугаар сарын 16-ны өдөр Ж.Т-ийн хашаандаа ургуулсан НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан Дельта-9 тетрагидроканнабинол агууламжтай мансууруулах үйлчилгээ бүхий ургамлыг түүж бэлтгэн, 21,9 грамм ургамлыг хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас Ж.Т-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Ч.Т-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: шүүгдэгч Ж.Т-ийг мансууруулах үйлчилгээ бүхий ургамлыг хууль бусаар тариалсан, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, шүүгдэгч Ч.Т-ийг сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, хадгалсан гэм буруутайд тус тус тооцож, Ж.Т-өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял, Ч.Т-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Ж.Т-өд оногдуулсан ялыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялыг 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа эд мөрийн баримтаар хураагдсан “1” гэж дугаарласан цагаан өнгийн гялгар ууттай 30,1 грамм ногоон өвс мэт зүйл, “2” гэж дугаарласан цэнхэр өнгийн гялгар ууттай 91,4 грамм ногоон өнгийн өвч мэт зүйл, “3” гэж дугаарласан хуйлж тогоо хэлбэрт оруулсан мөнгөлөг цаас, хар өнгийн тортог мэт зүйлээр бохирлогдсон 5 хэсэг мөнгөлөг цаас, цэнхэр өнгийн “U money” гэсэн бичиглэлтэй карт 1 ширхэг, хуйлж бөөрөнхийлсэн АК8749189 гэсэн дугаартай 50 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, хуйлж бөөрөнхийлсэн АО8103340 гэсэн дугаартай 10 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, иртэй төмөр мэс “претикний ир” 2 ширхэг, “4” гэж дугаарласан цагаан өнгийн гялгар ууттай 29,5 грамм ногоон өнгийн өвс мэт зүйл, “5” гэж дугаарласан толгой хэсгийг нь эвдсэн шар өнгийн асаагуур 1 ширхэг, АҮ5831688 гэсэн дугаартай 50 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, АИ95290582 гэсэн дугаартай 20 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, Соса Соla гэсэн бичиглэлтэй 0,33 граммын хуванцар сав, савны бөөр хэсэгт цоолж 10 төгрөгийн дэвсгэрт хуйлж, хийн дээд хэсэгт нь тогоо хэлбэрт оруулсан хуванцар сав 1 ширхэг, шар өнгийн модон ширээний буланд байрлуулсан хар өнгийн хүрээтэй 13х18 хэмжээтэй зургийн жаазанд ногоон өнгийн өвс мэт зүйл хийж жаазалсан зураг 1 ширхэг, “6” гэж дугаарласан цагаан өнгийн гялгар ууттай 116,4 грамм ногоон өнгийн өвс мэт зүйл, “7” гэж дугаарласан цэнхэр өнгийн тагтай, хуванцар саванд хийсэн 149.1 грамм ногоон өнгийн өвс мэт зүйл “8” гэж дугаарласан ногоон өнгийн шуудаатай өвс мэт зүйл, “9” гэж дугаарласан 67,7 грамм өвс мэт зүйл, хашаа нь дотроос түүж авсан 211,5 грамм өвс мэт зүйл, “10” гэж дугаарласан зуух нь дотроос хураан авсан 116,8 грамм өвс мэт зүйлийг хураан авсан гэх зүйлсийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж, шилжүүлсэн эд мөрийн баримтын жагсаалтыг хэрэгт хавсаргахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэст даалгаж, хураагдсан 1 ширхэг “CD”-г хэрэгт хавсарган үлдээж, хураагдсан АК8749189 гэсэн дугаартай 50 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, АО8103340 гэсэн дугаартай 10 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, АҮ5831688 гэсэн дугаартай 50 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, АИ95290582 гэсэн дугаартай 20 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг тус тус Монголбанкинд хүргүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ж.Т- давж заалдах гомдолдоо: “...Шийтгэх тогтоол гарснаас хойш 409 дүгээр хорих ангид өдөр хоногийг өнгөрүүлэхдээ хийсэн хэрэгтээ маш их гэмшиж, залуу хүний саваагүй зангаасаа болж амьдралдаа хар толбо үлдээсэндээ үгээр хэлэхийн аргагүй гэмшиж, ард үлдсэн эхийгээ бодон, бодох харуусалдаа гэмшин алдсан цаг хугацаа хийж бүтээх ид насандаа харуусч байна. Анхан шатны шүүх анх удаа хэрэгт холбогдсон байдлыг минь харгалзан үзээгүй, хэрэгт авагдсан миний өвчний түүхийг шинжлэн судлаагүй. Хашаан дотор ургаж байсан хэсгүүдийг устгалд оруулж, хөрсийг сольсон талаар баримтууд хэрэгт авагдсан байгаа. Миний эх Д.Энхтөгс нь 2017 онд барилгын ажил гүйцэтгэж байгаад гурван давхраас унаж, баруун гар болон аарцаг сүүжний баруун хэсэг нь хугарч, хөдөлмөрийн чадвар 70 хувь алдаж, хүний асаргаанд орсон тул шүүхээс оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэжээ.

Шүүгдэгч Ж.Т-ийн өмгөөлөгч Б.Оюунбилэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... шийтгэх тогтоолын Ж.Т-өд холбогдох хэсгийг эс зөвшөөрч энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна. Ж.Т- нь гэм буруугийн талаар маргаагүй. Харин түүний үйлдэл болон хувийн байдалд анхан шатны шүүхээс оногдуулсан ял тохироогүй гэж үзэж байна. Ж.Т- нь хэдийгээр “дельта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай өвс гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг түүж, тарьсан, хадгалсан, хэрэглэсэн ч бусдад худалдаагүй, худалдах, өгөх зорилго агуулаагүй, өөрийн төрөлхийн унаж, татдаг өвчнөө түр намдаах зорилгоор түүж, тариалж, хэрэглэсэн талаар мөрдөн шалгах үеэс үнэн зөв мэдүүлж ирсэн. Өөрөө төрөлтөөс үүдэлтэй бүтэлттэй, толгой нь хавчигдаж харвалттай төрсөн, төрсөний дараа 6 сараас эхлэн байнга унаж, татдаг, байнгын эмчийн хяналтанд байдаг. Жаахан ядрах болон сэтгэл санаагаар унах, бухимдах үедээ унаж татдаг, хаана хамаагүй, юу хамаагүй мөргөж унаснаас болж өөрөө гэмтэл авдаг өвчтэй, байнгын уналтын эсрэг эм хэрэглэдэг. Мөн эх Энхтөгс нь 2017 онд барилга дээрээс унаж, баруун гарын бугалга тохой хугарсан, аарцаг хугарсанаас 4 удаа хагалгаанд орж, ялтас тавиулсан, бэхэлгээтэй шат өөд гарах, буухдаа хүнээр дэмжүүлдэг, хүнд зүйл өргөх хориотой, 70 хувийн хөдөлмөрийн чадвар алдалттай, байнгын эмч, эмнэлгийн хяналтанд байдаг, сарын 180,000 төгрөгийн орлоготой, хүү Төрмөнх нь ажил хийж ээжийгээ тэжээн тэтгэж, асардаг болно. Энэ талаарх баримтуудыг шүүх хуралдаанд гаргаж өгсөн.

Иймд Ж.Т-ийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хийсэн хэрэгтээ үнэн санаанаас гэмшсэн, бие муутай, 70 хувийн хөдөлмөрийн чадвар алдсан эхийгээ асардаг байдлыг нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.10 дугаар зүйлийн 1, 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорихоос өөр төрлийн ял болох эрх хязгаарлах ял шийтгэл оногдуулах боломжтойг анхаарч, тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү...” гэв.  

Шүүгдэгч Ч.Т-ийн өмгөөлөгч Д.Гомбо тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгч Б.Оюунбилэгийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлүүд миний үйлчлүүлэгч Ч.Т-ийн хувьд ч хамааралтай. Ч.Т-ийн биеэс нь гарсан сэтгэцэт нөлөөт бодисын хэмжээ 23 грамм байдаг. Хор хохирол арай бага байсан үйл баримт тогтоогддог. Ч.Т- нь группэд байдаг, гэм буруу дээрээ маргадаггүй. Эдгээр нөхцөл байдлуудыг харгалзаж үзээд хорихоос өөр төрлийн ял шийтгэл буюу зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж өгнө үү” гэв.

Прокурор Г.Цогтгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Ж.Т-, Ч.Т- нар гэм буруу дээрээ маргадаггүй. Гол нь зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү гэсэн. Прокурорын шатанд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж байсан. Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзээд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, мөн хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлэх боломжгүй юм. Шүүх хуралдаанд прокурор хорих ялын санал гаргасан. Шүүгдэгч Ж.Т-ийн хашаанд үзлэг хийхэд хашааны хаа сайгүй уг өвсийг ургуулсан, бэлдсэн болох нь тогтоогдсон. Иймд шүүгдэгч нарт хорих ял оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ялын зорилго хангана. Шүүгдэгч Ж.Т- нь гэмт хэрэгт холбогдох үедээ ганцаараа амьдарч байсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Ч.Т-, Ж.Т- нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгч, өмгөөлөгч нарын давж заалдсан гомдлуудын үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судалж үзэхэд шүүгдэгч Ж.Т- нь 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн нарангийн 00-000 тоот хашаандаа НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан Дельта-9 тетрагидроканнабинол агууламжтай мансууруулах үйлчилгээ бүхий ургамлыг тариалж, нийт 4081,5 грамм ургамлыг худалдаалах зорилгогүйгээр түүж хадгалсан, 21,9 грамм ургамлыг найз Ч.Т-т өгсөн гэмт хэрэг,

Ч.Т- нь 08 дугаар сарын 16-ны өдөр Ж.Т-ийн хашаандаа ургуулсан НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан Дельта-9 тетрагидроканнабинол агууламжтай мансууруулах үйлчилгээ бүхий ургамлыг түүж бэлтгэн, 21,9 грамм ургамлыг хадгалсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

гэрч Э.У-ын “... найз Төрмөнх гэртээ ганцаараа амьдардаг. 2021 оны 08 дугаар сарын 15-ны орой 23 цагийн үед Төрмөнхтэй утсаар холбогдож гэрт нь очсон. Т гэртээ Т-тэй хамт пиво уугаад сууж байсан. Бид гурав гялгар ууттай каннабис өвснөөс бонго ашиглан утааг нь сорж хэрэглэсэн. 2021 оны хавар Т “Хашаанд нь каннабис ургадаг, одоо удахгүй ургана” гэж ярьж байсан. 7 дугаар сард ургасан байхыг харсан...” /1-р хх 38-39/,

гэрч Д.Э-ийн “... Энэ хашаа Ж.Т-ийн эгч Б-ийн нэр дээр байдаг. Уг хашаанд хүү Ж.Т-, эцгийн хамт амьдарч байгаад, эцэг нь нас барснаас хойш ганцаараа амьдрах болсон. Би 2013 он хүртэл энэ хашаа, байшинд амьдарч байсан ба үүнээс хойш нөхрөөсөө салаад тусдаа амьдарч эхэлсэн. Намайг амьдарч байх хугацаанд олс гэх нэршилтэй өвс ургадаггүй байсан...” /1-р хх 137/ гэсэн мэдүүлгүүд,

шүүгдэгч Ч.Т-, Ж.Т- нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд,

“2021.08.16, Ч.Т-ийн биед үзлэгээр хураан авсан өвс” гэж дугаарласан 21,9 грамм, “1” гэж дугаарласан мөнгөлөг цаасанд боосон 19,6 грамм, “2” гэж дугаарласан 89 грамм, “6” гэж дугаарласан 113,8 грамм, “7” гэж дугаарласан 102,7 грамм, “8” гэж дугаарласан 3374,8 грамм, “9” гэж дугаарласан 45,2 грамм, “10” гэж дугаарласан 114 грамм нунтаг ногоон өнгийн өвс мэт зүйл, , “Хашаан дотроос түүж авсан 211,5 грамм өвс мэт зүйл” гэж дугаарласан 195,9 грамм хатсан ургамал мэт зүйл болон шүүгдэгч Ч.Т-, Ж.Т-, гэрч Э.Ууганбаяр нарын биеэс дельта-9 тетрагидроканнабинолын агууламж илэрсэн гэх шинжээчийн 3760, 3759, 3762, 3761, 3763 тоот дүгнэлтүүд /1-р хх 42-44, 66-68, 71-73, 102-104, 107-111/,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх 4-23/, мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцсон прокурорын тогтоол /1-р хх 24-26/, эд мөрийн баримт хураан авах тогтоол /1-р хх 27-30/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, биологийн дээж авсан тухай тэмдэглэлүүд /1-р хх 31-35, 54-58, 86-91/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна оролцогчдын эрхийг хасч буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

Анхан шатнаас шүүхээс шүүгдэгч Ж.Т-ийн мансууруулах үйлчилгээ бүхий ургамлыг хууль бусаар тариалж, худалдаалах зорилгогүйгээр түүж бэлтгэн, хадгалсан, бусдад өгсөн, шүүгдэгч Ч.Т-ийн сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн, хадгалсан гэм буруутай үйлдлүүдийн талаар хэргийн бодит байдалтай нийцсэн дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн 20.10 дугаар зүйлийн 1, 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

    

Шүүгдэгч Ж.Т-өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял, шүүгдэгч Ч.Т-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял тус тус шийтгэж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь шүүгдэгч нарын гэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд тохирсон, хуульд заасан хүнд биш ялыг шүүх сонгон хэрэглэсэн байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ял хөнгөрүүлэх талаар шүүгдэгч Ж.Т-, түүний өмгөөлөгч Б.Оюунбилэг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 17ы өдрийн 2021/ШЦТ/730 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ж.Т-, түүний өмгөөлөгч Б.Оюунбилэг нарын давж заалдсан гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Т-, Ч.Т- нарын 2021 оны 11 дүгээр сарын 17ы өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 27ы өдрийг хүртэл цагдан хоригдсон 71 хоногийг тус тусын эдлэх ялд нь оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАТСАЙХАН

ШҮҮГЧ                                                            М.АЛДАР        

            ШҮҮГЧ                                                            М.ПҮРЭВСҮРЭН